Манжин(Орос)
Огноо 2010-03-11 at 09:51 UnknownӨвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа сугалах гэж татаад татаад дийлсэнгүй.
Өвгөн эмгэнээ дуудав. Эмгэн ирж өвгөнийхөө араас бариад хоёулаа нийлж татаад татаад бас л сугалж чадсангүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө өвгөн манжингаасаа барьж татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. ...Нохой ач охины хормойноос зууж, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа барьж татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойныхоо сүүлнээс, нохой ач охины хормойноос зууж, ач охин эмээгийнхээ араас тэвэрч, эмгэн өвгөнийхөө араас барьж, харин өвгөн манжингаасаа татсан боловч бас л дийлсэнгүй.
Муур нь хулганаа дууджээ. Хулгана гүйж ирээд муурынхаа араас, муур нохойноос, нохой ач охиноос, ач охин эмгэнээс эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа барьж бүгдээрээ хүчээ нийлүүлэн татаад манжингаа газраас суга татан гаргаж чаджээ.