Юу хамгийн хүнд вэ? (Орос)
Огноо 2012-11-28 at 09:53 Unknown
Нэг тосгоны дөрвөн хүн хотын зах руу явжээ. Тэд хэрэгтэй бүхнээ аваад буцах замдаа гарч гэнэ. Гурав нь өмнө, харин дөрөв дэх нь ард нь хоцрон явж байлаа. Тэр нь тосгоны хамгийн ядуу нь юмсанжээ. Тиймээс түүнд ачааны хамгийн хүнд нь болох гар тээрмийн чулуунууд оногджээ. Замд тэдэнтэй тосгоных нь нэгэн тариачин тааралдав. Урд явж байсан гурав нь зогсоод,
- Найз минь биднийг хот руу явах хооронд бидний гэр оронд ямар нэгэн гай тохиолдоогүй биз дээ? гэж асуухад ...
- Та нарт бол ямар ч муу зүйл тохиолдоогүй ээ гэж нутгийн эр тэдэнд хэлэв. Харин тэр чулуу үүрээд явж байгаа эрд үнэхээр гай тохиолдсон, түүний луус нь үхчихсэн гэхэд нэг тариачин нь хэлж гэнэ,
- Одоо энэ тухай түүнд хэлэх хэрэггүй. Тэртэй тэргүй түүнд одоо ч хэцүү байгаа.
- Чиний зөв өө. Тэр гэртээ очоод л энэ муу мэдээг дуулаг гэж нөгөө нэг нь хэллээ. Харин гурав дахь нь дуугарсангүй. Энэ гурав дахь эр агуу чалчаа хүн юмсанж. Түүнд юу ч хэлсэн, тэр шууд л ярьчихдаг аж. Нөгөө хоёр нь түүнд,
- Сайн сонс. Хэрвээ ам алдах л юм бол, бид чамайг зодохоос гадна бас тээрмийн чулууг үрүүлнэ шүү гэхэд,
- Үгүй ээ, би юу ч хэлэхгүй! Нэг ч үг алдахгүй байхыг минь хараарай! Амаа ч нээхгүй ээ! гэж чалчаа эр хэлэв. Тэднийг зогсоод ярилцаж байхад чулуугаа үүрсэн ядуу эр хүрч ирлээ. Тэгээд тэд цаашаа хамтдаа алхаж эхлэв. Чалчаа эр ярьж ч чадахгүй ихэд зовж байна гэнэ. Хүч чадалгүй болжээ. Түүнд дуугүй байх хичнээн хэцүү байсан гээч! Тэр зуун алхам яваад л тэсэлгүй хэлээ дуранд нь сул тавьжээ. Ядуу эр өөрт тохиолдсон гайг мэдээд толгойгоо улам доош нь гудайлгав. Тэрээр сэтгэлээр ихэд унасан харагдана. Харин нөхөд нь чалчаа руу дайрлаа,
- Чи тохиролцсоноо мартчихсан юм уу? Чи бидэнд юу гэж амалснаа санахгүй байна уу? Чамтай юу ч ярих вэ дээ! Тэнэг хүнд зөвөлнө гэдэг бясааг хэмжсэнтэй адилхан юм байна! Бас ашигтай ч юм байна! Харин бид хэлсэн үгэндээ хүрнэ ээ гэв. Тэд түүнийг сайтар зодчихоод, дараа нь мөрөн дээр нь тээрмийн чулууг үүрүүлээд тосгонд аваач гэлээ. Чалчаа эр маргасангүй. Тэр чулуун тээрмийг чирэн явахдаа инээмсэглэж байлаа.
- Энэ хүнд юм гэж үү дээ! Хүний нууцыг хэлнийхээ үзүүрт барина л гэдэг л хавьгүй хэцүү юм байна! Тийм учраас л чалчаа хүмүүсийн талаар ингэж хэлдэг аж. Хоосон үгтэй хүмүүст хэлсэн үгэндээ хүрэхээс чулуун тээрэм үүрэх нь илүү амархан байдаг ажээ.