Тэмээ үнсэнд хөрвөөх болсон учир
Огноо 2013-05-20 at 10:00 UnknownУрьд цагт Бурхан арван хоёр жилд адгуусан амьтдын нэр өгч байхдаа арван нэгэн амьтны нэрийг шулуухан тохоогоод хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ, хулгана хоёр нэрээ оруулж арван хоёр жилд багтахаар булаалджээ. Бурхан аль алиныг нь гомдоохгүй тулд өөрснөө шийд гэж айлджээ. Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь арван хоёр жилийн түрүүчид тохоогдохоор болж мөрийцөн тохирсон ажээ. ...
Болзоот өглөө тэмээ наран ургах зүүн зүг харж гарахыг нь хүлээн зогсов. Хулгана тэмээний бөхөн дээр гарч баруун уулын орой ширтэн байв. Тэгж байтал нар гарах цаг болж ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж хараад нар гарлаа гэж хашгирчээ. Тэмээ мөрийгөө алдсандаа уурлан хулганыг дэвсэж алах гэж ухасхийтэл хулгана асгасан үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ. Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гэнэ. Ингээд хулгана арван хоёр жилд багтаж, тэмээ хасагдах болсон гэнэ. Тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг гэнэ. Уг шинж нь:
-Хулгана чихтэй
-Үхэр гэдэстэй
-Бар тавагтай
-Туулай хамартай
-Луу биетэй
-Могой нүдтэй
-Морин дэлтэй
-Хонин ноостой
-Мичин бөхтэй
-Тахиа өрвөлөгтэй
-Нохой гуятай
-Гахай сүүлтэй гэнэ.
Энэ надад маш хэрэг боллоо!
Харин тийм
Харин тиймээ
Энэ надад маш хэрэг боллоо!