Дуганч ламтай ярилцсан нь
Огноо 2010-01-08 at 17:00 UnknownБаадай нэгэн удаа лам нар дуганд ном хурж байхад нь мөргөхөөр очвол дуганч лам нь Баадайтай уулзаад:
“За хөө чи манай лам нар ямар уншлага хурж байна, хэлээд орхи!” гэсэнд Баадай хэсэг чагнаснаа:
“Минийхээр бол “Үнээ тугал үзэв үү, харав уу, хонь үргэлээ! Байзаарай, банзал урагдлаа” гэж байх шиг байна” гэсэнд дуганч:
“Чам шиг үхэрт бол тэгж л мөөрнө дөө!” гэсэнд Баадай:...
“Тэгвэл танай лам нар таныхаар бол юу гэж мөөрөлдөж байна?” гэж асуусанд дуганч лам уурлан:
“Чам шиг номгүй хүнд бол ус өвс хоёрын аль ч мэдэгдэхгүй мөөрөлдөж байх шиг байна” гэсэнд Баадай:
“Манай тэндэхийн лам нар дандаа л манз цав гээд л мөөрөлддөг юм. Харин танай эндэхийн лам нар чинь бүр өвс усан дээрээ хүрсэн юм байж л дээ” гэсэнд дуганч лам үг олж эс чадаад “За тэнэг минь мөргөсөн болоод яв!” гэсэнд Баадай “Би өвс усаа булаалдсан үхэрүүдэд мөргөж үзээгүй толгой доо” гэж хэлээд яваад өгчээ.