Гэнэдсэн бадарчин
Огноо 2009-12-28 at 16:36 UnknownНэг бадарчин хөдөө хээрийн замаар явсаар нэгэн айл тааралдсанд орж гэнэ. Гэтэл тэр айлд нэг залуухан бүсгүй байсанд бадарчин түүнийг сэм сэмхэн ширтэж суутал гэрийн эзэн түүнийг нь мэдэж ийн асуужээ: “Та чинь Баруун зуу ороод ирсэн болохоор сахил санваар хүртсэн хүн байгаа биз дээ” гэсэнд бадарчин “Намайг сахил санваар хүртсэн гэлэн хүн гэж хэлбэл энэ айл лав хүндлэн зочилж хэд хонуулах биз” гэж бодоод
“Яриа юу байхав. Баруун зүгийн гэлэн хүн байхгүй юу” гэсэнд гэрийн эзэн “За тэгнээ тэр! Одоо чинь хүн бүхэн гэлэн санваартан болчихоод хэцүү ч юм аа даа! Манайг нэг охин дүү байдаг юмсан. Тэгээд олон газар явж юм үзсэн томоотой түшигтэй хүнтэй суулгах гэсэн юм л даа. Түүний аз дутахад та гэлэн болчихсон юм байжээ....” гэсэнд бадарчин сая гэнэдсэнээ мэдэнгүүт “Тийм ээ, тийм! Манай ах гэлэн болчихсон юм л даа. Би ч хэзээний хар хүн байхгүй юу” гэж гэнэ.