Ялман
Огноо 2010-05-26 at 14:12 UnknownНэг эр эм хоёр байжээ. Эр нь эхнэрээ төрсөнгүй гэж дандаа зоддог байжээ. Нэгэн өдөр эхнэр нь нэгэн ялман (алаг туу) барьж аваад навтсанд ороогоод гэрийн мухарт тавьчихаад сууж байжээ. Эр нь ажилдаа яваад харьж ирэхэд нь эхнэр нь эрийгээ үзээд хэлжээ. “Би өнөөдөр нэг хүү төрүүллээ” гэсэн гэнэ. Эр нь сонсоод “Хаана байна?” гэж асуухаар эхнэр нь навтсанд боодолтой ялманг заажээ. ... Эр нь очиж аваад тэврээд хэлжээ: “Хонины мах идэх гээд хоёр шүдтэй төрсөн бүү бүүлэй минь! Морио унах гэж ташууртай төрсөн бүү бүүлээ минь! Даарахаасаа айж дахтай төрсөн бүү бүүлэй минь!” гэж хэлээд таалан үнстэл ялман уруулыг нь хазаад авжээ.
Тэр хүн өвдсөндөө ялманг газар гуядаад алчихжээ. Сайхь эхнэр эрдээ “Чи намайг төрсөнгүй гэж зоддог биш үү! Арайхан нэг хүү төрүүлэхээр чи газар гуядаад алчихав” гээд үглэн дуулаад байжээ. Тэгэхээр нь аргаа барсан эр нь “Би үүнээс хойш чамайг төрсөнгүй гэж зодохгүй” гэж гуйж ам өчгөө өгч гэнэ.
хахаха