Гэнэн тэнэгийн үлгэр
Огноо 2010-01-15 at 10:22 UnknownУрьд цагт нэг эмгэн өвгөн хоёр байжээ. Өвгөн нь эмгэндээ “Чи хүүхэд гаргасангүй” гэж зодож занчдаг байжээ.Нэгэн өдөр өвгөнийг юманд яваад ирэхэд эмгэн нэгэн хулганыг нэхийд боож орон дээр тавиад байжээ. Гэтэл өвгөн нь ирээд “Энэ чинь юу вэ?” гэж асуухад эмгэн нь “Энэ өдөр надаас нэг хүүхэд гарав” гэж хэлсэн өвгөн нь “Сайн байна” гэж маш их баярлаж хүүхдээ үзэж байтлаа “Чи юунд үстэй хүүхэд гаргаа вэ?” гэж асуухад эмгэн нь “Адуу манахад дах нь бэлхэн байгаа юм” гэжээ. ...Мөн “Юунд сүүлтэй хүүхэд гаргасан бэ?” гэж асуухад нь эмгэн “Адуунд явахад нь уурга нь бэлхэн” гэжээ. “Юунд сахалтай хүүхэд гаргасан бэ?” гэж асуухад нь “Мээрэн суухад нь сахал нь бэлхэн” гэжээ. “Юунд шүдтэй хүүхэд гаргасан бэ?” гэж асуухад “Бөөр идэхэд шүд нь бэлхэн” гэжээ.
Гэтэл өвгөн маш их баярлаж хүүхдээ угаахаар авч явжээ. Гэтэл удалгүй өвгөн нь “Хүүхдээ усанд алдав” гэж уйлсаар ирсэнд эмгэн нь “За би одоо яахав. Би хүүхэд төрүүлэх нь төрүүлэв. Чи хүн хийж чадаагүй хойно хохь чинь дээ. Одоо намайг зодох явдалгүй” гэжээ. Түүнээс хойш өвгөн нь эмгэнээ зодохоо байж гэнэ.