Хэрээ айлын үнсэн дээр суудаг болсон нь
Огноо 2014-04-04 at 14:49 Unknown
Эрт урьд цагт Шарай гол гэдэг газарт ах дүү гурван сайн эр байж гэнэ. Дараа нь ах дүү гурвуулаа хаан суув. Их ах нь сайхан цагаан эсгий гэртэй, дунд ах нь шар эсгий гэртэй, бага дүү нь хар эсгий гэртэй юм гэнэ. Нэг өдөр их ахынх нь хатнаас хүү төрж гэнэ. Хүү нь том болж, ах дүү гурван хаан түүнд хатан залахаар болж бүх цэрэг, морь, унаа хөсгөө хөдөлгөж орчлонгийн хамгийн гуа сайхан эмэгтэйчүүд бүсгүйчүүдийг булаан авахаар болов. Тэгээд нэгэн мэргэн хүнээс асуусанд маш олон цэрэг морио алдах учраас өөр аргаар хайж олохыг зөвлөжээ. ...
Ах дүү гурав мэргэний хэлэхийг сонсоод яаж зарлага багатайгаар хүүдээ хатан олж өгөхийг ярьж хэлэлцсэний дараа хар хэрээг дуудаж ирүүлээд,
- Чи явж энэ дэлхийн хаана, ямар гоо хатад буйг мэдэж ир гээд явуулав. Хар хэрээ хааны зарлигаар Төвдийн өндөрлөг, Шинжааны элс, Ар халхын говиор явж хайсан боловч гуа сайхан хатан олсонгүй гэнэ. Явж явж гурван жилийн дараа эргэж иржээ. Хэрээ,
- Шарай голын хаад минь, алс хол явсан гавьяатай хэрээ үүргээ биелүүлээд ирлээ гэж дуугараад нисч байв. Ах дүү гурван хаан хар хэрээний хэлэхийг сонсоод "Тийм хол газар удаан явж ирсэн амьтан юм чинь" гэж хонь гаргаад бүтэн ууц тавьж,
- За, гавьяатай хэрээ минь, та энэ шүүсэн дээр бууж суугаад үгээ хэл гэж залав. Хар хэрээ хонины ууцан дээр буусангүй.
– Гавьяатай хэрээ ирлээ, гавьяатай хэрээ ирлээ гэж хашгираад нисээд байжээ. Ах дүү гурван хаан түүнийг үзээд “Энэ хар хэрээ хонины ууц чамлаж байна, аргагүй биз” гээд бяруу төхөөрч тавиад,
- Гавьяатай хар хэрээ энд буугаад үгээ хэл гэсэнд бас бууж ирсэнгүй.
– Гавьяатай хэрээ ирлээ, гавьяатай хэрээ ирлээ гээд тойрон нисээд байв. Ах дүү гурван хаан яаж буулгаж ирэх аргаа олохгүй сандарч байтал хэрээ тэнгэрт эргэж эргэж байгаад,
- Гурван хаантаан, энэ хурмаст тэнгэрт гурван сайхан дагина байна. Нэгийг нь гуйвал авч болох юм. нэгийг нь хулгайлвал авч болох юм. Бас нэгийг нь булаавал авч болох юм байна гэж хэлээд нисч байна гэнэ. Ах дүү гурав хэрээний хэлэхийг сонсоод “Энэ ч сайхан үг байна. Хар хэрээ үнэхээр үүргээ сайн биелүүлж иржээ” гээд ах хаан өөрийнхөө мөнгөн дугараа* гаргаж тавиад хэрээнд,
- За, гавьяатай элч минь, та мөнгөн дугар дээр залран сууж үгээ хэл гэж залсанд хэрээ мөн л бууж ирсэнгүй. Тэрээр,
- Энэ газар доор лусын хааны зургаан сайхан охин байна. Гэвч та нар түүнийг авахад туйлын хэцүү гэж хэлчихээд нисээд байв. Ах дүү гурван хаан түүнийг сонсоод,
- Гавьяатай элчин хар хэрээ минь, тэнгэрийн дагина, газрын лусын хүүхнүүдийг бид авчирч чадахгүй. Энэ Төвдийн өндөрлөг, Шинжааны элс, Ар халхад сайхан хүүхнүүд байхгүй юм уу? та энэ дээр бууж суугаад үгээ хэл хэмээн их хаан алтан дугараа гаргаж хар хэрээг залав. Хар хэрээ мөн буулгүйгээр,
- Энэ Төвдийн өндөрлөгт Рогма гуа гэдэг нэртэй, нар сар шиг гэрэлтэй, навч цэцэг шиг өнгөтэй, дэлхийд олдомгүй сайхан хатан байна. Гэвч та нар түүнийг авахын тулд их дайн дажин болно гэж хэлээд нисээд байжээ.
Ах дүү гурван хаан хар хэрээг “Бууж ирээд үгээ хэл” гээд орчлонгийн бүх үнэ хүндтэй ёсоор залсан ч огт бууж ирсэнгүй гэнэ. Тэгэхээр нь гурван хаан уурлаж, энэ лав бидний явуулсан хэрээ биш байх, хаанаас ийм хэрээ гарч ирээд биднийг дооглоод байгаа юм бол? Харваад унагачихъя гээд харвах гэсэнд хэрээ айж сандрахдаа гэрийн гаднах үнсэн дээр шургаж унаад,
- Гурван хаантаан, амийг минь өршөө, би гурван жил явсан боловч юу ч олсонгүй, сая миний хэлсэн бүхэн худлаа гэж хэлээд буруугаа хүлээж, амь гуйж гэнэ. Түүнээс хойш хар хэрээ айлын гаднах үнс, хогон дээр суудаг болсон юм гэдэг.
Мөнгөн дугар* - цагаан шүхэр

mend erin mendchiley, tanii blog uneheeriin ih huch tsag nar zarsan olon saihn niitleltei baylag aguulgatai yumaa. dandaa orj garch medeelel avch bdg shu, ur huuhedtei bid chin Mongol ahui, mongol zan uilee ur huuheddee ulgerlen uldeeh itgel temuuleltei bilee, tanii uils oodoo butemjtei baigaasai, az jargal husiye
Neg ch gesen hvnd nemj taalagdsan bol vneheer uram orj, setgel bayasaj bna aa. Bayrlalaa.