Шар шувууны нүдний учир
Огноо 2013-02-26 at 10:30 UnknownУрьд бурхан шөнө өрхөө бүтээдэггүй байжээ. Тэгтэл шөнө бүр зулын тос нь үгүй болдог болж. Энэ ямар амьтан ингэдэг болов? Лав л жигүүртэн амьтан өрхөөр орж, зулын минь тосыг идэж байна гээд жигүүртэнг дуудаж,
- Хэн чинь миний зулын тос хулгайлан идэж байна? гэхэд сарьсан ...багваахай,
- Би идээгүй. Идсэн хүнийг би мэднэ. Би харсан гэж. Шар шувуу сарьсан багваахайн өөдөөс нүдээ бүлтийн хараад айлгах гэж,
- Уухай, а-ха-ха-ха, ү-хү-хү-хү! гэж хүйтнээр инээжээ. Хэрээ шар шувууны бүлтийсэн шар нүдийг хараад,
- Хар, хар! Шар тосны хулгайчийн нүд нь шар болог! гэж. Түүнээс хойш шар шувууны нүд нь шар болоод хэрээтэй өстэй болсон гэдэг.