Тэнэг хүн
Огноо 2010-05-21 at 10:35 UnknownУрьд нэг хүн шөнийн харанхуйд худгаас ус авахаар очлоо. Гэтэл сарны дүрс усанд туссаныг үзээд “Аяа сар худагт ойчсон байна” гэж бодоод олсны үзүүр дэх төмөр дэгээгээр сарыг татаж авахаар оруулсанд дэгээнд нь чулуу тааралдаж хүчлэн татахад олс нь тасармагц гэдрэгээ унаж сарыг хараад “За би хичнээн зүдрэв дээ! Миний зүдрэх ч яахав, сар л гарснаас хойш” гэжээ.