Одой баатар жанжин
Огноо 2014-04-24 at 09:46 Unknown
Эрт цагт нэгэн тээрэмчин байж гэнэ. Хэдий түүний эхнэр нь нас барсан боловч Анна гэдэг нэртэй нэгэн сайхан ухаалаг охинтой юм санж.
Мань тээрэмчин их сагсуу хүн байсан тул тааралдсан хүн бүхэнд охиныхоо хичнээн ухаантайг яриад салдаггүй байсан учраас залхсан хөршүүд нь сүүлдээ түүнийг хаа нэгтээ явж байвал нуугддаг болчихжээ.
Нэгэн өдөр тэр улсын хаан тосгон дундуур гарч явжээ. Тээрэмчин, Анна охины ямар ухаантайг хаан сонсолгүй явчих вий хэмээн айсандаа олны дундаас үсрэн ... гараад хааны морины цулбуураас зүүгдэн байж,
- Эрхэм дээдэс минь ээ! Миний охин маш их ухаантай охин шүү хэмээн хашгирчээ. Хаан морин дээрээсээ тээрэмчнийг харснаа,
- Сайхан л хэрэг байна гэчихээд морио ташуурдан цааш явж одов.
Гэтэл тээрэмчин араас нь даган гүйж замыг нь хөндөлсөөд,
- Манай охин ямар их ухаантайг хаантан та мэдэхгүй нь харамсалтай юм даа. Тэр маань бүгдийг чадна. Уншиж бичиж, тоо бодож, төгөлдөр хуур тоглож чадна. Оёж хатгаж ч чадна. Хоол хийж ч чадна хэмээн хашгирлаа.
- За за мэдлээ. Сайн байна. Сайн байна.
Хаан ингэж хэлээд олон түмэн үрүү нүд ирмэчихээд давхин одов. Цугларсан олон ч тээрэмчнийг шоолон инээлдлээ. Тээрэмчин ичсэндээ,
- Хаантан минь? Та ойлгосонгүй. Миний охин сүрлийг алт болгон нэхэж чадна хэмээн бас л хашгирлаа.
Хаан морио тогтоон эргэн харж,
- Юу гэнэ ээ. Чи юу хэлэв хө? хэмээн лавлав.
Тээрэмчин олон хүний дэргэд хэлсэн үгнээсээ буцалтай биш,
- Тийм ээ тийм, тэр сүрлийг алт болгож чадна гэж зүтгэлээ.
Хаан чихэндээ итгээгүй боловч алтанд дуртай тул тэр өдрөө охиныг ордондоо ирүүлэхийг тушаав.
Аннаг ордонд ирэхэд хаан түүнийг нэгэн жижиг өрөөнд оруулаад,
- За хө. Энд нэг боодол сүрэл, ээрүүл хоёр байгаа. Би маргааш өглөө ирнэ. Тэгэхэд чи энэ сүрлийг алт болгож чадаагүй байх юм бол үхэх болно. Өдий хүртэл хэн ч надад худлаа хэлж зүрхлээгүй юм гэчихээд хаалгыг нь түгжчихээд яваад өгчээ.
Анна охин нэхээсний машины дэргэд суун эхэр татаж гарлаа. Намайг энэ өрөөнд бүх насаар минь хорилоо ч би ганц ширхэг сүрлийг ч алт болгож чадахгүй хэмээн тэр өөрөө өөртэйгөө ярив.
Аннаг ийнхүү уйлж байтал хананы жижиг хаалга нээгдэн нэгэн одой хүн өрөөнд үсрэн орж ирлээ. Анна тэрхүү үзэшгүй муухай царайтай одойг хараад айн дуу алдтал нөгөөх нь хуруугаа уруулдаа хүргэн,
- Зүгээр, зүгээр. Битгий ай. Би чамайг идэхгүй. Харин би хаан юу гэж хэлснийг сонслоо. Би хэрэв сүрлийг чинь алт болгочихвол чи надад юу өгөх юм бэ? гэлээ.
Анна хүзүүнийхээ зүүлтийг тайлан одой хүнд өгөөд,
- Үүнийг ав, ээжийн минь зүүлт гэлээ. Одой хүн түүнийг нь сайтар шалган аваад ээрүүлийг нь эргүүлэхэд сүрэл алтан утас болон ээрэгдлээ. Одой хүн тэгчихээд нөгөө жижиг хаалгаараа шурган ороод алга болов.
Аннаг юу ч хийж чадаагүй сууж байгаа гэж бодсон хаан өглөө нь зандалчнаа дагуулан иртэл алт туяарч байх нь тэр. Хаан зандалчнаа явуулаад охиноор дахин алт хийлгэхийг хүссэн тул өмнөх өдрийнхөөс арай том өрөөнд оруулан гурван боодол сүрэл өгөөд түгжиж орхив.
Тэр явахдаа,
- Чи үүнийг алт болго. Эс бөгөөс толгойг чинь авна шүү! гээд найранд оролцохоор явав.
Анна дахиад л уйлж суутал хананы жижиг хаалга урьдын адил нээгдэн, мөнөөх одой хүн дахиад л хүрээд иржээ.
- Хэрэв сүрлийг алт болговол чи юу өгөх юм бэ? хэмээн тэр асуулаа.
- Хайртай ээжийнхээ бөгжийг өгье хэмээн Анна хэлээд бөгжөө мулталлаа. Одой хүн уг бөгжийг үнэхээр цалин цагаан мөнгөөр хийсэн эсэхийг нь шалгаж үзсэнийхээ дараа ээрүүлийг авч сүрлийг алт болгочихоод хананыхаа жижиг хаалгаар гарч одов.
Өглөө нь хаан ирж хараад шунал нь улам хөдөлж, Аннаг асар том өрөөнд оруулбал дэлхийн бүх байшинг ч дулаалж болмоор маш их сүрэл байв.
- Чи юу хийхээ мэдэж байгаа. Хийж чадахгүй бол үхэл хүлээж байгааг санаарай! Хаан ийн хэлээд гарч одлоо. Анна мөн л уйлж суутал нөгөө одой дахин хүрч ирээд сүрлийг алт болгож болно, гэхдээ чи надад шанд нь юу огох
юм бэ? хэмээн асуулаа. Анна толгойгоо сэгсрэн эхэр татлаа.
- Надад одоо чамд өгөх юу ч байхгүй хэмээн тэр хэллээ.
- За яахав. Би үнэ хөлсгүй ажил хийдэггүй л дээ. Гэхдээ яахав чи хэзээ нэг цагт хатан хаан болоод анх төрүүлсэн хүүхдээ надад өгвөл наад сүрлийг чинь урьдынх шигээ алт болгож болох л юм гэж одой хүн санал тавив.
- Би хүүхдээ чамд өгөх гэж үү? Би яаж тийм юм хийх юм бэ?
- За яая гэхэв. Өөрөө л мэд. Маргааш хаан ирээд толгойг чинь цавчина даа.
Одон хүнийг ийн хэлээд жижиг хаалгаар орох зуур,
- За над шиг нэг тээрэмчний охин хатан хаан болтлоо хаа байсан юм хэмээн Анна охин бодоод,
- Хүүе хүлээгээрэй. Би чиний болзлыг зөвшөөрье гэлээ.
Одой хүн эргэн хараад,
- Сайн байна. Чи амласан шүү! гэснээ бүх сүрлийг алт болгон ээрүүлдэж орхиод урьдын адил гарч одов.
Маргааш өглөө нь хаан ирээд сэтгэл нь маш хангалуун болж,
- Гайхалтай юм. Би хангалттай алттай боллоо. Анна минь чи дахиж алт хийх хэрэггүй боллоо гэлээ.
Анна охин хаанд маш их таалагдсан учраас хаан түүнийг шууд сүмд аваачин хуримаа хийжээ.
Түүнээс хойш зун, намар, өвөл ээлжлэн өнгөрсөөр хаврын улирал гарахад Анна охин төрүүллээ. Тэрээр охиндоо маш хайртай, нэг ч алхам холдож чадахгүй байсан бөгөөд аз жаргалдаа бялхсан учраас сүрлийг алт болгодог одой хүний тухай ч тэр, түүнд юу амлаж байснаа ч таг мартаж орхисон байв.
Харин одой хүн тэр тухайд огт мартаагүй байлаа. Нэг өдөр хаан шүдний эмчийн өрөөнд шүдээ авахуулж байтал хананы жижиг хаалга гэнэт онгойн, одой хүн дэвхрэн орж ирэх нь тэр.
Тэр хүүхдийг өлгийндөө байхыг нь хараад гүйн очиж тоглоомыг нь хөдөлгөвөл цаадах нь нялх амьтан учраас одой хүний үзэшгүй муухайг мэдэхгүй инээн баясан байв.
- Яасан өхөөрдмөөр жаал вэ? Миний хүүхэд дээ, минийх дээ хэмээн одой хүн хэллээ.
Үүнийг нь хатан хаан сонсоод золтой л ухаан алдчихсангүй. Харин одой хүн шал дэвслэн байж,
- Чи амласан. Чи хатан хаан болбол анхны хүүхдээ надад өгнө гэж амлаа биз дээ хэмээн хашгирлаа.
Хатан хаан эхэр татан одой хүний өмнө сөгдөөд,
- Өөрийгөө хэзээ ч хатан хаан болохгүй гэж бодож байсан тул тийм амлалт өгсөн, охиныг нь л авахгүй бол хаант улсынхаа юу дуртайг өгөхөд бэлэн хэмээн гуйлаа.
Гэвч одой хүн энэхүү гуйлтыг огт тоосонгүй.
- Үгүй би хүүхдийг л авна. Амлалт бол амлалт гэж тэр хэлэв.
Хүүхдийг нь авчихвал хатан маш их ганцаардан, зовж шаналахаа тайлбарлахад одой хүн хариуд нь,
- Чи намайг бодсон уу? Ямар ч эмэгтэй надтай гэрлэхгүй болохоор би хэзээ ч өерийн хүүхэдтэй болохгүй. Тийм болохоор би хүүхдийг чинь л авна гэж хариуллаа.
Хатан хүүхдээ тэврэн асгартал уйлсаар байсан тул сүүлдээ одой хүн буулт хийлээ.
- За яахав. Тэгвэл би гурван шөнө дараалан чам дээр ирье. Хэрэв тэгэхэд чи миний нэрийг таахгүй бол хүүхдийг чинь авъя. Харин нэрийг минь таавал хүүхдээ өөртөө үлдээгээрэй. Одой ийн хэлээд хананы жижиг хаалгаар гарч одов.
Хатан хаан хүүхдээ бүүвэйлэн жаал сууснаа модчид болон анчдыг дуудан ирүүллээ.
- Энэ дэлхийн хаа нэгтээ нэгэн одой хүн амьдран суугаа. Би хаана байгааг нь мэдэхгүй. Харин та нар түүнийг олоод нэрийг нь мэдээд ир. Гэхдээ гурав хоногт амжуулаарай гэж гуйв.
Хатан хааны энэ гуйлт хэцүү байсан ч тэдгээр хүмүүс түүнийг маш их хүндэлдэг байсан учраас даруй хурдан морьдоо эмээллэн унаад ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист довтолгон одов.
Хатан хаан тэр өдөржингөө санаандаа орж ирсэн нэр бүхнийг бичсээр өнгөрөөв. Улмаар шөнө дунд болж, ордны цаг арван хоёр цагийн дохио өгөхөд одой хүн гарч ирээд өөрийнхөө нэрийг таасан эсэхийг лавлав.
- Матай мөн үү? гэж хатан асуулаа.
- Үгүй хэмээн одон хариулав.
- Марк уу?
- Үгүй ээ.
- Лүүк мөн үү?
- Үгүй.
- Тэгвэл Жон уу?
- Үгүй.
Одой инээд алдан хүүхдийг гижигдсэнээ жижиг хаалгаар гарч одов.
Маргааш нь хатан хаан явуулсан модчин, анчдаа бүтэн өдөржингөө хүлээсэн боловч хэн нь ч эргэж ирсэнгүй. Шөнө дунд одой хүн ирж хатан хаанаас өөрийнхөө нэрийг таасан эсэхийг асуулаа.
Энэ удаа Хатан хаан санаандаа орсон хөгжилтэй нэрсүүдийг хэлж гарлаа.
- Шовгор өвдөгт үү?
- Үгүй ээ.
- Халзан толгойт уу?
- Үгүй ээ.
- Онигор нүдэт үү?
- Үгүй.
- Тэгвэл хөх хамарт мөн үү?
- Үгүй дээ, үгүй хэмээн одой хүн инээд алдан хэлээд хүүхдийг инээлгэснээ бяцхан хаалгаараа гарч одлоо.
Хатан хаан тэр шөнө огт унтаж чадсангүй, бүх нэрсийг санахыг оролдон бас явуулсан хүмүүсийг эргэж ирэхийг хүлээв. Маргааш нь олон хүн эргэж ирсэн ч одой хүнийг олсонгүй. Тийм болохоор нэрийг нь мэдэж чадсангүй гэцгээлээ.
Хатан хаан охиноо тэврэн ордон дотуураа цааш нааш алхлан уйлж байлаа. Яагаад гэвэл тэрээр одойн нэрийг хэзээ ч таахгүй учраас хүүхдээ үүрд алдана гэж айж байв.
Шөнө болоход хатан хаан бүх зүйл өнгөрлөө хэмээн гуниглаж суулаа. Гэтэл арван хоёр цагт тавхан минут дутуу байхад морин төвөргөөн сонсогдон хамгийн сүүлийн анчин ордны хаалгаар довтолгон орж ирэв.
Хөлс тоосонд дарагдсан тэр анчин мориноосоо буун харайгаад,
- Эрхэм дээдэс минь. Одой хүнийг гурван өдөр хайгаад өнгөрсөн шөнө бөглүү ойгоос оллоо. Би харанхуйд гэрэл үзэгдэхээр нь тийшээ очтол нэгэн бяцхан байшингийн гадаа түүдэг гал дүрэлзэн, тэр гапыг нэг одой хүн тойрон бүжиглэж байхыг харлаа.
Би чоно агнах гэж байгаа юм шиг сэмхэн гэтсээр ойртон сонсвол одой хүн:
Өноөдөр би хоол хүнсээ базаана
Харин маргааш хүүхдийг авна
Хатан хаан ч мөрийгөө алдлаа даа
Харин миний нэр Одой баатар жанжин даа гэж дуулж байна хэмээн давхцуулан өгүүлэв.
Хатан хаан энэ яриаг сонсоод баярласандаа бүжиглэв. Тэгтэл арван хоёр цагийн дохио дуугаран одой хүн гарч ирэв.
- Сайн байна хэмээн тэрээр инээд алдаад хүүхдийн унтлагын хувцас, хүүхэлдэй авчирснаа хатан хаанд харуулан одоо ингээд хүүхдээ аваад явна даа гэлээ.
- Жаахан хүлээ. Нэрийг чинь таахыг оролдъё.
Одой алгаа ташин дэвхцэж, тэг тэг гэхдээ чи сая жил болсон ч таахгүй хэмээв.
- Гэхдээ оролдоод үзье.
- Мартин уу?
- Үгүй хэмээн одой хашгирав.
- Конрад уу?
- Үгүй
- Хенрих уу?
- Үгүй дээ, үгүй. Үгүй шүү. Одой хүн баярлан дороо дэвхцэж байлаа.
- За яахав. Би одоо ганц л нэр хэлье.
- Тэгэхдээ түргэлээрэй хатан гуай. Яагаад гэвэл арван хоёр цагийн дохио дуугараад дуусч байна шүү.
- Нээрээ тийм үү? Сонсогдохгүй байна. За байз хэн байдаг билээ... Би бодохдоо...
Хатан ийнхүү жаахан цаг нөхцөөж байснаа арван хоёр цагийн сүүлчийн дохиотой зэрэгцэн Одой баатар жанжин хэмээн хашгирлаа.
- Арай үгүй байлгүй. Чөтгөр шулам чамд миний нэрийг хэлээ юү?
Одой хүн ийн хэлэхдээ царай нь час улайн маш их уурласан байв. Тэр уурандаа шал цөм дэвссэн бөгөөд тэр шалныхаа цөмөрхийгөөр унан алга болсон билээ. Тэр цагаас хойш хэн ч хэзээ ч тэрхүү одойг олж үзээгүй юм гэдэг.
Хатан хаан үр хүүхдээ өсгөн сайн сайхан амьдарсан юм. Харин өөрийн гэсэн үр хүүхэдтэй болж хайрлаж энхрийлье гэсэн тэр одой хүнийг бодохоор өрөвдөх сэтгэл бас төрдөг юм даа.