Нэг хар хоньтой гурван хүн
Огноо 2010-03-22 at 12:03 UnknownУрьд цагт нэг нь дэрсэн хөлтэй, нэг нь хялгасан хоолойтой, нэг нь өндгөн толгойтой ийм гурван хүн байж гэнэ. Нэг хар хоньтой юм гэнэ. Гэтэл нэг хар хонио нэг нэг өшиглөөд алчихаж гэнэ. Тэгээд дэрсэн хөлт нь хар хониныхоо сэвсийг асгах гэж яваад дэрсэн хөлөө хугалаад үхэв. Хялгасан хоолойт нь нэг бөөн мах үмхээд хахаад үхэв. Өндгөн толгойт нь “Хар хониныхоо махыг ганцаараа иддэг” гэж баярлаад бурхандаа мөргөсөн чинь өндгөн толгойгоо хага мөргөөд үхэв гэнэ.