Алтан мөнгөн аргай
Огноо 2009-06-22 at 10:57 Unknown
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байжээ. Өвгөнийг
Найман зуун адуутай
Найр алаг хүлэг морьтой
Найман настай Чагаа хүүтэй
Намтай мэргэн гэдэг юм санжээ. Найман настай Чагаа хүү нь алтан мөнгөн хоёр аргайгаар тоглодог юм санжээ.
Өвгөн нэг өглөө найман зуун адуугаа наашлуулах гэж арын уулаар ан гөрөө хайж өврийн уулаар адуу малаа хайж явтал гэрийн чинээ гэдэстэй, тогоон чинээ толгойтой том хар мангас эмгэн тосч ирээд
“Насан болсон амиа өгөх үү?
Найман зуун адуугаа өгөх үү?
Найман настай хүүгээ өгөх үү?” гэж аймшигтайгаар асууж аван идэн завджээ.
Намтай мэргэн өвгөн айгаад:
“Насан болсон намайгаа өршөөж хайрла.
Найман зуун адуугий минь үлдээж хайрла.
Найман настай хүүгээ өгье. Ээжий нь нүдэн дээр ил өгч чадахгүй, манайх нүүвэл ч гурван жилийн газар нүүдэг, суувал ч гурван жил суудаг айл. Одоо алс хол нүүгээд явъя. Алтан мөнгөн аргайгий нь бууцан дээрээ хаяад нүүе. Түүнийгээ авахаар ирэхэд нь та хүүгий минь ав даа” гэж гэнэ. Мангас “За” гээд яваад өгчээ.
Өвгөн гэртээ хариад
“Өвс ногоо муудлаа,
Өнтэй зунтай газар нүүнэ” гэж нүүгээд явжээ. Шинэ нутагт сэлгэж нүүгээд ширэг зүлгэн дээр гэрээ барьж байтал найман насатй хүү нь
“Аав аа! Аав аа! Алтан мөнгөн шагай минь хаана байна?” гэсэнд аав нь
“Ай мэдэхгүй, ээжээсээ асуу даа” гэжээ. Ээжээсээ асуутал
“Ай мэдэхгүй, ааваасаа л асуу даа” гэжээ.

“Ай мэдэхгүй, бууцан дээрээ хаягдаа биз” гэжээ.
“Аав аа, аав аа. Би алтан мөнгөн аргайндаа яваад ирье!” гэтэл аав нь
“Тэг дээ!” гэжээ.
“Аав аа! Аав аа! Ямар мориороо явах вэ?” гэсэнд “Адууныхаа сүүлд явдаг хамуутай хар даагаараа яв даа гэжээ. “Ээжээ ээжээ! Ямар мориороо явах вэ? Гэсэнд ээж нь “Найман зуун адууныхаа түрүүнд явдаг найман хөлтэй найр алаг мориороо яв даа” гэжээ. Тэгээд найр алаг мориороо явах болов.
“Ааваа! Ааваа ! Би ямар хониороо хүнс хийх вэ?” гэсэнд аав нь
“Хониныхоо сүүлд явдаг хатиартай хар төлгөөрөө хүнс хий” гэв.
“Ээжээ! Ээжээ! Ямар хониороо хүнс хийж явах вэ?” гэсэнд ээж нь
“Түмэн хонины түрүүнд явдаг түнтгэр бор иргээрээ хүнс хий дээ” гэжээ. Хүү түнтгэр бор иргээрээ хүнс хийгээд явах болжээ.
Тэгээд найман хөлтэй найр алаг морио унаад хуучин нутаг бууцан дээрээ давхиж ирсэнд алтан мөнгөн аргайгий нь мангас эмгэн олсон болж наадаж суулаа.
Найман настай Чагаа хүү дэргэд нь очоод мориноосоо буулгүй:
“Эмээ эмээ! Ээжээс минь ялгаа юу байх вэ! Алтан мөнгөн аргайгий минь аваад өгөөч!” гэж гуйжээ. Эмгэн
“Эмээ нь босвол сууж чаддаггүй, суувал босч чаддаггүй хөгшин шүү. Хүү минь буугаад ав!” гэжээ. Гэтэл найман хөлтэй Найр алаг морь нь шивнэв:
“Би хотойхын сайнаар хотойё. Чи шүүрэхийн сайнаар шүүр!” гэжээ.
Тэгээд Найр алаг морь хотойхын сайнаар хотойж, найман настай Чагаа хүү шүүрэхийн сайнаар шүүрээд алтан мөнгөн шагайгаа аваад эргээд зугтаажээ.
Тэгэхлээр мангас эмгэн босон харайгаад хойноос нь хөөжээ. Хөөсөөр хөөсөөр гүйцэж очоод тэр морины нэг хөлийг нь төмөр хянгараараа тас ширвэв. Найман хөлтэй найр алаг морь долоон хөлөөрөө доголон давхиж явлаа. Нэг даваа даваад мангас эмгэн бас л гүйцэн очиж тэр морины нэг хөлийг төмөр хянгараараа тас ширвэв. Тэгсээр тэгсээр найман даваа давахад найр алаг морины найман хөлийг цөмийг нь тас цавчиваа. Тэгсэн энэ морь хөлгүй болж биеэрээ бэмбэгнэн давхиж явлаа. Тэгээд нэг даваа даваад мангас эмгэн бас гүйцэж хянгараараа тэр морины тал биеийг тас цавчив. Тэгэхлээр нь энэ дээд морь цээжээрээ цөмцөгнөн давхиж явлаа. Тэгээд бас нэг даваа даваад мангас эмгэн цээжийг нь тас цавчив. Тэгэхлээр найман хөлт найр алаг морин толгойгоороо тонтогонож давхиж явлаа. Тэгээд бас нэг даваа даваад мангас эмгэн хянгараараа тэр морины толгойг тас цавчив. Тэр морин тэгэн тэгсээр аргагүй үхжээ. Тэгэхлээр Чагаа хүү явган болж явгаар гүйж нэг талд алтан улиасанд гарлаа. Тэгэхлээр мангас “Хянгараараа алтан улиасны үндсийг цавчина” гэж байтал нэг үнэг ирж:
“Ээж ээж, энэ улиасыг би унагая. Та нэг хэсэг унтаад аваарай!” гэж тэр үнэг хэлэв. Мангас эмгэн унтаж байлаа. Тэр цагт нь үнэг түүний нүдий нь цавуудаж орхиод хүүг модноос буулгаж өгөв. Хүү тэр мангасыг унтаж хэвтэхэд нь цаашаа бас арилсан билээ. Тэгээд мангас эмгэн сэрж шинэ мөрөөр нь шиншиж гүйгээд хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд очжээ. Нэг далайн захад Чагаа хүүг бас нэг алтан улиасанд суухыг нь харав.
“Энэ улиасыг бас цавчиж унагая” гэтэл бас нэг үнэг ирж хэллээ:
“Ээж ээж, би энэ улиасы чинь унагая. Чи нэг хэсэг унтаад аваарай!” гэжээ.
Тэгэхлээр нь “Үгүй тэгж болохгүй. Намайг нэг үнэг тэгж хэлээд нүдийг минь цавуудаж орхилоо” гэж мангас эмгэн хэлэв. Тэгэхлээр үнэг
“Ухай тэр чинь болбол талын үнэг байгаа биз ээ. Би болбол тайгын цагаан үнэг байна. Манай тайгын газарт тийм үйл байхгүй” гэж үнэг хэлэв. Тэгсэн мангас эмгэн унтжээ. Тэгээд энэ тайгын үнэг түүний нүдийг цавуудаж Чагаа хүүг модноос буулгаж гэнээ.
Тэгээд мангас эмгэн сэрж бас шинэ мөрөөр нь шиншиж хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд Чагаа хүүг нэхэж явлаа. Тэр хүүг долоо даваа даваад явахад нь их далайн захад бухан бяруу явж явлаа. “Би айж зугтаж явна. Намайг чи унуулаач” гэж Чагаа хүү тэр бухан бяруунд хэлсэнд тэр бухан бяруу энэ хүүг унуулаад цааш явлаа. Тэгж явтал мангас эмгэн гүйцэж ирлээ.
Мангасыг иртэл бухан бяруу пар гээд баасаа хамар дээр нь орхижээ. Тэгсэн мангас эмгэн нүүрээ угаах гэж далайн захад очиж далайн ус барагдтал угааж байлаа. Тэгээд мангас эмгэн шинэ мөрөөр нь шиншиж хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд Чагаа хүүг нэхэж явтал хүү долоон даваа даваад явж байлаа. Тэгээд хүү бух бяруу хоёр нэг айлын бууц хүртэл аавын нь билүүний хагархай, ээжийн самны хугархай байсныг оллоо. Ээжийн тэвнэ бас хэвтэж байлаа. Тэр гурван юмаа олж автал мангас эмгэн гүйцэж ирлээ.
Тэгэхлээр нь Чагаа хүү ээжийн самаа “Батганын толгой багтахгүй баг хар ширэнгэ бол!” гэж мангас эмгэний урд хаялаа. Тэгсэн баг хар ширэнгэ болж уналаа. Тэгэхлээр нь мангас эмгэн асуув. “Аа хүү минь, энэ ширэнгий цаад талд яаж гарлаа чи!” гэж. “Нүд амаа сохлож гарлаа би!” гэж Чагаа хүү хэлжээ. Тэгэхлээр нь мангас эмгэн ширэнгээр зад дайрч нүд амаа сохлож гарлаа. Тэгээд бас гүйцэж очихлоор нь хүү аавынхаа билүүний хагархайг “Элгэн улаан хад бол” гээд хаялаа. Тэр их хад болсонд мангас эмгэн асуув. “Аа багачуул минь! Энэ элгэн улаан хадыг яаж та гарлаа та?” гэж. “Гар хөлөө хугалж гарлаа би” гэж Чагаа хүү хэлж. Тэгсэн мангас эмгэн гар хөлөө хугалж энэ хадыг гарлаа. Тэгээд бас гүйцэж ирлээ. Тэгэхлээр нь “За зах хязгааргүй мөрөн далай бол” гэж Чагаа хүү тэвнээ орхин хэллээ. Тэгэхлээр хүн гарахгүй мөрөн далай болж, тэр тэвнэ. “Энэ далай мөрнөөр та яаж гарлаа?” гэж мангас эмгэн асуулаа. “Үхрийн чинээ хоёр чулуу хоёр мөрөндөө уяад холбис холбис гэж гарлаа би” гэж Чагаа хүү хэлжээ. Тэгэхлээр нь мангас эмгэн үхрийн чинээ хоёр чулуу хоёр мөрөндөө уяад далай дотор орж далайн ёроолд живж үхжээ.
Тэгээд Чагаа хүү энэ бухан бяруугаа унаад долоон даваа даваад хээрийн өвс түүнд өгч идүүлж галаа түлж хонов. Маргааш өглөө улаан нарнаар босч яваад үдшийн улаан нарнаар нэг сайн сайхан хээрт ирж хонох боллоо. Тэгээд бух бяруу хэллээ:
“Чагаа хүү минь, чи намайг алаад дөрвөн хөлий минь дөрвөн тийш залаад зүрхийг минь өвөртлөөд унтаарай” гэж. Тэгэхлээр нь хүү “Ийм ачтай эвийгээ би яаж ална?” гэж хэллээ. “Чи намайг алахгүй бол миний толгойд ширх эр! Загатнаад байна” гэж бухан бяруу хэлэв. Тэгээд толгойд нь ширх эрж суухлаар нэг их улаан ширх явжээ. “Улаан ширх явна. Үүнийг ална уу?” гэж асуув. “Алж орхи л” гэж бухан бяруу хэлжээ. Энэ ширхийг алахаар бухан бяруу үхсэн билээ. Тэгсэн Чагаа хүү уйлж байгаад дөрвөн хөлийг нь дөрвөн тийш залаад толгойгий нь урд зүг залаад зүрхийг нь өвөртлөөд унтлаа. Хойт өглөө босоход нь олон мал багширч сайн гэртэй, сайхан авгайтай болсон байлаа. Тэгээд Чагаа хүү алтан мөнгөн аргайгаа аваад аз жаргалаа олоод эргэж ирэхэд аав нь адуундаа явчихсан, ээж нь энгэртээ нэвт уйлчихсан байжээ. Ээж нь хүүгээ үзэж уйлан хайлан угтаад
“Ээж нь хонь алахаараа үнхэлцгий нь хүүдээ тавьдаг юм. Тэгэхлээр эцэг чинь намайг “Юуны чинь” хүү гээд зоддог юм. Өнөө бас хонь гаргана. Аавынхаа хэлэхийг миний хүү авдрын ард нуугдаж байгаад дуулаарай!гэж хэлжээ.
Удахгүй аав нь ирж хонь гаргажээ. Гэдэс чанаад ээж нь
“Хүү минь ирээсэй, үнхэлцгий нь тавих сан!” гэтэл эцэг нь
“Юун үхсэн хатсаны чинь хүү!” гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ.
Тэгэхлээр нь хүү авдрын араасаа гарч ирээд
“Үхээгүй хатаагүй хүүд үнхэлцэг зүрх тавих ёстой! Гээд алтан мөнгөн шагайгаараа “Аргай аргай түг” гээд аавынхаа толгойг цохиод алчихжээ.
Тэгээд ээжийгээ гэртээ аваачаад амар сайхан жаргажээ.

ene uguulleg mash goy uguulleh bna zaaval unshij duusgaarai
Энэ ямар гээчийн үлгэр вэ? Үлгэр гээд уншиж байтал сэтгэл минь гэнэт айдаст автлаа... Аав нь ээжийг нь зодоод хүү нь аавыгаа ална гэнэ үү? Хүүхдүүд энийг уншвал яах болж байнаа... Хэн гэгч хүн энийг зохиосон юм болдоо...
Iim ulger baidag. Mongolchuud huuhduuddee yrij ugdug. Ene bol hudlushgui barimt. Vlgerees huuhed sain muug yalgah, sainiig demjij muug uzen yadahad surdag. Vneheer muu aav baival odoo alah baitugai umnuud amidral deer boldog l biz dee.
Vvnd emzegleh hereggui. Bi ch bagadaa unshij l baisan. Gehdee aaviigaa alchihsan yum alga l baina.
Сэтгэгдлээ аль нэг үлгэрийн доор үлдээхээс өөр аргагүй тул энд бичлээ.
Юуны өмнө үндэснийхээ зан заншил, онцлогийг авч үлдэхэд тустай, олонд өгөөжтэй үйл хэрэг бүтээж байгаад чинь баяр хүргэж баярлаж талархаж явдгаа уламжлая. Гадаад дахь монголчууд олноор хамрагддаг юм байна.
Миний бага хүү 2 сарын өмнө 4 нас хүрсэн гэхдээ би түүнд орой болгон танай блогоос үлгэр уншиж өгдөг болсноос хойш удаж байна. Мэддэг цөөн хэдэн үлгэрээ хүүдээ цээжилтэл нь ярьж өгөөд шинэ үлгэр хайж байхдаа танай блогийг олсондоо баяртай байгаа. Хүүхэд ахуйдаа уншиж байсан эсвэл сонссон үлгэрүүдээ дахин унших сайхан байдаг.
Хуваалцах ганц хоёр санал, хүсэлт байна. Үлгэрүүдийг уншсан хүний тоогоор эрэмбэлэх бололцоо бий юу? Мөн уншигчид тухайн үлгэрт үнэлгээ тавьдаг бол зүгээр болов уу. Most Viewed, Top Rated ч гэдэг юм уу нэг тиймэрхүү л юм бодогдоод байна л даа.
Тухайн үлгэрийг авсан эх сурвалжаа зааж өгч байвал сайн байна.
Үлгэр болгонд таарсан зураг хайж олох амаргүй нь ойлгомжтой, манай уншигчдын дунд сайн дураараа зураад өгөх зураач байгаа юм биш биз? Зураач хүн бол гар хурууны үзүүрээр л хийх байлгүй, надад даан ч тийм авьяас заяасангүй :)
Цаашдын ажилд чинь амжилт хүсье!
Yunii umnu latin vsgeer bichij baigaadaa hultsel uchiy. Bur surchjee.
Tsag zav gargaj chuhal sanaa bvhii setgegdel uldeesend bayrlalaa. Bi ene blogiig yag l uuriin tani adil hvmvvsd zoriulj bii bolgoson yum.
Mongol huuhduud maani haa baigaagaasaa ul hamaaran mongol heltei, mongol setgehuitei hvn bolj usuusei gej. Neg ch gesen hvnd ene maani hursend mash ih uram orj, bayrlaj baina aa.
Ulgeruudiig erembeleh talaar hicheen sudlay. Vlgeriin eh survaljiin huvid negen utgataigaar zaahad bas tuvegtei. Ihenhdee nomnoos avdag. Ulger gedeg ard tumnii aman yrianii tom uv san. Olon huvilbartai, nutag nutag bur, tsaashlaad emee uvuu bur uur uur huvilbaraar yridag. Tiimees bi neg ulgeriin ehiig olj avaad uuriin sonsoj baisan bolood busad huvilbartai haritsuulj uzeed jijig sajig uurchlult hiichdeg yum aa.
Zuraachiin huvid neeree zarimdaa aytaihan zurag oruulah geheer oldohgui uye baidag l yum. Negiig bodoh tsag bolson bololtoi.
Tand eruul enhiig husen mendchilsen,
Ulgerch Boroldoi Uvuu ni
ямар лаларын үлгэр вэ
Монгол ардын үлгэр шүүдээ