Ноён Баадай хоёр адил юм
Огноо 2010-01-25 at 14:17 UnknownБаадай замын ойролцлоо худаг байхаар цайгаа чанаж уухаар шийдээд гурван чулуу босгон гал түлж муу хав хар тогоондоо ус дүүргэн утаа манаруулж суутал удсангүй азарга унасан , отго жинс сагсуулсан түшмэд хүрч ирээд мэнд амар ч үгүй шуудхан л
“Ай муу тэнэмэл чи худаг дээрээс зайл хөө!” гэж зандарсанд Баадай
“Би худаг дээр чинь суугаагүй, газар дээр сууж байнаа” гэвэл
“Чи юунд утаа манаруулаад байнаа! Наадахаас чинь миний морь үргээд байна. Би морио услах гэсэн юм хөө!” хэмээн түшмэд чанга омогдоход ...
“Чиний морь ус уух гэж байгаа бол хүний хүү ундаа уух гэж байна” гэсэнд түшмэл улам уур нь хүрч
“Чи яасан их үгтэй юм, бушуу зайл хөө! Гэсэнд
“Бага үгт минь морио усла даа! Их үгт нь ундаа ууя! Энэ хооронд босч суулцаад байх юу байхав...” гэж Баадайг хэлсэнд түшмэл бүр арга барагдан
“Чи намайг хошуу захирсан ноён хүн явж байна гэж мэдэж байна уу хөө! Хүн ахтай зээл захтай байдаг юм, бос хөө!” гэсэнд Баадай ийн хэлэв:
“Адуугаа барж азаргаа унаад албатаа барж ноён өөрөө ингэж явах юм гэж би санасангүй. Ингэхлээр зам сахисан би, засаг алдсан ноён хоёр адилдаа адил юм байна!” гэсэнд өнөөх ноёнтон юу ч эс хэлж чадаад бушуухан буцсан гэдэг.