Showing posts with label Олон орны үлгэр. Show all posts

Бурханы үхрүүд(Энэтхэг)
Огноо 2014-10-14 at 09:44 Unknown
Нэг удаа тариачин эр эхнэртэйгээ хамт сүм рүү явжээ. Лам орж ирээд хүмүүст сургааль айлдаж эхлэв гэнэ,
- Хүүхдүүд минь, хэрвээ та нар Бурханд ямар нэгэн зүйлийг өгөх юм бол, танд зургаа дахин ихийг эргүүлэн өгөх болно. Хэрвээ та нар нэг үхэр авч ирэх юм бол, танд зургаа болгон эргүүлэн өгөх болно гэжээ. Тариачин гэртээ эргэж ирээд эхнэртээ хэлэв, ...
- Магадгүй лам үнэн хэлсэн ч юм билүү? Өөрсдийн ганцхан үхрээ Бурханд өгчихье, харин бидэнд зургаа болгоод эргүүлж өгнө байх.
Өглөө нь босоод тэд үхрээ ламд аваачаад өгчихлөө. Лам баярлан, тэднийг магтаж үхрийг нь өөрийнхөө үхрүүдтэй хамт бэлчээлээ. Харин орой нь үхэр нь гэртээ, тариачны хашаанд эргэн иржээ. Бас түүнийг дагаад ламын таван үхэр хүрээд ирж гэнэ.
- Лам үнэн хэлсэн байна шүү, гэж тариачин эхнэртээ хэллээ. Одоо бид зургаан үхэртэй боллоо. Харин тэр үед лам өөрийнхөө үхэрнүүдээ хайхаар явлаа. Гэтэл хаана ч байсангүй. Тэр тариачны гэрт очоод асууж гэнэ:
- Миний үхрүүд чиний хашаа руу ирсэн үү?
- Үгүй ээ, эцэг минь, манайд танай үхрүүд байхгүй.
- Үхрүүд тэнд байна шүү дээ!
- Энэ чинь таны үхэр биш ээ, харин бурханых. Та чинь өөрөө өчигдөр хэлж байсан шүү дээ. Хэрвээ Бурханд нэг үхрээ өгөх юм бол танд зургаа болгон эргүүлж өгөх болно гэж. Тэгээд л бидэнд энэ үхрүүдийг явуулсан юм. Энэ бол бурханы үхрүүд байгаа юм аа гэхэд ламд хэлэх ч үг олдсонгүй гэнэ.
Цааш нь...

Иван баатрын тухай үлгэр(Орос) - Төгсгөл хэсэг
Огноо 2014-10-07 at 10:41 Unknown
Ингээд тэд гурвуул болон цааш явжээ. Өндөр чулуун уул харагдав. Тэр уулын орой үүлнээс дээш цухуйна. Уулыг нүдэж эхлэв. Уулын ажилчин чулууг өрөмдөн цоолон унагав. Иван баатар шийдмээрээ хага хага цохин бул булаар нь авч шидлэв. Анд эр жижиг чулууг зайлуулан зөөв. Чулууг бутлан, хагалан зөөсөөр долоо хоноход нэг дэлэм хирийн газар ухав. Тэд эцэж хөл дээрээ тогтож ядан... байв.
Анд эр,
- Бүтэн жил ухсан ч төмөр авдарт хүрч чадахгүй байх, эндээс явцгаая! гэхэд Иван баатар,
- Энэ насаараа ухсан ч цуцаж ухрахгүй! Хорт Ясан хэдрэгийг дийлэхээс нааш буцахгүй гэж хариулж Уулын ажилчин ч дэмжин,
- Ажлын их айдас төрүүлэвч арга ухаан хөдөлмөрөөр дийлж болдог гэнэ. Ингээд долоон сар уулыг ухаж тэг дунд хүрвэл алтан бүслүүртэй төмөр авдар харагдав. Уулын ажилчин,
- Үхэл нь ойртсоныг Хорт Ясан хэдрэг мэдэрч байгаа. Удахгүй наашаа нисээд ирнэ. Энэ авдраас амийг хурдхан авахгүй бол гай гамшиг болно! Хурдалъя! гэв. Иван баатар төмөр авдрыг шийдмээрээ цохино. Цохиж цохиж налчийлгасан боловч зад цохиж чадсангүй.
Гэнэт их дуу чимээ гаран салхи шуурга дэгдэв.
- Иван баатар, хурдлаарай! Авдрыг зад цохихгүй бол бидний хөдөлмөр үргүй болон үрэгдэнэ. Хорт Ясан хэдрэг авдрыг булааж авбал бид энэ насаараа ч эрээд олохгүй. Хорт Ясан хэдрэг амьд байгаа цагт хүн ард амар заяа үзэхгүй гэж Уулын ажилчин яаруулав.
Хорт Ясан хэдрэг ч тэднийг галаар тургиж эхлэв. Энэ хоромд Иван баатар хамаг хүчээрээ цохин авдрыг хэмхлэв. Авдраас өндөг өнхрөн гарч ирэхэд өндгийг хүчтэй цохиход аянга мэт дуугарч чулуун уул элс болон бутрав. Хорт Ясан хэдрэг ч газарт үхэтхийн унав. Гурван эр түүний ясыг шатаан үнс болгон хийсгээд ордон руу нь явжээ.
Гурван гүнж ч Иван баатрыг харж, бага гүнж Татьяна өөдөөс нь гүйн ирж уйлан,
- Иван минь, чи минь, энэ чинь мөн үү! гэнэ. Гурван гүнж зэрэг зэрэг,
- Сайн эрчүүд минь наашаа юунд ирэв дээ? Хорт Ясан хэдрэг одоо нисэж ирээд та нарыг алчихна, яанаа? гэцгээв.
- Үзэсгэлэнт хүүхнүүд минь, бүү зов! Хорт Ясан хэдрэг сөнөсөн тул хүмүүсийг түйвээж чадахгүй.
Эгч дүүс баярлан,
- Хэрвээ Ясан хэдрэг үхсэн бол манай улс гүрэн, ард олон түүний хорт шидээс ангижран дахин амь орсон бизээ.
Ингээд тэд улс руугаа буцахаар бэлдэв. Гурван шуудайд алт, үнэт чулуу дүүргэж нисдэг хивсийг нь олж авав. Тэгээд өөрийн улсдаа нисэн ирж нийслэл хотынхоо хааны ордны өмнөх өргөн талбай дээр буужээ. Гурван гүнж аав ээж рүүгээ гүйн очиж тэврэн авцгаав. Иван баатар алтан өндгөө нэг гараасаа нөгөө гар дээрээ шидэж алтан ордон, дараа нь мөнгөн өндөг шидэж мөнгөн ордон, зэс өндөг шидэж зэс ордон босгов.
Хаан хатан хоёр охидоо харан баярлан уйлж, гурван ордныг бахархан харна.
Иван баатар, Уулын ажилчин, Анд эр гурвыг магтан зочлон дайлжээ. Ард олон ч гурван эрийн алдар гавьяаг шагшжээ. Иван баатар аав ээж хоёроо авчрав.
Удалгүй ордонд их хурим найр боллоо. Иван баатар Татьяна гүнжтэй, Уулын ажилчин Марфа гүнжтэй, Анд эр Анна гүнжтэй гэрлэжээ. Өргөн их хурим гурван долоо хоног үргэлжлээд өндөрлөхөд Иван баатар залуу эхнэр, эх эцгийнхээ хамт алтан ордонд, Уулын ажилчин Марфа гүнжтэй мөнгөн ордонд, Анд эр Анна гүнжтэй зэс ордонд сууж амар сайхан жаргаж, амгалан энх амьдрах болжээ. Хөгшин хаан насан эцэслэсний дараа тариачны хүү Иван баатар хаан төрийг залах болсон гэдэг.

Хатан голын* ус яагаад булингартай болсон бэ?
Огноо 2014-10-02 at 09:13 Unknown
Эрт цагт ганц охинтой эмгэн өвгөн хоёр амьдардаг байжээ. Охиноо харийн нутагт хадамд гаргаад гурван жил болсон хойно махчин болсон гэж сонсов. Энэ үгийг сонсоод ээж нь итгэж чадахгүй, өөрийн нүдээр очиж үзэхээр шийдээд өвгөндөө хэлсэнд,
- Явж болохгүй, чамайг ч бас иднэ гээд явуулсангүй. Гэвч эмгэн өдөр бүр уйлж унжин,...
- Охин минь махчин болсон байлаа ч арай ч эхийгээ барьж идэхгүй байлгүй гэж гуйсаар байж зөвшөөрүүлж гэнэ. Учир нь махчин хүн их хурдан болдог ч сувай ингийг гүйцэж чаддагүй юм гэнэ. Ингээд эмгэн сувай ингээ унаад охиноо үзэхээр явжээ. Охин нь хатан голын цаад эрэгт суудаг байв.
Эмгэнийг хүрч очиход Хатан гол үерлээд эргээ халин урсаж байв. Эмгэн голын эргээр явж явж арай гэж нэг гарам олоод гаталж гарав. Ээжийгээ очиход хүүхэн гэрээсээ гарч ирээд,
- Хүүе, ээж минь ирлээ. Яасан сайн юм бэ? гэсээр тосон ирж, гэртээ оруулав. Гэрт нь хэн ч байсангүй, охин нь ганцаараа суудаг бололтой байв гэнэ. Хүүхэн аяга цай хийж өгөөд ээжийнхээ эрүүг илж үзсэнээ,
- Манай ээж нэлээд мярайтай болсон байх чинь гэж хэлээд тас тас инээв. Ээж нь дотроо “Миний охин үнэхээр махчин болчихсон юм биш биз? Яагаад эрүү илж үзээд байгаа юм бол?” гэж сэжиг авч цайгаа ууж суув. Хүүхэн нь,
- Ээж цайгаа уугаад сууж бай би хурдхан ус аваад ирье гэж хэлээд гараад явчихав. Охиноо гарсны дараа эмгэн “Миний охины авдарт юу байдаг юм бол?” гэж бодоод баруун талын авдрыг нь сөхөөд харсан чинь хүний гавлын яс дүүрэн байв. Зүүн талын авдрыг нь нээгээд харсан чинь хүний хаа гуя дүүрэн байв. Эмгэн үүнийг үзээд айн балмагдаж, хүний хэлдэг үнэн юм байна. Миний охин махчин болжээ. Одоо усаа авчраад намайг ч бас идэх юм байна гэж бодоод гэрээс гарч тэмээгээ аваад явах гэтэл тэмээний шонгийн цаахан тал нэг хуурай худаг байв. Хажуугаар нь гарах гэтэл охин нь худаг дотор хутгаа билүүдээд сууж байв. Хүүхэн ээжийгээ үзээд,
- Ээж та хаашаа явах гэж байгаа юм? гэж асуусанд ээж нь айж байсан ч арга гаргаж,
- Би чамайг усаа даахгүй байгаа болов уу гээд тэмээгээр ачихаар ирлээ гэв. Хүүхэн сонсоод,
- Ээж та намайг хүлээж байгаарай гэж хэлээд худаг дотроос мацан гарч ирэв. Энэ хооронд эмгэн ингээ унан зугтаж явав. Хүүхэн ээжийгээ зугтаасныг мэдээд,
- Бөөн, бөөн өөх минь, бөгтөр буурал ээж минь, сэмж сэмж өөх минь сэгсгэр буурал ээж минь та зогсож бай гэж хэлээд хөөж гэнэ. Ээж нь сувай ингээрээ нисэх мэт тэшүүлсээр Хатан голын эрэг дээр ирэн,
- Хатан ээж минь ээ одоо би ачлалгүй үрдээ идүүлэх нь. Та надад зам тавьж хайрла гэж хашгираад мээмээ Хатан голын тунгалаг усанд саасанд Хатан голын ус тэр дороо цагаан зураас татуулж, нарийхан цагаан зам гаргаж өгч гэнэ. Эмгэн тэмээгээ ташуурдаж тэр замаар зугтааж гарахад араас нь хөөж ирсэн хүүхэн,
- Ээж гаталж болсон юм чинь би яагаад гаталж чаддаггүй юм гээд хутгаа барьсаар өнөө замаар ортол зам нь хаагдаж, махчин хүүхэн усанд унаж, барьсан хутга нь биеийг нь сүлбэж алжээ. Түүнээж хойш Хатан голын ус ээжийн сүү, хүүхний цус хоёртой холилдож булингартай болсон юм гэдэг.
* Хатан гол - Шар мөрний өөр нэг нэр

Иван баатрын тухай үлгэр(Орос) - III хэсэг
Огноо 2014-10-01 at 10:45 Unknown
Татьяна гүнж Иван баатрыг хараад нүүр нь улайж,
- Ясан хэдрэгийн зээтэй хүч үзэлцэн тэмцэлдэхдээ биеэ сайн хамгаал. Хоёр дахь удаагаа бүү цохиорой. Эргээд амь орно гэж захив.
Сайн эр Иван баатар шийдмээ аван сайхан гүнжтэй салах ёс хийгээд гарч явлаа. Дархан цэцэрлэгт нь орж алимны алтан модыг нь эрж олоод мөнхийн ус,... билгийн ус хоёрынх нь байрыг сольж тавив. Дараа нь халуун усны байшинд нь орвол Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет вандан дээр хэвтчихсэн,
- Халаа, бүүр халаа! гэж хашгирч байв гэнэ. Иван баатар босгыг нь алхан ормогц Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет биеэ балбаж байсан мөчрөө шидэн,
- Энэ чинь юун хүний үнэр гараад байна вэ? гээд огло үсрэн босож Иван баатрыг харав.
- Аа, Иван баатар үхэхийг хүсээд өөрөө хүрээд ирлээ! Миний гараас ч амьд гарахгүй дээ! гээд чангаар исгэрэхэд байшингийн дээврээс нь долоон банз бүлт үсрэн унаж, зарц барлагууд нь үхэтхийн ойчив гэнэ. Ингээд Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет гадагш гүйн гарлаа. Тэр хоромд эргэн тойрон шуугин дүнгэнэж, хав харанхуй болсноо гурван толгойтой могой нисэн ирсэн нь сарвуундаа домбо барьжээ.
Гурван толгойтой могой,
- Орос баатар Иван хаана байна вэ? гээд Иваныг хараад хөхрөн,
- Яасан жижигхэн юм бэ? Би түүнийг алган дээрээ тавиад нөгөө алгаараа дарчихна. Нойтон чийгээс өөр юу ч үлдэхгүй гэв.
- Ёрын муу чөтгөр, чи юу юуны туханд хүрэлгүй бүү гайхуул! Эхлээд чамайг оршуулах ч юм билүү?
Гэтэл Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет яаруулан,
- Юугаа яриад байгаа юм бэ? Наад домботойгоосоо бушуу уу, тэгээд Иван баатрыг цохь! гэж орилов.
Могой домбоноос нэг балгаад хүч нь сулран хөл дээрээ тогтож ядан салганав. Иван баатар аяархан цавчиж могойг алав.
Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дэвслэн,
- Ай халаг, могой мөнхийн усны оронд билгийн ус уучихлаа! гээд хоёр дахь удаагаа модны навчийг унатал өвс ногоог налтал чанга исгэрэв. Жаахан хүлээснээ,
- Энэ муу гүнж нар ч намайг бас хуурчээ! Цэрэг алга! За яахав, ганцаараа чамайг дөнгөчихнөө! Ингэж хэлээд Иван баатар луу үсрэн хар хүчээрээ цохиход Иван баатар өвдгөө хүртэл газар шигдэв. Иван баатар ч хариу цохиход Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет өнхрөн унав. Гэтэл түүний зарц барлагууд нь:
- Дахин цохь! гэж хашгиралдав. Дахин цохивол Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет амь орно гэж Иван баатар урьд нь мэдсэн тул,
- Оросын баатар хоёр удаа цохино гэдэг танай эзэнд хүнддэнэ! Нэг удаа л боллоо гэж хариулав.
Гэтэл Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийн зарц нар Иван баатар луу дайрцгаав. Иван баатар тэднийг зүг зүгт шидэхийг нь шидэн, цохихыг нь цохиж унагажээ. Амжиж зугтсан нь амьд үлдэж, үлдсэн бүгд нь үхжээ. Тэгээд Иван баатар алтан ордон руу алхав.
Татьяна гүнж сайн эрийн ирж явахыг цонхоороо хармагцаа үүдэндээ гүйн гарч ирж, баярлан угтав.
- Эрэлхэг зоригтны энгүй алдар бадартугай! Тэгээд Татьяна гүнж өөрийн нэртэй бөгжөө сугалан авч Иван баатрын хуруунд хийгээд,
- Сайн эр минь сэтгэлд чинь би таалагдаж байвал эргэж хариад намайг эхнэрээ болгон аваарай! Сайн эр чи миний сэтгэлийг татлаа. Чиний үнэнч сайн эхнэр чинь болно гэв.
Иван баатар баярлан Татьяна гүнжийн зөөлөн цагаан гарыг барин болзоот хүүхэн минь гэж нэрлэв.
Тэгээд тэд буцах боллоо. Алтан ордноос гарсныхаа дараа Татьяна гүнж нэг алтан өндөг Иван баатарт өгөөд,
- Нэг гараасаа нөгөө гар дээрээ шид, тэгээд юу болохыг үз гэв.
Сайн эр алтан өндгийг нэг алганаасаа нөгөө алган дээрээ шидвэл алтан ордон алга болов.
Татьяна гүнж,
- Хэрэгтэй үедээ алтан ордон хаана л бол хаана босгож болно. Зөвхөн энэ өндгийг нэг алганаасаа нөгөө алган дээрээ шид. Одоо дунд эгч дээр очъё гэв. Ингээд мөнгөн ордонд ирцгээгээд,
- Марфа гүнж минь! Бушуулаарай, гэр лүүгээ явцгаая! гэхэд дунд эгч нь баярлан дүүгээ, Иван баатрыг дайлав.
Тэгээд мөнгөн ордноос гармагцаа Марфа гүнж мөнгөн өндөг нэг алганаасаа нөгөө рүүгээ шидэхэд ордон алга болов. Марфа гүнж Иван баатарт өндгөө өгөөд,
- Хэрэгтэй үедээ мөнгөн ордон хаана л бол хаана босгоорой гэв.
Ингээд том эгч дээрээ ирцгээв. Анна гүнж зэс өндөг нэг алганаасаа нөгөө алган дээрээ шидэхэд
зэс ордон алга болов. Зэс өндгийг Иван баатарт өгчээ. Иван баатар эгч дүү гурван гүнжийг сурны үзүүр унжиж байгаа нөгөө газартаа авчрав. Сурны үзүүрт банз бэхлээд Анна гүнжийг суулгаж сурнаасаа татаарай гэж дохио өгөхөд гурван баатар гүнжийг дээш татаж гаргав. Гурван баатар Анна гүнжийг «Яасан сайхан бүсгүй вэ!» гэж харан харан шагшина.
Сурыг дахин буулгаж эхнийхээсээ бүүр ч илүү үзэсгэлэнтэй дунд гүнжийг татаж гаргав. Гурав дахь удаагаа сурыг буулгахад Иван баатар,
- Татьяна гүнж минь, за суугаарай гэтэл,
- Үгүй ээ, чи суу. Юу ч гэсэн эхлээд чамайг татаад гаргаадхаг. Чиний эсрэг элдэв муу санаа гарах вий гэхээс би айж байна.
Иван баатар Татьяна гүнжийн үгэнд орсонгүй.
- Чамайг яаж энд ганцааранг чинь орхих билээ! Миний нөхөд намайг хорлохгүй. Чиний араас татаад гаргачихна гээд сурныхаа үзүүрээс татлав.
Царс, Уул, Сахал баатар Татьяна гүнжийг татаж гаргаад,
- Ийм үзэсгэлэн урьд хожид үзээгүй билээ! гэж хөдөлж чадахгүй хөшин гайхаж, хэлэх үгээ олж
ядацгаан, хийж байснаа мартацгаав.
Сахал баатар гэнэт,
- Гурав дахь гүнжийг би эхнэрээ болгоно! гэж хашгирахад Уул баатар Марфа гүнжийн гараас барьж аван,
- Энэ бүсгүй эхнэр минь болно! гэв. Царс баатар ч хоцролгүй,
- Ах дүү нар минь, би нэг дэх бүсгүйг авна! гэвээс Татьяна гүнж,
- Сайн эрчүүд минь, байз байз. Иван баатрыг та нар мартав уу? Гурван толгойтой могойг устгаж, Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийг алж эгч дүү бид гурвыг чөлөөлсөн Иван баатраа юуны түруүнд татаж гаргая, дараа нь тавтай ярилцъя гэлээ.
Уул Сахал хоёр баатар чимээгүй болон сураа хавцал руу буулгатал Царс,
- Богино ухаант эмийн үгийг бүү сонс! Иван баатрыг татаж гаргавал бидний хэн нэг нь эхнэргүй болно! гэж хашгираад үсрэн очиж сурыг тас огтлов.
- Ай халаг гэж! Татьяна гүнжийн үгэнд ордоггүй буруудлаа! Яг л үнэн хэлж дээ. Гээд яахав дээ, газар дээр гарах арга олох хэрэгтэй.
Ингэж бодоод Иван баатар дархан цэцэрлэгт очиж алтан өндгөө нэг алганаасаа нөгөө алган дээрээ шидэхэд алтан ордон бий болов. Алтан ордонд орж хоол унд идэж аваад, оройноос өглөө сэргэлэн гээд амрахаар хэвтжээ.
Маргааш нь цэцэрлэг дэх алтан алимны модон дороос мөнхийн устай домбыг хэрэг болно гэж авав.
Энэ үед эргэн тойронд их дуу чимээ гаран хар үүл харанхуйлж Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийн ээж, Ясан хэдрэгийн эгч Шулмас эмгэн нисдэг хивсэн дээр суун нисэн ирэв.
Төмөр шүдтэй, тугалган нүдтэй, дэгээ урт хамартай, ам нь чихээ хүртэл ангайсан, үс гэзэг нь сэгсийсэн ажээ.
Газар мөргөн өнхөрч:
- Хайрт хүү минь үгүй болов. Хавирган сар мэт энхэр үр минь алга болов! гэж уйлж уйлж ядарч унтаад өгөв.
Иван баатар алтан өндгөө нэг алганаасаа нөгөө алган дээрээ шидэхэд ордон ч алга болов.
- Ясан хэдрэгийн эгч эргээд нисэхэд нь намайг авч яв гэе гэж шийдээд үснээс нь чирэн нисдэг хивсэн дээр нь гаргаад хажууд нь суужээ.
- Намайг гэрэлт газар дээр гаргаад аль, үгүй бол чамайг ална шүү! гэв.
Ясан хэдрэгийн эгч сэрж шүдээ хавиран могой шиг дуугаран босож ирээд Иван баатартай ноцолдож ноцолдож дийлсэнгүй нисдэг хивснээсээ түлхэн унагаах гээд чадсангүй, дээш нисэн газар дээр гарч үүлнээс дээгүүр нисэв.
- Одоо чамайг тэнгист унагаж ална даа! гэж загнана.
Иван баатар нэг гараа үсээр нь ороон зуурч, нөгөө гартаа шийдмээ өргөөд,
- Унавал хамт унана, чамайг тавихгүй! гэв. Ясан хэдрэгийн эгч чадлаа шавхан ноцолдоод Иван баатрыг нисдэг хивсэн дээрээс түлхэн унагаж хүчирсэнгүйдээ уурлан ихэд өндөрт нисэхэд газар жижиг толбо мэт харагдана.
- Хар ой руу бяц унахад чамаас юу ч үлдэхгүй дээ! гэж Ясан хэдрэгийн эгч орилон газар луу усанд хаясан чулуу мэт шунган нисэхэд Иван баатар,
- Би бяцрахад чи бас бяцарна! гэж зулгаалдсаар явав. Нисдэг хивс ойд дэлэм хирийн дөхөж ирснээ эргэж нисэв.
Ясан хэдрэгийн эгч Иван баатрыг үсрэн дайрч савраараа урж, шүдээрээ зулгаан, хивсэн дээрээсээ унагах гэж хар хүчээрээ нүдээд эцэн сульдаж ногоон талд буув. Газардмагц Иван баатар ногоон дээр үсэрч буугаад эргэж харвал Шулмас эмгэн жижигхэн хорхой болон хувирснаа дараа нь газар цөмрөөд орчихсон мэт алга болов. Нисдэг хивс ч алга болов.
- За ингээд газар дээр гараад ирсэн хойно ч боллоо! гэж Иван баатар тайвшраад шарх шалбархайгаа мөнхийн усаар шүршвэл бие нь дорхноо хөнгөрчээ.
Жаахан амарч аваад ойгоос гарахаар алхлаа. Зүүрмэглэх өтгөн ой, зүйрлэшгүй өргөн талын дундуур ус голыг гатлан туулсаар улс орондоо эргэн ирвэл юу үзсэн гэж санана! Улс орныхон бүгд чулуу болчихжээ. Газар хагалж байсан хүмүүс морьтойгоо, өвс хадаж байсан нь хадууртайгаа, малчид сүрэгтэйгээ, модчин сүхээ барьсан хэвээрээ, загасчид усны захад дэгээ юугаа татсан чигээрээ, цөм л яаж байсан тэр
чигээрээ чулуужжээ.
Нийслэл хотод хүрч ордонд орвоос амьд амьтан алга байлаа. Хаан, хатан, аягачин, шивэгчин, манаач, харуул цөм хөшин чулуужжээ. Гурван гүнж, Царс, Уул, Сахал нарын хэн нь ч алга байв.
Иван баатар ордноос гаран хандсан зүг рүүгээ алхав. Явж байтал өмнө нь нэг их цэрэг хиар цохигдсон хэвтэнэ гэнэ.
- Амьд хүн байна уу? гэж хашгирав.
Хэн ч хариулсангүй. Ийш тийш хартал Царс баатар хоёр хэсэгт тас цавчигдсан хэвтэнэ гэнэ.
- Царсны үхэл энд байжээ!
Ингээд цааш явж байгаад дахин урьдахаасаа их цэрэг хиар цохигдсон байхыг үзэв.
- Нэг ч болтугай амьд хүн байна уу? гэж хашгирчээ.
Жаахан хүлээн зогсоход ямар ч хариу алга. Ийш тийш хартал унжгар удын бутан дор Уул баатар алагдсан хэвтэнэ гэнэ.
Нэг мод хиртэй яваад урьд хоёроосоо бүүр их олон цэрэг хиар цохигдсон байхыг үзэв.
- Амьд хүн байна уу? Хэн ингэж танай их цэргийг хиар цохио вэ? гэж хашгиртал нэг цэрэг өндийж:
- Би ганцаар амьд үлджээ гэж дөнгөж хэлээд өвсөн дээр өнхрөн унаж нүдээ анив. Иван баатар тэр эрийн шархыг мөнхийн усаар шүршвэл сэргэн босож,
- Яасан сайхан болов оо! Өвдөх хатгах юмгүй боллоо! Сайн эр минь, чамд гялайлаа! гэв.
- Манай улс яагаад юунаас болоод чулуу болсон бэ? Энэ гурван их цэргийг хэн ингэж устган дарав? Татьяна, Анна, Марфа гүнж хаачсан бэ? Би эрээд эрээд олсонгүй гэж Иван баатар асуухад тэр эр,
- Манай хотын гурван гүнж алдагдсанаас хойш гурван жил болсон билээ. Дэвэн дэлхийгээр эрээд олоогүй юм. Гэтэл саяхан харийн баатар Царс, Уул, Сахал нар Хорт Ясан хэдрэгийн зээг дийлж газар доорх улсаас гурван гүнжийг авчирсан билээ. Хаан хатан хоёр баярлахын ихээр баярлаж найр наадам эхлэв. Хаан гурван баатартай охидоо гэрлүүлэх гэсэн боловч гүнж нар уйлан татгапзсан гэж сонссон. Яг энэ үед Хорт Ясан хэдрэг их цэргээ дагуулан манай улс руу дайрлаа. Манай хааны явуулсан Царс, Уул, Сахал баатар жанжинтай гурван их цэргийг Хорт Ясан хэдрэг хиар цохин устгаж галдан шатаав. Улс орон, хүн ард цөмөөрөө чулуу болон хувирахад Хорт Ясан хэдрэг гурван гүнжийг олзлон авч оджээ. Ингээд байтал сайн хүн та намайг сэхээн эдгээлээ. Одоо би хаашаагаа ч явах билээ дээ? гэж өгүүлэв. Иван баатар хэлэв.
- Хорт Ясан хэдрэгтэй байлдъя!
- Ясан хэдрэгийн амь нь хаана байдгийг олохгүй бол түүнтэй хүчээр тэмцэлдээд дийлэхгүй гэж Анд зөвлөхөд Иван баатар,
- Ясан хэдрэгийн амийг олтлоо энэ дэлхийг самнан нэгжье' гэж хэлээд хоёул тохиролцон эрлийн замд гарчээ.
Олон газар, олон улсаар явж сурагласан авч Ясан хэдрэгийн амь хаана байдгийг хэлэх хүн олдсонгүй.
Сайн эрчүүд явсаар нэгэн шөнө нэгэн эмгэнийд хонохоор болжээ. Эмгэн тэднийг гэртээ оруулж, хоол унд өгөөд,
- Аль газрын хэний үрс вэ? Хүслийн зоргоор явна уу, хүний эрхээр явна уу? Иван баатар,
- Бид тэр газрын тийм улсаас явна. Ясан хэдрэгийн амийг олохоор хүслийн зоргоор явж байнаа. Хорт Ясан хэдрэг их цэргээ хөөлгөн улс гүрнийг минь дайрч манай их цэргийг цохин устгаж галдан шатаахад ард олон, улс орон маань чулуу болон хувирлаа. Ингээд бид Ясан хэдрэгийг устгаж улс орон, ард олноо хорт хүчнээс салгаж, хааны гурван гүнжийг авран чөлөөлөхөөр явж байна.
- Үрс минь, Ясан хэдрэгийн амь хаана байгааг би мэднэ. Гэхдээ түүнд хүрч авна гэдэг тун хэцүү! гэж эмгэн хэлэв.
- Амь насаа үл хайрлан, хүнд хэцүүг үл хайхран улс гүрнээ аварна. Гагцхүү Ясан хэдрэгийн амь хаана байгааг хэлж өгөөч гэж сайн эрчүүд гуйв.
- Зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ үүлнээс өндөр чулуун уул байгаа. Уулын дунд төмөр авдар, тэр төмөр авдарт өндөг, өндгөн дотор Ясан хэдрэгийн амь бий. Хүрэх зам бэрх хол ч хэрэг зоригийн эрхээр даван туулж болно. Харин чулуун уулыг бут цохин ухаж хэн ч чадаагүй билээ гэж эмгэн өгүүлэв.
Маргааш өглөө нь Иван баатар Андынхаа хамт үүрээр босон эмгэнтэй салах ёс хийгээд цааш явжээ.
Яваад л байж, яваад л байж гэтэл гэнэт өмнө нь замын хажуудах чулуун дээр нэг хүн сууж байна гэнэ. Тэр хүн,
- Залуу эрс минь, хаанаас хаана хүрч явна вэ? гэжээ.
- Ясан хэдрэгийн амийг эрж явна.
- Хаана байгаа юм бэ?
- Зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ чулуун ууланд булаастай байгаа.
- Намайг аваад яваач! Би бага наснаасаа уулын ажил хийсэн хүн тэр уулыг бутлахад тусалъя.
- Тэгье, хамт явцгаая!
~Төгсгөл хэсэг~

Иван баатрын тухай үлгэр(Орос) - II хэсэг
Огноо 2014-09-26 at 10:56 Unknown
Явж байтал нэг байшин дайралдаж гэнэ. Хашаагаар нь дүүрэн олон шар бэлчих боловч байшинд хүн алга байна гэнэ.
- Эзэнгүй энэ байшинд сууж эргэн тойрных нь газрыг самнаж үзье. Эхлээд зүүн талыг, дараа нь урд, баруун талыг, сүүлд нь хойд талыг самнан явж үзье. Хааны охидыг хулгайлагчийн мөр хаа нэг газар дайралдах биз! гэж Иван баатар хэлэв. Ингээд бүгдийн санаа нийлэв....
- Царс, чи өнөөдөр үлдээд үдийн ундаа хий. Бид нар зүүн талыг явж үзээд ирье гэж Иван Баатар хэлэв.
Царс баатар үлдээд таван том шар алж чанажээ. Тэгээд цонхоор харан «Тэд нар яагаад удаад байна. Хоол нь хөрөх нь» гэж бодоод сууж байтал гэнэт Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирчихсэн хүрээд ирлээ гэнэ шүү. Өвсөө чирж авчирчихаад худгаас ус татаж шарнуудаа усалж ундаалаад тоолж гэнэ. Тоолж тоолж таван толгой дутахад,
- Шарнуудыг тэжээж услахгүй мөртлөө гар хүрсэн хүн энд байна уу? гээд ийш тийш харснаа Царсыг үзээд барьж аван нүдэв! Нүдэж нүдэж байшингийнхаа нэг буланг өргөж байгаад тийш нь чихчихэв.
- Энэ булан өмхрөхгүй байг! гэж хэлээд дахин алга болов.
Царс тийчигнэж тийчигнэж арайхийн мултарч гараад байшинд орж пийшин дээр хэвтэв. Нөгөө гурав нь ч эргэж ирэв.
- Унд бэлэн үү?
- Бэлээн, бэлэн.
- Чи яагаад тэнд хэвтээд байгаа юм бэ? Босож ундаа уу!
- Үгүй, уумаргүй байна. Би утаанд бүтэж үхлээ. Тэд хоолоо идээд бага юм шиг санагдав. Ингээд маргааш нь Уул баатрыг унд хий гээд үлдээв.
Уул баатар долоон шар алж чанаад нөгөө гурваа хүлээн цонхоор харж суув. Гэтэл Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирээд ирж явна гэнэ. Гүйж ирээд шарнуудыг ундалж усалчихаад тоолж гарав гэнэ. Долоо дутаад байж.
- Ямар хулгайч энд байна? Шарнуудыг ундалж услахгүй мөртлөө гар хүрдэг хэн бэ? Ингэж хашгираад Уул баатрыг хармагцаа барьж аван балбав! Балбаж балбаж байшингийнхаа нэг буланг өргөж байгаад доогуур нь Уул баатрыг чихчихэв.
- Ингээд хэвтэж бай! гэж хэлээд дахин гүйж одов.
Уул тийчигнэж тийчигнэж арайхийн мултарч гарав.
Царс, Сахал, Иван баатар гурвуул буцаж ирэхэд Уул пийшин дээр ёолон хэвтэж байв.
- Уул, чи яагаад хэвтээд байгаа юм бэ? Босож ундаа уу!
- Уумааргүй байна. Утаанд хордсон байх, толгой өвдөөд байна.
- Энд юуных нь утаа байх билээ? гэж Иван баатар хэлэв. Уул баатар, Царс баатар хоёул дув дуугүй байв.
Гурав дахь өдрөө Сахлыг унд хий гэж үлдээв. Сахал баатар есөн шар алж чанаад амсаад үзвэл сайхан тослог шөл болжээ. Ингээд цонхоор харан сууж байтал Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирчихсэн гүйж ирэв. Шарнуудаа ундалж усалчихаад тоолж байснаа харааж хэлэв.
- Энэ чинь юу болоод байна даа? Өнөөдөр есөн толгой дутаад байна! Ингээд Сахлыг шүүрч аваад балбаж балбаж чирсээр байшингийнхаа нэг буланг өргөж байгаад тийш нь чихчихэв.
- Ингээд чи хашир! гэж хэлээд гүйн одов.
Сахал байшин дороос арайхийн мултарч гараад пийшин дээр ёолон хэвтжээ. Нөгөө гурав ч эргэж ирэв.
- Унд бэлэн үү?
- Бэлээн.
- За буугаад ир, ундаа уу!
- Үгүй ээ, чадахгүй нь. Толгой өвдөж байна. Утаанд л хордчихож. Өглөө нь Иван баатар:
- Өнөөдөр хойд зүгийг нэгжиж тойроод ир. Хэрэв эндээс ямар нэг мөр олдохгүй бол цааш явцгаая. Гүнж нарыг эндээс дахиад эрсний хэрэггүй. Өнөөдөр би унд хийе. Миний хордох ээлж гэв.
Нөгөөдүүл нь ч яваад өгөв. Иван баатар арван хоёр шар чаначихаад цонхоор харан дуулж суув. Гэнэт Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет дөчин тэрэг өвс чирчихсэн гүйж ирэв. Шарнуудаа ундалж усалчихаад тоолж гарав. Арван хоёр дутуу байв. Ийш тийш харж дуу дуулахыг сонсоод Иван баатрыг үзэнгүүт дайрав.
- Чамтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана гэлээ! Тэр хоёр нүдэлцэж нүдэлцэж Иван баатар Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийг даран авч сахлыг нь таслаад вандан сандал доогуур шидчихэв.
- Ингээд чи энд хэвтэж бай! Нөгөө гурав нь ч эргэж ирэв.
- Унд зэхчихээд хүлээгээд байлаа! Ямар нэг мөр олов уу?
- Үгүй ээ, өнөөдөр ямар ч мөр олсонгүй! Дөрвүүл ундаа ууж суухдаа Царс вандан доогуур шагайгаад,
- Хөөе хараач, бидний хорддог утаа тэнд хэвтэж байх чинь!
- Ямар юмны чинь утаа вандан доор байдаг билээ? гэж Иван баатар асуухад,
- Энэ, энэ Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет. Энэ чинь л биднийг хордуулдаг утаа
байхгүй юу! Иван баатар инээмсэглэн,
- Урьд нь надад хэлэхгүй яасан юм бэ?
- Биднээс хэн нь илүү хүчтэйг үзэх гэсэн юм. Ингээд биднээс хамгийн хүчтэй нь Иван гэдгийг мэдлээ.
Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет тэр үед ухаан орж сэргээд сэмхэн босож зугтав. Дөрвөн эр түүний хойноос элдэв. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет гүнзгий хавцал хүрээд газар доогуур орон алга боллоо. Иван баатар,
- Бид хичнээн явж, эргэн тойрныг самнан нэгжсэн боловч энэ хавцлыг үзээгүй. Энэ хавцал руу орж үзэх хэрэгтэй. Энэ муу шидтэний атганд хааны охид зовж байгаа юм биш биз? Ингээд тэд шарын арьсаар сур хийв.
- За, хэн ийшээ орох вэ? Хэн ч дуугарсангүй. Иван баатар,
- Би оръё. Та нар эндээс холдолгүй хүлээж бай. Сурны нөгөө үзүүрээс татахтай зэрэг намайг татаж аваарай. Ингээд Иван баатар шийдмээ бариад хавцал руу буув.
Доош буусан хойноо сурныхаа үзүүрийг биеэсээ тайлж орхиод замаар орон цааш явав. Явсаар байтал нэг их гэгээ татав. Удалгүй Иваны өмнө зэс ордон харагдаж гэнэ. Асар том зэс ордон дүнхийх агаад хаалганд нь зэс гинжээр аварга могой уяжээ. Могой час час дуугаран ордны үүц хаалгыг хамгаална. Ордны ойролцоо худаг, худагт зэс шанага зэс гинжээр дүүжлээстэй харагдана. Иван баатар худгаас ус утгаж өөрөө уугаад могойд ч уулгав. Могой чимээгүй болон номхров.
Зэс ордонд орвол тэнд зэс вандан дээр үзэсгэлэнт бүсгүй суугаад юм оёж байв. Учиг татах болгонд нь л нэг цэрэг гарч ирээд байх юм гэнэ.
- Амар байна уу, үзэсгэлэнт бүсгүй минь! Юугаа оёж хатаж, хэнийг дарах гэж эр цэрэг гаргана вэ?
- Сайн эр минь, амар байна уу? Би Иван баатрыг дарах эр цэрэг бэлдэж сууна.
- Хэн энэ цэргийг авч явах юм бэ?
- Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет.
- Үзэсгэлэнт бүсгүй минь, тэр Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет чинь чиний юу юм бэ?
- Би Анна гүнж. Миний хогёр дүү Марфа, Татьяна гүнж гэж бий. Бид тэр нэгэн улсын хааны гурван охин билээ. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет бид гурвыг хулгайлан энд авчраад гурван жил хорьж шаналган зовоож байна. Тэр өөрөө Хорт Ясан хэдрэгийн зээ билээ.
Ингэж ярихад нь Иван Баатар,
- Би та гурвыг эрж яваа билээ. Үзэсгэлэнт бүсгүй минь, оёж шидэхээ орхиж эр цэрэг бэлдэхээ боль! Эргэж явах замдаа чамайг авч газар дээр гаргаж аав ээжид чинь хүргэж өгнө гэв, Гүнж баярлан оёж байсан юмаа гал руу шидэхэд эр цэргүүд байгаагүй юм шиг алга болов. Гүнж Иван баатрыг дайлав. Иван зэс ордонд амраад цааш явжээ.
Явж байтал мөнгөн ордон дайралдав. Асар том мөнгөн ордон цайран дүнхийнэ. Хаалганд нь мөнгөн инжээр аварга могой уяжээ. Могой час час дуугаран амаа ангалзуулна. Ордны ойролцоо худаг, худагт мөнгөн гинжээр мөнгөн шанага дүүжлээстэй байна гэнэ. Иван баатар худгаас ус утгаж өөрөө уугаад могойд уулгав. Могой номхрон хэвтээд өглөө Мөнгөн ордонд орвол мөнгөн вандан дээр түрүүчийнхээс илүү үзэсгэлэнтэй бүсгүй суугаад юм оёж байв. Дунд гүнж Марфа учиг татах болгонд нь л хоёр цэрэг бий болоод байх юм гэнэ. Үзэсгэлэнт бүсгүй минь, юугаа оёж хатгаж хэнийг дарах гэж цэрэг бэлдэнэ вэ?
- Иван баатрыг дарах цэрэг бэлд гэж надад тушаасан юм.
- Хэн энэ цэргийг ав явах юм бэ?

- Одоо тэр хаана байна?
- Одоо гурав дахь ордонд байгаа.
- Үзэсгэлэнт бүсгүй минь, оёж шидэхээ орхиж намайг дарах эр цэрэг бэлдэхээ боль! Эргэж явах замдаа чамайг авч газар дээр гаргаж аав ээжид чинь хүргэж өгнө. Гүнж баярлан оёж байсан юмаа гал руу шидвэл эр цэргүүд байгаагүй юм шиг алга болов.
Иван баатар мөнгөн ордонд амарч дайлуулаад ааш явжээ.Явсаар байтал улам л гэгээтэй болоод байв. Дараа нь эргэн тойронд юм бүхэн гялалзан харахад нүд өвдөм болов гэнэ. Удалгүй өмнө нь алтан ордон харагдав. Шижир алтан ордон гал мэт гялалзан дүнхийнэ. Энэ ордны цонх нь болор, цонхных нь хүрээ очир шигтгээтэй ажээ. Алтан хайрст аварга могой алтан гинжээр уяатай байх агаад час час дуугаран ордныг манаж байлаа.
Хашаан дотор нь худаг, худагт алтан шанага алтан гинжээр дүүжлээстэй байв. Иван баатар алтан худгаас ус утган өөрөө уугаад могойд уулгав. Могой чимээгүй хэвтээд өглөө. Сайн эр алтан довжоо өөд өгсөн алтан хаалгыг онгойлгов. Ордонд алтан вандан дээр үлгэрт хэлшгүй үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй гурав дахь гүнж Татьяна юм оёод сууж байна гэнэ. Учиг татах болгонд нь л гурван цэрэг бий болоод байх юм гэнэ.
- Татьяна гүнж минь, амар сайн уу? Юугаа оёж хатгаж хэнийг дарах эр цэргийг бэлдэнэ вэ?
- Сайн эр минь, амар сайн уу? Иван баатрыг дарах цэрэг бэлд гэж даалгасан. Оёж шидэж цэрэг бэлдэх дургүй байвч оёхгүй байж болохгүй. Хорт Ясан хэдрэгийн зээ Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет амийг минь өршөөхгүй.
- Үзэсгэлэнт гүнж минь, оёж шидэхээ боль. Би чамайг газар дээр гаргаж аав ээжид чинь хүргэж өгье.
- Аз хийморьт эр минь, эцгийн минь явуулсан олон баатар энүүгээр ирсэн. Гэхдээ хэн нь ч эсэн мэнд эргэж хариагүй. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет цөмийг алсан. Тэр их хүчтэй бас гурван толгойтой могой туслагчтай. Энэ хоёрыг дийлсэн хүн байхгүй. Харин Оросод Иван баатар гэж байдаг гэж сонссон. Тохойн чинээ сахалт хумсын чинээ биет гурван толгойтой могой хоёулаа зөвхөн энэ л баатраас айдаг юм. Биднийг их цэрэг бэлд гэж тушаасан. Иван баатартай байлдахаар бэлдэж байгаа юм.
- Намайг дарах дайнд явахаас өнгөрчээ. Ясан хэдрэгийн зээтэй хүч үзэлцэн дийлж, хулгайлагдсан эгч дүү та нарыг чөлөөлөхөөр би өөрөө хүрээд ирлээ.
- Иван баатар гэдэг ийм баатар ажээ! гэж Татьяна гүнж баярлав. Тэгээд оёж байсан юмаа гал руу шидвэл цэргүүд байгаагүй мэт алга болжээ.
Татьяна гүнж ширээ бүтээн идээ будаа, архи дарс өрөн зочноо хүндлэн дайлав.
- Сайн эр минь, зооглогтун! Ингэж Иван баатрыг дайлаад:
- Ясан хэдрэгийн зээ Атгаалжин хар могой хоёртой тэмцэлдэх тун хэцүү дээ. Эдний цэцэрлэгт нь алимны алтан модон дор хоёр домбо бий. Нэгэнд нь мөнхийн, нөгөөд нь билгийн устай. Тэр хоёр тулалдахын өмнө мөнхийн ус уудаг тул тэднийг ямар ч хүч дийлэхгүй, ямар ч хурц сэлэм цавчиж даахгүй болдог юм.
- Үзэсгэлэнт гүнж минь, зочлон дайлсанд баярлалаа. Ясан хэдрэгийн зээ Тохойн чинээ сахалт хумсын чинээ биетийг би хаанаас олох вэ? Хэлж өгнө үү?
- Одоо тэр хамаг бие нь шархдаж, хэмх нүдүүлсэн амьтан халуун усны байшинд хэвтэж байгаа. Ууранд, усанд орж биеэ тэнхрүүлж, биднийг олон цэрэг гаргахыг хүлээж байгаа гэж Татьяна гүнж хэлэв.
Татьяна гүнж Иван баатрын хайр сэтгэлийг булаав. Татьяна гүнж царай тун ч үзэсгэлэнтэй төдийгүй нуруу туруу, хүч чадал сайтай, алтан өнгөт урт үс нь ар нуруугаа чимсэн, урсгал дөлгөөн харцтай, уран хар хөмсөгтэй, хун шувуу шиг явдалтай, хурмастын нар шиг гэрэлтэй ажээ. (~Үргэлжлэл~)

Алт мөнгө бол чулуу, арвай буудай бол амьдрал
Огноо 2014-05-01 at 11:34 Unknown
Эрт урьдын цагт алт мөнгө хоёроос өөр үнэтэй зүйл хорвоо дэлхийд байхгүй гэж боддог нэгэн хомхой хаан байж. Тэр хаан энэ дэлхийн алт мөнгөн эдлэл болгоныг гартаа оруулж авахсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болдог юмсанж. Тиймээс бусдын хөлс хөдөлмөрөөрөө олж авсан үнэт зүйлсийг ямар ч аргаар тонон дээрэмдэхээс буцдаггүй байж. Хаан харьяат албат иргэдийнхээ хамаг алт мөнгийг хамж дуусчээ. Тэгээд өөрийн нэр төрөө мандуулах гэж гоёмсог орд харш босгохоор шийдэж гэнэ. ...
Тэрээр албат түшмэддээ,
- Мөнгөн дээвэртэй алтан туургатай эрдэнийн чулуун чимэгтэй, алсаас гялалзан харагдахаар орд харш барь гэж тушаажээ. Тэгтэл тэр нутагт ган гачиг болж газар тариалан хувхайрч өлсгөлөн тохиолдов гэнэ. Ийм гай гамшиг олонтоо тохиолддог учраас зовлон үзсэн ард олон өнөөдөр ганц аяга будаа олсон бол маргаашаа мартаж болохгүй хагасыг нь үлдээе хэмээн ярилцдаг байж.
Туранхай хонь, хивэгтэй атга будааны үнэ тэнгэрт хадаж түүнийг ард олон алт мөнгөн эдлэл, ээмэг бөгж хувцас хунарынхаа чимэг мөнгөн товч тэргүүтнээр солин авахад хүрч гэнэ. Тэгтэл нөгөө хомхой хаан баярлахын эрхээр баярлаж арвай буудай адуу малаа алт мөнгөөр арилжаад л арилжаад л байж. Нэг мэдсэн чинь атга будаа ч үгүй, алж идэх ганц төлөг ч үгүй бүгдийг нь солиод дууссан байжээ.
Эд юмандаа бах нь ханасан хаан өлсөхийн эрхэнд алт мөнгөнийхөө хагасыг идэх хоолоор солихоос доо гэж харамсан бодоод арвай буудай адуу малаар солих гэтэл харин үүнийг нь авах хүн олдсонгүй. Алтаа идэж, мөнгөө мэр гээд арвай буудай өгөх хүн гарсангүй. Өлбөрч үхтлээ туламтай алтан дээрээ сууж бай гэж хүмүүс хашгиралдав. Чамайг алтан хувалз сорж мөнгөн могой багалзуурдана гэж зүхэж гэнэ. Шунаг хаан ордондоо очоод алт мөнгөнийнхөө авдрыг нээж,
- Олон түмэн минь алтнаас авч ганц шуудай гурил өгөөч дээ гэж хашгирчээ. Нэг ч хүн хариулсангүй. Өглөө нь хаан дахиад л хаалгаа дэлгэж,
– Ардууд аа алт мөнгө, бүх эрдэнэсээ аяга гурилаар өгье, авах хүн байна уу гэж хашгирчээ. Бас л хариулсангүй. Дараа өдөр нь хаан,
- Бүх хөрөнгөө зүсэм талхнаас өгнө гэж хашгирсан ч хэн ч авсангүй. Ингэж тэр хомхой сэтгэлтэй тэнэг хаан алтан ордондоо өлбөрч үхжээ. Түүнийг үхсэний дараа ордных нь чулуун довжоон дээр "Алт мөнгө бол чулуу, арвай буудай бол амьдрал" хэмээн сийлсэн ажээ.

Сайхан Василиса (Орос)
Огноо 2014-04-16 at 11:12 Unknown
Эрт урьд цагт энхжин тогтсон нэгэн хаант улсад өмгөр жижигхэн байшинтай өвгөн эмгэн хоёр
өөдсийн чинээхэн охин Василисатайгаа амьдран суудаг байжээ. Энх амар эрүүл саруул сайхан амьдарч суутал гэв гэнэт гай зовлон тохиолджээ. Эмгэн болсон эхийнх нь бие муудаж үхэл зовлон хаяанд нь ирлээ гэнэ. Хөөрхий эх, охин Василисагаа дуудан хажуудаа суулгаад жижигхэн хүүхэлдэй өгөн,
- Охин минь сонс. Энэ хүүхэлдэйг хадгалж яв. Хэнд ч битгий үзүүлээрэй. Хэрвээ чамд гай зовлон тохиолдол энэ хүүхэлдэйгээ хооллоод яах вэ? гэж асууж зөвлө. Хүүхэлдэй хоол идчихээд чамд сайн санааны санамж, үнэн сэтгэлийн үгийг хэлнэ гэж .... хэлээд охиноо нэг үнсээд нас баржээ. Өвгөн харамсан гашуудан нэлээд удсанаа дахин авгай авчээ. Охин Василисадаа сайн эх олоод өглөө гэсэн чинь ууртай догшин зантай, хорон санаат хойт эхтэй болгочихжээ.
Хойт эх хоёр охинтой гэнэ. Тэр хоёр охин нь ууртай, хорлонтой, цамаан зантай ажээ. Хойт эх өөрийн хоёр охиноо хайрлан энхрийлж, Василисаг нүдний хог шүдний мах мэт үзэн гадуурхана.
Василиса охины амьдрал тун хэцүү болжээ. Хойт эх нь хоёр охинтойгоо нийлэн загнаж зандчин харааж зүхэн, хүнд хүчир ажлаас турж эцэн нар салхинд гандаж гундаасай гэсэндээ хөөрхий охиноор ажлыг хэцүүг хийлгэдэг байв.
- Василиса, Васька. Хогоо цэвэрлэ, хоолоо хий. Түлээгээ оруул, үнээгээ саа. Алив хурдал, хурдал. Тэрийг хий, энийг тэг гэж өдөржингөө л хашгирцгаана.
Харин Василиса хэлсэн бүгдийг нь хийж, даалгасан бүгдийг нь гүйцэтгэнэ. Тэгээд ч өдөр ирэх тусам л улам сайхан, улам хөөрхөн болоод байжээ. Үлгэрт хэлшгүй, үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй сайхан болжээ. Хүнд хэцүү ажил болгонд нь өнөөх хүүхэлдэй нь тусалдаг байж л дээ. Василиса өглөө эртээ гэгч үнээгээ саачихаад харанхуй пинд ороод дотроосоо түгжиж байгаад хүүхэлдэйдээ сүү уулган,
- Алив хүүхэлдэй минь сүү уу, амсах зовлонг минь сонсож үз гээд л хэлдэг байжээ. Хүүхэлдэй сүүг нь уучихаад Василисаг тайтгаруулан тайвшруулж, ажил болгоныг нь хийж өгнө. Василиса модны сүүдэрт суугаад цэцэг түүнэ. Энэ хооронд нь талбайн шанг нь цэвэрлэчихсэн, усыг нь зөөчихсөн, зуухыг нь галлачихсан, байцааг нь усалчихсан байдаг байв. Энэ бүхнийг хүүхэлдэй нь л хийчихдэг ажээ. Хүүхэлдэй нь наранд гандуулдаггүй сайн өвсийг Василисад зааж өгнө. Василиса урьд урьдынхаасаа улам ч сайхан болно.
Нэг удаа эцэг нь удаан хугацаагаар хол юманд явжээ. Хойт эх охидтойгоо байшиндаа хорогдон үлдэв. Цонхны цаана хав харанхуй, усан бороо цутгаж салхи шуугисан, намар оройн цаг байжээ. Эргэн тойронд нь харанхуй хар ой сүглийнэ. Ойд хүний мах иддэг Шулмас эмгэн суудаг ажээ. Хойт эх нэг охиндоо тор нэхэх, нөгөө охиндоо оймс нэхэх, Василисад утас ээрэх ажил оноов. Тэгээд бүх гэрлийг унтраан охид ажиллаж байгаа газар ганцхан гэрэл үлдээгээд өөрөө унтахаар хэвтлээ гэнэ. Хойт эхийн үлдээсэн ганц мод төдөлгүй шатаж дууслаа.
- Одоо яах вэ? Гэрт гал байхгүй, ажлаа яаж хийх вэ? Шулмас эмгэн рүү явж гал гуйж ирэхээс өөр арга алга гэж хойт эхийн хоёр охин хэлэлцсэнээ том нь,
- Би л явахгүйдэг, би тор нэхэж байна, зүүнээс минь тэртэй тэргүй гэрэл гарч байна гэв.
- Би оймс нэхэж байна, зүүнээс минь надад бас гэрэлтэй л байна гэж бага нь бас хэлэв гэнэ. Тэгснээ хоёулаа нийлэн,
- Василиса, Василиса, чи галд яв. Шулмас эмгэнийд очиж гал авчир гэж хашгиралдан Василисаг түлхэн гаргажээ.
Эргэн тойронд хав харанхуй хар ой нэлмийж хүйтэн салхи үлээнэ. Василиса уйлан халааснаасаа хүүхэлдэйгээ гарган,
- Хүүхэлдэй минь намайг Шулмас эмгэнийд очиж гал авчир гээд хөөчихлөө. Шулмас эмгэн хүнийг барьж аваад л идчихдэг гэсэн одоо би яах вэ? гэв.
- Зүгээр зүгээр, хажууд чинь би байгаа цагт чамд гай зовлон тохиолдохгүй гэж хүүхэлдэй нь хэллээ гэнэ.
- Сайн үг хэлсэнд чинь гялайлаа гэж Василиса хүүхэлдэйдээ хэлээд цааш явжээ. Өмнө хойно нь өтгөн ой харлан, тэнгэрт од мичид үгүй, сар ч гэрэлтэхгүй ажээ.
Хөөрхий охин айн чичрэн, хүүхэлдэйгээ элгэндээ наан явсаар байв. Гэнэт охины хажуугаар цав цагаан морьтой, цалин мөнгөн хазаартай, цагаан торгон хувцастай хүн давхин өнгөрлөө гэнэ.
Үүр цайлаа. Хожуул бутанд бүдэрсээр хөөрхий Василиса арай ядан явсаар байв. Урт сайхан гэзгийг нь шүүдэр бүрхэж, хөл гар нь хөрч хөшжээ. Гэнэт хажуугаар нь ухаа хонгор морьтой, улаан шаргал хазаартай, улаан торгон хувцастай хүн давхин өнгөрлөө гэнэ.
Нар мандаж Василиса охиныг ээн дулаацуулж гэзгэн дээрх шүүдэр хярууг нь хатаалаа. Василиса өдөржингөө явж оройдоо нэгэн том аглагт гарч иржээ. Өмнө нь нэгэн жижигхэн байшин байна гэнэ. Байшин тойруулан хүний ясаар хашаа барьжээ. Хашааны толгой бүр нь хүний гавлын яс, хаалга нь хүний хөлийн яс, хаалганы цүү нь хүний гар, хааж түгжих түгжээ нь хүний шүд байх юм гэнэ.
Василиса охин айж балмагдан хөшөө мэт хөдөлгөөнгүй болов. Гэнэт хажуугаар нь хар морьтой, хар хазаартай, хар хувцастай эр давхин өнгөрлөө. Хар морьтон хаалга хүртэл давхиж очоод тэндээ газарт шингэх мэт алга болов. Харанхуй шөнө болов.
Гэтэл хашааны толгой дээрх гавлын яс болгоны нүд асан гэрэлтэж, аглагт өдөр мэт гэгээтэй болжээ. Василиса дагжин чичирч аймшигт газраас зугтах гэтэл хөл нь газарт шигдсэн мэт хөшжээ. Гэнэт газар доргин сүртэй их чимээ гарлаа гэнэ. энэ бол Шулмас эмгэн уурандаа суугаад нүдүүрээрээ гуядан, гаргасан мөрөө шүүрдэн давхиж яваа нь юмсанжээ. Шулмас эмгэн
хаалган дээрээ ирмэгцээ,
- Паа, паа паа. Оросын үнэр үнэртээд байна. Энд хэн байна вэ? гэж хашгирав. Василиса охин Шулмас эмгэнд дөхөж очоод доор гэгч бөхийн дорд даруухан дуугаар,
- Би байнаа, би байна эмээ минь. Хойт эхийн хоёр охин намайг танаас гал олж ир гэж явуулсан гэхэд Шулмас эмгэн,
- Аа тийм үү? Чиний хойт эх миний хамаатан. Одоо яахав, надтай цуг сууж ажил хийж өг. Алсдаа учир нь олдоноо гэснээ хахир чангаар,
- Хөөе бат бөх цүү цуурга минь онгой. Баялаг өргөн хаалга үүд минь нээгд гэж хашгирав.
Хаалга нь ч нээгдэж Шулмас эмгэн орж гэнэ. Василиса ч дагаад л орчихжээ. Хаалганых нь хажууд ургасан нэгэн хус охиныг гуядахыг завдав.
- Хус минь, үүний бүү шавхуурд. Би дагуулаад ирсэн юм гэж Шулмас эмгэн болиулав гэнэ. Үүднийх нь дэргэд хэвтэж байсан нохой охиныг хазахаар ухасхийв.
- Бүү хүр, би дагуулаад ирсэн юм гэж Шулмас эмгэн хэлэв гэнэ. Үүднийх нь өрөөнд ортол муур охиныг маажих гэв.
- Бүү хүр, би дагуулаад ирлээ гэж Шулмас эмгэн дахин хэлэв.
- За Василиса чи харж байгаа биздээ. Надаас зугтах гэдэг амаргүй шүү. Муур маажиж, нохой хазаж, хус мод гуядна. Хаалга үүд ч онгойхгүй шүү дээ гэж хэлээд Шулмас эмгэн байшиндаа ороод вандан дээр тэрийн хэвтээд,
- Хөөе аягач хар хүүхэн, идэх уух юм аваад ир гэж хашгирлаа. Аягач хар хүүхэн үсрэн гарч ирээд Шулмас эмгэнд тогоо шөл, хувин сүү, хорин дэгдээхий, дөчин нугас, бухын өрөөл мах, хоёр боов, хүйтэн ундаа, амтат бал, хөөсрөх исгэлэн дарсыг хэмжээ хэмгүй өгөв. Шулмас эмгэн цөмийг идэж уугаад Василисад талхны булангаас жаахныг өгөн,
- Алив Василиса, тэр шуудай будааг нэг нэгээр нь ялга. Нэг ч хар үлдээлгүй цэвэрлэ. Биелүүлж гүйцэлдүүлж чадахгүй бол би чамайг иднэ гэж хэлээд дүнгэнэтэл хурхиран унтаад өгөв.
Василиса талхны захаа хүүхэлдэйнхээ өмнө тавиад,
- Энхрий хүүхэлдэйхэн минь сонсооч, энэ талхыг ид дээ, эдлэх зовлонг минь сонсооч. Шулмас эмгэн надад хэцүү алба оноолоо. Бас тэгээд бүгдийг хийхүй бол барьж иднэ гэнээ гэж хэлэв.
Хүүхэлдэй хариуд нь,
- Битгий уйл, битгий гунихар. Оройноос өглөө сэргэлэн гэдэг. Одоо чи тайван унт гэж аргадлаа. Василиса дөнгөж унтмагц хүүхэлдэй,
- Хөх бух, хөөрхөн бор шувуухай, цэнхэр тагтаа бүгдээрээ наашаа нисээд ирээрэй, сайхан Василиса охинд саатан саатан туслаарай гэж дуудлаа. Үй түмэн шувуу нисэж ирэв. Чанга чанга дуугаран шуудай будааг ялгана. Үр мөхлөгийг нэг тийш, үртэс холтосыг нөгөө тийш нь ялгав. Тэгтэл ч хаалганы хажуугаар цагаан морьтой, цагаан торгон хувцастай хүн давхин өнгөрөв. Үүр цайлаа. Шулмас эмгэн сэрж Василисагаас,
- За ялгаж цэвэрлэсэн үү? гэв
- Ялгаж цөмийг цэвэрлэсээн.
Шулмас эмгэн уурлав, гэхдээ юу ч хэлэх билээ дээ.
- За одоо би олз омог олохоор ниснэ. Тэр шуудайд вандуй, намуу цэцгийн үртэй холилдон байгаа, бүгдийг ялгаж салга. Биелүүлээгүй байвал би чамайг иднэ. Ингээд Шулмас эмгэн гадаа гарч хангинатал шүгэлдэхэд уур нүдүүр нь өнхрөн хүрч ирэв.
Улаан хувцастай морьтон эр давхин өнгөрөв. Нар мандлаа. Шулмас эмгэн уурандаа суун нүдүүрээрээ гуядан шүүрээрээ мөрөө шүүрдэн нисэн одов. Василиса хүүхэлдэйдээ талхны зах өгөөд,
- Өөдөсхөн хүүхэлдэй минь, өрөвдөж хайрлаач намайг, өөрийнхөө хэрээр туслаач гэв.
Хүүхэлдэй нь цангинуулан,
- Алс талын, амбаар савны, айл гэрийн олон хулгана оготнуудаа, нааш ир, нааш ир гэж дуудав. Үй олон оготно хулгана гүйн ирж ганцхан цагийн дотор вандуй, үр хоёрыг ялгаж шуудайлав. Орой болоход аягач хар хүүхэн ширээ засан Шулмас эмгэнийг хүлээлээ. Хар морьтон эр хаалганы цаагуур давхин өнгөрөв. Шөнө боллоо. Гавлын яс болгоны нүд асаж, мод шажигнан навчис шаржигналаа. Шулмас эмгэн хүрч ирэв.
- За Василиса, ялгаж хийсэн үү?
- Цөмийг ялгасаан.
Шулмас эмгэн уурлав. Гэхдээ юу ч хэлэх билээ дээ.
- За тийм бол чи одоо явж унт, би ч хэвтлээ. Василиса пийшингийн цаагуур ороод чих тавин чагнавал шулмас эмгэн,
- Аягач хар хүүхэн чи гал түл. Пийшингээ халаа. Би сэрээд Василисаг шарж иднэ гэх нь дуулдав.
Тэгээд Шулмас эмгэн урт вандан дээрээ хэвтээд уруул амаа тавиур дээр тавиад ул тавхайгаараа хучаад уулыг доргитол хурхиран унтаад өглөө гэнэ. Василиса уйлан хүүхэлдэйгээ гарган талхны захаар дайлан,
- Энхрийхэн хүүхэлдэй минь, энэ талхыг идээч. Эдлэх зовлонг минь сонсооч. Шулмас эмгэн намайг шарж идэх гэж байна гэв. Хүүхэлдэй Василисад юу хийх, яаж хийх, хэрхэн зовлонгоос салахыг сайн зааж өгөв. Тэгээд сайхан Василиса охин аягач хар хүүхний хөлд бөхийн,
- Аягач хар хүүхэн минь, аминд минь орж туслаач. Чи ийм их мод битгий түлээч, ийм их ус битгий халаагаач. Том тус хүргэвэл чинь торгон алчуураа бэлэглэе гэлээ.
Аягач хар хүүхэн,
- Охин минь би чамд туслая. Одоохон пийшин галлахаа азная. Шунаг бөх унтаг гэж Шулмас эмгэний хөлийн улыг маажъя. Энэ хооронд чи зугтаа гэж зөвлөв.
- Морьтон эрс намайг барьж аваад эргэж авчрахгүй байгаа?
- Өө үгүй, Василиса. Цагаан морьтон нь гэрэлт өдөр, улаан морьтон нь алтан нар, хар морьтон харанхуй шөнө байхгүй юу. Тэд чамд хүрэхгүй,
Василиса үүдний өрөө рүү гүйн гарвал муур маажих гээд харайн ирэв гэнэ. Василиса мууранд хайрсан боов шидэн өгөхөд харайсан муур дороо зогсон хоцров. Гадаа үүдэнд гарсан нохой хазах гээд давхин ирэв гэнэ. Василиса нохойд талх шидэж өгсөн чинь нохой түүнийг хазсангүй гаргав. Тэгээд Василиса хаалгаар гүйгээд гарах гэсэн хус мод ороолгох гэжээ. Василиса ч модны мөчирт өнгийн тууз өлгөж гэнэ. Хус мод охиныг гуядаж шавхуурдсангүй гаргалаа. Хаалга хаагдах гэхэд Василиса тос түрхэв. Хаалга ч бас нээгдлээ.
Тэгээд сайхан Василиса охин хар ой руу гартал хар морьтон давхин өнгөрч ой ч нүд сохлом харанхуй болов гэнэ. Энэ харанхуйд яаж гэрээ олох вэ? Гал гэрэл олоогүй байж яаж гэртээ орох вэ? Хойт эх алах байлгүй. Тэгтэл хүүхэлдэй нь Василисад зааж өгөв. Василиса ч хүүхэлдэйнхээ зааснаар хашааны толгой дээрх гавлын ясыг сугалан авч урт модонд суулгав. Ингээд Василиса охин харанхуй ойн дундуур гэрийн зүг гүйлээ. Гавлын ясны нүднээс гэрэл цацарч харанхуй шөнө өдөр мэт гэгээтэй болов.
Шулмас эмгэн сэрээд, суниаж биеийнхээ чилээг гаргаснаа Василиса байхгүйг мэдээд ухасхийв. Үүдний өрөөнд орон,
- Муур чиний хажуугаар нэг охин гүйж гарсан уу? Чи түүнийг урж маажааад бариад авсан биздээ? гэхэд муур хариуд нь,
- Шулмас эмгэн минь, би чамд арван жил зүтгэлээ, чи надад талхны булан ч өгөөгүй шүү дээ. Би тэр охиныг явуулчихсаан гэв. Шулмас эмгэн гадаа гүйн гарч,
- Үнэнч сайн нохой минь, чи тэр дураараа охиныг хазаж аваад байгаа биздээ? гэхэд нохой,
- Хичнээн жил би чамд зүтгэлээ? Чи надад ясны хэлтэрхий ч өгөөгүй. Харин тэр охин надад талх өгсөн. Би түүнийг явуулчихсан гэв.
Шулмас эмгэн хахир чангаар хашгирч,
- Хус минь чи тэр охиныг нүүрэн дундуур нь ороолгоод гаргаагүй биздээ? гэхэд хус,
- Би чиний хашаанд арван жил ургаж байна. Чи миний мөчрөөс олс ч уяагүй шүү дээ. Харин тэр охин өнгийн туузаар чимсэн. Би түүнийг явуулчихсан гэв. Шулмас эмгэн гадаа хаалган дээрээ гүйн ирж,
- Ээх, бат бөх хаалга минь, эрх дураараа тэр охиныг эндээс гаргаагүй биздээ? гэхэд хаалга,
- Бид чамд хичнээн жил зүтгэлээ. Чи нугас нугархайд минь ус ч дусаагаагүй, харин тэр охин намайг тосоор тосолсон. Бид тэр охиныг гаргаад явуулчихсаан гэв. Шулмас эмгэн уурлан хилэгнэж нохойгоо нүдэж, муураа гуйдаж, үүд хаалгаа эвдэж, хус модыг хуга цавчив гэнэ. Тэгээд ядарч эцээд Василиса охины араас барих гэж хөөсөнгүй.
Василиса гэртээ гүйн ирэв. Гэрт нь гэрэл гэгээ ч үгүй харанхуй байна гэнэ. Хойт эхийн хоёр охин гарч ирэн хашгиран загнаж хараан зүхэв гэнэ.
- Гал хурдан авчрахгүй яасан удаан явдаг юм бэ? Манай гал унтраад байх юм. Бид асаагаад асаагаад нэмэргүй, хөршийнхөөс гал авчирсан чинь дорхоноо унтарчихсан. Чиний авчирсан гал асаад байж магадгүй гэв. Тэгээд гавлын ясыг оруулж ирвэл гавлын ясны нүд хойт эх, хойт эхийн хоёр охиныг тас ширтэн халуун галаар хатган түлж гарав. Нөгөө гурав нуугдах гэсэн боловч чадсангүй, хаашаа л гүйнэ гавлын нүд дагаж харж түлнэ. Гавлын яс тийнхүү цоо ширтэн түлсээр өглөө гэхэд хойт эх, хоёр охинтойгоо нүүрс болов. Василисад харин хүрсэнгүй гэнэ. Василиса гавлын ясыг газарт булахад тэр газраас улаан ягаан бут ургажээ.
Василиса энэ гэртээ үлдэхийг хүссэнгүй, хот руу явжээ. Тэгээд тэнд нэг эмгэнийд суух болов. Нэг удаа эмгэнд,
- Эмээ минь зүгээр суух уйтгартай юм. Та надад хамгийн сайн чанарын маалингын өвс худалдан авч өгөөч гэжээ. Эмгэн маалингын өвс авчрав. Василиса ч утас ээрэхээр суув. Ээрүүл нь эргэлдэн алтан үс шиг нарийхан тэгшхэн утас эвхэгдэн ороогдно. Ээрсэн утсаараа Василиса сайхан даавуу нэхжээ. Тэр даавуу нь торго шиг гоёмсог агаад утасны оронд зүүнд сүвлэсэн ч болмоор ажээ. Тэгээд Василиса даавуугаа цав цагаанаар будаад эмгэнд,
- Эмээ минь энэ даавууг зараад мөнгийг нь өөртөө авдаа гээд өгчээ. Эмгэн даавууг хараад уулга алдан шагширч,
- Үгүй ээ охин минь, зарахгүй. Ийм гоёмсог даавууг хаан хүү л өмсөх ёстой. Би ордонд л аваачиж өгнө гэв.
Хан хүү даавууг хараад гайхан,
- Үүнийхээ оронд юу авах вэ? гэж асуухад,
- Үнэлж баршгүй үнэтэй эд. Би чамд бэлэг болгон авчирлаа гэж эмгэн хариулав.
Хаанхүү талархан сайшаагаад эмгэнд хариу бэлэг өгөөд явуулжээ. Тэгээд тэр даавуугаар хаан хүүд цамц оёх гэсэн хэн ч оёж зүрхлэхгүй байжээ. Тун чиг нарийн хийцтэй гоёмсог даавуу болохоор хүмүүс эвдчих вий, эсгэчих вий гээд айгаад байв. Хаан хүү эмгэнийг дуудаад,
- Ийм даавуу нэхэж чадсан юм чинь энэ даавуугаараа цамц оёод өгөөч гэжээ. Эмгэн хариуд нь,
- Хаан хүү минь би ээрээгүй, би нэхээгүй. Василиса охины нэхсэн даавуу.
- Тэгвэл Василиса надад цамц оёод өгөг гэж хаан хүү тушаав.
Василиса цамцыг оёод торгоор эмжээд тодхон сувдаар чимжээ. Эмгэн цамцыг ордонд аваачиж өгөхөөр явав. Василиса цонхны дэргэд суугаад цэцэг хатган оёж байгаад гэнэт харвал хааны зарц гүйн ирж яваа үзэгдэнэ.
- Хаан хүү ордонд хүрээд ир гэж байна гэж зарц хэллээ. Василиса ордонд очив. Хаан хүү сайхан Василисаг хараад хөдөлж ч чадахгүй хөшин зогсов гэнэ.
- Энэ өдрөөс хойш чамаас би салахгүй. Эхнэр минь болооч гээд өнгөлөг цагаахан гараас нь барин өөрийнхөө хажууд суулгажээ. Удалгүй хуримаа ч хийж гэнэ.
Төдөлгүй Василисагийн эцэг алс холын аянаас буцаж ирээд охиныхоо хажууд амьдрах болжээ. Гэртээ суулгасан тусч эмгэнийг Василиса дэргэдээ авсан гэнэ лээ. Энхрий хөөрхөн хүүхэлдэйгээ харин энгэрийхээ халааснаас салгадаггүй гэнэ лээ. Энх амар эсэн мэнд аж төрөн, эрхэм зочид бидний ирж золгохыг хүлээсээр суудаг гэнэ лээ.

Бөгтрөгтэй морьхон (Орос) - төгсгөл хэсэг
Огноо 2014-03-13 at 10:59 Unknown
Иван цурхиртал уйлан
Итгэлт морьхоноосоо гуйв.
«Ослыг минь уучилна уу?
Одоо дахин унтахгүй!»
«Бурхан чамайг өршөөг!
Бурууг залруулж болно....
Унтахгүй байж чадвал
Уул хэрэг чинь бүтнэ.
Нойроо хүрвэл Иван
Нозоорч хөшсөн биеэ
Нухаж хатгая гэж
Нурж хэмхэрсэн онгоцноос
Хуучин хадаас түүж
Хурц чулуу цуглуулав.
Маргааш нь өглөө эрт
Мандахын шар нарнаар
Дагина охин бас
Далайгаар хөвж ирээд
Амттан балыг уухаар
Ашлан сууж орхив.
Хаан-охин ятгадаж
Хангинатал сайхан дуулав.
Мань Иван бас л
Мансуурч унтах дөхөв
«Байз муу шулам минь!Бас, намайг мэхлэх нь үү!
Ахиж гараас гарахгүй дээ
Автаж баригдах чинъ энэ дээ!»
Асартаа Иван орж
Авхайн гэзэгнээс шүүрч:
«Итгэлт морьхон минь!
Ивандаа тус болоорой!»
гэж хашхирав.
Хаан эзэн биеэрээ
Хаан-охиныг тосож
Цагаан гараас нь хөтөлж
Цайз ордондоо оруулж
Зах торгон хөшигтэй
Зандан ширээнд суулгав
Эрх танхилаар ширтэж
Элэгсэг найртайгаар ярив.
«Харилцах ижилгүй дагина минь
Хатан минь болохыг соёрх!
Хүүхэн чамайг хармагц
Хүсэл дур минь оргилов!»
Хаан охин дагина
Хариу үгээ хэлэлгүй
Эзэн хааныг харалгуй
Эргэж буруу харав.
Хаан:
«Урьхан үгээ хэлээч!
Уйтгарладаг учир юу вэ?
Янаг дур минь ихдэв үү?
Ямар заяагүй билээ!»
Дагина:«Эхнэрээ хийе гэвэл
Энэ гурван хоногт
Гадаад их далайгаас
Ганц бэлзгийг минь олуул!»
Хаан:
«Иваныг одоохон дууд!» гэж
Их хаан яаран тушаав.
Хаан тэгээд Иванд
Хариу үг хэлүүлэлгүй«Дагинын эрдэнэт бэлзэг нь
Далайд бий гэнэ.
Түүнийг тэндээс олж
Түргэн надад авчирвал
Хамаг байдаг юмаараа
Хайрлалгүй шан хүртээнэ!» гэв
Иван:
«Түрүүчийн аян явдлаас
Түйтэж ядаж ирэхэд
Ахиад гадаад далайд
Аял гэнэ шүү!»
Хаан:
«Эргүү чи харахгүй юу?
Эхнэр авах гэж байна!
Бүү надтай маргалд!
Бушуу үтэр яв!» гэж тушаав.
Явахаар Иван босов
Яаран дагина захив
«Манайхаар замдаа дайраад
Маргад ордонд минь ороорой.
Алга хавсран мөргөж
Ачит эхэд минь хэлээрэй .
Гуа гэрэлт царайгаа
Гурван өдөр, шөнө
Надаас юунд нуусан
Нарийн учрыг мэдье?
Сайхан ах минь яагаад
Самуун бүрхэгт хаагдав?
Алсын будант өндрөөс
Алтан гэрлээ хайрлахгүй юу гээрэй.
«Алман сар эх минь билээ
Алтан нар ах минь билээ».
Иваныг хааныхаас ирэхэд
Итгэлт морьхон нь хэлэв:
«Эрхэм тэргүүнээ гудайж
Эзэн минь юунд, уйтгарлав? »
«Хайрт морьхон минь тусал!
Хаан, тэр дагинаар
Эхнэрээ хийх гэнэ
Энэтээ гадаад далайгаас
Гуа дагинын бэлзгийг
Гурван хоногт авчрах
Зарлиг буулгаж байна.
Залуу дагина тушаав:
Хаана ч байдаг юм бэ?
Хаш ордонд нь очиж,
Нар, сартай уулзаж
Намайг мөргө гэв.»
Итгэлт одой морь нь
Ивандаа зөвлөж хэлэв:
«Энэ юу ч биш
Энэнээс цааш бас бий!»
Маргааш нь өглөө эрт
Мань Иван босож
Алс холын замд
Аялан мордож гэнэ.
Одой жаал морь нь
Огторгуйн салхи мэт довтолж
Гарсан өдрийн үдэш
Галгиулан хүрэх үедээ
«Ганц мөчийн дараа
Гадаад далайн өмнөх
Өргөн тал дээр
Өөрийн биеэр хүрнэ
Гайхалт аварга халим загас
Гадаад далайг хөндлөн хэвтэнэ.
Аварга энэ халим
Арван жил зовов.
Тэр аварга халим
Тэнгэрийн нарны энэрлийг
Тэтгэн авчир гэх бий
Тэгье! гэж амлаарай!.»
Өргөн их талд
Өөрсдийн биеэр хүрэв.
Гадаад далайг хөндлөн
Гайхалт халим хэвтэж
Хамаг цогцос нь шархтай
Хавирганд нь шор шаагаастай
Сүүл бөгсөн дээр нь
Сүрлэг ой шуугина
Нуруу биен дээр нь
Нутгийн гацаа байна.Айлын тариачин иргэд
Аманд нь тариа тариад
Хоёр нүдний дунд нь
Хотын багачуул тоглоно.
Ооч сахлы нь ёроолоос
Охид мөөг түүнэ.
Тэнэг Иваны морьхон нь
Тэр халиман дээгүүр
Хатиран довтлон явж
Хамаг ясы нь тачигнуулав.
Аварга халим гашуудаж
Амаа цэлгэр нээж
Арай ядан амьсгалж
Аянчин Иванд хэлэв:
«Аян замын ноёнтон
Аль газраас явна?»
Иван:
«Хаан дагинын элчээр
Хааны нийслэлээс гарав
Агаарын нарыг чиглэж
Алтан ордонд нь бараалхахаар
Дорно зүгийг зүглэж
Довтолж яваа нь энэ!»
Халим:
«Төрсөн эцэг та соёрхож
Төгрөг нарнаас асууна уу?
Ямар нүгэл хийснзэс
Ядрал зовлон хүлээв би?
Зовох зүдэх цаг минь
Зогсох цаг болоо болов уу?»
Иван:
«Асууя! асууя би!
Аварга халим загас минь!»
Халим:
«Өршөөлт эцгийн энэрэлээр
Өрөвдөж үз миний зовлонг
Арван жил хэвтэв
Ачилбал тусална!»
Иваны жаал морь нь
Их далайн эрэгт
Харайн дүүлэн гарч
Хар эрчээр давхихад
Хурдан хөлий нь дор
Хуй шороо бужигнана.
Газар тэнгэр хоёрын
Гацан нийлсэн заагт
Иван морьхон хоёр
Эрчээрээ давхисаар ирлээ.
Иван:
«Хайрт морьхон минь чи
Хараач зүүн тийш!
Цайж байгаа үүр шиг
Цагаан туяа татагч
Тэнгүй их өндөр юм
Тэр тэнгэрийн нийслэл юм уу?»
Морьхон:
«Энэ дагина хааны маань
Эрдэнийн тэрмэн өргөөнд
Нар шөнө бүр нойрсдог
Сар өдөр дунд амардаг
Болор эрдэнэ баганатай
Босгоны нь дэргэд хүрэхээр
Асар том багануудыг
Алтан могой ороосон
Орой оргил дээгүүр нь
Одон мичид гялалзсан
Эрдэнэт ордыг нь тойрон
Элдэв цэцэрлэг жигдрээд
Мөнгөн сайхан гишүү
Мөчир салаа дээгүүр нь
Алтадсан үүрийн дотроос
Ариун орны шувууд
Хаан эзний дууллыг
Хангинуулан эгшиглэж байдаг юм.»
Жаал морьхон нь явж
Жавхлант хашаанд ороход
Иван мориноосоо бууж
Итгэлт морьхоноо уялаа.
Сарны ордонд Иван бараалхаж
Сайныг асуун хэллээ.
Иван:
«Сарны хүү Сар та
Сайн морилж байна уу?
Нэр минь Иван Петрович
Нэн холын орноос
Мэнд хүргэж яваагаа
Мэдэгдэхээр ирсэн билээ!»
Сар:
«Иван Петрович та суу!
Ирсэн учраа ярь»
Иван:
«Хаан-охины захиасаар
Хаан эзний зарлигаар
Гэгээн ордонд мөргөхөөр
Гэрээс гарч аялсаар
Гадаад далайг гаталж
Газрын мухарт ирэв
Гурван өдөр, шөнө
Гуа гэрэлт царайгаа
Надаас юунд нуусан
Нарийн учрыг мэдье?
Сайхан саруул ах минь
Самуун бүрхэгт хаагдав уу?
Алсын будант өндрөөс
Алтан гэрлээ өгөөч
Гэж тэр дагина
Гэртээ хэлүүлсэн юм.
Захисан бүгдийг санахгүй нь
Зах сэжүүр нь энэ дээ!»
Сар:
«Ямар дагина гэнээ?»
Иван:
«Яагаа вэ танай охин!»
Сар:
«Манай охин гэнээ?
Магад чи аваачсан биз?»
Иван:
«Тийм ээ, би аваачсан
Тэндэх хааны хөлөгчин нь.
Хаан намайг дуудаж
Хатуу зарлиг буулгаж
Гурван долоо хоногт
Гуа охиныг ол!
Шударга явахгүй бол
Шууд шорлоно гэж
Зарлиг бошгоор айлгаж
Занаж зүхэн явуулсан юм.»
Саяын хариу үгийг
Сар сонсоод баярлав.
Их баярласандаа уйлж
Иваныг тэврэн үнсэж:
«Иван чиний авчирсан
Ийм мэдээний хариуд
Юу гэж хариулахаа
Ердөө олохгүй байна .
Хаан-охиноо алдаад
Харахгүй боллоо! гэж
Уй гашуу болж
Уйлж унжсаар байж
Гурван өдөр шөнөд
Гуа гэрлээ өгөөгүй
Хар үүлэнд хаагдаж
Хатуу гашуудалд дарагдаж
Гурав хоног унтаагүй
Гурилын үртэс ч амсаагүй .
Тэр явдлаас болж
Тэнгэрт байдаг хүү минь
Самуун бүрхэгт хаагдаж
Сайхан гэрлээ унтраагаад
Хангай дэлхийг гийгүүлээгүй
Хав харанхуй болгоод
Хайрт дүүгээ дурсаж
Харамсан гашуудаж суув.
Охин минь мэнд үү?
Осолдож өвдөөгүй биз?
Уйдаж гашуудаагүй биз?
Учры нь сайхан хэлээч!»
Иван:
«Үзэсгэлэн төгс лагшин нь
Үл мэдэг турсан даг...
Хадамд гарсаны дараа харин
Халбагар тарган болно доо
Хаан эзэнтэн маань
Хатан болгох гэнэ билээ! »
Сар:
«Дарладаг харгис хаан вэ?
Далан настай байж
Ариун залуу охиныг
Авч гэрлэх гэнээ!»
Иван:
«Аварга их халим
Аврал өршөөл гуйлгасан
Хамаг бие нь шархтай
Хавирган бие нь хадаастай.
Золгүй тэр загас
Зовлонгийн хэмжээ хэзээ вэ?
Яаж өршөөл хүртэх вэ?
Яагаад зовно вэ! гэж
Алман сар чамаас
Асууж байна билээ!»
Сар:
«Тэр аварга загас
Тэнгэр бурхны соёрхолгүй
Гадаад далайд явсан
Гучин онгоцыг залгиад
Зовлон эдэлж хэвтэх
Золгүй үйлд учирчээ!
Тэр онгоцыг тавивал
Тэнгэр бурхан өршөөгөөд
Нүд ирмэхийн зуур
Нүхчүүлсэн шарх нь эдгээд
Урт насыг насалж
Удаан жаргах болно!» гэв
Тэнэг Иван буцахаар
Тэр даруй босов
Гэгээн туяат сар
Гэрээсээ гаргаж үдээд
Охинд мэнд хүргэж
Оюун сэтгэлий нь засаарай!
Уйлж унжих хэрэггүй
Уйтгар нь мөд дуусна!
Сахалтай өвгөнтэй биш
Сайхан залуутай гэрлэнэ!» гэж
Төрсөн охинд минь
Төлөөлөн хэлээрэй чи!
Иван мэддэгээрээ ёсолж
Итгэлт морьхондоо мордов.
Буцах замдаа орж
Бужигнатал давхин одов.
Тэгээд маргааш өдөр нь
Тэнэг Иван маань
Гадаад их далайн
Гарам дээр ирж
Иваны жаал морь нь
Их загасны дээгүүр
Хатиран хурдлан явж
Хамаг ясы нь тачигнуулав
Аварга их загас
Арайхан ядан амьсгалж,
«Тэнгэрээс гуйсныг гүйцэтгэв үү?
Тэтгэх өршөөл авчрав уу?»
«Аварга халим минь
Азнаж түр хүлээ» гэж
Иваны жаал морь нь
Их загасанд хашгираад
Айлын гацаанд очиж
Хар дэлээ сэгсэрч
Хашгиран янцгааж хэлэв.«Үнэн шашинтан та нар
Үй олон түмээн!
Усанд автахгүй гэвэл
Удахгүй түргэн зайл!
Энд хачин юм болж
Энэ далай цалгиж
Аварга загас хөрвөөж
Аюул болгох нь байна!
Үнэн шашинтны
Үй олон тариачин
Гэм болох нь гэж
Гэр гэртээ харьж
Хөсөг тэргээ төхөөрч
Хөрөнгө хогшлоо ачиж
Загасны нуруун дээрээс
Зайлж бууж нүув.
Иваны жаал морь нь
Их загасанд ирж
Сүүл дээр нь гарч
Сүрхий чангаар хэлэв:
«Аварга загас чи
Ариун бурхны соёрхолгүй
Гадаад далайд явсан
Гучин онгоцыг залгиснаас
Зовлон эдэлж хэвтэх
Золгүй үйл учирчээ!
Тэр онгоцыг тавивал
Тэнгэр бурхан өршөөгөөд
Нүд ирмэхийн зуур
Нүхчүүлсэн шарх чинь эдгээд
Урт насыг насалж
Удаан жаргах болно!» .
Иваны жаал морь
Илтгэх үгээ дуусгаж
Хазаарын болд амгайгаа
Хангис хийлгэн химлэж
Нүд ирмэхийн зуур
Нөгөө эргэд гарав.
Том загас хөрвөөхөд
Толгод хөдлөх шиг болов.
Далайн ус цалгилж
Давлан долгилж эхлэв
Аварга их загас
Амаа ангайн зогсож
Гучин их онгоцыг
Гулгин бөөлжиж гаргав.Унтсан далайн хаан
Усны шуугианд сэрж
Уншлага залбирал хоёроо
Уянгалан эгшиглэн уншаад
Сэргэлэн зугаатай сэлүүрчид
Сэтгэл хөдлөн дуулцгаав
Бүрээ бишгүүрээ үлээж
Бүх далбаагаа босгов.
Аварга том загас
Амаа өргөн нээж
Далайн долгио хагалан
Даамай чанга хашгирав:
«Яаж чамд туслах вэ?
Ямар юмаар шагнах вэ?
Ариун дун хэрэгтэй юу?
Алтан загас авна уу?
Том сувд хэрэгтэй юу?
Тоогоор бэлэн байна!».
Иван:
«Бидэнд шан хэрэггүй!
Бэлзэг олох хэрэгтэй байна
Хатан болох гэж байгаа
Хаан охины бэлзэг!».
Аварга том загас
Агуу далайдаа буцан орж
Албат хилэм загаснуудыг
Авчирч байгаад тушаав
«Дагинын эрдэнэт бэлзэг
Далайн ёроолд бий гэнэ.
Маргааш өглөө гэхэд
Магад олж ирэгтүн! »
Олон хилэм загас
Олохоор ёслон явав
Хэдэн цаг өнгөрмөгц
Хэсэг хилэм ирж
Аварга их загасанд
Айлтгаж хэлсэн нь
«Хаан бүү хилэгнэ!
Харц бид явж
Бүх далайг шүүрдэв
Бөгжийг өрдөө олсонгүй.
Баймаар газрыг малтав
Бас ердөө олсонгүй
Хаан эзний зарлигийг
Хадран загас л гүйцэтгэнэ.
Тэр хадран загас
Тэнгэс далайг хэсдэг
Хаан-охины бэлзгийг
Хаана байхыг мэднэ.
Тэр хадран хясахад
Тэнээд алга болчихож»
Түүнийг одоохон олж
Түргэн ирүүл гэж
Саяхи аварга загас
Сахлаа хөдөлгөн зандрав.
Хоёр цагаан хилэм
Хошууны тамганд очиж
Зогсоогоор өгсөн зарлигий нь
Зоодой загас сийрүүлэв.
Цулбуурт загасан (зөвлөгч)
Цуг үсгээ зурав.
Хаан загасны зарлигийг
Хар хавч тамгалав.
Далайн гахайдыг дуудаж
Даалгавар тушаалыг өгч
Хаан загасны өмнөөс
Хамаг далайг хэсэж
Хэрүүлч хэдэр зантай
Хэсүүлч хадран загасыг
Хаа дайралдсан газраас нь
Хаан загасанд хүргэ гэв.
Зарлиг хүлээсэн загасад
Захирагчид ёслоод гарав.
Хэдэр хадранг эрэхээр
Хэдэн анги мордов.
Хамаг далайгаар эрж
Хавийн голоор бэдрэв.
Бүх нуураар хайж
Булан тохойгоор нэгжив.
Хэсүүлч хадран загасыг
Хэн нь ч олж чадалгүй
Гэмшин уйлах шахаад
Гэдрэг буцан явтал.
Тэнд нэг бүрдэнд
Танихгүй дуу сонсдов.
Далайн гахайд яаран
Даруй шумбан орж
Хайж харан явтал нь
Хар зэгсний доогуур
Хэрүүлч хадран загас
Хэлтэг загастай нүдэлдэж байна
Чөтгөр авмарууд минь
Чөлөөгүй хэрэлдэнэ үү
Байлдагч цэргүүд шиг
Балбалдахаа одоо боль!
Хэрүүлч хадран загас
Хэгжүүн зан гаргаж:
«Ямар хамаатай вэ, та нарт
Яншиж хошигнох дургүй
Хамаагүй юманд чалчвал
Хадарч сүлбэнэ, хохь чинь шүү!»
Дайрсан үгийг сонсоод
Далайн гахай хэлэв
«Хэзээ ямагт тэнэгч
Хэдэр хадран чи
Үргэлж тэнэхээ мэдэх
Үзсэнтэйгээ зодолдож явах
Орон гэртээ ч байхгүй
Олиггүй хар новш!
Арцалдах цаг биш...
Аварга хааны зарлиг:
«Одоо даруй явж
Очиж хаанд бараалх!»
Төдий далайн гахайд
Төрхгүй хадран загасыг
Арзгар сэрвээнээс нь базаад
Аваад бушуухан явлаа.
Аварга халиман хаан
Асар их хилэгнэн:
«Хар золиг хадран!
Хаагуур тэнэж явав?»
Хэрүүлч хадран загас
Хэрэг өдүүлснээ мэдэрч
Өвдөг дээрээ сөхөрч
Өршөөл гуйн мөргөв
«Бурхан чамайг өршөөг!
Буруут ялыг уучилъя!
Өршөөсөн ачийг хариулж
Өгсөн зарлигийг биелүүл»
Өнөөх хадран загас
Өвдөг нугалан ёсолж:
«Аварга их халимаа
Албанд чинь хичээнгүйлье
«Хаан-охины бэлзэг
Хаана байж байгааг
Бүх далайгаар хэсдэг чи
Бүрэн мэднэ биз»
«Яаж мэдэхгүй байх вэ!
Яваад олж ирье»!
«Одоо бушуухан явж
Олоод ирвэл зохино»
Хэсүүлч хадран загас
Хэд ёслоод явахдаа
Хааны хиа нартай
Хараалцан хэрэлдээд гарав.
Улаан нүдэн загастай
Уулзан зодолдоод енгерев
Зургаан май загасханыг
Зуд намалдаглаад явав.
Ийм хэрэг бүтээгээд
Их омогтой явж
Гүн цээлийн усанд
Гүйн шумбан ороод
Усан далайн ёроолоос
Уул хайрцгийг олов.
Энэ хайрцгийн жин нь
Эгээ хөнгөн биш
Зуун пүү дөхөхийг
Зуйгар хадран мэдээд:
«Магад даахгүй» гэж
Май загасуудыг дуудав.
Далайн май загасууд
Даруй сандран цуглаж
Бэлзэгтэй хайрцгийг өргөхөөр
Бие тулан оролдовч
Чу! чу! гэж орилолдовч
Цунгийн чинээ ч хөдөлгөсөнгүй .
Балмад хадран загас
Байдаг чадлаараа хашгирав
«Балгуулахын оронд ташуурдмаар
Бааштай муусайн майнууд!» гээд
Бүх хилэм загасыг
Бүртгэн цуглуулахаар одов.
Хилэм загасууд ирээд
Хэл үг гаргалгүй
Бөхөөр элсэнд шигдсэн
Бөгжтэй хайрцгийг өргөв.
Хэрүүлч хадран загасын
Хэлж тушаасан үг нь:
«Хайрцаг өргөсөн загасад
Хааных өөд очоорой!
Нүд минь өөрөө анилдаад
Нойрондоо дийлдэж байна
Би доошоо шумбан
Биеэ жаал амраая!»
«Өнөөх бэлзгий минь
Өглөө авчирна гэж
Ам алдсан билээ
Алтан нар шингэв!»
Далайн шуламыг хуухай
Дарж алаасай чамайг... гэтэл
Өргөн далай цалгиад,
Өнөөх халим гараад ирэв.
«Ачий чинь хариулж,
Амласнаа гуйцэтгэв» гэж
Хаан охины бэлзэгтэй
Хайрцаг нэгийг гаргаж
Элсэн дээр хаяхад нь
Эрэг баахан чичрэв.
Бөгтрөгтэй морьхон нь сэрж
Босон харайж шилгээв
Хөлөгч Иванаа харж
Хөхин баясан дэвхцэв.
«Эзэн Иван минь хувцасла!
Эргэх замдаа морд!
Болзсон гурван өдөр нь
Болоод өнгөрөх дөхөв .
Маргаашийн өдөр гэдэг
Маш бачуу өдөр!
Өвгөн болсон хаан
Өнхөрчих гэж байгаа даа!»
«Баярлаад өргөх гэсэн
Бяр минь хүрэхгүй байна
Ямар цул хайрцаг вэ?
Яасан хүнд юм бэ?
Таван зуун чөтгөрөө
Танхай загас хийчихэв үү?
Би гурвантаа өргөвч
Бэрхдэж туйлдаад даасангүй»Иваны үгийг сонсоод
Итгэлт морьхон нь дуугаралгүй
Өнөөх хайрцагтай юмыг
Өвс зэгс шиг хөнгөнөөр
Өөрийн хүзүүн дээрээ
Өргөн гарган тохоод
«Бушуу морд Иван!
Буцах зам хол!
Манай болзоот өдөр
Маргааш өглөө болно» .
Дөрөвдүгээр өдрийн үүрээр
Дөнгөж Иван ирэв
Хаан угтан гарав:
«Хаан-охины бэлзэг үү?»
«Хайрцагтай бэлзгэнэ!
Харьяат цэргээ дууд!
Харах бараа нь бага ч
Хар шулмын хүнд юм»
Хаан тэрхэн агшинд
Хамгаалагч цэргээ дуудаж
Хайрцаг оруулахыг тушаагаад
Дагина охинд очоод
Даруухан зөөлөн дуугаар
«Амраг чиний бэлзгийг
Аваад ирсэн байна
Маргааш өглөө эртлэн
Мандахын шар нарнаар
Холбох ёсоо гүйцэтгэж
Хоёулаа нийлж жаргая.
Зүрхнээсээ дурлана би!
Зориглон хэлсний минь соёрх
Эхнэр болгохсон гэж
Энгүй их дурлав би!»
«Арван тавт намайг үзээч
Азай буурал үсээ хараач
Яаж ийм хоёр хүн
Явдпаа нэгтгэж гэрлэх вэ
Цэвдэг хөлдүү өвөл
Цэцэг ургадаггүй юм шүү
Зүйргүй сайхан надтай
Дүймээр юм чинь юу вэ?»
«Би хөгширсөн ч цогтой
Биеийн чалх сайтай
Бага жаахан янзалбал
Бахтай залуу шиг харагдана».«Амандаа ганц шүдгүй
Азай буурал болсон
Эргүү тэнэг өвгөнд
Эхнэр болж суухыг
Хэзээ ч би хүсэхгүйд
Хэрэг нь байгаа юм
Харин чи урьдынх шигээ
Хавтай залуу болбол
Харгацаж хэлэх үггүй
Хатан чинь болно!» .
«Дагина чи бодооч
Дахин төрж болдоггүй
Ганцхан бурхан тэнгэр л
Гайхамшгийг бүтээж чадна.»
«Алд биеэ хайрлахгүй бол
Ахиад залуу болж болно.
Үй олон зарцаараа
Өргөн хашаан дотроо
Гурван том тогоог
Гудамлан зоож галлуул!
Нэгдүгээр их тогоонд нь
Нэн хүйтэн ус,
Хоёрдугаар их тогоонд нь
Хорчийлгож шалзлам ус,
Сүүлийн том тогоонд нь
Сүү хийж буцалга!
Бүх хувцсаа тайлаад
Бүлээн сүүнд орж
Бүлээн сүүнээс гарч
Бүр халуун усанд орж
Хага ташим хүйтэнд усанд
Хамгийн сүүлд орвол
Эрхэм залуу болохыг
Эцэг чамд хэлье!» .
Хаан үг дуугарсангүй
Харин Иваныг дуудав.
Хаан:
«Иван хөлөгч чи!
Их тогоонд байгаа
Буцлангуй халуун сүү
Бусад хоёр усанд
Орж турших ажлыг
Оролдон хийж тэнс!»
Иван:
«Торой, хяруул хоёрыг
Тогоонд зумладаг байх...
Би, тахиа торой биш
Биеэ зумлах хэрэггүй
Харин хүйтэн усанд нь
Харайгаад орсон ч болно!
Буцалгаж туршина гэж
Бүү намайг мэхлээрэй!
Хаан:
«Харц чамтай мэтгэлцэхгүй!
Хэрэв чи үүрээр
Хэлснийг гүйцэтгэхгүй бол
Чамайг хэсэглэн хэрчиж
Чанга зовоон эрүүднэ.
Эргүү хар нохой!
Эндээс бушуу зайл!» гэв.
Итгэлт морьхны байранд
Иван уйлсаар очив
Иваны уйлахыг хараад
Итгэлт морьхон нь асуув:
«Иван чи юунд
Ийм гунигтай болов?»
Иван:
«Хайрт морьхон минь!
Хар аюулд уналаа
Хаан намайг тонилгохоор
Харгис бодол өвөрлөж
Халуун сүүтэй тогоонд
Харайж ор гэв.
Хүйтэн устай тогоонд
Хөвж үз гэв
Буцлангуй устай тогоонд
Булхаж турш гэв.»
Морьхон:
«Галт шувууны өдний
Гай гэдгийг хэлүүштэй
Хээрээс авсан өд чинь
Хичнээн гай удав даа!
Тэгтлээ уйлаад яахав
Тэнгэр чамайг өршөө!
Эзэн Иванаа орхисноос
Энэ бие үхсэн нь дээр
Өглөөний гэгээн хяраагаар
Өргөн хашааны дотор
Дээлээ тайлахдаа чи!
Дээд хаанд айлтгаарай
Их хаантаан! би
Итгэлт морьтойгоо уулзаж
Эцсийн хагацал хийхийг
Энэрэн хайрлах болов уу?.. гээ
Энэ гуйлтыг чинь
Эзэн соёрхоно байх
Би хүрч очоод
Биеэр тогоонд тулж
Сүүлээ нэг шарваж
Сүүнд хошуугаа дүрж
Чамайг хоёр шүршиж
Чанга гэгч исгэрнэ.
Тэгэхэд чи хурдхан
Тэр сүүнд нь шумбан
Халуун устай тогоонд
Харайж орон хөвөөд
Хүйтэн устай тогоонд нь
Хөхүүн гэгч нь булхаарай»
Маргааш өглөө нь болоход
Маш эрт байхад
Итгэлт жаал морь нь
Иванаа дуудаж сэрээв:
«Эзэн нойр чинь ханасан
Эрхэм албаа гүйцэтгэгтүн»
Нойрмог Иван эвшээж
Нозоорон суниасаар босож
Залбиран загалмайлан мөргөж
Заасан газар нь очив
Тэнд тогоонууд буцлан
Тэдгээрийн эргэн тойрон
Хааны тогоочин хуралдаж
Харшийн албатан цуглаж
Галын түлээг нэмж
Газар газар бөөгнөлдөж
Иваны тухай шивнэлдэж
Инээлдэн шуугиж байв.
Харшийн үүд цэлийж
Хаан дагина хоёр
Идэрхэг Иваныг харахаар
Индэр асарт сууцгаав.
«Иван минь хувцсаа тайлж
Их тогоонд шумбаж үз!»
Иван үг хэлэлгүй
Их хааны зарлигаар
Малгай бүсээ тайлав
Маахай гутлаа сугалав.
Залуу цогт дагина
Займран бултаж байгаад
Нүцгэн Иванаас ичээд
Нүүрээ таглаж орхив.
Иван тогоонд ойртож
Ийшээ тийшээ харав.
Хаан түүнийг хялайж
Хашгиран зандарч тушаав.
«Иван юунд зогсов
Их тушаалыг гүйцэтгэ!»
Их эзэн хаантанд
Иван мэхэсхийн хэлэв:
«Их хаантан! - Би
Итгэлт морьтойгоо уулзаж
Эцсийн хагацал хийхийг
Энэрэл хайрлах болов уу?
Эзэн бодож үзээд
Энэ гуйлтыг соёрхов.
Хаан зарлиг буулгаж
Хайрт морийг нь авчруулав.Тогоонд морьхон ойртож
Тогдгор сүүлээ шарваж
Хуйлран буцалсан усанд
Хошуугаа нэг дүрж
Иваныг хоёр шүршиж
Их дуугаар исгэрэв.
Иван морьхноо харж
Их тогоонд шумбажСүүнээс усанд шилжиж
Сүүлчийн тогооноос гарахдаа
Үлгэрт хэлж болшгүй
Үзэмжит сайхан болов
Үзгээр бичиж чадашгүй
Үнэн цэвэрхэн болов!Хааны албат нар
Харсаар гайхаж хашгиран
Ийм сайхан болдог
Ид шид байдаг аа!
Залуу сайхан болох гэж
Загалмайлж хоёр залбираад
Хаан хувцсаа тайчуулж
Халуун тогоотойд ороод
Халцарч түлэгдэж үхэв ээ.Тойрон байсан албатан
Тоймгүй баясан хэлэв.
«Таныг хатан болгоё!
Тамд унасан ч дагая!
Хас их жаргалын чинь төлөө
Хаан эзнээр Иваныг өргөе!»
Иван хатнаа хөтөлж
Их сүмд очиж
Төр ёсоо гүйцэтгэж
Төв суудалд суув.
Хааны ордны хурим той нь
Хад уул мэт сүндэрлэж,
Өнгийн амттан архи дарс нь
Өргөн гол шиг урсаж байв.

Бөгтрөгтэй морьхон (Орос) - 2-р хэсэг
Огноо 2014-03-12 at 09:27 Unknown
Ягшин нууж байв?
Жинхэнэ хаан мөн үү би?
Жигүүрийн нэг сайд уу би?
Иван:
«Өөрийн үгээ өчье!
Өд надад байхгүй .
Хачин тэр өдийг...
Хаанаас би олох вэ?»
Хаан орноосоо босоод
Хайрцаг саваа уудлаад
Галт шувууны өдийг
Гаргаж ирээд хэлэв.
Хаан:
Эзэн хааныг мэхэлнэ гэнэ ээ?
Энэ чинь юу вэ хөө?
Адгийн муу чамд
Арай л хууртагдахгүй хөө!
Идтэй өдөө алдсанаа
Иван сая л мэдээд
Салхинд хийссэн навч шиг
Салганан чичрэв.
Хаан:
Хааны зарлиг гарвал
Харш ордонд минь
Галт шувуу авчрахаар
Гайхуулдаг хүн гэнэ чи
Овлож мэхлэх хэрэггүй
Олж ирэхийг хичээ!»
Гурван долоо хоногт
Галт шувууг авчрахгүй бол
Шорын үзүүрт өлгөөд
Шоронгийн мухар сахиулахыг
Хаан эзэн миний бие
Хар живрээрээ баталъя!
Иван уйлж хайлан
Их ордноос гараад
Жижиг морины пинд
Жигтэйхэн гундуу оров.
Бөгтрөгтэй морьхон:
«Ямар учраас урвайв
Яагаад ингэж гуниглав.
Бүү надаас нуугаарай!
Бүрэн шууд хэлээрэй!
Чиний энэ хэрэгт
Чин үнэнээр тусална.
Архаг өвчин тусав уу?
Ад тотгор дайрав уу?»
Иван:
«Гайтай юм боллоо
Галт шувуу авчир гэж
Хаан эзэн тушаав
Хайчна билээ, би чинь!»
Морь:
Үгийг минь дуулаагүйгээс
Үйлс чинь ийм болов
Галт шувууны өдийг
Гардаж авсны чинь гай!
Одоо хаанд очиж
Онцолж ингэж хэл:
«Хоёр модон тэвш
Хондон шаргал будаа
Холын орны дарс
Хождуулалгүй олгож хайрла!
Маргааш үүрийн хяраагаар
Маш эртлэн мордьё»
Маргааш өглөө нь Иваныг
Маш эрт сэрээгээд
Унтах нойр чинь ханав
Уул аяндаа мордоё гэжээ.
Иван орноосоо босож
Их замд төхөөрч
Холын орны дарстай
Хоёр тэвштэй будаагаа авч
Галт шувууг олохоор
Газрын холыг зорив.
Бүтэн долоо хоног
Бие амсхийлгүй давхиж
Найм дахь хоногийн биенд
Нарсан ойд хүрлээ.
Морь:
«Энэ ойн цоорхойг
Эргэцүүлж сайн хар!
Цул мөнгөн уул тэнд
Цухуйж байгааг харав уу?
Үүгээр галт шувуу
Үүр цайхын өмнө
Аршаан булгийн усыг
Амтлан уухаар ирдэг юм .
Булгийн ус уухаар
Бууж ирэхэд нь барья
Одоо мөдхөн шөнө болно.
Отож үзэхээс дээ Иван минь!
Арвай будаагаа хийгээд
Архитайгаа сайн хутга!
Иван чи өөрөө
Илүү тэвшиндээ нуугд!
Үнэгэн харанхуйн хойхно
Үүр цайхын урдхан
Галт шувуу ирээд
Гангар гунгар дуугараад
Архи будаа хоёроос
Ам мэдэн иднэ.
Ойр байсан нэгий нь
Осолгүй барьж ав!
Иван:
«Галт-шувуу барих гээд
Гараа түлбэл яана?»
Морьхон:
«Галт шувуу баривал
Газар сайгүй хашхир?
Би тэрхэн агшинд
Биеэрээ давхин ирнэ»
Тэнэг Иван уухилсаар
Тэвшин дотроо орж
Үхсэн юм шиг хөдлөлгүй
Үүрийг хүлээн хэвтэв.
Шөнө дөлийн цагт
Шовх уулын дээгүүр
Өдөр мэт гэрэл цацруулсаар
Өдөт шувууд ирэв.
Будаа архи хоёрыг
Бувар бувар идэв .
Иваны ийн бодов:
«Хачин гайхалтай юм.
Хаашаа олон амьтан вэ?
Ярих ч юм алга
Яасан сайхан шувууд вэ?
Архитай тэвшиндээ Иван
Аяархан мярааж ойртоод
Нэг галт шувууны
Нэвсгэр суүлээс нь шүүрч
«Бөгтрөгтэй морьхон чи!
Бушуухан ир! найзаа!
Галт шувууг барьж
Гартаа оруулав байна!»
Тэнэг Иваныг
Тэгж хашгиран хэлэхэд
Жижиг морь нь давхисаар
Жингэнэн янцгааж ирэв .
Морьхон:
«Ззэн минь хичээгээрэй
Энэ шувуугаа тулмандаа хийгээрэй .
Амсрыг нь сайн боож
Ардаа үүрээд буцъя!»
Сүрэг олон шувуу
Сүр хийтэл нисэлдэж
Очит гэрэл цацруулан
Огторгуйн үүлнээ далд оров.
Иван морьхон хоер
Ирсэн замаараа буцаж
Хааны их нийслэлд
Харьж ирэв гэнэ.
Хаан:
«Олов уу? галт шувууг!»
Иван:
«Олохгүй яах вэ!»
Хаан:
«Хаана байна шувуу чинь!»
Иван:
«Байз! Шадрууддаа тушааж
Байшингийн цонхыг хаалга!
Хаалга цонхоо битүүлж
Харанхуй болгох чухал! »
Олон хиа гүйлдэн,
Ордны цонхыг хаав
Иван тэнэг, тулмаа
Исэр ширээн дээр тавьж
«Гар! эмэгчин!» гэж
Галт шувууг дуудав
Гэнэт гэрэл цацарч
Гэр дэх хүмүүс гялбав .
Хаан:
«Аюулт түймэр! бурхан минь!
Ард амьтныг цуглуул!
Ус шороо авчирч
Унтраа! сөнөө! бушуул!»
Иван агтчины дарга
Инээдэндээ хахан цацаж:
«Гайт түймэр биш
Галт шувууны гэрэл!...
Хаан энэ шувууг
Харж зугаацах болов уу!»
Хаан:
Энэ баярын урманд чинь
Эзэн хааны хөлөгчин болгоё чамайг!
Хааны хуучин агтач
Хар доторт манаач
Энэ байдлыг үзэхдээ
Эгдүү нь ихэд хүрч
Азнаж хүлээ дүү минь
Ах нь чамайг дөнгөнө
Хэрэв аюулд унагахгүй бол
Хэний хүү болох бол?» гэж бодов.
Хорин нэгэн хоногийн
Хойд нэгэн үдэш
Зарлигт хааны гал тогоонд
Зарц, тогоочгүй цуглаж
Зэс домботой архийг
Зээрд болтлоо ууж
«Даамай холын оронд
Далай байдаг гэнэ
Үйлт тэр далайд
Үнэн шашинтны газраас
Хааны тайж ч хавьтаагүй
Харц олон ч очоогүй!
Хааны сайхан охины тухай
Харийн гийчид ам булаалдан
Энэ үзэмжит дагина нь
Энгийн охин биш
Алман сарны охин
Алтан нарны дүү гэнэ гэж дуулалдав.
Иваныг занасан манаач
Ийм үлгэрийг сонсоод
Хааны ордон тийш
Харайн гүйж оров.
Духаараа шал мөргөж
Дуулан байж айлтгав.
«Эзний зоогийн газар
Энэ өдөр бид цуглав .
Таны өлмийн төлөө
Тансаг дарсыг хүртэв.
Үүдний нэгэн зарц
Үлгэр хэлж цэнгүүлэв
Үзэсгэлэн төгөлдөр дагина
Үлгэрийн дотор гарав.
Хаан таны хөлөгчин
Харц Иван сонсоод
Ариун цогт дагиныг
Ангаахай гэж нэрлээд
Охиныг үзье гэвэл
Олж ирнэ! гэж
Таны живрээр батлан
Тангараг тавилаа!» гэв.
«Агтчиныг дууд!» гэж хаан
Аман зарлиг буулгав.
Хааны хиа нар
Харайн гүйн явж
Даамай унтсан Иваныг
Дан цамцтай нь авчрав.
«Иван чиний тухай
Илтгэл мэдээ ирсэн нь:
Ондоо шувуу болох
Охиныг авчирна гээд
Биеэ сайрхана гэж
Бишүүд чинь ярив!» .
«Хаашаа юм хэлэв!
Хаан хурмаст өршөө!
Унтаа нойрмогтоо би
Утгагүй чалчсан байлгүй,
Зальтан мэхлэхийг оролдовч,
Завсардуулж ер чадахгүй!»
Хаан, сахлаа шувтран,
Хашгиран зандран, хэлэв:
«Харц чамтай, би,
Хайнцан мэлзэж чадахгүй!
Хорин нэгэн хоногт,
Холын орны дагиныг
Ордонд минь авчрахгүй бол,
Онц чангаар шийтгэхийг
Хааны живрээр баталж.
Хаана ч гэсэн хамаагүй
Шовх гадсанд өлгөж,
Шоронгийн мухар сахиулна! гэв.
Иван уйлсаар явж
Итгэлт морьхондоо очив.
«Иван минь, чи юунд
Ийм гунигтай болж,
Тархи түрүүгээ унжуулж
Таг дуугай уйлав»
«Амраг жаалхан морь минь
Аюулт юм боллоо!
Харийн дагина охиныг
Хаан, авчир!» гэв.
«Их аюултай байгаа нь
Илэрхий үнэн байна.
Аюул зовлонгоос салахад чинь
Асарч тусалж би чадна.
Эзэн хаанд бараалхаж
Ингэж, одоохон хэл
Далайн цаанах жимсэн чанамал
Давуу амттай сэрүүн идээ
Хоол ундны хэрэгсэл
Хос торгон алчуур
Алтан хээ угалзтай
Асар, цацар хэрэгтэй!».
Наран гаригт мордоод
Найм дахь өдрийн биенд
Балар ойд хүрмэгц
Балтгар морь нь хэлэв:
Морь:
«Онц үзэмжит дагинын
Он дуусан суудаг
Далай тийш очих
Дардан харгуй энэ
Уран гоо дагина
Улирах нэгэн онд
Далайгаас хоёр удаа
Дайт газарт гарч
Өдрийн уртыг өнгөрүүлдэг.
Өглөө охиныг үзнэ
Асар цацраа босгож
Алчуур юугаа дэвсээд
Амттан идээ, сэрүүн ундаа.
Аягалж сөгнөж зэхээд
Арга ухаанаар харуулд!
Асарт дагина орог!
Амттан жимсийг зооглог!
Ятга чавхдаж эхлэхээр
Яг барих цаг нь болно!
Даруй асартаа орж
Дагина охиныг барьж
Тэнхээгээрээ тэвэрч аваад»
Тэгээд, намайг дуудаарай
Чи сэргэг байж
Чилэлгүй сайн хар!
Омтгойдож унтвал орхивол
Осол аюулаас хагацахгүй!»
Морьхон нь далд оров.
Мань Иван нуугдав
Авхайг харъя гэж
Асраа цоолов гэнэ.
Үүлгүй цэлмэг өдөр
Үд дундын хэрд
Дагина охин ирж
Аялгуут ятгаа барьж
Асрын дотор орж
Амттан жимсийг зооглохоор
Ашлан суув гэнэ.
Харц хөлөгчин Иван
Хаан-охиныг үзэж
«Энэ хаан охиныг
Элдэв үлгэрт хэлэлцдэг
Тэгж юунд хэлэлцэнэ!
Тийм ч үзэмжтэй биш юм гэж бодов
Хаан охин ятгаа дарж
Хангинатал сайхан дуулав.
Намуухан эгшгийг сонссоор
Нам унтаж хоцров
Иван Ухаант морьхон нь ирж
Унтаж хоцорсон Иваныг
Урд хөлөөрөө цавчиж
Ууртай дуугаар янцгааж:
«Хайрт нөхөр минь чи!
Хамаг одод түгтэл
Хар аюулд унатал
Ханагар унтах чинь юу вэ?
Цааш нь...
Жинхэнэ хаан мөн үү би?
Жигүүрийн нэг сайд уу би?
Иван:
«Өөрийн үгээ өчье!
Өд надад байхгүй .
Хачин тэр өдийг...
Хаанаас би олох вэ?»
Хаан орноосоо босоод
Хайрцаг саваа уудлаад
Галт шувууны өдийг
Гаргаж ирээд хэлэв.
Хаан:
Эзэн хааныг мэхэлнэ гэнэ ээ?
Энэ чинь юу вэ хөө?
Адгийн муу чамд
Арай л хууртагдахгүй хөө!
Идтэй өдөө алдсанаа
Иван сая л мэдээд
Салхинд хийссэн навч шиг
Салганан чичрэв.
Хаан:
Хааны зарлиг гарвал
Харш ордонд минь
Галт шувуу авчрахаар
Гайхуулдаг хүн гэнэ чи
Овлож мэхлэх хэрэггүй
Олж ирэхийг хичээ!»
Гурван долоо хоногт
Галт шувууг авчрахгүй бол
Шорын үзүүрт өлгөөд
Шоронгийн мухар сахиулахыг
Хаан эзэн миний бие
Хар живрээрээ баталъя!
Иван уйлж хайлан
Их ордноос гараад
Жижиг морины пинд
Жигтэйхэн гундуу оров.
Бөгтрөгтэй морьхон:
«Ямар учраас урвайв
Яагаад ингэж гуниглав.
Бүү надаас нуугаарай!
Бүрэн шууд хэлээрэй!
Чиний энэ хэрэгт
Чин үнэнээр тусална.
Архаг өвчин тусав уу?
Ад тотгор дайрав уу?»
Иван:
«Гайтай юм боллоо
Галт шувуу авчир гэж
Хаан эзэн тушаав
Хайчна билээ, би чинь!»
Морь:
Үгийг минь дуулаагүйгээс
Үйлс чинь ийм болов
Галт шувууны өдийг
Гардаж авсны чинь гай!
Одоо хаанд очиж
Онцолж ингэж хэл:
«Хоёр модон тэвш
Хондон шаргал будаа
Холын орны дарс
Хождуулалгүй олгож хайрла!
Маргааш үүрийн хяраагаар
Маш эртлэн мордьё»
Маргааш өглөө нь Иваныг
Маш эрт сэрээгээд
Унтах нойр чинь ханав
Уул аяндаа мордоё гэжээ.
Иван орноосоо босож
Их замд төхөөрч
Холын орны дарстай
Хоёр тэвштэй будаагаа авч
Галт шувууг олохоор
Газрын холыг зорив.
Бүтэн долоо хоног
Бие амсхийлгүй давхиж
Найм дахь хоногийн биенд
Нарсан ойд хүрлээ.
Морь:
«Энэ ойн цоорхойг
Эргэцүүлж сайн хар!
Цул мөнгөн уул тэнд
Цухуйж байгааг харав уу?
Үүгээр галт шувуу
Үүр цайхын өмнө
Аршаан булгийн усыг
Амтлан уухаар ирдэг юм .
Булгийн ус уухаар
Бууж ирэхэд нь барья
Одоо мөдхөн шөнө болно.
Отож үзэхээс дээ Иван минь!
Арвай будаагаа хийгээд
Архитайгаа сайн хутга!
Иван чи өөрөө
Илүү тэвшиндээ нуугд!
Үнэгэн харанхуйн хойхно
Үүр цайхын урдхан
Галт шувуу ирээд
Гангар гунгар дуугараад
Архи будаа хоёроос
Ам мэдэн иднэ.
Ойр байсан нэгий нь
Осолгүй барьж ав!
Иван:
«Галт-шувуу барих гээд
Гараа түлбэл яана?»
Морьхон:
«Галт шувуу баривал
Газар сайгүй хашхир?
Би тэрхэн агшинд
Биеэрээ давхин ирнэ»
Тэнэг Иван уухилсаар
Тэвшин дотроо орж
Үхсэн юм шиг хөдлөлгүй
Үүрийг хүлээн хэвтэв.
Шөнө дөлийн цагт
Шовх уулын дээгүүр
Өдөр мэт гэрэл цацруулсаар
Өдөт шувууд ирэв.
Будаа архи хоёрыг
Бувар бувар идэв .
Иваны ийн бодов:
«Хачин гайхалтай юм.
Хаашаа олон амьтан вэ?
Ярих ч юм алга
Яасан сайхан шувууд вэ?
Архитай тэвшиндээ Иван
Аяархан мярааж ойртоод
Нэг галт шувууны
Нэвсгэр суүлээс нь шүүрч
«Бөгтрөгтэй морьхон чи!
Бушуухан ир! найзаа!
Галт шувууг барьж
Гартаа оруулав байна!»
Тэнэг Иваныг
Тэгж хашгиран хэлэхэд
Жижиг морь нь давхисаар
Жингэнэн янцгааж ирэв .
Морьхон:
«Ззэн минь хичээгээрэй
Энэ шувуугаа тулмандаа хийгээрэй .
Амсрыг нь сайн боож
Ардаа үүрээд буцъя!»
Сүрэг олон шувуу
Сүр хийтэл нисэлдэж
Очит гэрэл цацруулан
Огторгуйн үүлнээ далд оров.
Иван морьхон хоер
Ирсэн замаараа буцаж
Хааны их нийслэлд
Харьж ирэв гэнэ.
Хаан:
«Олов уу? галт шувууг!»
Иван:
«Олохгүй яах вэ!»
Хаан:
«Хаана байна шувуу чинь!»
Иван:
«Байз! Шадрууддаа тушааж
Байшингийн цонхыг хаалга!
Хаалга цонхоо битүүлж
Харанхуй болгох чухал! »
Олон хиа гүйлдэн,
Ордны цонхыг хаав
Иван тэнэг, тулмаа
Исэр ширээн дээр тавьж
«Гар! эмэгчин!» гэж
Галт шувууг дуудав
Гэнэт гэрэл цацарч
Гэр дэх хүмүүс гялбав .
Хаан:
«Аюулт түймэр! бурхан минь!
Ард амьтныг цуглуул!
Ус шороо авчирч
Унтраа! сөнөө! бушуул!»
Иван агтчины дарга
Инээдэндээ хахан цацаж:
«Гайт түймэр биш
Галт шувууны гэрэл!...
Хаан энэ шувууг
Харж зугаацах болов уу!»
Хаан:
Энэ баярын урманд чинь
Эзэн хааны хөлөгчин болгоё чамайг!
Хааны хуучин агтач
Хар доторт манаач
Энэ байдлыг үзэхдээ
Эгдүү нь ихэд хүрч
Азнаж хүлээ дүү минь
Ах нь чамайг дөнгөнө
Хэрэв аюулд унагахгүй бол
Хэний хүү болох бол?» гэж бодов.
Хорин нэгэн хоногийн
Хойд нэгэн үдэш
Зарлигт хааны гал тогоонд
Зарц, тогоочгүй цуглаж
Зэс домботой архийг
Зээрд болтлоо ууж
«Даамай холын оронд
Далай байдаг гэнэ
Үйлт тэр далайд
Үнэн шашинтны газраас
Хааны тайж ч хавьтаагүй
Харц олон ч очоогүй!
Хааны сайхан охины тухай
Харийн гийчид ам булаалдан
Энэ үзэмжит дагина нь
Энгийн охин биш
Алман сарны охин
Алтан нарны дүү гэнэ гэж дуулалдав.
Иваныг занасан манаач
Ийм үлгэрийг сонсоод
Хааны ордон тийш
Харайн гүйж оров.
Духаараа шал мөргөж
Дуулан байж айлтгав.
«Эзний зоогийн газар
Энэ өдөр бид цуглав .
Таны өлмийн төлөө
Тансаг дарсыг хүртэв.
Үүдний нэгэн зарц
Үлгэр хэлж цэнгүүлэв
Үзэсгэлэн төгөлдөр дагина
Үлгэрийн дотор гарав.
Хаан таны хөлөгчин
Харц Иван сонсоод
Ариун цогт дагиныг
Ангаахай гэж нэрлээд
Охиныг үзье гэвэл
Олж ирнэ! гэж
Таны живрээр батлан
Тангараг тавилаа!» гэв.
«Агтчиныг дууд!» гэж хаан
Аман зарлиг буулгав.
Хааны хиа нар
Харайн гүйн явж
Даамай унтсан Иваныг
Дан цамцтай нь авчрав.
«Иван чиний тухай
Илтгэл мэдээ ирсэн нь:
Ондоо шувуу болох
Охиныг авчирна гээд
Биеэ сайрхана гэж
Бишүүд чинь ярив!» .
«Хаашаа юм хэлэв!
Хаан хурмаст өршөө!
Унтаа нойрмогтоо би
Утгагүй чалчсан байлгүй,
Зальтан мэхлэхийг оролдовч,
Завсардуулж ер чадахгүй!»
Хаан, сахлаа шувтран,
Хашгиран зандран, хэлэв:
«Харц чамтай, би,
Хайнцан мэлзэж чадахгүй!
Хорин нэгэн хоногт,
Холын орны дагиныг
Ордонд минь авчрахгүй бол,
Онц чангаар шийтгэхийг
Хааны живрээр баталж.
Хаана ч гэсэн хамаагүй
Шовх гадсанд өлгөж,
Шоронгийн мухар сахиулна! гэв.
Иван уйлсаар явж
Итгэлт морьхондоо очив.
«Иван минь, чи юунд
Ийм гунигтай болж,
Тархи түрүүгээ унжуулж
Таг дуугай уйлав»
«Амраг жаалхан морь минь
Аюулт юм боллоо!
Харийн дагина охиныг
Хаан, авчир!» гэв.
«Их аюултай байгаа нь
Илэрхий үнэн байна.
Аюул зовлонгоос салахад чинь
Асарч тусалж би чадна.
Эзэн хаанд бараалхаж
Ингэж, одоохон хэл
Далайн цаанах жимсэн чанамал
Давуу амттай сэрүүн идээ
Хоол ундны хэрэгсэл
Хос торгон алчуур
Алтан хээ угалзтай
Асар, цацар хэрэгтэй!».
Наран гаригт мордоод
Найм дахь өдрийн биенд
Балар ойд хүрмэгц
Балтгар морь нь хэлэв:
Морь:
«Онц үзэмжит дагинын
Он дуусан суудаг
Далай тийш очих
Дардан харгуй энэ
Уран гоо дагина
Улирах нэгэн онд
Далайгаас хоёр удаа
Дайт газарт гарч
Өдрийн уртыг өнгөрүүлдэг.
Өглөө охиныг үзнэ
Асар цацраа босгож
Алчуур юугаа дэвсээд
Амттан идээ, сэрүүн ундаа.
Аягалж сөгнөж зэхээд
Арга ухаанаар харуулд!
Асарт дагина орог!
Амттан жимсийг зооглог!
Ятга чавхдаж эхлэхээр
Яг барих цаг нь болно!
Даруй асартаа орж
Дагина охиныг барьж
Тэнхээгээрээ тэвэрч аваад»
Тэгээд, намайг дуудаарай
Чи сэргэг байж
Чилэлгүй сайн хар!
Омтгойдож унтвал орхивол
Осол аюулаас хагацахгүй!»
Морьхон нь далд оров.
Мань Иван нуугдав
Авхайг харъя гэж
Асраа цоолов гэнэ.
Үүлгүй цэлмэг өдөр
Үд дундын хэрд
Дагина охин ирж
Аялгуут ятгаа барьж
Асрын дотор орж
Амттан жимсийг зооглохоор
Ашлан суув гэнэ.
Харц хөлөгчин Иван
Хаан-охиныг үзэж
«Энэ хаан охиныг
Элдэв үлгэрт хэлэлцдэг
Тэгж юунд хэлэлцэнэ!
Тийм ч үзэмжтэй биш юм гэж бодов
Хаан охин ятгаа дарж
Хангинатал сайхан дуулав.
Намуухан эгшгийг сонссоор
Нам унтаж хоцров
Иван Ухаант морьхон нь ирж
Унтаж хоцорсон Иваныг
Урд хөлөөрөө цавчиж
Ууртай дуугаар янцгааж:
«Хайрт нөхөр минь чи!
Хамаг одод түгтэл
Хар аюулд унатал
Ханагар унтах чинь юу вэ?
Цааш нь...