Аян замд гарсан нь
Огноо 2010-01-27 at 11:18 UnknownХошуу ноёны хүү, ирээдүйд ноёны ширээ залгах Жамбаа гэгч нэг хүн байжээ. Тэрээр багадаа дэндүү эрх танхи өссөн болохоор эцэг ноёнтон нь хүүгээ “Хашир сууж томоожиг” гэж “Хошууны сул түшмэл” болгосон нь талаар хэрэг биш юм. Эцэг нь түүнд “Алдар нэрийн төлөө алт ч битгий хайрла” гэж олон дахин сургасан юмсанжээ. Түүнээс хойш Түшмэл Жамбаа ямагт л “Алдар нэр, алдар нэр” гэж уншсаар яваад бүр сүүлдээ уулгамч зан сурч морь бусгах, нохой давхих, хазгай гишгэх зэрэгтээ үргэлж “Алдар минь, алдар минь!” гэж уулга алддаг болсноос “Алдар Жамбаа” нэр авчээ. ...
Гэхдээ Жамбаа бичиг мэддэг, бас үлгэр ярьж мэддэг болохоор ч тэр юмуу дөнгөс хийвэл “Тийм учиртай” гэх юмуу “Тийм ийм жамтай байдаг” гэж сургах дуртай боловч хар бор ажил хийж үзээгүй, тэр ч байтугай хоол яаж хийдэг, хувцсыг хэн яаж хийдгийг ч мэдэхгүйн дээр ер нь будаа тариаг яаж тарьж ургуулдгийг нүдээрээ үзээгүй хүн гэдгийг бүх хүмүүс мэддэг ажээ. Тэгээд энэ эрхэм хүн маань нэг өдөр “Да хүрээ орж Богдод мөргөөд учраа айлтган зэрэг хэргэм олж авдаг хэргээ” хэмээн амьдралаа ухаалгаар шийдсэнд нь нэг ч хүн татгалзсангүй. Эцэг ноёнтон нь ч гэсэн хүүгээ “Газар үзэж хүн таньдаг болог гэж бодоод явахы нь зөвшөөрч дээ.
Ингээд түшмэл Жамбаа Да хүрээ орох алсын аянд бэлтгээд намрын нэг сайхан өдөр ариг сариг хоёр тэмээгээ ачлага болгоод аазгай баазгай хоёр морио уналга болгоод аграй жогрой хоёр илжгээ аваад асар басар хоёр нохойгоо дагуулаад Альбидай Салбадай хоёр зарцтайгаа алсын замд гарчээ.
Цааш нь...
Ноёнтой ярилцсан нь
Огноо 2010-01-26 at 11:18 UnknownБаадай үүр цүүрээр гараад өргөн замаар шогшуулж явтал өглөө нар тусах үед голын зах дээр дөмбөгөр цагаан өргөө харагдав гэнэ. Тэнд өглөөний цай уухаар очтол гэрийн гадаа нохой ч үгүй мал ч үгүй байсанд сэмхэн гэрт орвол ямар нэгэн ноён язгууртных бололтой олбог түшлэг, тавилга болсон айл байх бөгөөд гэрийн баруун хаяанд нэг тарган эр явган суугаад зайдас шарж байхыг хараад Баадай шууд олбог дээр суугаад “Алив хөө! Зарц бос! Цай хий” гэж өндөр дуугаар хэлсэнд нөгөө хүн ихэд сэжиглэн хараад ...
“Чи доорхийгоо юу гэж бодож байна?” гэж олбог түшлэгээ заасанд Баадай
“Хөдөө байхдаа хөгшин хонины ноос
Хөх хотод ороод цэмбэ болсон юм
Оёж зүйгээд олбог болжээ” гэсэнд нөгөө ноён нь
“Чи өмнөхийгөө юу гэж бодож байна?” гэж ширээгээ заан асуусанд Баадай
“Ууланд байхдаа ургаа мод
Унасан хойноо дүнз
Зүсээд ирэхээр банз
Зүйж наагаад ширээ болсон юм” гэсэнд ноён бүр уур нь хүрч “Чи хажуудахыгаа юу гэж бодож байна хөө” гэж отго жинст малгайгаа заасанд Баадай
“Тонжоо хотынхонд бол
Тоож хэрэглэдэггүй
Тогосны хар өд
Албат олонд бол
Адгийн муу зовлон
Арчаагүй ноёнд бол
Алаг чулуун цахиур гэдэг юмаа” гэсэнд ноён бүр их уурлан хилэгнэж “Эзэн ноёны суудал дээр дур мэдэн сууж элдэв үгээр доромжилсон энэ муу бэртэгчин бадарчинг эрүү толгойгий нь салтал шаахайдаад өгье. Хүүе зарц, банз шаахай оруулаад ир!” гэж хашгирсанд Баадай ийн хэлэв:
“Ялихгүй юмнаас зодоон гарах нь
Миний муу хоёр модыг хамт оруулаад ирээрэй
Ноён хүн байтлаа хэргэм ямбаа орхиод
Нохой суудлаар явган суугаад
Цаваг доогуур зайдас мэрж суудаг нь
Засгийн ёсонд нийцэхгүй тул
Задартал нь нүдэж орхиод
Заргалдъя байз хөө!” гэсэнд ноёнтон нэгэнт ёс зөрчсөн буруугаа мэдээд “Сүүлд нь яршиг болно” гэж санахдаа Баадайд тал засан “Сайн эр” гэж нэрлээд идээ будаа, архи дарс тавьж зочилж гэнээ.
Цааш нь...
Их нойртой хүн
Огноо 2010-01-25 at 14:18 UnknownЭрт урьд цагт нэг нойр ихтэй хүн жинд явж байв гэнэ. Нэг шөнө тэр нойр ихтэй хүн жингийн хажууд тэмээ унаад нэг нөхөртэйгээ хамт алхуулж явтал гаансаа зуугаад хамт яваа нөхөр өөд өлийж “Алив галаа” гэсэнд цуг яваа нөхөр нь “Юун гал?” гэв.
“Яагаав, наадах гялайгаад байгаа чинь юу вэ?” гэлээ. Цуг яваа нөхөр нь “Од л байна шүү дээ” гэхэд нөгөө нойр ихтэй хүн “Гялайсан яасан дэн шиг монди вэ? Миний нүд ч гэж нүх болжээ” гээд үүрэглэж явснаа цагаатгаж гэнэ.
Бас нэг шөнө нөгөө нойр ихтэй хүн үүрэглэж явсаар тэмээн дээрээс пидхийтэл ойчиход нь дэргэдэх нөхөд “Та яав аа?” гэв. “Аа энд нэг билүү байна уу гэсэн чинь ...чулуу шив дээ! Миний буух ч гэж ойчих болжээ дээ” гэв. Энэ хүн ингэж мунгинаж явсаар жингээс бууж өөрийнхөө эцэг эхийнд ирээд өчнөөн төчнөөн хоног унтаж амрав гэнэ. Нойр ихтэй хүн хавар ногооноор сая сэргэж морь унан нутгийнхаа айлуудаар хэсдэг болжээ.
Ингээд тэр нойр ихтэй хүн хоёр эсгий гэр байхаар нь буугаад ярьж хөөрч суутал айлын нэг эмэгтэй орж ирэв гэнэ. Түүнийг тэр хүн харж харж “Нэг үзсэн ч авгай шиг, хоёулаа золгочих уу?” гээд золгож гэнэ.
Гэтэл тэр “Үзсэн авгай” гэдэг нь нөгөө нойр ихтэй хүний авааль эхнэр байжээ. Жинд явахаас өмнө тэр нойр ихтэй хүн эцэг эхээсээ тусгаарлаж гарснаа мартаж орхиод ингэж хөглөж байсан хэрэг гэнэ.
Цааш нь...
Ноён Баадай хоёр адил юм
Огноо at 14:17 UnknownБаадай замын ойролцлоо худаг байхаар цайгаа чанаж уухаар шийдээд гурван чулуу босгон гал түлж муу хав хар тогоондоо ус дүүргэн утаа манаруулж суутал удсангүй азарга унасан , отго жинс сагсуулсан түшмэд хүрч ирээд мэнд амар ч үгүй шуудхан л
“Ай муу тэнэмэл чи худаг дээрээс зайл хөө!” гэж зандарсанд Баадай
“Би худаг дээр чинь суугаагүй, газар дээр сууж байнаа” гэвэл
“Чи юунд утаа манаруулаад байнаа! Наадахаас чинь миний морь үргээд байна. Би морио услах гэсэн юм хөө!” хэмээн түшмэд чанга омогдоход ...
“Чиний морь ус уух гэж байгаа бол хүний хүү ундаа уух гэж байна” гэсэнд түшмэл улам уур нь хүрч
“Чи яасан их үгтэй юм, бушуу зайл хөө! Гэсэнд
“Бага үгт минь морио усла даа! Их үгт нь ундаа ууя! Энэ хооронд босч суулцаад байх юу байхав...” гэж Баадайг хэлсэнд түшмэл бүр арга барагдан
“Чи намайг хошуу захирсан ноён хүн явж байна гэж мэдэж байна уу хөө! Хүн ахтай зээл захтай байдаг юм, бос хөө!” гэсэнд Баадай ийн хэлэв:
“Адуугаа барж азаргаа унаад албатаа барж ноён өөрөө ингэж явах юм гэж би санасангүй. Ингэхлээр зам сахисан би, засаг алдсан ноён хоёр адилдаа адил юм байна!” гэсэнд өнөөх ноёнтон юу ч эс хэлж чадаад бушуухан буцсан гэдэг.
Цааш нь...
Морь наймаалав.
Огноо 2010-01-20 at 13:43 UnknownБаадайн унаж яваа ганц морийг эвтэйхэн салгаад авчих гэж хүн бүхэн оролдоно. Нэг өдөр данжаад гуай дайралдаад
“Ай Баадай чи морио над худалдахгүй юу?” гэсэнд “Болноо! Болно! Энэ морь миний аян замд садаа болохоос биш нэмэр болох юм алга. Ингэхлээр чамд хямдхан өгчихнө!” гэсэнд данжаад моринд нь их л шохоорхон шунаж “Ай Баадай чи морио яаж өгнөө!” гэсэнд ... “Ногоон хурганы арьс, нэг, нохойн битүү туурай нэг, үнэгний эвэр нэг, үхрийн соёо нэгтэй өгчихвөл морио чиний гар дээр тавилаа” гэсэнд данжаад “Ай энэ төдийхөн юу байхав, би явж түшмэдээ дуудаад их сангаас гаргуулан авчирна. Чи энэ морины саравчинд хүлээж бай” гэж хэлээд яваад өгч гэнэ.
Тэр хойгуур нь Баадай морио нэг жалганд уяад гол уруудан явж байтал голын захад саяхан үхсэн нэг адууны сэг байхыг үзээд түүнийг өвчин арьсанд нь өвс чихэн амьд мэт болгон данжаадын морины саравчид оруулан багана түшүүлж зогсоогоод тэвшнээс нь өвс идэж байгаа мэт болгон тавиад хүлээн сууж байв. Данжаад Баадайн морины үнэд өгөх зүйлийг өдөржин хайгаад олсонгүй. Орой бүрий болоход арга барагдсан данжаад хүрч ирээд “Ай Баадай манай санд чиний захисан зүйл алгаа. Чамд яахав 100 лан мөнгө өгье! Болноо!” гэсэнд Баадай “За яахав чамд гээд хямдхан өгчихье! Одоо харанхуй болох нь би явахыг яарч байна” гээд 100 лан мөнгийг нь авч өвөртлөөд “За данжаад минь миний морь энэ хашаан дотор өвс идэж байна. Харав уу? Харин шөнө дунд босч ус өгөөрэй!” гэж өнөөх морины чихмэлийг заагаад Баадай морио авч унаад аль хэдийн алга болжээ.
Данжаад сайхан морьтой болсондоо баярлан “ Сайн мориор гурил тээрэмдэнэ ээ. Бас дахиад хожино оо!” гэж олон сайхан олз бодоод хувин дүүрэн ус авч морио услахаар морины хашаанд ороод тэвшинд ус хийсэнд морь эс хөлдөв гэнэ.
“Ай чи бас ярдаглана аа” гээд өшиглөсөнд морь нь пидхийн газар унав.
“Ай чи бас ус чамлана аа!” гээд дахин өшиглөсөнд бөгсөөр нь өвс сагсайн гарсан байхыг хараад “Ай тарган морь язардаг гэдэг энэ байх нь ээ?” хэмээн мэл гайхаж гэнэ.
Цааш нь...
Жогорхой идсэн нь
Огноо 2010-01-19 at 09:44 UnknownУрьд нэг алиа хүн нөхөртөө “Манж хятадын амбанд нохойн баас үмхүүлье” гэж ам гарчээ. Тэгээд нөгөө хүн амбанд очоод “Амбан ноёнтон танаа” гээд ховор нандин жогорхой цагаан баас өгчээ. Манж хятадын бмбан жогорхой гэж юу болохыг асуухаасаа нэрэлхэн нөгөөх зүйлийг идэж үзээд
“Ай, жогорхой нь ч жогорхой юм, харин сайн жогорхой биш байна” гэж ихэмсэглэн өгүүлжээ. Нэрэлхүү, ихэмсэг амбан ийнхүү жогорхой зоогложээ.
Цааш нь...
Их мацгийн өдөр
Огноо at 09:41 UnknownБаадай хийдийн ойролцоо хөдөөлсөн нэг ламынд очсонд тэр лам их нарийн лам байсан учир Баадайд “Өнөөдөр чинь бурхан багшийн таалал төгссөн өдөр учраас хилэнцтэй хоол иддэггүй юм. Ингэхлээр Баадай минь надтай адилхан мацаг барьж хоосон хонох л болно доо” гэж хэлсэнд Баадай “Бурханы мацгийн өдөр аль өчигдөр өнгөрсөн биш билүү?” гэсэнд лам “Би бурханд үлэмж сүсэгтэй учир мацгийн өдрийг хоёроос гурван хоног үргэлжлүүлдэг юм” гэж лам ярьсанд Баадай үүргээ оруулж ирээд дотроос нь өөхтэй мах гаргаад...
“Өнөөдөр чинь манай аавын төрсөн өдөр учраас харин би ч цадталаа идэх учиртай юм” гээд махаа хөшиглөн идэж эхлэхэд өнөөх лам тооно өөдөө хараад “За одоо ч нар шингэх боллоо, мацгаа тайлъя даа” гээд босоход нь Баадай “За би ч махаа идэж дууслаа, одоо мацгаа ч барья даа!” гээд л махаа боож үүргэндээ хийгээд унтаад өгч гэнэ.
Тэгэхэд нь өнөөх лам “Хэрэггүй ч юм болов уу даа!” гээд амаа барьсан юмсанжээ.
Цааш нь...
Их залхуу
Огноо 2010-01-18 at 14:00 UnknownУрьд нэг цагт “Их залхуу” гэж нэрд гарсан хүн байж гэнэ. Гэтэл нэг өдөр түүн дээр нэг цэл залуухан хар хүү ирж эсгий гэрт нь ортол тэр залхуу гэгдсэн хүн гэртээ хоол хийхээр гурил нухаж суув гэнэ. Нөгөө залуухан хар хүү мэндлэж, баахан дуугуй суусанд гурил нухаж байгаа хүн “Нутаг хаана вэ? Хэрэг зориг хэнд вэ?” гэв. “Нутаг энүүхэн хавьд, хэрэг зориг танд” гэж нөгөө залуу хүү хэлжээ...
“За, юу вэ?” гэхэд хүүгийн хэлсэн нь: “Би танд шавь орж, залхууг заалгах санаатай бараалхаж ирлээ” гэсэнд “За болноо, энэ гурил элдэж дууссаны дараа зааж өгье” гэжээ. Ингээд тэр хүн гурилаа нухаж байтлаа гэнэт нөгөө хүү өөд харж “Хүү минь гараад гэр дээр байгаа гампанз аваад ир дээ” гэжээ. Нөгөө хүү “Еэ, яаж гарах билээ, яршиг даа. Харин энэ гурилаа миний далан дээр элдчихэж болохгүй юмуу?” гэж бөхийгөөд далаа өгөв өө. Хүү тэгж хэлэхээр нь нөгөө гурил нухаж байгаа хүн “Хүү минь, чи надаас илүү залхуу юмаа. Иймд чи бид хоёр багш шавь хоёр болох хэрэг алга. Одоо чи үүнээс хойш миний хуучин хочийг халж авах нь тэрээ” гэж хэлээд хүүг даруй хөөж гаргав гэнэ.
Цааш нь...
Ийм л сонинтой доо!
Огноо at 13:58 UnknownНэг бадарчин явсаар нэгэн баян айл харагдахаар нь “Очиж хоол олж иддэг хэрэг” гээд гадаа нь очсонд тэр айл нохойгоо хорьж өгсөнгүй удтал хүлээлгэсэнд бадарчин сэмхэн гэтэж тотгоор нь шагайж харвал тэднийх хоолоо идэж байж гэнэ. Охин нь үүдэн талдаа суугаад гургалдай идэж авгай нь тулганыхаа захад суугаад хонины сүүл зулгааж нөхөр нь хоймроо суугаад ходоод идэж байна гэнэ. Бадарчин түүнийг нь үзээд “Одоо ч яг л хоолон дээр нь орж явчихдаг хэрэг” гэж шийдээд дуу чимээ өгсөөр гэрт нь ортол авгай идэж байсан сүүлээ өвөртлөчихөж гэнэ. ...Охин нь гургалдайгаа ханцуйлчихаж гэнэ. Хар хүн нь ходоодоо хормой доогуураа хийж нуугаад ямар ч хоол идээгүй мэт дөмбийн сууцгааж гэнэ.
Тэгээд хар хүн нь бадарчингаас “За бадарч гуай! Зам зуур сонин юу байна даа?” гэж асуусанд бадарчин ийн хэлэв:
“Сонин ч юмгүй дээ! Харин би сая танай руу ирж явах замдаа энэ охины ханцуйд байгаа гургалдай шиг бүдүүн могой дайралдахаар нь тэр авгайн өвөрт байгаа сүүл шиг чулуугаар цохиод орхисон чинь таны хормой доогуур байгаа ходоод шиг бяц үсэрдэг байна шүү!” гэсэнд охин нь “Пөөх” гээд гургалдайгаа гаргаад шидэж орхисонд авгай нь “Бүү үзэгд” гээд сүүлээ дээр нь шидэж орхив гэнэ. Сүүлд нь хар хүн нь сандарч хормой доороосоо хагарсан ходоод гарган шидэв гэнэ. Тэгэхэд нь бадарчин “Ийм л сонинтой доо”гэсэнд тэр айлынхан ичиж зовох хослон байж бадарчинд дахин хоол хийж чанаж өгөөд явуулахын түүс болж гэнэ.
Цааш нь...
Далай ноёны даанч тэнэг хүү
Огноо 2010-01-15 at 10:23 UnknownУрьд Далай засаг гэдэг нэгэн ноён их хүү Дамаадаа эхнэр болгох гэж хоньчин Доогийн цэвэр үзэсгэлэнт царайтай, цэцэн сэргэлэн, ухаалаг охин Бүжмааг гуйж хоёр хүүхдийнхээ дэрийг нэгтгэж энэ насны жаргалыг хамтатгажээ.
Тэр Дамаа нь “Даанч яав даа” гэмээр шал усан тэнэг, сармагчин мэт юмыг дуураймтгай юмсанжээ. Бүжмаа нь нэгэнт учирсан хань тул “Ухаан сэхээ оруулж өөдтэй өнгөтэй амьдаръя” гэхдээ шөнө болгон сайхан үлгэр хэлж сайныг сануулан мууг жигшүүлэхийг бодно. Нэгэн орой Бүжмаа “Далан тэнэг” гэдэг үлгэрийг ярьж өгчээ. ...Гэтэл Дамаа энэ үлгэрийг маш их сонирхон сонсч их л инээн гэрээр дүүрэн тэнгэрийн дуу болсоор унтжээ. Тэгээд маргааш өглөө эрт босч дув дуугүй мордож яваад удалгүй инээсээр ирж
“Бүжмаа, Бүжмаа, би аавын хүзүүг хуга мушгиад ирлээ” гэхэд Бүжмаа санамсаргүй “Яагаад?” гэхэд “Ингээд....” хэмээн Бүжмаагийн хүзүүг мушгиж их л инээж
“За одоо Буянтын давааны буцалмал рашаанд будаа чанаж иднэ. Сайхан өндрийн саарал чонотой шаазгай алаг ухнаа уралдуулна. За тэгвэл тэр Далан тэнэг шиг сайн эр болно хэ, хэ, хэ...” гэж ганцаараа инээн ярьсаар авдраасаа аяга будаа авч хотноос нэг ямаа хөтлөн явж буцалмал рашаан дотор будаагаа хийж “За, ямаагаа уралдуулаад иртэл энэ будаа буцлаж байг” гээд даваа давтал үнэхээр нэг чоно явжээ. Мань хүн зогсч
“Муу чоно чи шогшоод ирэхийн сонжоо байна уу, гүйгээд ирэхийн гүзээ байна уу, миний ямаатай уралд л даа” гээд ямаагаа тавьж үргээн хөөхөд ямаа үргэж чонын зүг хар хурдаараа давхижээ.
Чоно ямааг харж барьж идэхээр хөөхийг тэнэг Дамаа үзэж “Миний ямаа түрүүлэв” гэж гүйсээр очиж үзвэл гүзээ нь хэвтсэнд “Миний ямаа цатгалдаад гэдсээ орхижээ!” гээд гүзээгий нь авч явтал дөрвөн шийр нь байжээ. “Миний ямаа хөл нь халууцаад гутлаа тайлжээ!” гээд шийрий нь авч өвөртлөөд жаахан явтал бас толгой нь байжээ. “Миний ямаа толгой нь халууцаад малгайгаа орхиод явжээ!” гээд толгойгий нь бариад хөндий тал дундуур явган оджээ.
Цааш нь...
Зуудаг ваар
Огноо at 10:23 UnknownНэгэн нэрэлхүү бадарчин айлд очиж хоносонд тэр айл тос хайлж өгчээ. Бадарчин нэрэлхүү зангаасаа болж төдий л идэж чадсангүй. Ингээд тэр айл тосоо вааранд хийгээд хойш нь хурааж гэнэ. Гэтэл шөнө нөгөө бадарчны хорхой хүрч тосноос нь идмээр санагдсанд сэмхэн босоод өнөөх ваар руу нь гараа шургуулж тосноос нь атгаж аваад гараа авах гэтэл гар нь ваарны амаар буцаж гарсангүй. Бадарчийг ингэж байх үед нь гэрийн эзэн сэрээд
“Бадарч гуай! Та юу хийж байна?” гэсэнд
“Танай энэ вааран дээр чинь хөө! Бар зурсан байл уу? Арслан зурсан байл уу?” гэсэнд айлын хүн ...
“Хоёуланг нь зурсан бий! Та яах нь вэ?” гэсэнд бадарчин
“Тэгнээ тэр, миний зүүдэнд ороод байсан юм” гэж гэнэ. Ийм яриа болж байх хооронд бадарчин ваарнаас гараа арайхийж сугалж аваад “Байх байхдаа бүр зуудаг бар байна шүү, ёх” гээд бушуухан орондоо орж унтсан гэдэг.
Цааш нь...
Гэнэн тэнэгийн үлгэр
Огноо at 10:22 UnknownУрьд цагт нэг эмгэн өвгөн хоёр байжээ. Өвгөн нь эмгэндээ “Чи хүүхэд гаргасангүй” гэж зодож занчдаг байжээ.Нэгэн өдөр өвгөнийг юманд яваад ирэхэд эмгэн нэгэн хулганыг нэхийд боож орон дээр тавиад байжээ. Гэтэл өвгөн нь ирээд “Энэ чинь юу вэ?” гэж асуухад эмгэн нь “Энэ өдөр надаас нэг хүүхэд гарав” гэж хэлсэн өвгөн нь “Сайн байна” гэж маш их баярлаж хүүхдээ үзэж байтлаа “Чи юунд үстэй хүүхэд гаргаа вэ?” гэж асуухад эмгэн нь “Адуу манахад дах нь бэлхэн байгаа юм” гэжээ. ...Мөн “Юунд сүүлтэй хүүхэд гаргасан бэ?” гэж асуухад нь эмгэн “Адуунд явахад нь уурга нь бэлхэн” гэжээ. “Юунд сахалтай хүүхэд гаргасан бэ?” гэж асуухад нь “Мээрэн суухад нь сахал нь бэлхэн” гэжээ. “Юунд шүдтэй хүүхэд гаргасан бэ?” гэж асуухад “Бөөр идэхэд шүд нь бэлхэн” гэжээ.
Гэтэл өвгөн маш их баярлаж хүүхдээ угаахаар авч явжээ. Гэтэл удалгүй өвгөн нь “Хүүхдээ усанд алдав” гэж уйлсаар ирсэнд эмгэн нь “За би одоо яахав. Би хүүхэд төрүүлэх нь төрүүлэв. Чи хүн хийж чадаагүй хойно хохь чинь дээ. Одоо намайг зодох явдалгүй” гэжээ. Түүнээс хойш өвгөн нь эмгэнээ зодохоо байж гэнэ.
Цааш нь...
Гэндэн Гандан хоёр
Огноо 2010-01-14 at 11:52 UnknownМянган муутын их гэвш Гандан, бага гэвш Гэндэн хоёр хээр гарч нямба хийгээд халзан болтлоо ном бясалгасаар хорин хэдэн жил суусны дараа тэр хоёр санчигны нь үс бууралтаад ирж гэнэ. Нэг өдөр Гэндэн гэвш нь Гандан гавждаа“Чи бид хоёр насныхаа ихэнхийг өнгөртөл ном үзэж бясалгав. Одоо үлдсэн жаахан насаа сүсэгтэн олонд тус хүргэхэд зориулъя” гэхэд өнөөх нь “Гэвшийн хэлдэг түмэн зөв байна. Та бид хоёрын номын ид шид олонд үзэгдэхгүй бол ийм их ном үзсэний эрдэм нь талаар болох биш үү?” гээд хоёулаа ном бясалгалаа орхиод олон сүсэгтэнд тус хүргэхээр хөдөө гарч явцгааж гэнэ. ...
Гэндэн гэвш, Гандан гавж хоёр замаар ороод занхайлгаж явтал зам нь салж нэг нь хойшоо нэг нь урагшаа эргэсэн байж гэнэ. “За хоёулаа нэг нь урагшаа, нэг нь хойшоо явъя! Чи бид хоёрыг энэ замаар дөнгөж явж эхлэтэл ямар нэгэн хүн морь хөтлөж авчраад залж аваачна байх, тэгээд хоёулаа урьд, хойтгүй ухаан эрдмээ үзүүлээд жилийн дараа энд уулзаж хэн нь их эрдэм сурсан, хэн нь их олз олсноо зэрэгцүүлж үзье!” гэж ярилцаад хоёр тийшээ явж гэнэ.
Гандан гавж нь баруун замаар ороод хичнээн явавч нэг ч хүн дайралдсангүй, сүүл сүүлдээ ядран эцэхдээ хамаг хувцсаа тайлж үүрээд Үнэгтийн даваагаар давж явахдаа
Давааны ёроолд дамраа гээгээд
Даваан дээр гарч хонхоо гээгээд
Орой дээр нь гарч очироо гээгээд
Энгэр рүү нь орохдоо эрихээ гээгээд
Тал дунд нь орохдоо ташуураа гээгээд
Буцах замдаа бурханаа гээгээд сүүл сүүлдээ хөл нь холгож хөлс нь гоожиж ядрахын туйл болоод явж байтал нэг худаг дайралдахад нь ус уух гээд тонгойтол дотор нь өөрийн нь дүрс харагдсанд “Ашгүй дээ! Хөөрхий муу Гэндэн гэвш энд байж байна” гээд “За чи над нэг тагш ус өгөөд орхи! Би чинь хатаж үхлээ” гээд хашгирсанд сүүдэр нь мөн өмнөөс нь сарвайхаар авах гэж толгойгоороо ус руу унаад Гандан гавж талийгаач болж гэнэ. Удалгүй нэг адуучин хүрч ирээд өнөөхийн хүүрийг “Худаг бузарлав” гээд уснаас гаргаад ойролцоо газар хаяад явчихжээ.
Гэндэн гэвш нь тэндээсээ гараад хичнээн явавч бас айл ч олдсонгүй, хүн ч ирсэнгүй учир явсаар байгаад тэр шөнө нэг модны ёроолд унтсан чинь могойд хатгуулаад маргааш нь хөдлөж чадахаа байгаад арайхийж мөлхөж явсаар байгаад өнөөх худаг дээр очиход нь Гандан гавж нь үхчихсэн байхаар нь “Хөөрхий амьтан ийм богино настай юм байжээ” гэж гашуудан “Буян болог, нутаглуулъя” гээд үүрээд явж байтал дэргэд нь хэдэн тэмээ байхаар нэгийг нь барьж аваад өнөөх хүүрээ дүүрээд явж байтал тэмээ нь гэнэт туйлсан учир Гэндэн гэвш газар унаж ертөнцөөс халин оджээ. Ийнхүү бурханы ном хоёр ламтанд ач тусаа үзүүлсэнгүй.
Цааш нь...
Заяын хүрээн дээр очсон бадарчин
Огноо at 11:49 UnknownУрьд нэг бадарчин Заяын хүрээн дээр очоод жасын их гэрт ороод суутал тэр гэрийн хойморт хоёр том лам сууж байв.
Харвал нэг нь нярав бололтой. Бадарчин, тэр хоёрын мэндийг мэдсэнд ер тоож дуугарсангүй, “Хүн ч орж ирлээ” гэж санасан янзгүй байжээ. Тэд хоорондоо “Өнөөдөр манай Зая ламтан энэ үед Богдын хүрээнд хүрч очоод л олон хүний хөл болж, яасан их үймэлдэж байгаа бол!” гэж ярилцаж суув. Тэгэхэд нь бадарчин “Танай муу хөх Заяыг Богдыг хүрээнд очиход намайг танайд ирсэнтэй яг адилхан хүндэтгэж байгаа байх даа” гэжээ. ...
Тэр хоёр ламын аль алин нь ч дуугарсангүй, нэг нь гараад явчихав. Нярав бололтой лам үлджээ. Тэр лам “Чи хаагуур явав?”
Бадарчин “Хааяагүй”
Нярав лам “Доржнялбаагийнхаар оров уу? Тэнд сайхан байгаа биздээ?” гэлээ.
Бадарчин “Доржнялбаагийнх нээрэн сайхан газар юмаа. Ганцхан гэм нь гэвэл ер зай завсаргүй. Тэр там дотор цорын ганц суудал сул байна. Түүн дээр нь сууя гэтэл “Мөдхөн нэг нярав ирнэ” гээд хавируулахгүй юм” гэжээ.
Гэтэл нярав “Та идээ будаа сайн идэж аваад яваарай” гэж хэлээд нэлээд сэжиглэсэн маягтай гараад явчихсан гэнэ.
Цааш нь...
Засвар хийсэн нь
Огноо at 11:48 UnknownБаадай нэгэн танил айлдаа очсонд тэр айл Баадайгаас “Манай тулга сангираад ойччихлоо, та бөхлөж өгч болохсон болов уу?” гэсэнд Баадай “Тулга бөхлөх гэдэг чинь тун хэцүү дээ” гэж гэнэ.
"Чухам юу юу хэрэгтэй вэ?” гэж хэлэхэд нь Баадай харвал тэднийд ямар ч хэрэгсэл байсангүйд бодож бодож байгаад “Тэмээний үдээр л жаахан орно доо” гэсэнд тэр айл тэмээний үзээр бэлтгэж өгсөнд Баадай түүгээр нь тулгы нь үдэж өгөөд “За тулгаа ав даа! Муухай л боллоо. Харин бөх болсон гэж мэдээрэй” гэсэн гэнэ.
Цааш нь...
Гэлэнгийн гэнэдсэн нь
Огноо 2010-01-13 at 09:50 UnknownЭрт урьд цагт нэгэн хүн нэг гэлэнтэй танилцаад хэлэлцэн суусаар асуусан нь “Багш та санваар хүртээд мах идсэнгүй удав уу?” гэсэнд гэлэн санамсаргүй “Баахан удав. Гэвч архи уух цагт бага сага зуушлана” гэсэнд тэр хүн бас “Багш та мах идэх бөгөөд бас архи уух буюу” гэж асуусанд гэлэн уур нь хүрч хэлсэн нь: “Мах архи хоёргүй болбол миний эхнэрийн төрхөм ирэхэд яаж хүндлэх юм бэ?” гэх зэргээр марган хэрэлдсэн гэдэг.
Цааш нь...
Гахай мэргэн оточ
Огноо at 09:48 UnknownЭрт урьд цагт Гахай мэргэн оточ гээч нэг хүн байв гэнэ. Тэр хүн гэрээсээ ердөө нэг ч гардаггүй юмсанжээ. Нэг өдөр эхнэр нь “Чи эр хүн байна даа, гадагшаа явж газрын дээр гарвал олз олдог биш үү, нэг юманд яваач!” гэж хэлээд нэг аянчны нутаг дээр гүзээ шар тос аваачиж хаяжээ. Гахай мэргэн оточ аянчны нутаг дээрээс гүзээ шар тосыг олоод иржээ. Тэгээд “Эр хүн гадагшаа явбал юм олдог юм байна!” “Сайхан шаргал морий минь барьж эмээллэ, эрчтэй эрээн нумы минь хөвчил, Хасар Басар хоёр нохойгий минь оосорло. Донхор булган малгайгий минь өмсүүл, би гөрөөлөх минь!” гээд... нум сумаа агсаад нохойгоо хөтлөөд явжээ.
Тэгтэл нэг нүхэнд үнэг үсрээд оржээ. Гахай мэргэн оточ бууж морио тушаад нум саадгаа эмээлэндээ өлгөөд, хоёр нохойгоо морьтойгоо холбоод, донхор булган малгайгаа авч нүхий нь бөглөчихөөд хормойгоо бариад аргал түүхээр явжээ. Аргал түүж явах хойгуур үнэг гараад явчихжээ. Үнэг гараад явахдаа малгайгий нь хүзүүндээ өлгөөд давхиж, хоёр нохой нь морий нь хөтлөөд үнэгний хойноос хурдалж гэнэ. Гахай мэргэн оточ морь, нохойгүй явган, толгой нүцгэн харихаасаа айгаад ондоо тийшээ гүйгээд явжээ.
Тэгтэл нэг баян хааных тааралдаж гэнэ. Орох гэснээ ичиж нуугдаад тугалынх нь хороонд тугдайгаад л хэвтээд байж. Хааны гэрээс нэг сайхан авгай гарч ирээд шээх гэж суугаад бэлзэгээ унагачихаад гэртээ яваад орж гэнэ. Шээсий нь нэг үхэр долоож байгаад бэлзэгэн дээр нь баачихаж гэнэ. Тэгэхлээр нэг эмгэн бэлзэгтэй баасыг хашаан дээр шавчихаж. Тэгтэл тэр сайхан эхнэр өвдөж “Эрдэнийн алтан бэлзэг алга болсноос боллоо” гэлцдэг юм байна. Ингээд хатныг яаж эдгээх арга чарга эрж, тэгтэл шивэгчин эмгэн Гахай мэргэн отчийг тугалын хашаанд байхы нь олж, тэгэхлээр тэр хэлж:
“Би гайтай хүн биш ээ. Тустай ачтай хүн” гэж хэлж. Хааныд орж сандрахдаа “Хатныг чинь эдгээж өгье!” гээд хэлчихэж. За тэгээд нэг гэрт сууж “Нэг гахайн толгой авчир!” гэжээ. Гахайн толгойны махы нь идчихээд, ясан толгойгоор нь хашааны шаваастай баасыг нүдэж яваад бэлзгий нь олоод өгчээ. Хатан ч эдгэж хааныхан “Ачтай тустай хүн юу авна вэ?” гэж Гахай мэргэн отчоос асууж. “Би нэг зуун адууны ногт, нэг зуун үхрийн оосор, нэг зуун хонины хөгнө, нэг зуун тэмээний бурантаг авъя, нэг сайн шарга морь эмээлтэй хазаартай, бас нэг булган малгай, Хасар Басар нохойтой авья” гэж хэлжээ. Гахай мэргэн оточ хааныхаас хэлсэн юмаа аваад малын дээс ногт хүргэх улсаас түрүүлээд гэртээ иржээ. Эхнэр нь “За чи юу олов?” гэж.
“Би хааны хатан өвдсөнийг эдгээгээд нэг сайн шаргал морь эмээлтэй хазаартай авлаа, донхор булган малгай нэгийг авлаа, Хасар Басар нохой авлаа. Зуун үхрийн дөр, зуун адууны ногт, зуун тэмээний бурантаг, зуун хонины хөгнө авлаа!” гэж эхнэртээ хэлжээ. Эхнэр нь уурласан юм шиг орон дээрээ хэвтээд байж. Өнөө малын оосор хүргэсэн улс нь ирэхэд нь эхнэр нь “Тэр муусайн юмаа хол буулга, ойр бүү буулга!” гэж.
Юмаа хол буулгаад отчийн гэрт орцгоож “Оточ гуай яагаав?” гэж, “Ирсээс хойш уурлаад буруу хараад хэвтээд байна. Хаан хүн байтлаасаа яасан ухаан муутай юм. Зуун үхрийн дөр гэж зуун үхэр гэсэн үг, зуун адууны ногт гэж зуун адуу гэсэн үг, зуун хонины хөгнө гэж зуун хонь гэсэн үг юмаа. Та нар тэр дээсээ аваад буц!” гэж эхнэр нь хэлжээ. Нөгөө улс буцаж очоод “Оточ гуай оосор дээсийг авсангүй ээ” гээд эхнэрийн хэлсэн үгийг айлтгаж хаан үүнийг дуулаад хэлсэн малыг нь зуу, зуугаар хүргүүлжээ.
Хойно бас нэг хааны хатан өвдөж гэнэ. Түрүүчийн хаан тэр хаанд
“Манай энд Гахай мэргэн оточ гэж нэг сайн эмч байна” гэж хэлүүлж, тэгтэл хатан өвдсөн хааныхаас хүн ирж отчийг залж аваачжээ. Тэгээд ороод сууж байсан хатан нь хараад байж, Гахай мэргэн оточ ч урдаас нь ширтээд байж, тэгтэл өвчтэй байсан хатан нь нэг хар үнэг болоод ханын нүдээр гараад зугтааж. Гахай мэргэн оточ “Би ямар юм мэдэх биш, баригдахаасаа өмнө харья!” гэж бодоод гадагш гарчээ. Харанхуй шөнө гадаа гараад тэмтэрч явж. Хашааны буланд сольжир эвэртэй хайнаг байхаар нь “Үүнийг унаад харьяа байз!” гэж бодоод тэр хайнаг дээр мордоод авч, тэгтэл тэр хайнаг нь “Би байя!” гэж бархирч. Тэгэхлээр нь “Чи юунд энд байгаа вэ?” гэж асууж. “Би шулам юмаа. Энэ хааныг “Үхүүлье!” гэж бодоод байж байтал та ирээд намайг таньчихлаа. Би одоо энэ хааныг хорлохоо байя! Амь аварч та намайг хаа байхыг зааж аль!” гэж хэлжээ.
“Чи энэ эвдэрхий балгасанд ороод бай!” гэж орхиод хааныд очиж “Энэ эвдэрхий байшинг бушуухан галаар түл!” гэж хэлж. Хааныхан ч хурдхан түлчихэж. Гахай мэргэн оточ хэлж: “Танай эхнэр шулам байжээ. Таныг үхүүлэх гэж тантай ханилсан юм байна. Намайг ирэхээр айж зугтаагаад, би эвдэрхий балгасанд оруулж гал түлүүлж шатааж аллаа даа” гэж. Хаан ч “Ачтай тустай мэргэн оточ юм. Би танд юу барих вэ? Гэж.
“Би зуун үхрийн дөр, зуун адууны ногт, зуун хонины хөгнө, зуун тэмээний бурантаг авъя. Алтан шаргал морь эмээл хазаартай нь авъя!” гэж хэлээд гэртээ харьж иржээ. Тэр хааных отчийн ёгтоор хэлсэн үгийг зөв ухаж хэлсэн ёсоор малыг зуу зуугаар хүргүүлж амар сайхан жаргажээ.
Цааш нь...
Бар унасан хулгайч
Огноо 2010-01-12 at 12:21 UnknownЭрт урьд эмгэн өвгөн байж гэнэ. Тэр хоёр шар цоохор үнээтэй юмсанжээ. Гэтэл нэг шөнө бар ирээд шар цоохор үнээгий нь бариад идчихэж гэнэ. Маргааш шөнө нь бороо орж байсан тул эмгэн нь айхдаа:
“Өчигдөр ганц үнээгий минь идсэн бар өнөө шөнө ба ирж чи бид хоёрыг идчихгүй байгаа даа” гэсэнд өвгөн хариуд нь:...
“Бар ч гайгүй байна аа, харин дусаал л хэцүү байна даа” гэхэд пүнзний үүдэнд зогсож байсан бар үүнийг сонсоод “Дусаал гэж бас надаас хүчтэй амьтан байх нь ээ” гэж бодтол эмгэн өвгөн хоёрын шар цоохор үнээг хулгайлахаар пүнзэн дээр зогсож байсан хулгайч тэрхүү барыг үнээ хэмээн андуурч мордтол өнөө бар “Дусаал гэгч намайг бариад авах нь энэ үү?” гээд түүнийг буухын завдалгүй ухасхийн давхисанд “Ийм худан үнээ бас байдгаа?” хэмээн дээр нь санд мэнд тогтож явсан хулгайч үүр хаяарахын үед ажиглан харвал үнээ биш, харин бар байсан тул айхдаа аргагүй ухаан алдан унажээ. Гэтэл нөгөө бар цааш улам хурдласаар явав гэнэ.
Цааш нь...
Амбаныг хуцуулсан нь
Огноо at 12:19 UnknownНэг алиа хүн “Манж хятадын амбаныг чадъя” гэж боджээ. Тэгээд амбанд очоод “Амбан ноёнтон та сайн нохой хуцаж байхыг үзсэн үү?” гэхэд “Хайяа үзэлгүй яахав, би их юм үзсэн хүн шүү. Танай юу ч мэдэхгүй тэнэг байна аа” гэж гэнэ. Нөгөө хүн бүр цааш нь яриа хөгжөөн “Чухам яаж хуцдаг юм бэ, хөв хөв гэдэг юм уу, чор чор гэдэг юм уу?” гэхэд “Хай, ёстой сайн нохой бол хав хав хуцна шүү” гэжээ. Нөгөө хүн “Амбан ноён ч нохой болбол аятайхан хуцах нь байна шүү” гэж нэрэлхүү амбаныг дөнгөсөн гэдэг.
Цааш нь...
Дүвчин бадарчин
Огноо 2010-01-11 at 10:59 UnknownЭрт урьд цагт нэг шалиг зантай дүвчин бадарчин айл айлаар хэсүүчлэн явдаг байжээ.
Нэг намар тэр бадарчин нэгэн хотын нэлээд баян айлд очтол “Еэ ашгүй нэг лам морилж ирлээ” гээд мөн айлын хижээлхэн авгай нохой хорьж өгчээ.
Авгай сандарч бадарчинд олбог дэвсэж өгөөд, цай чанаж өмнө нь ширээ тавин их л хүндэтгэсэнд бадарчин улам додийж дүвчин зан гарган байваа.
Айлын авгай ч бадарчинд биширч, эгээ л багш ламтан гэж нэрлэх нь дутуу байж гэнэ... Гэтэл оройхон хэрд хонь хариулж явсан 18,19 багцааны настай цэвэрхэн хүүхэн гэртээ орж ирмэгц эх нь “Хүүе, ламтанд залбирч мөргө” гэж шаардсанд хүүхэн аргагүй болоод бадарчингийн зүг тоомсоргүй алхлан очжээ.
Бадарчин зүүж яваа бурханаар адис тавихын хамт хүүхний өрөөсөн хацрыг гараар илбэж чихэнд нь “Шөнө очно шүү!” гэсэнд хүүхэн “Жа тэгээрэй! Хотны хойно” гэв.
Бадарчин тэсгэлгүй баярлан шөнө болохыг хүлээж ядан байв. Ингээд хэвтэж байгаад улс амьтны дуг нойрон дундуур сэмхэн босч чармай нүцгэн ганц улаан даалимбан тэрлэгээ нөмөрч гараад хоттой хонины хойно очтол ашгүй нөгөө хүүхэн том гэгч нь хөх ямаан дахаар хуччихсан унтаж хэвтээ бололтой. Бадарчин ч муу тэрлэгээрээ давхарлаж хучаад өвөрт нь орох гэтэл нэг том ухна босон харайж нөгөө муу тэрлэгийг нь хоёр эвэртээ өлгөөд алга болов.
Бадарчин нүцгэн хоцроод яах ч учраа олж ядан байтал хонь үхэр үргэж гэрийн хүмүүс цөм гарч “Туу” энээ тэрээ бололцон зуудаг нохойгоо тавьж хий буу бууджээ. Бадарчин сандарч тэргэн дор очиж хоргодлоо. Ийнхүү бадарчин бөн бөн чичирсээр арай гэж үүр цайлгаж харвал дардгар цагаан цан газар сайгүй унаж үхэр амгалан тайвнаар хэвтэцгээнэ.
Гэвч энэ ч ямааны эвэрт улаан даалмбаны өөдөс, тэр ч ямааны эвэрт улаан даалимбаны өөдөс харгадана. Зуудаг хоёр том нохой дөрвөн хөллөж хэвтээ бадарчинг тэрэгний хоёр талд отоод хэвтчихсэн байжээ.
Гэтэл ашгүй дэмий л их удсангүй айлын нөгөө хүүхэн босч хоёр нохойгоо дуудаж уяад хог үнсээ цэвэрлэхдээ бадарчингийн цамц, өмд, гутлыг гадаа гарган тавив.
Бадарчин сэмхэн очиж хувцсаа өмсөөд гэрт байсан үүргээ авч үүрээд нохой шуугиулан дан өмд цамцтайгаа хойт зүг ухаан зулаггүй арилж өгөв гэнээ.
Цааш нь...
Дэгжин ламыг чадсан нь
Огноо at 10:59 UnknownБаадай худаг дээр очин цай чанаж усаар толгойгоо угаан сэрүүцэн байтал нэг дэгжин лам салхинд гарч зугаацах замдаа Баадайг хараад сонин юм яриулахаар дэргэд нь очиж гэнэ.
Тэр лам шив шинэхэн шанам малгайгаа өмсч шилэн саравчаа зүүгээд үнэт болор эрихээ барин их л хээнцэр хувцасласан байв гэнэ. Тэр лам Баадайг хараад
“За Баадай чи хүн их чаддаг хүн гэнэ билээ. Намайг нэг чадаад орхи!” гэж гэнэ. Тэгэхлээр нь Баадай толгой руугаа нэг шанага ус цутгаад ийн хэлжээ...
“Иш ламтан минь, тантай тэгэлцэх нь байтугай цаана чинь тэнгэрт түймэр асаад аргаа ядахдаа толгойгоо норгож сууна! Харахгүй юу та! Тэр дээр.....!” гээд тэнгэр өөд заасанд лам “Аль вэ, тэр чинь?” гээд дээшээ хартал шив шинэхэн шанам малгай нь худаг руу уначихаж гэнэ. Лам “Хайран малгай” гээд худаг руу тонгойтол шилэн саравч нь чулуун дээр унаад хагарчихаж гэнэ. Лам сандрахдаа
“Энэ ороолонгоос боллоо” гээд болор эрихээрээ Баадайг ороолгоод автал эрих нь хөврөөд сайрын чулуугаар нэг болж гэнэ. Тэгэхлээр нь Баадай ийн хэлжээ:
“Эрхэм ламтан, танд одоо болохсон болов уу?” гэсэнд лам
“Муухай чадагдлаа даа! Чамайг уу?” гэсээр гаслан явж гэнэ.
Цааш нь...
Дуганч ламтай ярилцсан нь
Огноо 2010-01-08 at 17:00 UnknownБаадай нэгэн удаа лам нар дуганд ном хурж байхад нь мөргөхөөр очвол дуганч лам нь Баадайтай уулзаад:
“За хөө чи манай лам нар ямар уншлага хурж байна, хэлээд орхи!” гэсэнд Баадай хэсэг чагнаснаа:
“Минийхээр бол “Үнээ тугал үзэв үү, харав уу, хонь үргэлээ! Байзаарай, банзал урагдлаа” гэж байх шиг байна” гэсэнд дуганч:
“Чам шиг үхэрт бол тэгж л мөөрнө дөө!” гэсэнд Баадай:...
“Тэгвэл танай лам нар таныхаар бол юу гэж мөөрөлдөж байна?” гэж асуусанд дуганч лам уурлан:
“Чам шиг номгүй хүнд бол ус өвс хоёрын аль ч мэдэгдэхгүй мөөрөлдөж байх шиг байна” гэсэнд Баадай:
“Манай тэндэхийн лам нар дандаа л манз цав гээд л мөөрөлддөг юм. Харин танай эндэхийн лам нар чинь бүр өвс усан дээрээ хүрсэн юм байж л дээ” гэсэнд дуганч лам үг олж эс чадаад “За тэнэг минь мөргөсөн болоод яв!” гэсэнд Баадай “Би өвс усаа булаалдсан үхэрүүдэд мөргөж үзээгүй толгой доо” гэж хэлээд яваад өгчээ.
Цааш нь...
Дархан ноёнтой цэц булаацалдсан нь
Огноо at 16:58 UnknownБаадай их замд орж явсаар үдийн халуун болоход ихэд ядарсан тул замын хажууд түүдэг гал ноцоогоод хув хар тогоондоо ус дүүргэн цай буцалгаж суутал ноёны жишүүл бололтой нэг хиа хүрч ирээд:
“Ай муу бадарчаан! Энэ замаар манай Дархан ноён морилж яваа тул бушуухан зам зайл хөө!” гэсэнд Баадай:
“Танай ноён хир зэргийн дархан бэ?” гэж асуусанд нөгөө хиа уур нь хүрсэн бололтой:
“Ямар ч л байсан эзэн хаанаас Дархан цол шагнагдсан юм даа хөө! Чи яах нь вэ?” гэсэнд Баадай:...
“Танай ноён тийм дориун дархан юм бол түүгээр чинь муу хар тогоогоо хадуулъя даа!" Гэсэнд хиа уурлан:
“Муу тэнэг минь олон үг донгосолгүй зам зайл” гэсэнд Баадай “Хөөе тэнэг ээ! Чамайг зайл гэж байна! гээд таягаараа замыг нүдсэнд хиа тэсгэлгүй уурлан “За чи гайгүй ингээд л новширч бай! Ноёнд айлтгаад толгойгий чинь авахуулна даа! гээд буцан харайлгасанд Баадай:
“Хөөе! Танай тэр ноён чинь толгойгүй юм уу? Миний муу зантгар толгой таарахгүй биз дээ гэж айлтгаарай л даа!” хэмээн хойноос нь хашгирчээ. Удсангүй ноёнтон бараа бологчдоо дагуулан хүрч ирэхэд Баадай зам дээр нь хөндлөн гулд суугаад том хар аягандаа цай дүүргэн ууж суусанд ноёнтон гайхан хараад:
“Үүний аягыг нь хараач та нар, худаг шиг” гэж доромжлон хэлсэнд Баадай:
“Энэ ноёны худаг нь миний аяга шиг байгаа юм чинь адуу нь ч гэж зурам шиг юм байдаг байх даа” гэвэл ноён:
“Энэ золигийн малгайг харав уу, дээвэр шиг?” гэхэд Баадай:
“Дээвэр нь миний малгай шиг байгаа юм чинь ноёны өргөө нь бүр өөвөнх юм байна л даа” гэж хэнэггүй хэлсэнд ноёнтны уур буцлан:
“Чи ер нь намайг хэн гэж бодож байна хөө!” гэж омогтой асуусанд Баадай:
“Тэгвэл та намайг бас хэн гэж бодож байна?” гэж асуусанд ноён:
“Намайг ноён гэдэг юм. Чамайг зулбасга гэдэг юм” гэсэнд Баадай:
“Танай хатан над шиг том юмаар зулбачихдаг болохоор мөн ч ойгүй том амьтан байх нээ!” гэж Баадайг хариулсанд албат нар нь инээд алдаж гэнэ. Дархан ноён:
“Үүнтэй юм яривал ичгүүр болж мэднэ” гэж болгоомжлоод юу ч хэлэлгүй тойрон явж гэнээ.
Цааш нь...
Гэсгүй бадарчин хоёр
Огноо 2010-01-07 at 11:07 UnknownУрьд нэг бадарчин нэгэн хийд дээр очоод “Хуралд хуръя” гэж гуйсанд гэсгүй ихэмсэглэж байгаад “Бадарчин! Чи хэнгэрэг цохиж чадах уу?” гэж асуув. Бадарчин “Чадна” гэлээ. Гэсгүй “Тэгвэл чи хэнгэрэг цохих болжээ” гээд гол мөрний адагт нэг том хэнгэрэгний дэргэд суулгажээ. Ингээд хурал эхэллээ. Бадарчин хэнгэргээ цохихдоо цагаас хожигдуулж огт хөгийг нийлүүлж чадахгүй байв аа...
Гэсгүй нөгөө бадарчинг дуудаж “Чи яасан амьтан бэ? Цанг гүйцэхгүй үргэлж хэнгэрэг хожигдуулж байна. Тэгж болохгүй” гээд арай л бэрээдсэнгүй, айхавтар аашилж гэнэ.
Бадарчин “За би хэнгэргийг цангаас одоо хожигдуулахгүй” гэжээ.
Энэ завсар хурал цэглэж лам нар манжаа ч ууж гүйцээгүй, хурал ч эхлээгүй байтал бадарчин гэнэт ганцаараа хэнгэргээ “Дүн дүн” цохилон байхад гэсгүй тэр бадарчинг дуудаж ирээд” Чи яасан задарсан дэглэмгүй бадарчин бэ? Хурал эхлээгүй байхад хамаагүй ганцаараа хэнгэргээ хэн цохь гэсэн бэ?” гэв.
Бадарчин “Аа би цан гүйцэх биш, эртхэн дөхөж байвал дээр бизээ” гэжээ. Гэсгүй юу ч хэлсэнгүй өнгөрөв. Тэгтэл лам нар гадаалав. Бадарчин бас хамт гадааллаа.
Гэсгүй нөгөө бадарчинг дуудаж ирээд “Чи юунд хэнгэрэг орхиж гарав? Үүнээс хойш ингэж орхиж болохгүй шүү” гэж тушаав.
Бадарчин “За” гэв. Хурал эхлэж, баахан хурсны дараа лам нар бас гадаалав. Ажиглавал бадарчин үлдээд хэнгэргээ тайлж үүрэн гарчээ. Ингэхэд нь гэсгүй уурлаж “Хэнгэрэг үүрсэн бадарчинг дуудаж авчир” гэж нэг ламыг явууллаа.
“Бадарчин аа! Чамайг гэсгүй дуудаж байна” гэсэнд бадарчин “Пээ” гэж амаа бариад “Ээ би чинь бас л хэнгэрэгнийхээ дохиурыг мартчихсан юм байна шүү дээ” гэсэнд лам нар цөм инээд алдацгаажээ. Ингээд юу ч болсонгүй өнгөрч гэнээ.
Цааш нь...
Гэрлэсэн нь
Огноо at 11:01 UnknownБаадай харь хошууны нэг отогт хэдэн сар болсны дараа гэрлэх болж гэнэ. Түүний танилууд нь Баадайд гэр барьж өгөөд хурим зарлан нэг авгайтай гэрлүүлж гэнэ. Баадай гэрлэснийхээ маргааш нөгөө эхнэртээ хэлэхдээ “За одоо би нэгэнт гэрлэсэн хойно чи явж үзнэ үү дээ” гэж гэнэ. Тэгэхээр нь эхнэр нь:
“Баадай минь юу болж байгаа чинь энэ вэ?” гэж асуусанд Баадай:
“Би чинь нутагтаа авгайтай хүн байхгүй юу? Харин гэрлэж амжаагүй байсан юм” гэж гэнэ. Ингээд Баадай авгайгаа төрхөмд нь хүргэж өгөхөөр явах замдаа:
“За чи намайг дахиад гэрлэх үед миний авгай болдог юм шүү!” гэж хэлсэнд авгай “Тэгвэл чи намайг хүргэж өгөхийн хэрэг юу байна?....” гэсэнд:
"Би чинь эр хүн шүү дээ. Ингэхлээр бас авгай авсан удаатай байхад бас салсан удаатай байх нь дээр байхгүй юу!” гэж гэнэ.
Цааш нь...
Зальтай бадарчин
Огноо 2010-01-06 at 09:39 UnknownУрьд нэг бадарчин хол газар явсанд ер айл тааралдсангүй. Тэр бадарчин ихэд ядарч өлсч цангасаар явтал ашгүй хөдөөний ганц гэр тэртээ тэнд харагдаж гэнэ. Бадарчин магнайгаа тэнийтэл баярлан хурдан хурдан алхсаар тэр айлд ортол гэр дотор нь ганцхан авгай сууж байв гэнэ.Харвал тун баян айл бололтой ажээ. Бадарчинг ороод мэндлэж суусны дараа авгай цай, хэдэн хатуу ээзгий тавьсан тавагтай юм авч өгөв гэнэ... Тэгээд нөгөө авгай босч “Одоо удахгүй хар хүн минь ирнэ. Хоолоо хийе” гэж хэлэн эргүүлэг дээр байсан том тогоотой хуучин шөлийг авч гал дээрээ тавиад атга хүрэхгүй цагаан будааг нөгөө далай шиг их шөлөн дотор чулуудчихаад суужээ.
Бадарчин “Энэ айлын мал нь оторт яваад эхнэр хар хүн хоёр гэртээ байгаа юм байх даа. Энэ авгай ч бузгай харамч хайрхан юм даа. Яаж үүнийг нь энэнд мэдэгдье дээ байз” гэж бодолхийлэн сууж байв гэнэ.
Тэгээд гэнэт “Хээн” гэсэнд нөгөө авгай “Яав?” гэжээ. “Үгүй зүгээр, юм гэж хачин байх юм даа. Газар газрын будаа буцлах нь хүртэл тэс өөр юм даа. Манай тэндэхийн будаа буцлахдаа “Чи цаашаа, би наашаа” гэж чихэлдэн буцалдаг юм. Гэтэл танай эндэхийнх буцлахдаа “Хөөе, хөөе! Чи хаана байна, би хаана байна” гэж дуудалцаж их шөлөн дотор сарниж гүйцсэн будаа бие биеэ олохгүй төөрөлдөн хашгирахыг би олж сонсоод л гайхаж суухдаа “Хээн” гэж дуугарчихлаа” гэсэнд нөгөө авгай жуумалзаад дахин будаа нэмж хийсэн гэдэг.
Цааш нь...
Дэвхрүүлсэн нь
Огноо at 09:38 UnknownБаадай нэг айлд хоносонд тэр айл таташ хийж өгч гэнээ. Баадай амтанд нь болоод нэлээд хэдэн аяга явуулчихсандаа баахан нэрэлхэх байдал үзүүлэн сүүлчийн удаа аягаа тосохдоо “За одоо жаахан шөл хийчих” гэсэнд айлын авгай зориуд дан шөл хийхээр шийдээд халбаганд орсон мах гурилыг хариулан тунгааж гэнэ.
Гэтэл Баадай түүнийг хараад “За за! Нэг хоёр дэвхэрвэл дэвхрэг” гэсэнд тэр авгай аргагүй гурил болоод махнаас нь хэд хэдийг дэвхрүүлж гэнэ дээ.
Цааш нь...
Сахалтай бадарчин
Огноо 2010-01-05 at 11:30 UnknownУрьд нэг бадарчин жасаа даллагаа авахуулсан айлд ортол гэр дүүрэн хүн найрлаж байхад нь хатавчинд суугаад чанга дуугаар “Бүгдийн амрыг айлтгая” гэсэнд нэг ч хүн дуугарсангүй.
Бурханы баруун талд тэр айлын жасааг уншсан бололтой нэг том лам сууж байв. Тэр лам ихэмсгээр үүд рүү байн байн ширтэж хэлсэн нь: “Тэр үүдэнд сууж байгаа бадарчин хувраг сахалтай юм байна. Түүнийг дээш суулга” гэлээ... Бадарчин хатавчнаас хоймор өөд харж чангаар “Ай, хөөрхий! Манай тэнд санваар ахалдаг юмсан, танай энд сахал ахладаг юм байжээ. Тэгвэл, дээш суухад яах вэ дээ” гээд найрын хүмүүсийн дундуур зүтгэж явсаар том ламын дэргэд очиж суув.
Том лам “Та хаа хүрээд ирэв?” гэв.
Бадарчин “Би баруун зууд очиж ном базааж цаниад сайжруулж яваад ирлээ” гэхэд нөгөө том лам юу ч ярьсангүй, нүдээ аньж залбиран уншлагаа уншив. Өлссөн бадарчин ч юм сайн идэж гэнэ.
Цааш нь...
The Golden Ball
Огноо at 11:29 UnknownTHERE were two lasses, daughters of one mother, and as they came from the fair, they saw a right bonny young man stand at the house-door before them. They never saw such a bonny man before. He had gold on his cap, gold on his finger, gold on his neck, a red gold watch-chain -- eh! but he had brass. He had a golden ball in each hand. He gave a ball to each lass, and she was to keep it, and if she lost it, she was to be hanged. One of the lasses, 'twas the youngest, lost her ball. I'll tell thee how. She was by a park paling, and she was tossing her ball, and it went up, and up, and up, till it went fair over the paling; and when she climbed up to look, the ball ran along the green grass, and it went right forward to the door of the house, and the ball went in and she saw it no more.
So she was taken away to be hanged by the neck till she was dead because she'd lost her ball.
But she had a sweetheart, and he said he would go and get the ball. So he went to the park gate, but 'twas shut; so he climbed the hedge, and when he got to the top of the hedge, an old woman rose up out of the dyke before him, and said, if he wanted to get the ball, he must sleep three nights in the house. He said he would.
Then he went into the house, and looked for the ball, but could not find it. Night came on and he heard bogles move in the courtyard; so he looked out o' the window, and the yard was full of them.
Presently he heard steps coming upstairs. He hid behind the door, and was as still as a mouse. Then in came a big giant five times as tall as he, and the giant looked round but did not see the lad, so he went to the window and bowed to look out; and as he bowed on his elbows to see the bogles in the yard, the lad stepped behind him, and with one blow of his sword he cut him in twain, so that the top part of him fell in the yard, and the bottom part stood looking out of the window.
There was a great cry from the bogles when they saw half the giant come tumbling down to them, and they called out, 'There comes half our master; give us the other half.'
So the lad said, 'It's no use of thee, thou pair of legs, standing alone at the window, as thou hast no eye to see with, so go join thy brother'; and he cast the lower part of the giant after the top part. Now when the bogles had gotten all the giant they were quiet.
Next night the lad was at the house again, and now a second giant came in at the door, and as he came in the lad cut him in twain, but the legs walked on to the chimney and went up it. 'Go, get thee after thy legs,' said the lad to the head, and he cast the head up the chimney, too.
The third night the lad got into bed, and he heard the bogles striving under the bed, and they had the ball there, and they were casting it to and fro.
Now one of them has his leg thrust out from under the bed, so the lad brings his sword down and cuts it off. Then another thrusts his arm out at other side of the bed, and the lad cuts that off. So at last he had maimed them all, and they all went crying and wailing off, and forgot the ball, but he took it from under the bed, and went to seek his true-love.
Now the lass was taken to York to be hanged; she was brought out on the scaffold, and the hangman said, 'Now, lass, thou must hang by the neck till thou be'st dead.' But she cried out:
'Stop, stop, I think I see my mother coming!
O mother, hast brought my golden ball
And come to set me free?'
'I've neither brought thy golden ball
Nor come to set thee free,
But I have come to see thee hung
Upon this gallows-tree.'
Then the hangman said, 'Now, lass, say thy prayers, for thou must die.' But she said:
'Stop, stop, I think I see my father coming!
O father, hast brought my golden ball
And come to set me free?'
'I've neither brought thy golden ball
Nor come to set thee free,
But I have come to see thee hung
Upon this gallows-tree.'
Then the hangman said, 'Hast thee done thy prayers? Now, lass, put thy head into the noose.'
But she answered, 'Stop, stop, I think I see my brother coming!' And again she sang, and then she thought she saw her sister coming, then her uncle, then her aunt, then her cousin; but after this the hangman said, 'I will stop no longer; thou'rt making game of me. Thou must be hung at once.'
But now she saw her sweetheart coming through the crowd, and he held over his head in the air her own golden ball; so she said:
'Stop, stop, I see my sweetheart coming!
Sweetheart, hast brought my golden ball
And come to set me free?'
'Aye, I have brought thy golden ball
And come to set thee free,
I have not come to see thee hung
Upon this gallows-tree.'
And he took her home, and they lived happy ever after.
Цааш нь...
Сэтэртэй бадарчин
Огноо at 11:18 UnknownУрьд нэг бадарчин нэг айл руу очиж явтал айлын сэтэртэй том хар нохой давхиж ирээд урах ноцохыг завдахад нь бадарчин барьж явсан хоёр урт модоороо нөгөө нохойг гаслатал нь жанчив.
Тэгээд тэр айлд орвол нэг ихээхэн ямбалсан тарган чавганц хойт орон дээ хажуулж байснаа босч ирээд бадарчинг: “Бадарчин чи манай Гомбо махгалын сэтэртэй хар нохойг хамаагүй дураараа ямар учраас зодов?” гэж сүрхий аашлав.
Бадарчин: “Шагжаатүвийн сэтэртэй шар халзан бандийг урчих гэж байна. Тэгэхлээр нь зодсон юм даа” гэсэнд чавганц юу ч хэлсэнгүй гэнэ.
Цааш нь...