Үлгэр...

Энэхүү блогийг үр хүүхэддээ үлгэр ярьж өгөхийг хүссэн аав, ээж, өвөө, эмээ, ах эгч, асран хүмүүжүүлэгч нарт зориуллаа. Монгол ардын сургамжит сайхан үлгэр домгуудаас гадна олон орны шилдэг үлгэрүүдийг энэхүү хуудсандаа цуглуулан оруулах зорилготой ажиллах болно.
Өдөрт нь та бүхэн миний блогоор орж үлгэрээ уншиж тогтоогоод орой нь хүүхэддээ уран яруу хэллэгээр нь ярьж өгч байвал хүүхдийн тань хэл, сэтгэхүйн хөгжил, ёс суртахууны хүмүүжилд нь хичнээн хэрэгтэй байх билээ. Өвөө эмээ, ээж, ааваараа үлгэр яриулж өссөн хүүхдүүд уран цэцэн үгтэй, уужуу сэтгэх чадвартай, ухаалаг, хүмүүнлэг хүн болж өсдөг юм шиг надад санагддаг.

Балчир үрсдээ үлгэр ярьж өгч байя гэвэл энэ хуудсанд үе үе зочилж байгаарай!

Шошго: |

10 Сэтгэгдэл:

  1. Anonymous Says:

    Энэ сайхан блог байна. Үргэлж үлгэрээ шинээр нэмж байгаарай. Амжилт хүсье!

  2. Anonymous Says:

    Bayarlalaa.Ih saihan blog bna.Ulgeruudiig chini unshaad ach nartaa yarij ugch bh bolnoo. Ikh saihan uils hiij bgaad talarhaya. amjilt husie.

  3. Anonymous Says:

    Их сайхан блог байна. ах дүү нарын тухай үлгэрүүд байдаг даа, блогтоо оруулж өгнө үү. баярлалаа

  4. Х.ЧОЙДОГЖАМЦ Says:

    Үнэхээр гоё блог байна, Баярлалаа

  5. Duulin Says:

    Би багадаа үлгэр уншиж өссөн хүн. Үлгэр гэдэг гайхалтай шүү. Өвөг дээсийн маань үр хүүхдээ зөв хүмүүжүүлж байсан нэгэн арга. Сайхан блог байна.Амжилт хүсье.

  6. kenzo Says:

    Ямар хөөрхөн блог вэ? Байнга орж байнаа. Баярлалаа таньд.

  7. Боролдой Says:

    Uram ugsund bayrlalaa!!!

  8. deggui busgui Says:

    zovhon ulger yarihad ch bish... mongol ardiin domog ulgeruudiig haigaad olohgui baisiin... endees olood uneheer ih bayarlasan.. mongol soyol mini hadgalagdaj uldej bgaad bayartai bnaaa....

  9. Khesgee Khesgee Says:

    uheheer goy ym baina amjilt husee.

  10. Anonymous Says:

    аяга.дал.долоон бурхныг шүтэх ёс. морийг шүтэх.тооны бэлбэдэл. тооныг хүндэтгэх,ардын сурган хүмүүжүүлэх жаяын арван зарчим, үриин хэрэг яагаад бии болсон бэ, адуу, хүн хэлтэй болсны учир,азарганы дэл авдаггүйн учир , 3н өндөг,хүн мал идэх болсны учир , мэргэн шүүгч, хүний сэтгэл санаа, монгол гэр үүссэний учир,гэх мэт үлгэрийг оруулж өгөөч яаралтай оруулчхаад холбоо барьж болох болууу pls