Чалчаа эмгэн(Орос)
Огноо 2012-11-27 at 12:06 Unknown
Эртээ урьдын цагт өвгөн эмгэн хоёр амьдардаг байжээ. Өвгөн нь ажилсаг ухаалаг харин эмгэн нь хэлээ шүднийхээ цаана байлгаж чаддаггүй юмсанжээ. Эмгэн нөхрөөсөө юу олж мэднэ, түүнийг нь тосгон тэр чигээрээ мэддэг байлаа. Гэхдээ эмгэн зөвхөн үнэнийг хэлэхгүй, бүр баахан худлаа үгээр хачирлан ярьдаг аж. Нэг удаа өвгөн ой руу модонд явлаа. Явж байгаад нэг газар гишгэтэл тэнд нь цөмөрчихөж гэнэ. “Энэ юу вэ? гэж өвгөн бодов. Харъя байз” өвгөн мөчир хугалан аваад ухтал алтаар дүүрэн тогоо гарч ирэв. “Ямар их аз вэ! Одоо ч хангалуун сайхан амьдрах цаг ирлээ дээ" ...гэж баярлав. "Гэхдээ алтаа гэртээ хэрхэн аваачих билээ? Чалчаа эхнэрээсээ нуух аргагүй шүү дээ! Тэр хорвоогоор нэг тараачихна. Бүр гай ч дагуулан авчирч магадгүй”.
Өвгөн бодож бодож, тогоог газарт буцаагаад булчихав. Маргааш өглөө нь тэр маш олон бин, амьд туулай бас амьд цурхай загас эмгэнээсээ нууж аваад ой руу явжээ.
Өвгөн ойгоор явахдаа модны мөчирнүүдэд бингээ өлгөж байлаа. Том нарсны бүр орой дээр цурхай загасаа тавьчихав. Харин туулайг торонд хийгээд голын усанд тавилаа. Тэгээд гэртээ эргэн ирээд,
- Эхнээр, бидэнд аз таарлаа шүү. Гэхдээ чамд хэлж болохгүй байх аа. Чи бүгдэд тараачих биз гэхэд эмгэн,
- Өвгөөн хэл л дээ. Би хэнд ч хэлэхгүй. Үнэн шүү гэв. Өвгөн,
- За яахав би хэлье. Би ойгоос тогоо дүүрэн алт олсон.
- Бурхан минь! Хурдхан шиг очоод гэртээ авчирья гэж эмгэнийг адгахад өвгөн,
- Харин хөгшөөн, хэнд ч хэлж болохгүй шүү гэдгийг чи санаж яваарай, үгүй бол бид гайд унах болно гэлээ. Өвгөн эмгэнээ дагуулан ой руу явав. Эмгэн модон дээрх бингүүдийг хараад хэлж гэнэ,
- Бурхан минь хараач, мөчир дээр бин ургаж гэхэд өвгөн тайвнаар,
- Юундаа гайхсан юм бэ? Шөнөөр үүгээр бинтэй үүл өнгөрсөнийг харахгүй байна уу? Тэгээд л бингээр бороо орж гэхэд эмгэн гайхсан ч дуугүй өнгөрчээ. Тэгээд тэд цаашаа явав. Явж явж эмгэн модон дээр байх цурхай загасыг олж хараад байрандаа хөшчихөж гэнэ.
- Өвгөөн, өвгөөн! гэж эмгэн шивнэхэд өвгөн,
- Чи юу хараа вэ? Алив эмгээн, хурдхан явцгаая гэж.
- Өвгөөн, чи харахгүй байна уу? Хараач цурхай загас модон дээр ургачихсан байна!
- Тийм үү? Байзаарай, би авирч гараад түүнийг аваад ирье. Оройн хоолондоо шарж иднээ гээд өвгөн модон дээр авирч гараад цурхай загасыг авлаа. Тэгээд цааш явсаар байгаад гол дээр хүрч ирээд өвгөн хэлж,
- Алив эмгээн, тороо шалгацгаая гээд тороо харснаа эхнэрээ дуудав,
- Эмгээн хараач, торонд туулай орчихсон байна. Эмгэнийг,
- Ёстой шидтэй юм аа, туулайнууд усанд сэлж эхэлсэн байна шүү! гэхэд өвгөн,
- Сайн л биз дээ. Баярын хоолонд тохирох юм байна. Өвгөн туулайг аваад цааш явж нөгөө газраа дагуулан хүрч ирцгээв. Тэд алттай тогоогоо гаргаж аваад гэр рүүгээ үүрэн явлаа. Тэгэхэд орой болж харанхуй болсон байв. Хаа нэгтэйгээс үхэр сүрэг гэр рүүгээ мөөрөлдөн дөхөх аж. – Өвгөөн, өвгөөн энэ үхэр мөөрч байна уу даа гэж эмгэн хэлэхэд,
- Юуны чинь үхэр гэж! Манай ноёныг чөтгөрүүд зодож байхад гэж өвгөн хэлээд цааш явцгаав. Эмгэн дахин хэлж гэнэ,
- Өвгөөн, хөөе, өвгөөн! Бух мөөрөөд байна уу даа.
- Ямар юмны чинь бух вэ? Чөтгөрүүд манай ноёноор ус зөөлгөж байна гэжээ. Хоёр хөгшин гэртээ эргэж ирээд алтаа нуумагц л, эмгэн тэсгэлгүй хөршүүдийхээрээ гүйн шивнэж, энд нэг ярьж харин тэнд бол бүр ч нэмж цуурч гэнэ. Өвгөний алтны талаарх цуурхал хөршөөс хөрш рүү, тэднээс цаашлан тосгон даяар тархлаа. Энэ цуурхал ноёнд ч бас хүрсэн байна. Ноён хүмүүсийг дуудаад өвгөнийх рүү явав. Гэрийн гадаа ирээд ноён хашгирав,
- Чи муу дээрэмчин, миний газраас тогоо дүүрэн алт олчихоод надад мэдэгдээгүй юм уу?! Одоохон алтыг гаргаад ир гэв. Харин өвгөн тийм их хүч хөдөлмөр дэмий зарцуулаагүй ажээ.
- Өршөөгөөрэй, эцэг ноёнтоон. Би юу ч мэдэхгүй, юу ч хараагүй. Ямар ч алт олоогүй. Энэ миний хөгшин л дэмий чалчиж байгаа биз гэхэд эмгэн,
- Би яагаад дэмий чалчсан гэж? чарлан өвгөн рүү дайрлаа. Харин ноён өвгөн рүү бүр ширүүнээр дайрч гэнэ.
- Алтаа өгөхгүй бол чи л муугаа үзнэ шүү. Ингэхэд би түүнийг чинь хаанаас авах юм бэ? гэхэд өвгөн,
- Эцэг ноёнтоон, бүх талаас нь бодож үзэн манай эмгэнийг сайтар асуун байцаах нь зөв болов уу гэхэд ноён,
- За алив, эмгэн чи надад хаанаас бас хэзээ алт олсоноо сайтар ойлгомжтойгоор хэлээдэх гэж гэнэ. Эмгэн,
- За ноёнтоон. Өчигдар бид ойгоор явж байтал бингийн үүлнээс бин орсон байлаа. Бүх модны мөчир дээр бин дүүжлээстэй байсан.
- Боль доо, чи худлаа хэлж байна! гэж ноён үгийг нь таслав.
- Үгүй ээ, эцэг ноёнтон минь үнэн. Бурханаар андгайлая. Дараа нь цурхай загас ургасан модонд хүрсэн гэж гэнэ. Тэгэхэд нь өвгөн,
- Хараач эцэг ноёнтоон, эмгэн маань бүр галзуурчихаж гэв. Эмгэн,
- Намайг галзуурчихсан гэнээ! Бүр орой дээр нь цурхай загас ургаж байсан! Харин дараа нь ноёнтоон бид гол руу эргэсэн. Тэнд торноосоо туулай гаргаж авсан.
- Дуугаа тат муу боол чи! Цурхай загас модноос ургаж, туулай торонд баригдана гэж хаана байдаг юм бэ?! гэж ноёныг бухимдахад өвгөн,
- Ноёнтоон, манай эмгэн чинь ийм л тэнэг хүн шүү дээ гэхэд эмгэн өөрийнхөөрөө зүтгэн,
- Байзаарай, хүлээж бай. Тэгээд бид тэр голын хажуугаас алттай тогоог олсон юм. Ухаж аваад чөтгөрүүд таныг зодож байх тэр үеэр л гэртээ авчирсан.
- Юу гэнээ –э-э-э?!
- Тийм ээ ноёнтоон, чөтгөрүүд танаар ус зөөлгөж байх тэр үед.
- Өвгөөн, танай эмгэн чинь үнэхээр ухаан солиотой юм байна! гэж ноён уурлан хэлэв. Тэгээд ноён нулимаад яваад өглөө гэнэ. Харин өвгөнд алт нь үлджээ. Харин дараа нь тосгон даяар өвгөнийг эмгэнээ дуугуй байж сургасан гэж ярьцгаадаг болсон юмсанжээ.