Сэтэртэй бадарчин
Огноо 2010-01-05 at 11:18 UnknownУрьд нэг бадарчин нэг айл руу очиж явтал айлын сэтэртэй том хар нохой давхиж ирээд урах ноцохыг завдахад нь бадарчин барьж явсан хоёр урт модоороо нөгөө нохойг гаслатал нь жанчив.
Тэгээд тэр айлд орвол нэг ихээхэн ямбалсан тарган чавганц хойт орон дээ хажуулж байснаа босч ирээд бадарчинг: “Бадарчин чи манай Гомбо махгалын сэтэртэй хар нохойг хамаагүй дураараа ямар учраас зодов?” гэж сүрхий аашлав.
Бадарчин: “Шагжаатүвийн сэтэртэй шар халзан бандийг урчих гэж байна. Тэгэхлээр нь зодсон юм даа” гэсэнд чавганц юу ч хэлсэнгүй гэнэ.