Базаргүр эрхи мөн үү?
Огноо 2009-12-28 at 16:27 UnknownНэгэн бадарчин явсаар харуй бүрий болох үед нэг айлд иржээ. Гэрийн эзэн өвгөн яхир үгтэй, мухар хуруутай хүн байж гэнэ. Бадарчинг тоох ч янзгүй байхаар нь нэг сайн чадах ая эв харж сууж гэнэ.
Тэгтэл ч өвгөн “Чи хө! Олон газраар явж нүд тайлсан хүн байна, миний энэ барьж байгаа эрхи базаргүр эрхи мөн үү, хэлээд орхи” гэжээ. Бадарчин:
“Орой болоод ч тэр үү, оготор хуруунд өлгөсөн болоод ч тэр үү мөн шиг л байна” гэжээ.
Ийнхүү яхир үгт тэр өвгөнийг сайхь бадарчин мухар хуруугаар нь гайгүй сайн дайрсан юм гэдэг.