Нэрэлхүү зан
Огноо 2010-03-22 at 12:05 UnknownУрьд хөдөөгийн нэг баян хүн хотод ирээд улаан лууван худалдан авч их л амтархан идэж гэнэ.
Тэр хүн дараагийн жил бас хотод аялан ирээд яаран, нэг дэлгүүрт ормогц улаан лааг хуруугаар зааж худалдан аваад идэв.
Тэгэхлээр нь дэргэдэх нөхөд нь “Таны энэ чинь лууван биш улаан лаа байна шүү дээ” гэлээ.
Тэгэхэд тэр баян хүн их уурлаж “Баян хүн мөнгөөрөө луувангаа ч авч ид лаагаа ч авч ид, та нарт юуны хамаа байсан юм бэ?” гэж нөгөө лаагаа үмхлэж гарав гэнэ.