Хоолон дээрээ хөглөсөн нь
Огноо 2010-05-12 at 13:38 UnknownНэгэн бадарчин орой бүрий болсон хойно нэгэн айлд хоноглохоор очсонд тэр айл зөвхөн хоёр биедээ тааруулан хоолоо хийсэн учир бадарчинг аль болохоор гэрээсээ түргэн явуулаад хоолоо гаргаж идэхийг бодон хоолоо гаргасангүй удтал чанаж гэнэ. Бадарчин тэгэхээс тэгэх гэсэн байдалтай хоолы нь хүлээгээд л суугаад байж гэнэ. Гэрийн эзэн арга ядахдаа “Бадарч гуай, замд чинь айл алга уу?” гээд “Манай хойт айл суугаа байх аа!” гэж авгайгаасаа лавлан асуусанд авгай нь ...
“Нохой хуцах нь дуулдаж байна. Суугаа байх аа” гэж хэлсэнд бадарчин
“Ашгүй дээ маргааш тэр айлд чинь хоног таарах юм байна” гэсэнд гэрийн эзэн “Энэ ер явах царайгүй дэгээ яая даа!” гэж бодохдоо дэмий л “Танай нутаг хаа гээчид байна даа?” гэж асуусанд бадарчин “Намайг байхад Үйхэд байсан. Дараа нь Оргиход буусан. Одоо ч Ширгэхэд өвөлжиж байгаа биз дээ!” гээд тогоо руу нь өнгийсөнд айлын авгай арга ядан ичингүйрч ширгэж байгаа тогоотой хоолоо гаргахад яг хоёр мөч байсан тул арга буюу бадарчингийн өмнө тавьж өгчээ. Бадарчин түүнийг нь аваад
“Дулаахан өвөлжихдөө сайхан даа!” гэж хэлээд цөмийг нь идэж орхиод тавгийг нь буцаасанд айлын эзэн таваг руугаа хараад
“Мөн хөглөвөө!” гэсэнд бадарчин
“Зүгээр, зүгээр!” Энэ дүнгийн юмыг аль тэр гэх вэ? Сайхан нойрсоорой!” гэж хэлээд яваад өгч гэнэ.