Засвар хийсэн нь
Огноо 2010-01-14 at 11:48 UnknownБаадай нэгэн танил айлдаа очсонд тэр айл Баадайгаас “Манай тулга сангираад ойччихлоо, та бөхлөж өгч болохсон болов уу?” гэсэнд Баадай “Тулга бөхлөх гэдэг чинь тун хэцүү дээ” гэж гэнэ.
"Чухам юу юу хэрэгтэй вэ?” гэж хэлэхэд нь Баадай харвал тэднийд ямар ч хэрэгсэл байсангүйд бодож бодож байгаад “Тэмээний үдээр л жаахан орно доо” гэсэнд тэр айл тэмээний үзээр бэлтгэж өгсөнд Баадай түүгээр нь тулгы нь үдэж өгөөд “За тулгаа ав даа! Муухай л боллоо. Харин бөх болсон гэж мэдээрэй” гэсэн гэнэ.