Аян замд гарсан нь
Огноо 2010-01-27 at 11:18 UnknownХошуу ноёны хүү, ирээдүйд ноёны ширээ залгах Жамбаа гэгч нэг хүн байжээ. Тэрээр багадаа дэндүү эрх танхи өссөн болохоор эцэг ноёнтон нь хүүгээ “Хашир сууж томоожиг” гэж “Хошууны сул түшмэл” болгосон нь талаар хэрэг биш юм. Эцэг нь түүнд “Алдар нэрийн төлөө алт ч битгий хайрла” гэж олон дахин сургасан юмсанжээ. Түүнээс хойш Түшмэл Жамбаа ямагт л “Алдар нэр, алдар нэр” гэж уншсаар яваад бүр сүүлдээ уулгамч зан сурч морь бусгах, нохой давхих, хазгай гишгэх зэрэгтээ үргэлж “Алдар минь, алдар минь!” гэж уулга алддаг болсноос “Алдар Жамбаа” нэр авчээ. ...
Гэхдээ Жамбаа бичиг мэддэг, бас үлгэр ярьж мэддэг болохоор ч тэр юмуу дөнгөс хийвэл “Тийм учиртай” гэх юмуу “Тийм ийм жамтай байдаг” гэж сургах дуртай боловч хар бор ажил хийж үзээгүй, тэр ч байтугай хоол яаж хийдэг, хувцсыг хэн яаж хийдгийг ч мэдэхгүйн дээр ер нь будаа тариаг яаж тарьж ургуулдгийг нүдээрээ үзээгүй хүн гэдгийг бүх хүмүүс мэддэг ажээ. Тэгээд энэ эрхэм хүн маань нэг өдөр “Да хүрээ орж Богдод мөргөөд учраа айлтган зэрэг хэргэм олж авдаг хэргээ” хэмээн амьдралаа ухаалгаар шийдсэнд нь нэг ч хүн татгалзсангүй. Эцэг ноёнтон нь ч гэсэн хүүгээ “Газар үзэж хүн таньдаг болог гэж бодоод явахы нь зөвшөөрч дээ.
Ингээд түшмэл Жамбаа Да хүрээ орох алсын аянд бэлтгээд намрын нэг сайхан өдөр ариг сариг хоёр тэмээгээ ачлага болгоод аазгай баазгай хоёр морио уналга болгоод аграй жогрой хоёр илжгээ аваад асар басар хоёр нохойгоо дагуулаад Альбидай Салбадай хоёр зарцтайгаа алсын замд гарчээ.
tegeed?
tegeed
tegeed tsaashaa haachsan be?
ulgeree tsaash ni urgeljluuleechee! tsaashaa yaasan be tegeed?
Zereg nemehiin omno gd kino bhgui yu daa hehe