Аргат өвгөн
Огноо 2012-12-27 at 11:25 UnknownУрьд нэг хаан нэгэн өргөмөл хүүтэй, нэг өөрийн хүүтэй юм байжээ. Хааны хүү, тэр өргөмөл хүүг “Далайгаас загас авчирч өг” гэж явуулжээ. Нэг загас далайгаас барьж автал далайн зах дээр нэг муу хар гэр байж гэнэ. Тэгээд загасныхаа махыг болгож хаан хүүд аваачиж өгөх юм болж, тэр гэрт орж загасныхаа махыг галд нь болгоод сууж байтал тэр айлд нэг сайхан хүүхэн байсанд түүнийг харсаар суутал загасны нь мах түлэгдчихжээ... “Чамайг харж суусаар хааны хүүд болгож аваачиж өгөх гэсэн загасныхаа махыг түлчихлээ. Одоо яадаг билээ?” гэсэнд хүүхэн “Би чамд нэг юм өгье. Түүнийг аваачиж өг” гэжээ. Тэгээд чихэр гурил хоёроор загас хийж өгчээ. Өнөөх чихэр гурил хоёроор хийсэн загасны махыг хааны хүүд аваачиж өгчээ. Хааны хүү түүнийг идэж “Сайхан юм байна шүү” гээд маргааш нь дахин явуулжээ. Өнөө хүүг явуулсанд маргааш нь ёстой загасны мах болгоод аваачиж өгчээ. Хааны хүү идээд “Өчигдөр чи тийм сайхан амттай мах авчирч өгөөд өнөөдөр яагаад ийм өөр амттай мах авчирч өгсөн бэ?” гэжээ. Тэгэхэд хүү хэлэв: “Би өчигдөр нэг загасны махыг далайн зах дээр байгаа хар гэрт орж галд хийгаад тэр хар гэрийн нэг сайхан хүүхнийг харж байтал түлэгдсэн билээ. Гэтэл тэр гэрийн сайхан хүүхэн гурил чихэр хоёроор загас хийж өгсөн юм. Өнөөдөр ёстой загасны мах авчирч өгөв” гэжээ. Хааны хүү “Тэр сайхан хүүхэн юм уу?” гэж асуужээ. Өргөмөл хүү “Тэр үнэхээр сайхан хүүхэн” гэжээ. Хааны хүү “Тэгвэл би тэр сайхан хүүхэнд чинь очьё” гэжээ. За тэгээд тэр хүүхэнд очиж хүүхний өвөрт ороод хэвтэж байжээ. Тэр үед хүүхний эцэг аргат өвгөн эзгүй байжээ. Аргат өвгөн ирээд хүүхэнтэйгээ хэвтэж байсан хааны хүүг танилгүй цохиод алжээ. Аргат өвгөний хүүхэн “Хааны хүү юмсан яах билээ?” гэжээ. Шөнө аргат өвгөн хааны хүүг үүрч юм өгдөггүй баян айлд очоод гэрт нь ороод баяны эхнэрийг чангааж гэнэ. Гэтэл гэрийн эзэн “Миний эхнэрийг ямар хүн чангаадаг вэ?” гээд сүхээ бариад гарах зуур үхсэн хүнийг хаалганы дэргэд суулгажээ. Баян хүн түүнийг сүхээр цохиод унагажээ. “Энэ ямар хүн бэ?” гээд үзэхэд хааны хүү байжээ. Аргат өвгөн цаана нь очоод чагнаад зогсож байжээ. Өнөө баян хүн чинь гэгээ гэрэл барьж үзээд “Хааны хүү байна. Аргат өвгөнд очихоос өөр аргагүй. Дөрвөн хошуу малыг тасдаж өгч аргат өвгөнийг залж энэ хүүг аргалуулъя” гэхийг сонсоод давхиж хариад байтал баян айлаас түүнийг залж авчирахаар хүн иржээ. Бас шөнө болгоод хааны хүүг үүрч авчраад хааны хүүгийн гэрт ороод хааны хүүтэй адил дуугаар “Эхнээр, надад мах тавьсан уу?” гэжээ. Хааны хүүгийн эхнэр “Усны сахиулд хэн мах тавьдаг юм бэ?” гэжээ. “Тэгээд чи нээрэн мах тавиагүй юу?”гэхэд эхнэр “Тавиагүй” гэжээ. Тэгэхээр нь “Би боож үхнэ шүү” гэжээ. “Үх үх” гэжээ. Тэгэхээр нь хааны хүүгийн хүүрийг чагтаганаас нь дүүжлээд орхижээ. Хаан үзээд “Миний хүү юуны шалтгаанаас үхсэн бэ?” гээд хааны шүтдэг их мэргэн удганыг зална гэхийг сонсоод “Намайг залахгүй юм байжээ” гээд өвгөн харьжээ. Хариад байж байтал удганыг залах болжээ. Олон амьтныг цуглуулж удганыг онгируулан цовхчуулж байжээ. Олон их шон татаж олон морь уяж орхиод удган бууж байтал аргат өвгөн биеэ нууж ирээд гадаа морин дотор хувин бариад аль догшин адууг эрж олоод догшин адууны сүүлнээс хувингаа уяад чирүүлчихэж гэнэ. Тэгэхэд бууж байсан удганаас бусад нь гарчээ. Өвгөн орж удганыг бууж байхад нь аятайхан барьж аваад хөхүүртэй айраг руу хийжээ. Удган ногоон эрээн шаахайтай байжээ. Тэгээд гараад явжээ. Өнөө улс орж ирээд “Удган хилэгнээд явчихжээ” гэж хэлэлцэж байтал айраг уухыг хүссэн хүн айраг хийж уух гэсэн нь дотор нь юм тулахыг үзээд өнгийж харвал удганы цоохор шаахай цухуйж байжээ. “Удганы таван хүүхэд эхийгээ нэхэж ирнэ. Одоо аргат өвгөнийг залж аргалуулъя” гэхийг өвгөн гаднаас сонсоод буцаж хариад байж байтал хааныхаас залахаар хүн очжээ. Хүн очихоор өвгөн “Юу вэ?” гэхэд “Манай хааны хүү боож үхсэн билээ. Тэр хүүгийн үхсэн шалтгааныг асуухаар удганыг залж ирээд буулгаж байтал хөхүүрт унаж үхсэн. Одоо удганы таван хүүхэд эхээ нэхэх болно. Тэгээд танаар аргалуулах гэнэ” гэжээ.Аргат өвгөн хааныд очиж нэг хонь алуулж олгойд нь цус хийж бас нэг олгойд нь шар тос хийж дүнхүүтэй боов хийлгэж аваад очиход удганы таван хүү нохойтойгоо угтаад ирэхэд дүнхүүтэй боовоо цувуулан асгажээ. Удганы таван хүүхэд нохойтойгоо боов дээр хоцорчээ. Өвгөн морио булгиулсан болоод унаж олгойтой цусаа хагалж цус нь дор нь тунаж өвгөн олгойтой шар тосоо сугандаа хавчуулан удганыг тэврээд хэвтэж байжээ. Гэтэл удганы таван хүүхэд боовоо түүгээд ирж өвгөний үхсэнийг үзээд “Манай эх ч яахав, харин хааныхаас манай эхийг хүргэж ирээд үхсэн энэ хүнийг нэхэх тул гурван сарын газар нүүе” гээд нүүсний хойно гурав хоног хэвтээд ирж “За аргаллаа” гээд аргат өвгөн дөрвөн хошуу малыг бүрэн хэрэглэлтэй гэрийн хамтаар тасдаж авч хариад амар сайхан жаргажээ.
yamar teneg vlger we?!?!?! bi bodohdoo mongol ardiin vlger ni surgaali aildaj hvnd zuw vlger duurailal ugdug gj bodoj blaa getel ene vlger deer allag zalilan zawhairaliin tuhai yarigdaj bsnaa etses svvld ni az jargaltai tugsdug yumsanjee ?????!!!!! wtf
Wtf iim ulger gej yu baihaw dee.
Hoshin ulger shu