Ачит баавгай
Огноо 2012-06-21 at 16:06 UnknownНэг тугал сүргээсээ тасраад зөгийд хатгуулан оодогносоор алс бөглүү ойд төөрч гэнээ. Тэгж явтал хашир хөгшин чоно тааралдаад,
- Өөдлөхөд өнчин цагаан ишиг өөрөө гүйгээд ирнээ гэдэг боллоо. За чамайг иднэ, залгина! гэхэд тугал айн чичирч,
- Чоно гэдэг та юу? Ийм сайхан амьтан байж намайг иднэ гэхэд би л үнэмшихгүй гэхэд чоно,
- Чи намайг магтах нь уу? Эх чинь зааж өгсөн биз! Зоволтгүй,... магтаал надад хэрэггүй. Би хүн амьтанд хараалгасаар ирсэн түүхтэй гээд шүлсээ савируулан амаа ангайлган аахилав. Гэтэл ойн цоорхойгоос хүчит хүрэн баавгай гарч ирэхэд тугал хэлсэн нь
- Баавгай гуай энэ чоно гэгч амьтан намайг иднэ гэнээ. Энэ чоно намайг идэх ёстой юу? гэхэд баавгай хүрхрэн,
- Би бол энэ ан амьтны хаан юм. Чоно ч идэх ёсгүй. Би чамайг иднээ хөө. Чоно чамайг идэх гэвэл би үртэс болтол алгадна гэхэд чоно айн зугтлаа. Баавгай муухай хүрхрэн орилов. Тугал айгаад,
- Та яасан муухай дуугарна вэ? Би айгаад гэхэд баавгай,
- Тэгдэг юм. Чоно ч гэсэн айгаад зугтлаа. Надаас бүү ай! гээд тугалыг дагуулан ижилд нь хүргэж өгөөд Бух эцэг, Үнээ эхэд нь хандан,
- Үртэй амьтан байж үрээ бодохгүй яасан малууд вэ? Ёстой мал шиг мал байна шүү. Дахиад ингэвэл эцэг Бух тантай, эх Үнээ тантай хатуу ярина шүү, дуулав уу? гэхэд Бух, Үнээ зэрэг зэрэг мөөрч гэнээ. Баавгай мойтго мойтго цогион дундаа,
- Миний ачийг санаарай, Бухандай минь! гээд явсан гэнээ.