Хөдөлмөрөөр олсон рубль(Орос)
Огноо 2012-11-26 at 13:49 Unknown
Эртээ урьдын цагт энэ хорвоо дээр нэгэн төмрийн дархан эхнэр хүүгийн хамт амьдардаг байжээ. Ганц хүү нь хорвоод хосгүй залхуу юмсанжээ. Хүү нь хорин нас хүрсэн боловч өөрийнхөө хүч хөдөлмөрөөр сохор зоос ч олж үзээгүй аж. Тэр их хүчтэй, эрүүл чийрэг биетэй ч, идэж уун, унтаж хэвтэхээс өөрийг мэддэггүй эцэ эхээрээ тэжээлгэн амьдардаг байв. Түүний эцэг нь хөгширч, лантуугаа ч өргөж даахаа больжээ. Өвгөн хэвтэрт орж үхэл нь ойрхон ирсэн гэдгийг мэдэрч байв. Тэгээд өвгөн хүүгээ дуудаад... хэлсэн нь
- Хэнийг дуурайхаараа чи ийм залхуу болоод төрсөнийг би мэдэхгүй юм. Би бүх насаараа ажил хөдөлмөртэй нөхөрлөн, өөрийнхөө гараар бүх хөрөнгөө олсон. Харин чи нэг рубль ч олж чадахгүй юм.
- Нэг рубль олно гэдэг тийм ч хэцүү хэрэг биш ээ гэж хүү нь хэлжээ. Эцэг нь,
- Тийм бол яваад олоод ир. Чи нэг рубль олж ирж чадвал бүх эд хөрөнгө чинийх болох болно. Хэрвээ чадахгүй бол зэвэрсэн хадаас ч чамд өвлүүлэхгүй гэж гэнэ. Залуу өв залгамжлан авахыг хүсэж байсан ч ажил хийнэ гэхээс залхуу нь хүрээд байлаа. Төрсөн цагаасаа хойш сохор зоос ч олж байгаагүй түүнд бүхэл бүтэн рубль олно гэдэг амар хэрэг гэж үү? Эцэгтэйгээ маргах арга ч байсангүй. Эцэг нь юу л гэнэ бүх зүйл түүгээр болдог ажээ. Эцэг нь хэлсэн үгээ өөрчлөх нь зүйрлэвэл яг л чулуун уул хөдөлдөггүйтэй адил билээ. Харин ээж нь их өрөвчхөн сэтгэлтэй хүн байжээ. Ямар ч байсан энэ чинь бидний төрсөн хүү шүү дээ гэж өрөвдөөд түүнд хэлж гэнэ,
- Сонс хүү минь би чамд рубль өгье. Чи явж орой болтол зугаалаад ир. Харин орой нь ажлаасаа ирж байгаа мэт ирээд эцэгтээ мөнгөө өгөөрэй. Хөдлөх хүртэл хүүгийн залхууг хүргэж байлаа. Гэхдээ арга байсангүй явах л хэрэгтэй. Тэр ээжээсээ нэг рубль, дарстай сав, бяслаг аваад уул руу явлаа. Тэгээд өдөржингөө идэж, ууж, өвсөн дээр хэвтэн тэнгэрийн шувуудыг тоолжээ. Харин орой нь тэр гэртээ эргэн ирээд эцэгтээ рублээ өгөөд хэлэв,
- Май аав аа, ав даа. Энэ рублийг олох гэж нуруугаа хөштөл ажиллаа гэв. Эцэг нь рублийг авч эргүүлж тойруулан үзэж бүх талаас нь харснаа гал руу шидчихэв. Тэгээд,
- Үгүй ээ. Чи энэ рублийг хөдөлмөрөөрөө олоогүй байна гэхэд хүү нь зөвхөн мөрөө хавчин,
- Итгэхгүй байгаа бол хэрэггүй дээ гээд унтахаар явжээ. Маргааш ээж нь хүүдээ дахин нэг рубль өгөөд түүнд зааж өгөв,
- Хүү минь, чи өдөржингөө унтаж хэвтээд байж болно. Гэхдээ гэртээ ирэх замдаа жаахан ч болов гүй. Тэгэхээр чи хөлөрнө, ядарна. Тэгвэл эцэг чинь чамайг түүний хүслийг биелүүлэн нүүрэндээ хөлс бурзайлган өдөржингөө ажиллаж гэдэгт итгэх болно. Залхуу хүүд хөл нь хайран байсан ч, эцгийнх нь өв хөрөнгө бүр ч хайран байлаа. Тэр ээжээсээ рубль болон хоол унд аваад дахиад л уул руу явав. Нар мандахаас нар жаргатал ууж идэн, наранд биеэ ээжээ. Харин орой нь гэртээ харих замыхаа талд нь гүйжээ. Тэр эцэг дээрээ шалба норчихсон ирлээ. Сандал дээр унаад эцэгтээ мөнгөө сунгав.
- Энэ рублийг олоход их хэцүүхэн байлаа гэж тэр хэллээ. Бух шиг л өдөржингөө ажилласан. Ядарсандаа бараг л унах гэж байна гэхэд эцэг нь хүүгээсээ рублийг аваад эргүүлж тойруулан тал бүрээс нь шинжсэнээ дахиад л гал руу шидчихэв.
- Үгүй. Хүү минь чи намайг хуураад байна. Энэ рублийг чи зүгээр авсан байна. Чи уулсаар дэмий гүйж, гутлаа дэмий элээсэн байна гэжээ. Залхуу хүү унтаад л байлаа. Харин ээж нь огт унтаж чадахгүй байлаа. Өвгөнөө хуурч болохгүй байгааг, зөвхөн мөнгө л дэмий үрэгдэж байгааг бодон хэвтэнэ. Хүүд ямар ч зүйл тус нэмэр болохгүй байв. Маргааш нь тэр хүүгээ сэрээгээд хэллээ,
- За хүү минь, хүссэн хүсээгүй чи үнэхээр ажиллах хэрэгтэй болж байна. Чи одоо ойлгож байгаа биз дээ. Аавыг чинь хуурч болохгүй юм байна. Аавын чинь хэлсэн үгийг өөрчилж болохгүй гэдгийг чи мэднэ. Яах ч арга алга аа. Залуу хүүд ч үгэнд нь орохоос өөр арга байсангүй. Тэр бүтэн нэг долоо хоногийн турш ажиллаа. Хэн нэгэнд ямар нэгэн зүйл аваачиж өгнө. Нэгэнд нь тусална, нэг нь түүнд задгай зоос өгнө, нөгөө нь хоёрыг өгнө, тэгсээр тэр нэг рубль олжээ. Тэгээд эцэгтээ ирээд түүний өмнө бөөн задгай мөнгө асгалаа. Өвгөн зооснуудыг алганаас алганд унагаж, дуугарч байгааг сонсож байснаа хэлж гэнэ,
- Үгүй ээ хүү минь, чи дахиад л намайг хуурч байна. Чи энэ мөнгийг хөдөлмөрөөрөө олоогүй байна гэв. Тэгээд тэр зооснуудыг хамж аваад галд шидчихжээ. Харин тэгтэл хүү тэссэнгүй гал руу гүйн очоод нүцгэн гараараа цогнуудыг холдуулан зооснуудаа гарган авч байлаа.
- Та чинь яаж байна аа? Би бүтэн долоо хоногийн турш нуруугаа бөхийлгөн, өглөөнөөс үдэш болтол ажилласан. Харин та миний олсон мөнгийг гал руу хог шиг шидэж байдаг! гэж хүү нь уйлан хэлэв. Түүнийг хараад эцэг нь,
- Харин одоо бол чамайг энэ рублийг хөдөлмөрөөрөө олсон гэдэгт би итгэж байна аа. Бусдын мөнгөнд чи харамсахгүй байсан. Хүний мөнгө хямдхан байдаг юм. Харин өөрийн мөнгөө чи хөдөлмөрөөрөө олсон, тэгээд л чи хайрлан харамлаж байна. Ийм байдаг юм шүү дээ хүү минь. Миний үгийг санаж яваарай. Ажиллаад л байх юм бол мөнгөтэй болно. Чиний бүх ажил үйлс бүтэх болно. Хэрвээ ажиллахгүй юм бол хүний мөнгө байлаа ч чамд тус болохгүй. Хүний рубль сохор зоосны ч үнэгүй байдаг юм. Ингээд эцэг нь хүүдээ өөрийнхөө бүх эд хөрөнгийг өвлүүлэн үлдээгээд, өөрөө хэн ч эргэж ирдэггүй тэр газар руугаа сэтгэл амар явжээ.

GAIHALTAI SAIHAN ULGER BAINA!!!