Таван сайн нөхөр(Бирм)
Огноо 2009-05-29 at 10:04 UnknownЭрт урьд цагт ах дүү дөрвөн хүү, нэг зарцтай тавуулаа аж төрдөж байжээ. Тэр зарц жирийн нэг зарц төдий биш, дөрвөн хүү тэр зарцаа бидний ахмад удирдаач гэж хүндэлдэг байв. Учир нь тэр зарц нь ухаантай , бяр чадал ихтэй, ах дүү дөрвийг бодвол амьдарлын их туршлагатай хүн байжээ.
Энэ зарцыг Хүдэр гэдэг. Тэрээр зарзгар бүдүүн биетэй, маш их тэнхээтэй учир ийм нэртэй болжээ.
Дөрвөн хүүгийн хамгийн ахмад хүүг Зодооч гэдэг. Яагаад гэвэл хэнээс ч айдаггүй зоригтой, хэрэгтэй цагт хамгаас түрүүнд тулалдаан тэмцээн хийдэг учраас ийм нэртэй болжээ.
Хоёр дахь хүүг Өндөр гэнэ. Тэр хүү бусдаас онцгой өндөр нуруутай юм. Гурав дахь хүү маш хичээнүй нямбай, аливаа юманд хянамгай, ариг гамтай, аж ахуйч, ажилч хүү учир Нярав гэдэг гэнэ.
Дөрөв дэхь хүү бусдаас намхан нуруутай чадал тэнхээ муу учраас түүний Жаал гэнэ. Ингээд таван сайн нөхөр орчлон дэлхийгээр аялах урт удаан аялалд гарч боломжтой бүх гавьяат үйлийг бүтээхээр явжээ. Тэд нэгэн харгис хааны захиргаанд байдаг маш баян том хотод хүрч ирэв.
Хүдэр хэлсэн нь:
Бид орчлонгоор тэнэж янз бүрийн юм үзэж ханалаа. Ингэж аяллаа гээд бидний хэнд маань ч алдар нэр, аз жаргал олдсонгүй, цаг дэмий өнгөрсөөр байна. Тэгэхлээр энэ хотын хаантай байлдаж түүний харгис дарангуйллаас хотыг чөлөөлбөл яасан юм бэ. Хэрэв хотыг чөлөөлбөл хүтүүс биднийг үүрд дурсан хүндэлж алдаршуулах биш үү гэв.
Ах дүү нар бүгд зөвшөөрч, таван нөхөд хотын алтан хананд тулж ирэв. Зодооч хамгийн түрүүнд өндөр дуугаар хааныг тулаанд дуудмагц хатуу ширүүн байлдаан эхэлжээ. Таван нөхөд харгис хаан болон түүний бие хамгаалагчидтай баатарлаг байлдаж, ялангуяа Өндөр бусдаас ялгарч байлаа. Ингээд эцэстээ харгис хаан бут цохигдож хот чөлөөлөгджээ.
Таван сайн нөхөд хэн маань хотыг захирах бэ гэдэг асуудлыг өөр өөрийн саналаа хэлэх ёстой болжээ. Ах дүү дөрөв нэгэн дуугаар хотыг Хүдэр захирах нь зүйтэй. Учир нь тэр биднийг удирдаж байдаг ахмад туршлагатай хүн билээ гэв. Гэвч Хүдэр эрс татгалзаж:
Хотыг Зодооч маань захирвал зохино. Яагаад гэвэл хотыг чөлөөлөх энэ тулалдаан хамгийн түрүүнд харгис хааныг Зодооч дуудаж байлдаж эхэлсэн хүн шүү дээ гэв. Энэ үгийг сонсоод Зодооч мөн л татгалзаж:
Хотыг Өндөр захирах нь зөв. Өндөр бусдаас онцгой баатарлаг тулалдаж ялалт байгуулсан билээ гэжээ. Өндөр бас л зөвшөөрсөнгүй энэ хот тоолж барашгүй үнэт эрдэнэсээр асар их баялагтай юм. Тэгэхлээр энэ хотыг Нярав маань захирах хэрэгтэй гэв. Нярав үүнийг сонсоод би хотыг захирахгүй. Манай Жаал бидний хамгийн бага нь юм. Бас тэгээд чадал мөхөс, тэрээр энэ мэт харгис хааныг явж өөртөө захирч чадахгүй билээ. Иймд хотыг Жаалаар захируулах нь зөв! Гэжээ. Гэтэл Жаал би бол сул дорой хүн учир хотыг захирч огт чадахгүй гэв. Ийнхүү таван нөхөд маргалдаж, маргалдаж, хотыг тавуулаа зөвлөлдөн байж захирцгаая гэж шийдээд тэр ёсоор болж хотоо энх төвшин амжилттай удирдсан гэнэ. Үүнээс хойш энэ таван нөхөд шиг улс гүрэн хот суурингаа эв зүйгээр зөвлөлдөн удирдах хүсэл бусад улс оронд тархсан гэдэг.
Хүүхдүүдээ та нар гарынхаа таван хурууг харцгаа. Тэр таван хуруу чинь ч таван сайн нөхөд юм. Тэр хуруунууд чинь та нарын тусын тулд үйлчилэхэд ямагт бэлэн байдаг шүү. Энэ таваас хамгийн бүдүүн нь эрхий хуруу байгаа. Эрхий бол хамгийн хүчтэй чийрэг учраас Хүдэр гэсэн үг. Дараа нь долоовор хуруу. Тануус ямар нэг юм заах гар хүрэх болхоор энэ хуруугаа хамгийн түрүүнд хөдөлгөж байдаг. Тэхээр нэг үгээр хэлбэл Зодооч гэсэн үг биз. Та нарын дунд хуруу бусдаас өндөр байдаг тул Өндөр гэж нэрэлмээр байгаа биз. Дараа нь нэргүй хуруу гэж байгаа. Энэ хуруунууд хүмүүсийн алт мөнгөн бөгж зүүж гоёдог учраас нэг ёсондоо Нярав гэсэн үг! Та нар чигчий хуруугаа харцгаа тэр чинь жижигхэн тэнхээ чадалгүй, бусдын дэргэд хөөрхийлэлтэй хуруу учраас Жаал гэж нэрлэж болно байх. Ингэхээр та нарт ч гэсэн таван сайн нөхөр байдаг байна. Тэгээд хуруунууд та нарын ямар нэг хэрэгцээг хангахын тулд хамтын хүчээр ажиллахад хэзээд бэлэн байдгийг санацгаа! Тэгээд та нарт аз жаргалыг авчирдаг.
Sonsoogui huurhun ulger baina. Dahiad uur shine sodon surgamjtai ulger nemj hiigeerei.