Өвгөн эмгэн хоёр
Огноо 2012-01-17 at 09:18 Unknown
Эрт урьд цагт өвгөн эмгэн хоёр амьдран сууж байжээ. Эмгэн нь ажилтай, анхиатай, өвгөн нь залхуу, ховдог юм байжээ. Өвгөн хамгийн сүүлд үлдсэн таван хар ямаагаа өдрийн нэгээр алж идсээр байгаад дуусгаад ганцхан хөх үнээтэй үлджээ. Эмгэнийгээ усанд явсан эзгүй хойгуур нь өвгөн ганц үнээгээ алчихаад ирэхэд нь махыг нь шарж идэж суужээ. Эмгэн үзээд ихэд уйлан “Чи бид хоёр нэг ч малгүй боллоо. Одоо амьдарч чадахаа болилоо” гээд үнээнийхээ ганц дэлэнг аваад яваад өгчээ. ...
Эмгэн явсаар байгаад нэг элгэн улаан хаданд хүрч очжээ. Үнээнийхээ дэлэнг тэр хаданд наачихаад “Ганц хөх үнээнээс минь илүү их сүү саалгаж байгаарай” гэж гуйгаад л шувтраад байдаг болжээ. Удалгүй дэлэнд сүү ороод урьдын адил сайхан амьдрах болжээ. Нэг өдөр “Муу өвгөн минь яаж амьдарч байгаа бол, очиж нэг эргэе” гэж бодоод нэг хүүдий ааруул, нэг гүзээ тос аваад явжээ. Очоод гэрийнхээ цоорхойгоор шагайж харвал өвгөн үнсээ зуурч идээд сууж байв гэнэ. Эмгэн ааруул тос хоёроо тооноор нь шидэж өгчихөөд харагдалгүй алга болжээ.
Өвгөн хэн өгснийг ч мэдэж чадалгүй хоцорчээ. Хэд хоносны дараа эмгэн бас л нэг хүүдий ааруул ээзгий , нэг гүзээ тос аваад өвгөнөө эргэж иржээ. Өвгөн бас л үнсээ зуурч идэж байлаа. Эмгэн авч очсон ааруул ээзгий, тосоо тооноор нь шидчихээд гүйгээд явжээ. Өвгөн түүнийг нь тосч авч идчихээд “Над хэн ийм юм өгдөг байна, мэдье” гэж бодоод гүйгээд гарсан чинь эмгэн нь хойд гүвээний ар руу шоволзоод далд орж байна гэнэ.
Өвгөн хойноос нь мөрдөж явсаар байгаад эмгэнийгээ олоод очжээ. Өвгөн эмгэнийгээ өнөөх дэлэнгээ хаданд наачихаад сааж амьдарч байгааг нь мэдээд авчээ. Нэг өдөр эмгэнийгээ усанд яваад ирэх хооронд нь дэлэнгий нь хуу татаж аваад шараад идчихжээ. Эмгэн ирээд дэлэнгий нь идсэнийг мэдээд уйлж уйлж “Чамтай ингэж суугаад амьдарч чадахгүй юм байна” гээд ганцаараа амьдрахаар яваад өгчээ. Эмгэн явсаар байтал нэг хадан хавцлын ёроолд янзаглаж байгаа шаргачин олж үзэв. Гэтсээр яваад тэр зээрийг бариад авчээ. Шаргачингаа саагаад түүний сүүг ууж идээд амьдардаг болжээ.
Өвгөн эрсээр яваад нэг өдөр эмгэнээ олоод авчээ. Эмгэн өвгөндөө:
“Би зээр сааж амьдарч байгаа, энэ зээр хээрийн амьтан учир чи биеэ үзүүлж дуугаа сонсгож болохгүй шүү. Хэрвээ чамайг мэдвэл үргээд алга болно” гэж захиад шаргачингаа саахаар гарчээ. Янзагаа тавьж ивэлгээд зогсож байтал нь “Эмгээн, тогооны бариул хаана байна?” гэж өвгөн гэрээс хашгирах дууг сонсоод зээр нь үргээд алга болжээ.
Эмгэн уйлж уйлж “Одоо чи бид хоёр турж үхэхээс зайлахгүй. Тэртэй тэргүй турж үхнэ. Би тэнэж явж үхнэ” гээд эмгэн яваад өгчээ. Өвгөн “Энэ эмгэнийг дагаад байвал өлсөхгүй юм байна” гэж боджээ. Эмгэн явсаар байтал нэг оосор бүчгүй орд цагаан өргөө байна гэнэ. Ороод очсон чинь нэг ч хүн амьтан байхгүй, харин зөндөө мах шөл, идэх уух юм байна гэнэ.
Эмгэн “Энэ айлд ямар амьтан ирэх бол?” гэж бодоод л хүлээгээд байжээ. Шөнө дундын үеэр л нэг чоно тэргүүлэн олон амьтан орж иржээ. “Энэ үмхий самхай юуны үнэр вэ? Ол, мэд” гэж баавгай чононд тушаажээ. Чоно үнэрлээд эмгэнийг олж гаргажээ. “Би ганц бие ядуу эмгэн байна. “тэнэж явж үхье” гэж бодоод явж байтал танайх дайралдлаа. Би тогоо шанагыг чинь барьж өгөөд та нартай хамт амьдаръя. Намайг бүү идээч” гэж гуйжээ.
“чи үнэхээр ганцаараа бол энд байж болно. Хоёулаа бол тас татаж иднэ шүү” гэжээ. Эмгэн тэдний тогоо шанагыг бариад амьдран суудаг болжээ. Өвгөн эмгэнээ мөрдсөөр яваад нэг өдөр олоод иржээ. Өвгөндөө хоол унд өгөөд “Эдгээр амьтад “хоёул бол тас татаж иднэ” гэсэн, чи энд унтаж болохгүй. Өдөр ирээд шөнө яваад бай” гэжээ. Өвгөн нь “За” гэж зөвшөөрчээ. Өвгөнөө “яв” гэсээр байтал идэж уусаар байгаад орой болгочихжээ.
“Би ийм орой яаж явдаг юм бэ? Унтана” гээд явж өгсөнгүй. Эмгэн аргаа бараад өвгөнөө авдар барааны ард нуугаад “Үүр цайж гэрийн эзэн амьтдыг явтал дуугарч огт болохгүй” гэж гуйж гуйж орхижээ.
Шөнө амьтдыг унтаж байтал өвгөн “Эмгээн, даараад байна, хучлага өгөөч” гэж дуудав. Тэгэхээр амьтад “биднийг алах дайсан ирж” гэж бодоод өвгөнийг барьчихаж гэнээ.

Энэ үлгэрүүдийг хаанаас, юу гэдэг номны хэддүгээр талаас авснаа номзүй хийж өгвөлач холбогдол нь өндөр юм. Ер нь бүгдийг тэгж өгөхийг хүсч байна. Баярлалаа...
Үлгэр гэдэг нь ард түмний дунд үүссэн аман зохиолын нэг хэлбэр. Нэг үлгэрийг хэд хэдэн номноос олж үзэж болно. Ялангуяа орчин үед үлгэрийн болсон болоогүй ном маш олноор хэвлэгддэг болсон байна лээ. Нуулгүй хэлэхэд зарим үед би өөрөө ч эх дээрх зарим нэг хатуу хэллэгийг өөрчилж, найруулгын бяцхан засвар хийх нь байдаг. Тиймээс ном зүй хийх нь тийм ч оновчтой санаа биш байна ааа.