Хөлөө гамнахдаа
Огноо 2010-05-14 at 10:31 UnknownНэг зальтай бадарч явж байтал адуучин эр адуугаа услахаар гол руу багширтал туун явахыг хараад хоёр модон таягаа сугандаа тулан өрөөсөн хөлөө атийлган догонцсоор адууны нь хажуугаар өнгөрөн явахыг тэр адуучин хараад суга таягтай хүнийг өрөвдөн
“Та хаа хүрэх нь вэ?” гэж асуусанд
“Би Баруун зуу орноо” гэж хариулав.
“Та ийнхүү хөл зовуурьтай байж тийм хол газар яаж хүрэх билээ?” гэж адуучин асуусанд бадарчин ...
“Миний хөл эв эрүүл болой. Гагцхүү хол газар явах учир “Хөл юүгээ гамнасугай” хэмээн хоёр хөлөө ээлжлэн ингэж явдаг юм” гэж хэлсэнд тэр адуучин “Ядарсан хүнд тус хүргэе” гэж бодоод
“Би танд буян санаж нэг номхон морь өгье. Та түүнийг унаж хөл амар явагтун!” гэж хэлээд бадарчинд нэг сайн морио барин өгчээ.