Үүрийн харанхуй яагаад буй болсон бэ?
Огноо 2014-04-14 at 15:19 Unknown
Эрт урьд цагт нэгэн залуухан эхнэр нөхөр хоёр хоол хийж идэх тогоо ч үгүй туйлын ядуу зүдүү амьдардаг байж гэнэ. Эхнэр нь,
- Бид нэг тогоо олж авах юмсан, тогоотой болчихвол жаахан идэх юм олсон ч түүнийгээ чанаж иддэг болно шүү дээ гэж үглэдэг байв. Нөхөр нь тогоо олох гэж хичнээн бодсон боловч арга олсонгүй. Тэгээд нэг үдэш эхнэрээ унтсаны дараа хажуу айлынхаа тогоог хулгайлж ирэв. Нөхрөө орж ирэхэд эхнэр нь,...
- Чи хаашаа яваад ирэв? гэхэд нөхөр нь айлаас тогоо хулгайлж ирснээ хэлэхэд:
- Чи яасан мулгуу хүн бэ? Айлын хоёр тогоогүй болохоор хоолоо чанаж идэж чадахгүй сандрах биш үү? Хурдан буцааж өг гэв. Нөхөр нь буцаж айлын тогоог хүргэж өгөх гэсэн боловч үүр цайчихав. Хүнд харагдахаас айж хүргэж өгөхөөс татгалзахад эхнэр нь,
- Болохгүй ээ, чи аргалж байгаад хурдан хүргэж өг, одоо жаахан л удвал тэнгэр гэгээрч, айлын хүмүүс босч тогоогоо хайвал чиний хулгай баригдана гэж ятгаж явуулав. Нөхөр нь аргагүйн эрхэнд гэрээсээ гарч айлд ойртож очиход гэгээ ороод өглөө болж гэнэ. Залуу “Одоо өглөө болчихсон болохоор тогоог яаж гэрт оруулж тавьдаг билээ?” хэмээн бодсоор айлын үүдэнд иртэл гэнэт харанхуйлж юу ч үзэгдэхгүй болж гэнэ. Залуу энэ завшаанд айлын гэрт сэм орж тогоог нь тавьчихаад буцаж ирэв. Тэр цагаас хойш үүр цайхаас өмнө үүрийн харанхуй гэж буй болсон гэнэ.