tag:blogger.com,1999:blog-18990054038698148162024-03-16T09:09:57.272+08:00Үлгэр... зөвхөн үлгэр...Үлгэрт дуртай багачууддаа болон тэдэнд үлгэр ярьж өгдөг аав, ээж, ах, эгч, өвөө, эмээ нарт зориулав.Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.comBlogger393125tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-68836824067432711222014-12-17T13:32:00.002+08:002015-01-15T11:01:26.073+08:00Нугасны муухай дэгдээхэй (төгсгөл хэсэг)~Тэргүүн хэсэг~
Хөөрхий дэгдээхэйд гэрлэх тухай бодол яахан байх билээ дээ. Хулсанд хэвтэж намгийн ус уухыг зөвшөөрвөл дээд заяа гэж бодсон тэрээр тэндээ хоёр өдөртөө хэвтэн өнжиж байтал хоёр зэрлэг галуу нисэж ирэв.
Тэр хоёр сая өндөгнөөс гарсан тул их л хөхилдөн,
- Чи царай муутай, нэг л сонин үзэгдэж бидний санаанд нийцэв. Бидэнтэй нийлж нүүдлийн шувуу бол. Энүүхэн намагт хөөрхөн гэгч нь Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-43912785062846338572014-12-15T11:45:00.000+08:002015-01-15T11:01:48.627+08:00Нугасны муухай дэгдээхэй (тэргүүн хэсэг)
Хөдөө, тарианы газар зун цагт маш сайхан ажээ. Тариа будаа шарлаж, нохойн хошуу ногоорно. Өвс маш сахлаг ургаад өрөвтас шувуу урт улаан хөлөөр нааш цааш алхлан явж эхээс сурсан мисэр* хэлээр чал, чал чалчина. Нуга тариаланг их ой тойрон бүсэлж, ойн дунд маш гүн нуурууд байна. Аяа, тэр тариалангийн газар юутай сайхан билээ!
Тэнд гүн устай татаалаар хүрээлэгдсэн нэгэн хуучин гацаа нарны гэрэл Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com4tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-34417811050114794592014-12-08T15:08:00.000+08:002015-01-15T11:02:00.856+08:00Чулуун ой
Эрт цагт Чингис хаан төр гүрний улсыг хөдөлгөж цайз хэрмийг бариулж гэнэ. Цайз хэрмийг барьж байсан хүмүүсийн захирагч нь их хэрцгий ширүүн хүн байжээ. Хэрвээ хэн нэг хүн ядарч зүдрээд жаахан л амсхийх гэвэл тэр дор нь барьж, цайз хэрмийн дотор хаяж, хэрмээ үргэлжлүүлэн барьдаг байв. Нэг удаа энэ хэргийг Хурмаст тэнгэр олж мэдээд энэ янзаараа ядарч туйлдсан ард олныг алаад байвал, Цайз хэрмийг Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-53664928706034057162014-11-26T15:07:00.000+08:002015-01-15T11:03:07.584+08:00Чоно өмч авсан нь
Эрт урьд цагт Бурхан багш түмэн амьтанд идэх хоол хуваан өгчээ. Тэр үед чоно зээр барьж идэх гэж элдэж байгаад хоцорчихжээ. Үнэг бурхан Багшаас өмчөө аваад буцаж явах замдаа чонотой таарч,
- Хөөе, чи энд юу хийж яваа юм бэ? Цаана чинь Бурхан багш түмэн амьтанд өмч хувааж байна гэж хэлэв. Чоно үнэгний хэлэхийг сонсоод хөөж байсан зээрээ орхиж, Бурхан багшаас өмч авахаар очжээ. Гэвч чоныг хүрч Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-87661245354999768062014-11-17T14:25:00.000+08:002015-01-15T11:03:20.514+08:00Бурхан, чөтгөр хоёр
Эрт урьд цагт хүний хоёр мөрөн дээр бурхан, чөтгөр хоёр нэг нэгээрээ сууж явдаг байжээ. Тэр хоёр хэзээд юу сайн, юу муу болох талаар маргалдаж явдаг юм гэнэ. Нэг удаа бурхан, чөтгөр хоёр хүн төрөлхтөн хэнийг түрүүлж шүтдэг тухай маргалдаж гэнэ. Бурхан,
- Хүн төрөлхтөн намайг түрүүлж шүтдэг гэв. Чөтгөр,
- Үгүй, хүн төрөлхтөн намайг түрүүлж шүтдэг гэв. Хэн хэнийгээ дийлсэнгүй тул мөрий тавьж Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-5224666986134892192014-10-30T09:59:00.000+08:002015-01-15T11:03:35.213+08:00Хүн хар гөрөөс айлын охиныг булаасан нь
Эрт урьд цагт Алшачууд жил болгон гэр бүлээрээ Зууд мөргөл хийдэг заншилтай байжээ. Тэгээд зам холоос болж цаст уулын ёроолд буудаллаж байж гэнэ. Нэг жил, гэр бүлээрээ Зууд мөргөхөөр явж байгаад цаст уулын ёроолд ирж морь тэмээгээ амрааж буудаллав. Тэгээд явах болж арван дөрвөн настай охиноо тэмээгээ авчир гэж явуулжээ. Охин нь өндөр уулын бэлд хүрч, тэмээнийхээ дэргэд очтол цаанаас нь хүн хар Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-11208399617035301262014-10-21T14:25:00.000+08:002015-01-15T11:03:54.789+08:00Ээж нуур Хатан гол болсон нь
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр ганц хүүтэйгээ, долоон улаан ямаагаа хариулан амьдран суудаг байж гэнэ. Хүү нь өдөр бүр ээж нуурын хөвөөгөөр долоон улаан ямаагаа хариулдаг байв. Нэг өдөр олон загасчин ирж, ээж нуурын загасыг шүүрдэж нэг ув улаан загас гохдож гаргахыг хүү харав. Хүү их өрөвч зөөлөн сэтгэлтэй тул загасыг өрөвдөж,
- Та нар наад улаан загасаа надад өгчих гэж гуйсанд загасчид,...
- Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-47957028939351512502014-10-14T09:44:00.001+08:002015-01-15T11:04:17.452+08:00Бурханы үхрүүд(Энэтхэг)
Нэг удаа тариачин эр эхнэртэйгээ хамт сүм рүү явжээ. Лам орж ирээд хүмүүст сургааль айлдаж эхлэв гэнэ,
- Хүүхдүүд минь, хэрвээ та нар Бурханд ямар нэгэн зүйлийг өгөх юм бол, танд зургаа дахин ихийг эргүүлэн өгөх болно. Хэрвээ та нар нэг үхэр авч ирэх юм бол, танд зургаа болгон эргүүлэн өгөх болно гэжээ. Тариачин гэртээ эргэж ирээд эхнэртээ хэлэв, ...
- Магадгүй лам үнэн хэлсэн ч юм билүү? Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-25719943896967064602014-10-13T11:42:00.001+08:002015-01-15T11:04:32.797+08:00Амтат манжин(Rapunzel - Рапунзель)
Далайн чанад дахь алсын алс нутагт өөрийн гэсэн үр хүүхэд хүсэмжилсэн эр, эм хоёр амьдран суудаг байлаа. Тэр хоёр олон жил амьдарсан боловч үр хүүхэд төрөхгүй байсаар тэр өдрийг болоход Бурхан тэнгэр нэгэн үр заяах нь гэдгийг эхнэр нь зөнгөөрөө мэджээ.
Тэр хоёрын гэрийн цонхоор цэцэг жимс битүү дэлгэрсэн нэгэн сайхан цэцэрлэг харагддаг байж гэнэ. Уг цэцэрлэг эргэн тойрон хашаагаар хүрээлэгдсэн Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-43548352145117407782014-10-09T12:25:00.000+08:002014-10-09T12:25:20.836+08:00Царцаа Намжил (cонсох)Энд дарж сонсоно уу?Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-26492476097428727252014-10-09T12:05:00.001+08:002014-10-09T12:06:40.773+08:00Аманцар эхнэр (хүүхэлдэйн кино) ... Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-40502310652192441602014-10-09T11:10:00.000+08:002014-10-09T11:12:39.697+08:00Тэмээ, буга хоёрЭрт урьд цагт тэмээ одоогийн бугынх шиг арван хоёр салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урт сайхан сүүлтэй байж гэнэ. Харин тэр цагт буга эвэргүй мухар мулзан, адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ.
Иймд тэмээ, сүрлэг сайхан эвэртэйдээ их л биеэ тоон эврээрээ ямагт гайхуулан хөөрлөхдөг байжээ....
Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усанд туссан дүрсээ олж Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-10833972452874614052014-10-07T10:41:00.003+08:002014-10-07T17:36:16.806+08:00Иван баатрын тухай үлгэр(Орос) - Төгсгөл хэсэг~Өмнөх хэсэг~
Ингээд тэд гурвуул болон цааш явжээ. Өндөр чулуун уул харагдав. Тэр уулын орой үүлнээс дээш цухуйна. Уулыг нүдэж эхлэв. Уулын ажилчин чулууг өрөмдөн цоолон унагав. Иван баатар шийдмээрээ хага хага цохин бул булаар нь авч шидлэв. Анд эр жижиг чулууг зайлуулан зөөв. Чулууг бутлан, хагалан зөөсөөр долоо хоноход нэг дэлэм хирийн газар ухав. Тэд эцэж хөл дээрээ тогтож ядан... байв.
Анд Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-17059503961541003572014-10-06T14:45:00.000+08:002014-10-06T14:46:13.529+08:00Ядуу ах дүү хоёрУрьд цагт Алшад туйлын ядуу ах, дүү хоёр байжээ. Тэд өдөртөө зээр гөрөөс агнан, гоёо малтаж амьдардаг байв. Нэг өдөр, ах дүү хээрээс даалинтай олон ембүү олжээ. Энэ нь тэр хоёрын энэ насандаа үзээгүй тийм их мөнгө тул яахаа мэдэхгүй сандарч, чи ав би ав хэмээн хэсэг түлхэлцэж байгаад “Эр хүн, хүний юмыг зүгээр авдаггүй юм. Хүний буян хүнд халддаггүй юм” гээд өнөө даалинтай ембүүгээ буцаагаад Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-54843448984258628852014-10-02T09:13:00.000+08:002014-10-02T09:15:09.463+08:00Хатан голын* ус яагаад булингартай болсон бэ?Эрт цагт ганц охинтой эмгэн өвгөн хоёр амьдардаг байжээ. Охиноо харийн нутагт хадамд гаргаад гурван жил болсон хойно махчин болсон гэж сонсов. Энэ үгийг сонсоод ээж нь итгэж чадахгүй, өөрийн нүдээр очиж үзэхээр шийдээд өвгөндөө хэлсэнд,
- Явж болохгүй, чамайг ч бас иднэ гээд явуулсангүй. Гэвч эмгэн өдөр бүр уйлж унжин,...
- Охин минь махчин болсон байлаа ч арай ч эхийгээ барьж идэхгүй байлгүй гэжAnonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-11415520827640210242014-10-01T10:45:00.001+08:002014-10-07T17:26:46.014+08:00Иван баатрын тухай үлгэр(Орос) - III хэсэг~II хэсэг~
Татьяна гүнж Иван баатрыг хараад нүүр нь улайж,
- Ясан хэдрэгийн зээтэй хүч үзэлцэн тэмцэлдэхдээ биеэ сайн хамгаал. Хоёр дахь удаагаа бүү цохиорой. Эргээд амь орно гэж захив.
Сайн эр Иван баатар шийдмээ аван сайхан гүнжтэй салах ёс хийгээд гарч явлаа. Дархан цэцэрлэгт нь орж алимны алтан модыг нь эрж олоод мөнхийн ус,... билгийн ус хоёрынх нь байрыг сольж тавив. Дараа нь халуун усны Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-79884070700651292014-09-26T10:56:00.000+08:002014-10-07T17:27:05.843+08:00Иван баатрын тухай үлгэр(Орос) - II хэсэг~I хэсэг~
Явж байтал нэг байшин дайралдаж гэнэ. Хашаагаар нь дүүрэн олон шар бэлчих боловч байшинд хүн алга байна гэнэ.
- Эзэнгүй энэ байшинд сууж эргэн тойрных нь газрыг самнаж үзье. Эхлээд зүүн талыг, дараа нь урд, баруун талыг, сүүлд нь хойд талыг самнан явж үзье. Хааны охидыг хулгайлагчийн мөр хаа нэг газар дайралдах биз! гэж Иван баатар хэлэв. Ингээд бүгдийн санаа нийлэв....
- Царс, чи Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-18047614098309465152014-09-26T10:17:00.000+08:002014-09-26T10:25:35.222+08:00Чоно ээжЭрт урьд цагт зуун хорин настай нэг эмгэн байжээ. Тэр эмгэн хэдийгээр өндөр настай боловч өвдөх өвчингүй эрүүл саруул, хөнгөн шингэн бөгөөд ганц хүүтэй юм гэнэ. Өдөр бүр ганцаараа хонио харилуж амьдардаг байв. Хүү нь нэг шөнө сэрээд харсан чинь ээж нь шүдээ чигчлээд, галын хүрээ рүү түүхий мах тургиж байв гэнэ. Хүү үүнийг үзээд “Ээж ямар сонин юм бэ? манайх ойрд хонь мал гаргаж идээгүй дээ” гэж Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-31270013708504621952014-09-25T10:13:00.001+08:002014-09-25T10:14:46.769+08:00Хавт хасар хараалч тангудыг дарсан нь Эрт цагт Чингис хаан Тангудыг дайлахаар явж байтал замд нь нэг ууль шувуу бархирч гэнэ. Чингис хаан түүнийг сонсоод,
- Муу ёрын шувуу бархирч байна. Хурдан харваж ал гэж тушаав. Чингис хааны дүү хавт Хасар нумаа сааж байгаад харвасанд сум нь уулийг харвасангүй цаана нь байсан шаазгай шувууг харваж алав. Тэр үед, Чингис хааны хажууд Хавт Хасарт тун дургүй, санаа муутай түшмэл байжээ. Тэр өнөөх Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-66766200869403334702014-09-24T10:47:00.002+08:002014-09-24T10:52:39.021+08:00Мэлхий хүү Эрт урьд цагт үр хүүхэдгүй эмгэн, өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь их ааш муутай юм гэнэ. Тэр үргэлж эмгэнээ хүүхэд төрүүлсэнгүй гэж харааж загнадаг байв. Нэг намар өвгөнөө аянд явсан хойгуур эмгэний гарын алга загатнаад болохоо байчихав. Эмгэн гарынхаа алгыг маажиж суутал дороос нь мэлхий гараад иржээ. Эмгэн мэлхийг үзээд “Мэлхий ч миний үр” гээд манцуй оёж манцуйлаад хүүхэд шиг арчилжAnonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-10083875354905510902014-09-18T14:30:00.000+08:002014-09-18T14:35:54.534+08:00Өвгөн юу хийнэ цөм сайнУрьд цагт нэгэн бяцхан байшинд тариачин өвгөн эмгэн хоёр аж төрөн суудаг байжээ. Гэр орон ядуу, ганц морьтой юм байж. Морь нь сувгийн хажууд бэлчдэг юм гэнэ. Өвгөн хааяа морио унаж хот ордог бөгөөд бусад цагт айлын ах дүү нар морийг нь хааяа гуйж хэрэглэнэ. Өвгөн эмгэн хоёрт морь байсны хэрэг бага тул худалдах юм уу эсвэл өөр хэрэгтэй зүйлээр арилжвал ч дээр юмуу хэмээн хааяа ярилцана. Гэвч Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-25221222378721588622014-09-18T12:07:00.000+08:002014-09-18T14:31:42.756+08:00Цоохор тугалтай эмгэнЭрт урьд цагт ганц цоохор тугалтай эмгэн байжээ. Эмгэн цоохор тугалаа Шар өвстийн хөндийд хариулдаг байв. Нэг өдөр эмгэн цоохор тугалаа хариулж явжээ. Тэгээд эмгэн гэртээ харьж жаахан юм уучихаад ирье гэж дөнгөн данган явж гэртээ иртэл гэнэт харанхуй хар салхи босчээ. Эмгэн сандарч тэр дороо цай ч уусангүй буцаж тугал байсан газраа иртэл салхи ч зогсож гэнэ. Тугал ч бараа сураггүй алга гэнэ. Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-11764871691597486552014-09-17T13:00:00.001+08:002014-09-17T13:02:34.851+08:00Нүгэл нүдээрээ, буян буянаарааЭрт урьд цагт нэг сүрхий анчин өвгөн насандаа олон амьтан алж нүгэл хийж байжээ. Анчин өвгөний ганц хүү нь лам болж ном сурахаар явсанд гэрт нь хөгшин аав ээж хоёр нь, хэвтэрт орсон нагац эмээтэй нь үлджээ. Залуу “Одоо би яваад гурван жил болж ирнэ. Муу нагац эмээ минь яадаг бол доо” гэж санаа нь зовсоор явав.
Залуу багшийндаа ирэхэд нэг гар нь тахир банди гэрт нь байв. Тэр бандитай хамт Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-81561483843725190732014-09-12T09:32:00.001+08:002014-09-12T09:32:49.930+08:00Мэргэн тавнанЭрт урьд цагт ойт мэргэн Тавнан гэж их элдэвтэй хүн байжээ. Хааны гүнжийг аваад Алшаад буцах замд нь гүнж ойт мэргэн Тавнангаас,
- Алшаа ноён гэгч ямархуу хүн байдаг вэ? гэж асуухад мэргэн Тавнангийн саваагүй зан нь хөдөлж,
- Манай ноён сайн ч хүн, сайхан ч хүн. Ганцхан үмхий гэж авахын аргагүй гэж хэлжээ. Ойт мэргэн Тавнан, хааны гүнжийг Алшаад залж ирээд шууд ноёны ордонд очсонгүй өөрийнхөө Anonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1899005403869814816.post-56182878535821271972014-09-03T17:00:00.002+08:002014-09-03T17:01:32.782+08:00БөхсэлэмЭрт урьд цагт Алшаа хошуунд Бөхсэлэм нэртэй нэгэн барилддаг хүн байжээ. Нэг жил халхад их найр наадам болов. Бөхсэлэм тэр найранд орохоор явж байхад нь зам нь нэг хүүхэн чулуун онгоцонд тэмээ услаад зогсож байв. Бөхсэлэм хүүхнээс,
- Танай халхын их найр хаана болж байна? гэж асуухад, хүүхэн Бөхсэлэм рүү нэг харснаа, ус ууж байсан нэг бүдүүн атыг хоёр боривноос нь шүүрч аваад,
- Тэнд байдаг юм гэжAnonymoushttp://www.blogger.com/profile/00335713710024554703noreply@blogger.com0