Туулай, заан хоёр(Вьетнам)
Огноо 2009-05-29 at 10:00 UnknownЭрт урьд цагт нэгэн цэцэн туулай байжээ. Тэрээр бүжин байх үедээ нуурын эрэг дээр тоглохоор очив. Энэ нуурын ус нь цэнгэг тунгалаг учир бүх амьдтад түүнээс уухаар ой тайгаас хүрч ирнэ.
Нуурын эрэг дээр ганц өндөр бүдүүн хар мод байсныг хүн хөрөөдөж унагаад зөвхөн хожуул нь үлдэж, түүн дээр давирхай өрөмтөн тогтжээ. Туулай тэр том хожуулыг үзээд дээр нь сууж амрахаар үсрэн гарч суув. Гэтэл бөгс нь давирхайтай наалджээ. Хөөрхий туулай хожуулаас суух байтугай хөдөлж ч чадахгүй болов. Ингээд л үхдэг байж дээ гэж туулай айж гайхшран суужээ.
Ийнхүү гиюүрэн сууж байтал модон дотроос нэг заан гарч ирээд ус уухаар нуур руу явахыг туулай харж энэ заан л намайг аврах байх гэж бодоод
Хүүе заан гуай, энэ уснаас ууж болохгүй! Эзэнтэн намайг харуулд тавьсан юм гэж хашгирав. Заан ер тоосонгүй алхаж байв. Туулай бүр чанга дуугаар:
Заан гуай та чинь дүлий юм уу? Сохор юм уу? Харуулынхаа байранд хамгаалалтанд гарчихаад байгаа намайг харахгүй байна гэж үү? Хэрэв та хэлсээр байтал наад уснаасаа уух юм бол наад муу толгойгоо авахуулна гэж мэдээрэй гэв. Заан ихэд уурлаж:
Чи юу донгосоод байгаа юм бэ? Чиний уснаас биш, нуурын уснаас уух гэж байна гэв.
Туулай хариуд нь:
Хэрэв чи уснаас уух юм бол толгойгий чинь ганц цохиод модны борогцой унагах адил болгоно гэж мэдээрэй гэж хашгирав. Заан улам уурлаж:
Энэ муу бүжин яасан их ид вэ? Энэ муу зулбадас намайг ганцхан цохиод толгойгий минь үсэргэх гэнэ шүү. Тэгэх байх аа одоохон би чамайг ганцхан дэвсээд газартай наалдуулчихъя гэж орилсоор туулай руу очиж хошуугаараа туулайг ороонгуут хожуул дээрээс ховх татан шидсэнд бүжингийн бөгсний арьс давирхайд наалдан хожуул дээр үлджээ. Хожим туулайн бөгсөнд шинэ арьс хөрсжиж цагаан үс ургажээ. Тэр цагаас хойш туулайн бөгс цагаан байдгийн учир тэр билээ. Одоохон чамайг би учры нь олно. Харин яаж алах вэ? Толгойгий нь хэмх цохих уу? Ямар ч гэсэн чамайг тонилгоно доо гэж заан хашгирав. Туулай айж эмээсэнгүй харин тайвуухнаар хэлсэн нь:
Өршөөлт ах минь би аль эртнээс үхэхсэн гэж хүссэн юм. Учир нь би энэ дэлхийн тогтсон цагаас хойш олон мянган жил амьдарч бүр уйдаж гүйцээд байна. Харин танд л хайран байна. Яагаад гэвэл миний бүх мах ясанд үхэлийн хор шингэсэн юм. Ганцхан дусал хор л үхүүлж чадах хүчтэй гэж мэд. Хэрэв та хошуугаар цохих юм бол хошуу чинь хордоно. Хэрэв хөлөөрөө дэвсэх юм бол хөл чинь хордож тэр дороо үхэх болно. Харин би үхэхгүй л үлдэх бий. Хэрэв үнэхээр намайг тонилгохыг хүсвэл ганцхан арга бий. Би зааж өгөмз. Их өтгөн бут сөөг ургасан ширэнгийг эрж олоод зэгс хулс руу намайг шид! Тэгвэл би үхнэ гэв. Заан хэдийгээр ухаантай боловч туулайн залийг хэрхэн мэдэх билээ. Туулайг хошуун дээрээ суулгаж өтгөн бутан дотор очоод зэгс рүү шидэв. Туулай зэгсэн дотор унаад цааш дэгдэн алга болов. Тэгээд нилээд хол очоод:
Заан гуай намайг лав үхсэн гэж санаж байгаа биз! Хэрэв дахиад тааралдвал юу гэж санах бол хэмээн инээж бүжиглэсэн гэнэ.