Нохой бутан дээр сарих болсны учир
Огноо 2014-04-08 at 09:29 Unknown
Эрт дээр үед энэ дэлхийд цас гэж юм орж байсангүй. Тэр цагт цасны оронд гурил тэнгэрээс буудаг байж гэнэ.
Тэгсэн нэг саваагүй амтай бэр, хадам эцгийгээ тэнгэр ямар байна гэж асуухад,
- Үнс шиг юмаар үлээж байна гээд хэлчихжээ. Тэр үгийг нь Замбативийг эргэж тойрч явсан Хурмаст тэнгэр дуулаад,
— Цасаар задал! гэж зарлиг болжээ. Тэгээд цас зуд болж мал амьтан үхэж үрэгдэж, тэр айл ганц хар нохойтой үлдэж гэнэ....
Тэр саваагүй амтай эхнэрийн даваагүй үгнээс боллоо гэдгийг ч хүмүүс мэдэж тэнгэрийг тайтгаруулж унд хоол гуйж ир гэж тэр хүүхнийг явуулжээ. Тэгээд тэр хүүхэн Хурмаст тэнгэрт очиж идэж уух юм хайрла гэж мөргөж, залбирч гэнэ. Хурмаст,
- Идэх юм чинь эх дэлхийд чинь байгаа. Тариа будаа тарьж амь тэжээ. Угаадсаа өөрсдөө идэж будаагаа нохойндоо өг! гэж зарлиг буулгаад буцаав.
Хүүхэн Хурмастын зарлигийг мартахгүй гэж амандаа үглээд гүйж явсан чинь бутанд бүдрээд ойчиж сандрахдаа, Будаагаа өөрөө ид гэл үү, угаадсаа өөрөө ид гэл үү гэдгийг санаж ядаад,
- Будаагаа өөрсдөө идэж, угаадсаа нохойндоо өг гэж байна гэж хэлж иржээ. Тэгээд энэ цагаас хойш хүн будаа иддэг, нохой угаадсыг нь иддэг болжээ. Нохой бутнаас болж би угаадас идэх боллоо гэдгийг мэдээд тэрэнд өсөрхөж, бут харагдвал дээр нь очиж сарьдаг болсон гэнэ.