Гурван торой (Англи)
Огноо 2011-11-29 at 11:00 Unknown- Одоо өвлийн тухай бодох цаг болсон байна. Дулаахан байшин бариад бүгдээрээ тэнд хамтдаа амьдарцгаая гэж Наф-Наф хэлэв. ...
- Үгүй шүү! гэж Ниф-Ниф, Нуф-Нуф хоёр уурлалаа. Өвөл болтол хаа байсан юм бэ. Амжина шүү дээ.
- Хүссэнээрээ л бол доо. Тэгвэл би өөрөө өөртөө байшин барьж эхэлнээ гэж Наф-Наф тэдэнд хэлжээ.
Харин Ниф-Ниф, Нуф-Нуф хоёр урьдын адил эрхлэлдэн наадсаар байлаа. Ингээд замын хажуугийн том усан шалбааг хөлдөж эхлэхэд ах дүү хоёр нь ажилдаа оржээ. Нуф-Нуф өөртөө сүрлээр хурдхан шиг байшин барьчихав. Нуф-Нуф ч бас өөртөө байшин барихаар шийджээ. Сүрлээр биш харин мөчрөөр. Орой гэхэд байшингууд нь бэлэн болчихсон байлаа.
- Наф-Наф дээр очицгооё, гэж Нуф-Нуф санал болгов. Түүний барьсан байшин ямар болсон бол? Сонирхолтой байна. Харин Наф-Наф яаралгүйгээр чулуугаар бат бөх, найдвартай байшин барьсан байлаа. Тэр чоныг оруулахгүйн тулд замган түгжээтэй хүнд хаалга хийсэн байв.
- Түүнийг чононоос хичнээн их айдгийг нь хараач! гэж Ниф- Ниф хэлээд ах дүү хоёр нь шоолон хөхрөлдөж гэнэ.
Тэд маш их чимээ шуугиан гаргасан тул нарс модон доор унтаж байсан өлсгөлөн чоно сэрчихжээ.
- Энд ямар гээчийн чоно байхав дээ! гэж гахайн торойнууд хөгжилдөж байснаа шүдээ ярзайлган амаа ангайсан жинхэнэ амьд чонотой тулгарав. Торойнууд айсандаа чарлан зугатаалаа. Ниф-Ниф өөрийнхөө сүрлэн байшинд түрүүлэн гүйж ороод хаалгаа хаав.
- Алив, хаалгаа нээ! гэж чоно архирлаа.
- Нээхгүй ээ! Гэж Ниф-Ниф хуухирч гэнэ. Тэгэхээр нь чоно хамаг хүчээрээ: “Фу-у-у!” гээд үлээж эхлэв. Дээврийнх нь сүрэл хууларч, хана нь чичирч эхэллээ. Тэгээд байшин нь нурчихаж гэнэ, харин Ниф-Ниф зугтаан Нуф-Нуфын байшинд хүрч ирлээв Тэгээд ах дүү хоёр хаалгаа түгжив. Чоно торойнуудыг зальдахаар шийджээ. Тэр хонины арьс нөмрөөд хаалгыг нь аяархан тогшив.
- Хэн бэ? гэж айсан торойнууд асуув.
- Би-и-и хөөрхий жижигхэн хонь байна аа. Би төөрчихлөө. Намайг хонуулаач дээ! гэж чоно гийнан хэлэв. Үнэмшсэн торойнууд хаалгаа жаахан нээтэл аймшигтай шүдтэй том амыг олж харлаа. Ах дүү хоёр хаалгаа арай л гэж хааж амжив. Чоно маш их уурлан: “Фу-у-у!” гээд үлээж эхэллээ. Байшин ганхаж байснаа нурчихаж гэнэ. Торойнууд Наф-Нафын байшин руу гүйцгээлээ. Наф-Наф тэднийг байшиндаа оруулаад хаалгаа замган цоожоор нь түгжив. Чоно хаалгыг нь тогшив. Наф-наф тайвнаар,
- Хэн бэ? гэж гэв.
- Одоохон хаалгаа нээ! гэж чоно бүдүүлгээр бархирав.
- Үгүй шүү! гэхэд нь чоно хаалгыг хүчтэй сэгсчиж эхлэв. Хаалга нь нээгдсэнгүй.
Чоно агаарыг томоо гэгч нь сороод үлээв. Гэвч байшин байрнаасаа хөдөлсөн ч үгүй! Чоно дээвэр дээрх том янданг гэнэт олж хараад “Аха!” хэмээн баярлаад мөлхөн орлоо. Гэвч ухаантай Наф-Наф ус буцалгаж байсан тогооныхоо тагыг нь авчихав. Яндан цэвэрлэгч шиг хар өнгөтэй чонь буцалж буй усанд шууд уначихжээ! Түлэгдсэн чоно зэрлэгээр улин дээвэр дээр буцаж гараад, тэндээсээ өнхрөн буугаад зугтаажээ. Гурван торой санаа муут чоныг ийнхүү хашраагаад эвтэй найртай амьдарч, амар сайхандаа жаргажээ.
Цааш нь...
Нохой, муур, хулгана гурав
Огноо 2011-11-28 at 12:18 Unknown- Нохойн алтан бичигтэй үнэмлэхийг үгүй хийхгүй бол чи бид хоёр хүнд ойр дотно явж хоол унднаас нь хулгайлж идэх аргагүй боллоо шүү дээ.... Чи тэгэхлээр тэр бичгийг сэмхэн хулгайлах хэрэгтэй гэж захижээ. Хулгана ч тэр дороо нохойн алтан бичигтэй үнэмлэхийг хулгайлан авч гөлчгийндөө өгөөд уруулчихжээ. Тэгээд муур хулгана хоёр нохойд очоод,
- Чи яагаад хүнтэй ингэж ойр дотно нөхөрлөх болов оо? Чамд араатны хаан тийм эрх олгоогүй шүү дээ гэж асуувал нохой,
- Надад тийм эрхийн алтан бичигтэй үнэмлэх бий гээд үнэмлэхээ үзүүлэх гэж эрээд олсонгүй ээ. Нохой хулганад хар санаж,
- Чи хулгайлж аваа байлгүй гээд ухасхийтэл хулгана цочихдоо сандраад,
- Би хулгайлаагүй, муур ах ав гэсэн юм гэж үнэнээ хэлчихжээ. Тэгэхээр нь нохой муурыг элдэж, харин муур “Чамайг барьж иднэ” гээд хулганыг хөөв. Хулгана санд мэнд гэгч нэг нүхэнд шургачихаж, муур нэг модон дээр авиран гарч нохой дор нь хоргоон боорлож гэнэ. Ингэж нохой, муур, хулгана гурав одоо болтол бие биеэ үзэж чадахаа байсан юмсанжээ.
Цааш нь...
Муур багш
Огноо 2011-11-25 at 12:53 UnknownМуур яваад олон оготно хулгана байдаг газар очиж. Нэг оромж барьж ламын эрхийг хүзүүндээ өлгөж суужээ. Нэг өдөр олон оготно ирж, эс халдаж. Тойрон байж. Тэгэхлээр муур хэлжээ,
- Та нар надаас бүү ай, би Муур багш байна! Амьтны амийг тэвчсэнийхээ төлөө та нарт ариун ном зааж өгье! Ирцгээ! Ирцгээ! гэжээ. Тэгэхлээр оготнууд ойртоцгоож ном заалгах болж гэнэ. Нэлээд хэдэн хоног болсон хойно тэр оготнуудын хаан Хүчин туст хэлжээ,
- Аа, энэ манай багш биднээс иддэг бололтой. Бие махбод нь машид их таргалж. Баас нь болбоос яс үс холилдон гарсан байна. Та нар айлын нутаг дээрээс нэг хонх олж ир!” гэж хэлээд хэдэн оготно явуулж. Тэд ч айлын нутаг дээрээс хонх олж ирээд “Багшид чимэг өргөе!” гээд хүзүүнд нь зүүчихжээ. Тэгээд Хүчин туст хулганууддаа хэлж,
- Энэ өдөр номоо заалгаж цөм цувж гарцгаа, хэрвээ хонх дуугарвал цөм эргэж орцгооно шүү! гэж. Ном заалгаж дуусаад цөм цувж гарч. Хонх дуугарчээ. Яаран эргэж орцгоосонд муур багш нэг оготно бариад идэж байжээ. Тэгэхлээр Хүчин туст оготно хэлж,
- Хуурамч сэтгэлт чоно мэт багшийн худал үгэнд итгэж хайран хулганууд минь цөөрч бид хохирлоо.Одоо эндээс өөр газар нүүе гэж хэлээд ондоо нутагт нүүцгээжээ. Харин муур “Би баасаа нуусан бол ийм хэрэг юунд болох вэ?" гэж ихэд гэмшин бодсоноос хойш муур баасаа үргэлж булж нуудаг болсон гэдэг.
Цааш нь...
Үнэг чоно хоёр
Огноо 2011-11-24 at 11:42 Unknown- Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье гэж. Чоно,
- За тэгье, яаж авч явах вэ? гэв. Үнэг,
- Авч явах ч юухан байх вэ? Үүрээд л явчихна. Харин аахилах гэж л нэг айхавтар ажил бий дээ гэхэд чоно, ...
- За би үүрэхийг нь үүрье. Чи аахилж үз гээд тос үүрээд явахад үнэг,
- За тэгэхээс дээ гээд амаа ангайгаад араас нь дагаж явжээ. Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл үнэг,
- Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй, нэг нь л идвэл зохино гэлээ. Чоно,
- Хэн маань идэх вэ? гэхэд үнэг,
- Хэн ах настай маань идвэл таарна. Чи хэдэн настай вэ гэж асуулаа. Чоно үнэгийг мэхлэж өнөөх тосыг идэхийн тулд,
- Намайг бага байхад
Сүмбэр уул дов шиг,
Сүн далай шалбааг шиг байсан билээ гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чоно дотроо “Шар гайхал чамайг ч нэг мэхлэлээ дээ. Одоо уйлсан ч уйлаагүй ч тос минийх болсон доо” гэж бодоод “Чи юунд уйлаа вэ?” гэхэд үнэг,
- Би гурван гавартай байсан юм аа. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чоно түүнийг сонсож ихэд ичээд өлөн хоосон хонхолзсоор хонгилдоо буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадталаа иджээ.
Цааш нь...
Үнэг, зараа, чоно гурав
Огноо 2011-11-23 at 09:21 Unknown- Архинд хэн амархан согтдог маань идье гэв. Энэ саналыг бүгдээрээ зөвшөөрөв. Тэгээд чоно:
- Би амсаад согтдог гэв. Үнэг,
- Би үнэрлээд согтдог гэв. Зараа,...
- Би сонсохоороо согтдог” гээд гуйвж байж гэнэ. Ингээд зараа идэхээр болж гэнэ. Гэтэл үнэг,
- Уралдаад хэн түрүүлсэн маань идье гэжээ. Бусад нь нэг зэрэг зөвшөөрөөд уралдаж гэнэ. Зараа үнэгний сүүлэнд нь зүүгдэн явж гэнэ. Үнэг хар эрчээрээ давхиж ирээд өөрийгөө түрүүлсэн гэж бодоод эргэж хартал зараа ард нь зогсоод,
- Чи чинь одоо л дөнгөж ирж байгаа нь энэ үү?” гэж хэлжээ. Ингээд зараа түрүүлсэн болж идэж гэнэ.
Цааш нь...
Үнэг арслан хоёр
Огноо 2011-11-22 at 10:51 UnknownЦааш нь...
Ховдог чоно
Огноо 2011-11-21 at 10:49 UnknownАйлын гадуур агдайлгаж
Хүний гадуур хүгдийлгэж
Татаж таахайлгаж
Тавьж бөөхийлгэж явсаар
Ойн захад хүрч очжээ. Гэтэл гай газар дороос,... гахай модон дотроос гэгчээр ойгоос өлөн чоно гарч ирээд замы нь боон хөндөлсөөд,
“Ходоод гэдэс минь
Хоосон болохоор
Хоёр бөөр минь
Хонхос хонхос хийж байна.
Төөтгөөхөн хүү чамайг иднэ” гэжээ.
“Ачит буурал чоно гуай минь,
Амий минь авар!
Төөтгөөхөн хүү би чинь
Төө халзан бяруугаа өгье” гээд бяруугаа төхөөрөөд цусы нь олгойд нь хийж чонын нүдийг харуулдаж байгаад сэмхэн өвөртлөжээ. Бярууны махыг чоно нүд ирмэхийн зуур залгиж орхиод,
- Төөхөн бярууны мах юухан болох вэ дээ. Шүдний чимхлүүр ч болсонгүй. Одоо чамайг идэж ов шуналаа дарна гээд ухасхийжээ. Төөтгөөхөн хүү айн сүрдэж горхины мөсөн дээгүүр гүйнгүүтээ хальтарсан болоод олгойтой цусаа хагалаад гоожуулжээ. Тэгээд чононд,
- Чоно гуай! Долоогойроо, долоогойроо, цус минь гоожлоо гэхэд ховдог чоно долоох гээд хэлээ мөсөнд наалдуулчихжээ. Чоно сандрахдаа,
- Төөтгөөхөн хүү минь! Балт сүхээрээ хэл, мөс хоёрын дундууд цавчаарай! гэхэд,
- Аман хүзүү, хатан хүзүү хоёрын дундуур цавч гэв үү? гээд чонын аман хүзүү, хатан хүзүү хоёрын дундуур нь цавчаад ховдог чонын толгойг таслажээ. Ингэж Төөтгөөхөн хүү аюулт чонын амнаас амь мэнд гарч амар сайхан жаргажээ.
Цааш нь...
Хулан хэрээ чоно гурав
Огноо 2011-11-16 at 16:04 Unknown- Бид гуравт элбэг сайхан хоолтой газар холгүй байна. Харин тэр нутагт хавх, буутай нэг сүрхий анчин байна. Түүний хавх л бидэнд аюултай юм гэж хэлэхэд нь чоно дотроо “Хэрэв тэр хавханд хулан орчих юм бол олгой гэдэс нь надад олдох юуны магад” хэмээн бодоод,
- Тийм сайхан нутагт түргэн очиж амьдаръя. ... Тэр муу анчнаас айх юу байх вэ?” гэж хэлжээ. Тэгээд гурвуулаа тэр нутагт нүүдэллэн очиж, аятай тавтай амьдран сууж байтал нэгэн өдөр хулан анзааргагүй явж байгаад анчны хавханд орчихжээ. Үүнийг мэдмэгц чоно хэрээнээс урьтаж очоод,
- Чи яагаад энэ хавханд орчихов? гэсэнд хулан,
- Яах юу байхав, явж л байсан нь ийм аюулд орчих юм. Яавал үүнээс түргэн ангижирч болох вэ? гэж чоноос асуувал,
- Чи түргэн сайн үсчээд бай. Тэгвэл үүнээс салж магадгүй гээд явжээ. Чоно “хуланг үхэхээр иднэ” гэж бодоод ойрхон отоод хэвтэж байж гэнэ. Гэтэл хэрээ нисэн ирж хуланг хармагц,
- Хулан чи яагаад үсчиж цовхчоод байгаа юм бэ? гэхэд
- Яах юу байхав? Нөгөө анчны хавханд орчихоод байхад чоно ирээд “Сайн үсчээд бай. Тэгвэл түргэн гарна” гэсэн юм. Тэгээд л би үсчиж цовхчисоор байгаад хамаг чадлаа барчих нь энэ. Хөл ч үнэхээр их өвдөж байна гэжээ. Хэрээ,
- Чи ингэж үсчиж цовхчиж болохгүй. Хэрэв ингэх юм бол хөл мөчөө хугалаад одоохон үхэх аюулд учирна. Харин чи ер хөдлөхгүй үхсэн мэт хэвтэж бай! Тэгвэл анчин чамайг үхсэн гэж санаад хавхаа салгаж авах болно. Тэгэхээр нь түргэн босоод зугтах хэрэгтэй гэж зөвлөн хэлээд өөрөө анчны гэрийн тоонон дээгүүр эргэлдэн нисэж түүнд мэдээ өгөхөөр учиргүй чанга гуаглан орилжээ. Хашир анчин “Хавханд ямар нэг юм орсон нь магадтай буй заа” хэмээн санаж тэр дороо буугаа үүрэн гарав гэнэ. Энэ үед чоно “балагт хэрээ ирж хулангийн нүдийг ухчих вий” хэмээн өндийн хартал анчин ирж яваа харагдав гэнэ. Чоно үүнийг хараад “Одоо л олгой ходоод олдох цаг болов” гэж санаад дороо хяран хэвтжээ.
Анчин хавханд хулан орсныг үзээд маш их баярлан иртэл тэр үхсэн бололтой байв гэнэ. Тэгээд хавхаа салгаж аваад тамхи татаж суутал гэнэт хулан босон харайж чонын хэвтэж байсан зүг зугтсан тул анчин сандрахдаа түүний хойноос хэд дахин бууджээ. Гэтэл “Муу санаа эзнээ отно” гэгчээр тэнэсэн сум нь хуланг бус харин хулангийн гэдэс дотроос ч бол хувь хүртэнэ гэж горьдож хэвтсэн чонын тархийг нь хага буудаж гэнэ.
Цааш нь...
Ухна ишиг чоныг айлгасан нь
Огноо 2011-11-14 at 10:44 UnknownЭхний чоно, дээр суусан бухан бяруунаас,
- Чиний нэр хэн бэ? гэсэнд бяруу,
- Гүзээ ихт гүрний жанжин гэв. Чоно дахин ухна ишигнээс,
- Чиний нэр хэн бэ? гэсэнд ухна ишиг,
- Миний нэр сэлэм эвэрт Сэнгэ баатар гэдэг гэсэнд олон чоно баахан гайхаж бас дахин асуусан нь,
- Эрхэм та нар тухайлан ямар хэргээр явж байна? гэсэнд ухна ишиг хэлсэн нь,
- Хаан хурмастад далан сайн чонын арьсаар дах хийж өргөх албанд оногдоод явж байтал баруун жалганаас нэг муу чоно аллаа. Тэгээд наашаа иртэл харин энд долоо байна” гэсэнд эхний чоно,
- Би гарч шээгээд ирье гэж гарч одоод гаднах чонын арьсыг үзэж ихэд аюун зугтав. Дараах чононууд түрүүчийн хашир чоно эргэж ирсэнгүйд бүгд гайхаж нэг нэгээрээ шээх гэж гарч явсаар хамгийн сүүлд нэг чоно үлдсэнд ухна ишиг хамт гарвал тэр чоно гадаа байгаа арьсыг үзмэгц нэг амьсгалаар дөрөв тав харайн ухаан зулаггүй зугтав. Ухна ишиг хойноос нь амь тэмцэн хөөв.
Хөөж явтал нэг бага мөрний ус хөлдсөн мөсөн дээгүүр чоно зугтан гарахад ухна ишиг хойноос нь хөөн гартал хальтран салтаагаа хагалав. Ухна ишиг салтаагаа хагарсныг чононд мэдэгдэхгүйн тулд түүний хойноос өндөр дуугаар хашгиран,
- За чамайг би өмдний тэлээ тасраагүй бол! хэмээн их л идэрхэг эрэлхэгээр хараан сүрдүүлж заналхийлээд эргэн гэрт очиж амар сайхандаа жаргажээ.
Цааш нь...
Заан, оготно хоёр
Огноо 2011-11-11 at 11:11 Unknown- Миний өчүүхэн орон байрыг битгий сүйтгээч гэж олон удаа гуйжээ. Гэвч заан оготны үгийг тоомсорлохгүй урьдын адил сүйтгэж хөнөөсөөр байжээ. ...
Нэгэн өдөр зааныг ирэхэд оготно,
- Миний орон байрыг сүйтгэхээ зогсохгүй бол танд дайн зарлана гэжээ. Заан энэ үгийг сонсоод үл тоомсорлон хөх инээд нь хүрч гэнэ. Оготно тэр хавийн ардуудад,
- Би заантай байлдана. Ийм учраас маргаашийн дотор та нар эндээс нүүж холдохгүй бол дайны хөлд үрэгдэнэ шүү гэж зарлажээ.
Гэтэл баячууд оготны үгийг бас л тоохгүй "Энэ өчүүхэн муу оготно заантай яаж байлдах юм бэ? Тэгээд бас улс амьтныг сүйтгэх нь ч гайгүй л биз" гээд нүүсэнгүй. Харин ядуу ардууд оготны үгийг сонсоод "Бидэнд аюул учирч магадгүй" гээд нүүцгээжээ.
Маргааш нь зааныг усанд ирэхэд оготно хамрын нь нүхээр орж улаан хоолой уушги зүрхийг нь урж гарчээ. Заан амь нь тэмцэж чарлан цовхчин туйлж хавь ойрын айл амьтныг дайран сүйтгэж нүүгээгүй үлдсэн айлуудыг үнсэн товрог болгожээ. Заан галзуурч галзуурч үхсэнд оготно зааны хамрын нүхээр буцаж гараад голын эрэгтээ очиж амар сайхан жаргаж гэнэ.
Цааш нь...
Түргэн гар
Огноо at 10:24 UnknownАав нь нэг өдөр хоёр хөөрхөн эрээн бөмбаг авчирч гэнэ. Тэр бөмбөгийг үзэнгүүтээ Баадайн хоёр гар яах ийхийн зуургүй ухасхийж дүүгээсээ өрсөн хоёулангий нь шүүрэн авсан гэнэ. Бас нэг өдөр ээж нь ... цаасан уутаар дүүрэн алим авчраад гурван настай охин дүүд нь нэг ширхэгийг өгөхийн хооронд Баадайн түргэн гар нүд ирмэх зуур тав зургаан алим шүүрчихээд хагасыг нь шалан дээр өнхрүүлэн байжээ.
Оройн хоол болмогц л Баадайн хоёр гар аль хэдийн аяга халбагаа зэхчихсэн байдаг аж. Нэг орой хоолны дараа ээж нь Баадайг дуудаж,
-Миний хүү аяга, халбагаа угааж цэвэрлэ гэхэд дуугарсангүй гэнэ. Гэтэл дүү нь,
-Ээж ээ ахын хоёр гар нь алга болжээ гэв. Ээж нь ирээд үзвэл Баадай дээлээ нөмрөөд хоёр гараа өмднийхөө халаасанд хийчихээд хэнэггүй зогсож байжээ. Тэгэхэд нь дүү нь ээждээ гараа үзүүлээд,
-Надад гар байна. Би цэвэрлэе! гэжээ.
-Миний охин сайн байна. Идэж уухдаа гартай байгаад ажил хийхдээ нуудаггүй юм гээд ээж нь охиноо үнсчээ.
Цааш нь...
Ухна ишиг
Огноо at 10:12 Unknown- Дээдэх чинь юу вэ? гэхэд нь ухна хэлэх юм гэнэ,
- Бар алах жад сэлэм хоёр. Бар,
- Энэ доотох чинь юу вэ? гэхэд ухна,
- Барын мах амталж идэх чинжүү давс гэв. Бар,...
- Энэ эрүүн дэх чинь юу вэ? гэхэд ухна,
- Барын мах идээд тогоо арчдаг алчуур гэжээ. Тэгээд ухна бархираад барыг мөргөхөөр ухас хийтэл.
бар айгаад зугтаж. Зугтааж явсаар нэг чонотой тааралдаж. Чоно,
- Бар гуай, та ямар юмнаас ингэтлээ айн зугтаагаа вэ? гэж.
- Энд явж байсан, нэг айхтар амьтан байна, тэрнээс зугтаж явна гэж бар хариулав.
- Аа, тэр мууг чинь ухна гэдэг юм. Тэрний чинь хоёулаа очиж идье! гэж чоно хэлж гэнэ шүү. Тэгсэн бар,
- Би айж байна, очихгүй гэтэл чоно,
- Айлтгүй, хүзүүгээрээ холбоотой очьё! гээд модны үндсээр өөрийгөө бартай холбоод ухныг идэхээр очиж.
Тэгсэн ухна урдаас нь,
- Гөлийсөн хөх нохой! Долоон барын өртэй чи ганцхан бар олж ирээ юу? гээд ухас хийж. Бар ч үхтэлээ айн эргэн зугтаав. Чоно ч чирэгдсээр ярзайн үхжээ. Түүнийг харсан бар “Чамд инээд, надад ханиад. Хүн айж явахад инээлээ” гээд улам хурдлан зугтаажээ. Ингэж ухаант ухна ишиг авхаалж самбаа гаргасны хүчинд айх аюулгүй амар сайхан өвлийг давж хавартай золгожээ.
Цааш нь...
Хоёр морь
Огноо 2011-11-10 at 13:40 Unknown"За, залуу дүү минь
Замдаа сайн яваад хариарай!
Хөгшин ах чинь одоо үхэх боллоо.
Дүү минь
Болзоогүй замаар бүү яваарай!...
Бөртөлзсөн юман дээр битгий очоорой!
Боолттой юмыг бүү задлаарай!” гэж захиад хоцорч гэнэ. Залуу морь нь нэг залхай замаар орж явжээ. Гэтэл нэг бөртөлзсөн бор юмны бараа харагдаж гэнэ. “Түүнийг очиж үзэх юмсан” гэж бодоод тэсч чадсангүй, гүйж очтол уутанд хийсэн юмны ам нь боодолтой бөгөөд дотор нь амьтан байгаа бололтой хөдлөж байжээ. “Түүний дотроос юу гарах бол, үзэс юмсан” гэж тэсч ядаад сонирхон амыг задлатал дотроос нь нэг том, өлссөн чоно гарч ирээд,
- Чи юун морь ингэж миний боодлыг задлав? Би нэг баян айлын малаас барьж идсээр байтал тэр айлын эзэн намайг чиний адил хурдан мориороо хөөн гүйцэж барьж аваад энэхүү уутанд хийж орхисон билээ. Иймд одоо би чамайг иднэ гээд барихаар завдтал нэг туулай явж байгаад тэр хоёрыг үзмэгц,
- Та хоёр юу хийж байгаан бэ? гэж асуув. Тэд үнэн байдал учраа тоочсонд тэр туулай морины аминд орох арга бодож ийн өгүүлрүүн,
- Үгүй, чоно гуай та ийм сайхан том эр байтал уутанд хийлгэж ам нь боолттой хэвтэж байна гэдэг чинь худал буй заа. Хэрэв үнэн бол би харин энэ морин дээр өөрийн биеийг шагналд нь өгч идүүлье гэв. Тэгэхэд чоно
- Үнэн, би энэ уутанд байсан гэж хэлжээ. Туулай,
- Эрхэм чоно та энэ уутанд яаж багтах билээ? Би нүдээр үзээгүйдээ үнэмшихгүй гэхэд чоно морь, туулай хоёуланг идэхээр бодож нөгөө уутандаа дахин ороод толгойгоо хараахан далд оруулаагүй байхад туулай,
- За тэр, толгой чинь багтахгүй байна гэж хашгирмагц чоно толгойгоо даруй далд оруулав. Туулай тэр даруй уутны амыг хуучин хэвээр нь боож орхив. Ингээд өчүүхэн биетэй боловч арга онолтой туулайн гавьяагаар амь гарсан залуу морь нутагтаа очоод сайн эрийн итгэлт хүлэг болоод амар сайхандаа жаргасан гэдэг.
Цааш нь...
Цэцэн туулай
Огноо at 13:26 Unknown- Ай хөөрхий чамайг иднээ хөө гэхэд цэцэн туулай,
- Тэгэлгүй яахав, Арслан гуай гэлээ. Арслан, ...
- Чи яаж байгаа юм бэ? гэхэд нь,
- Та бид хоёр шиг туранхай амьтан ингэж дүүжлэгдэн савбал таргалдаг юм гэхэд арслан,
- Алив туулай буу. Би нэг сайн саваад үзэх үү? Таргалж ч магад гэхэд туулай,
- Би урьдаар таргална гээд улам савлаа. Арслан харж харж,
- Би энэ сайхан урхин дүүжинд ороод наадаж таргалах уу? гэхэд туулай,
- За байз, яадаг юм билээ? Баавгай ирж наадан таргална гэсэн юмсан, та жаал хүлээ гэхэд арслан уурлан,
- Баавгай таргалж би турж байх учиртай юмуу? гээд том аргамжин гогцоонд хоолойгоороо ороод дүүжлэгдэхийг харсан туулай өөрийн дүүжингээс бууж,
- Арслан гуай та үүрд мөнх дүүжлэгдэн таргалж наадаарай! Дараа ирж танд туулайгаар зоог баримз! гээд дэгдэн дэгдэн ойд орлоо гэнээ.
Цааш нь...
Баавгай чоно нохой гурав
Огноо at 10:29 UnknownНохой сэтгэл зовнин чононд “Хөөрхий муу баавгай алга. Хойноос нь явахаас” гэхэд чоно “За яахав, тэр тэнэг хаа холдох вэ? Нэг юм олоод чи бид хоёроос л нууж хааж идэж яваа” гэхэд нохой “Хөөрхий муу баавгай тийм сэтгэлтэй ч биш шүү. Чи арай хэтрүүллээ” гэжээ. Чоно нохой хоёр тар тур хийгээд эрэлд гарлаа. ...
Чоно хэлсэн нь:
-Чи зүүн тийш яв. Би баруун тийш явна. Миний хойноос бүү яваарай гээд чоно баруун тийш шогшлоо. Гэтэл нохой нь “Яагаад энэ чоно “миний хойноос бүү яваарай” гэдэг билээ?” гээд чонын хойноос сэм шогшин явлаа. Хөөрхий муу баавгай анчны занганд ороод амь тавих шахаж буй харагдав. Чоно баавгайн дэргэд очоод улам хуцаад хонгоноос нь нэг хазаад багалзуураас нь хазахаар дайрахад баавгай хэлсэн нь:
-Чи бид олон жил нэг урцанд амьдарлаа. Чи намайг зовлонгоос салгахгүй зооглох гэж байна уу? гэхэд чоно,
- Нэг урцанд амьдрах хамаагүй. Чадалтай нь чадалгүйгээ зооглож яв! Гэсэн бурхан багшийн зарлиг яалаа даа. Хоол олдохгүй гуриатаж үхсэнээс чамайг идээд үхсэн нь дээр гээд чоно ч ухасхийлээ, нохой ч зэрэг дайрлаа. Нохой чоныг баавгайд хүргэлгүй багалзуурдав. Чоно нохой хоёр хүч мэдэн өрсөлдлөө. Гэтэл буун дуу тас хийхэд санаа муут чоно сунан уналаа. Нохой баавгайн дэргэд очиж хуцав.
Анчин эр буугаа хаяад алд илүү илд бариад ханцуй шамлан баавгай руу дайрахад сайн санаат нохой анчин эрийн өөдөөс ухасхийв. Аинчин хутгаа хаяад зугтлаа.
Сайн сэтгэлт нохой занганаас баавгайг арай гэж салган авч шархыг долоон эдээж урцандаа очиж амар сайхан жаргасан гэнээ. Санаа муут чоныг сахисан хэрээнүүд шавж гэнэ.
Цааш нь...
Хоёр найз
Огноо 2011-11-09 at 15:30 UnknownХарин балчир бага нь ганцаар хоцорч зугтах аргагүй болов. Зугтаж болохгүйг мэдэж ийш тийш самбаачлан харвал хажууд нь нэгэн бургас хэвтэнэ гэнэ. Балчир хүү түүнийг шүүрэн авмагц өмссөн цамцаа тайлж үзүүрт нь өлгөөд, зүүн гартаа атгаж дээш өргөж, баруун гарын бяцхан нударгаа зангидан хоёр хөлөө бэхлэн зогсож, амаа ангайлгаж шүдээ ярзайлгаад сүр бадруулан зогсов.
Тэрхүү чоно энэ байдлыг үзээд шууд ирж барихыг баахан сэжиглэж ангайсан амаа хамхиж хоёр нүдээ бүлтийлгэн харж, гайхсан мэт болж ширтэж байв. Тийнхүү хэн хэндээ халдаж ядсан байдал гаргаж байх чөлөө завсар нөгөө хүүгийн уйлах чимээгээр эцэг эх нь хүүгээ олж аваад тэндээс бэдрэн явсаар эрэлхэг бяцхан хүүг олжээ. Араатны аманд тулгарсан хүүгээ аав ээж нь аварч харцуул чоныг хөөж авлажээ.
Цааш нь...
Хүний ертөнц галтай болсон тухай
Огноо 2011-11-04 at 17:22 Unknown-Галын хулгайч! гэж хашхиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад автал хараацай ухасхийгээд сүүлний өд нь хайчинд хавчаастай хоцорч, хараацай гал зуусаар өрхөөр нь нисэн гарч явсаар манай тивийнхэнд гал олж өгсөн гэдэг. Тэгээд одоо хүртэл хараацайн сүүл ац шиг байдаг нь дээд тивийн айлд сүүлнийхээ өдийг тас татуулсны тэмдэг нь ажээ.
Манай дэлхийн доор бас доод тивийнхэн гэж байдаг. Орой дээшээ харахад нь манай тивийнхэн галтай болчихсонд сурагласаар байгаад дээд тив тэнгэрээс гал хулгайлж олсныг мэдээд манайхаас гал хулгайлах гэж жижигхэн жигүүртэн явуулна гэлцэж, удган эрвээхий гэдэг шөнө нисдэг эрвээхий явуулж гэнэ. Тэр нь галын хөх дөлний үзүүрээс чимхэн хулгайлж, хүнд мэдэгдэлгүй доод тивийнхэнд аваачиж өгсөн нь цоггүй хөх дөл байсан учраас доод тивийнхний гал нь илчгүй хөх болжээ. Тэгээд одоо хүртэл удган эрвээхий шөнө гал хармагцаа галын цогтойгоос нь аваачих гэж галд орж үхдэг юм гэнэ.
Цааш нь...
Багваахай цэцэг
Огноо at 10:41 UnknownБагваахай цэцгийг бардам зантай гэж бүгдээр мэдэх билээ. Тйим учир бусад цэцэг түүнтэй үерхэж нөхөрлөхийг хүсдэггүй ажээ. Нэг удаа үдшийн цагт гэрэлт цох хорхой огторгуйд хурц од гялалзаж явахыг үзээд,
-Энэ чинь хиймэл дагуул байна. Би хол нисдэг бол үүнтэй адил гэрэлтэх байсан даа гэж санаа алдлаа. Тэгэхэд багваахай цэцэг,
-Чи ч гайгүй ээ. Би хиймэл дагуул болж чадна. Над сар шиг дугаргий, эвхэж, хумхиж дэлгэж нээдэг арван илтсээр бүрдсэн шүхэр бий. Та нар харж байгаарай. Би эдэнтэйгээ тэнгэрийн мандал өөд одоо нислээ! гэжээ. ...
Энэхүү бардам зантын үгийг сонсоод бүгдээрээ шуугилдав.
Гэнэт бөөн хар үүл гарч ирэнгүүт их салхин исгэрэв. Бүгд чимээгүй болж их салхи, ширүүн бороог өнгөрүүлэхээр сандрав. Багваахай цэцэг хичээн дэрсэн хөл дээрээ тогтож ядан дэнжигнэж байлаа. Хэдэн мөчийн дараа багваахай цэцэг байрандаа байсангүй зөвхөн иш нь үлджээ. Бутны цаанаас туулай босоод ишийг нь идэж орхив.
-Чи яагаад түүнийг идчихэв. Наадах чинь нүцгэнээр их бардам зогсож байсан шүү! Гэж Нил цэцгийг хэлэхэд,
-Өө тийм үү? Мэдсэнгүй, тун харамсалтай юм болж дээ гэж туулай хариулж гэнэ.
Цааш нь...
Хоёр бамбарууш
Огноо 2011-11-01 at 09:51 UnknownНарс модны сүүдэрт хоёр бамбарууш сууж байлаа. Дүү бамбарууш “юм идэх юмсан” гэхэд,
-Би ч бас юм идмээр байна. Жимс олж идье гэж ах бамбарууш нь хэлэв.
-Эрж олох юм уу? Тэр модны мөчир дээр байгаа зөгийний үүрнээс бал авъя гэж дүү нь зөржээ. Тэгээд ,
-Зөгийд хатгуулснаас жимс түүвэл дээргүй юу? гэж ахыгаа хэлэхэд,
-Үгүй ээ, явахгүй гэж зүтгэв. ...
-Байх л үгүй юм гээд ах бамбарууш нь ойн жимээр орлоо.
-Бидний хэн нь их юм олж идэх бол доо. Харж л байгаарай гээд дүү бамбарууш зөгийний үүр өөд зүглэв.
-Чи биднээс юу авах гээв? гэж зөгийнүүд бужигналдан үймэв.
-Би мэдэж байна гэж дүү бамбарууш хариулаад модны хөндийд савраа шургуулав.
-Чи чинь ийм нөхөр байсан юм уу. Одоо бид чамайг хашраана. Ирж туслалцаарай гэж зөгийнүүд уурлан хүнгэнэлдлээ.
Бамбаруушийг балнаас амсаж амжаагүй байтал бөөн бөөн зөгийнүүд тал талаас нь нисэн ирж сэхээ авах завдалгүй хатгаж гарав. Бамбарууш ойгоор нэг хашгирсаар амь тавих шахан зугтлаа.
-Май, чи балаа ав! гэж зөгийнүүд жингэнэлдэн хойноос нь хөөж хатгана. Аз болоход бамбарууш намагт шигдэн орж хоргодов. Өвсний дундаас түүний хоншоор нь харагдахтай харагдахгүйтэй үзэгдэнэ. Зөгийнүүд намаг дээгүүр эргэлдэж байгаад буцав. Ойд нам гүм гагцхүү модны навчис сэржигнэнэ. Бамбарууш тайвширлаа.
Ойд ганцаараа байх ямар аймшигтай юм бэ? Ахыгаа эрж ольё гэж бамбарууш бодоод ярвайн гэлдрэв.
Ах бамбарууш ойн цоорхойд наранд биеэ ээж сууна. Тэрбээр нүд хамар хаана байгаа нь мэдэгдэхгүй хавдсан хоншоортой, толгойноосоо өлмийгөө хүртэл шавар болчихсон “хачин муухай амьтан” ирж буйг гэнэт харангуут дэвхрэн босоод хүрхрэв.
-Би дүү чинь байна гэж дүү бамбарууш өрөвдөлтэйхэн гаслав.
-Дүү чинь гэнээ! Зөгийнүүд чамайг сайхан дайлж дээ. Таних аргагүй болгож шүү! гэж ах нь гайхав.
-Тийм ээ! Арай чамай зугтаж гарлаа гэж дүү бамбарууш уйлагнаад юу тохиолдсоноо бүгдийг ярив.
-Сайхан амттай том улаалзгана, цадатлаа идлээ. Чи надаар улаалзганатай тэр газрыг заалгахгүй юу? гэж ах бамбарууш асуув.
-Тэгье гэж дүү нь зөвшөөрлөө. Ах дүү хоёр бамбарууш ойн гүн уруу одов.
Цааш нь...