Хэрээ шаазгай хоёр
Огноо 2009-05-11 at 15:27 UnknownЭрт урьд цагт энэ дэлхий дээр хон хэрээ орой дээрээ гурван өдтэй байж гэнэ. Тэр өднөөс нь солонгон гэрэл цацарч, сайхан дуу гардаг байжээ. Гэтэл шаазгай нэгэн удаа хэрээтэй учраад:
- Хоёулаа үүр засаж, хамт сайхан амьдаръя! хэмээн өгүүлсэнд хон хэрээ ихэмсгээр:
- Би өтгөн сайхан өдтэй тул үүр надад хэрэгүй гэж түүнд хариулж гэнэ.
Шаазгай өөрийн хүчээр өвсөөр үүр засаж, түүндээ өндөглөн тохилог тавтай аж төрөн сууж байхыг өнөөх хэрээ үзээд ихэд ундууцан: “Энэ муу шаазгай надаас илүү сайхан үүрэн суух ёсгүй. Үүний нь шатаачихъя” гэх хорон санаа өвөрлөө нисэн явж байтал нэгэн айл дөнгөж нүүгээд цог нь хараахан унтраагүй байсан тул ихэд олзуурхан, галтай цуцлаас нэгийг зуугаад, шаазгайн үүрийг шатаахаар салхи сөрөн нисэж гэнэ. Гэтэл цуцал нь салхинд асаад хэрээний нүүр, сайхан өд сөдий нь шатаахад сандарч тэвдсэн хэрээ арга буюу зууж явсан цуцлаа алдаж, ойрох нэгэн хадан дээр даруй буугаад, харлаж түлэгдсэн биеэ харамсан гашуудаж, уянгат сайхан дуугаа гаргах гэтэл олигтой дуу ч гарсангүй. Харин “Вааг, Вааг, Вааг” гэсэн баргиа муухай дуу сонсогджээ. Бас сайхан солонгон өнгө ч цацарсангүйд бүр ч гутарч арга буюу өнөөх шаазгайгаас учрыг асуувал:
- Хамаг амьтанд хар санаж явснаас хайран бие чинь ийм болж дээ. Одоо яая гэх вэ? Орчлонд ингэж явах заяатай юм байж гэж шаазгай өгүүлсэн гэнэ.