Хэрээ галуу хоёр
Огноо 2013-03-06 at 15:33 UnknownХавар эрт байжээ. Хар хэрээ нуурын хөвөөний хөгшин уд модны дээр суугаад амарч байтал хэдэн галуу нисэн ирээд хайлмал мөсөн дээр бууцгаан хавтай наадаж байв. Хар хэрээ галууг хараад атаархах сэтгэл төрж хайлмал мөстэй санд умбах юмсан гэж боджээ. Тэгээд хэрээ баярлахдаа бархирчээ. Баярласан хэрээ бахирна гэдэг тэгж гарч. Хэрээн дуунаар хэдэн галуу үргээд нисч одов.... Хэрээ галууны умбаж наадсан газар хүрээд галууг дуурайн умбаж эхлэв. Хамаг бие нь жихүүсч даарч байвч зориглоод умбаж байснаа тэсэхүйеэ бэрхдэхэд гуаглан нисч арайхийж хөгшин уд модон дээрээ ирээд үзвэл, ээ хөөрхий хэрээний сарьсан хөл нь сарвайтал хөлдсөн байв гэнэ. Үүнээс болж галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх гэдэг үг гарсан гэдэг.