Утгууры нь авсан уу?
Огноо 2010-03-15 at 09:50 UnknownНэлээд хөрөнгөжиж байгаа нэгэн айлд хоёр бадарчин иржээ. Айрагны үнэр гэр дүүрэн сэнгэнэээд алжааж яваа хоёрын хорхой баахан хүрч суужээ. Гэтэл гэрийнхэн айрагнаасаа өгөх шинж ер үгүй бололтой, хорссон хоёр бадарчин хол гарч арга зохион, хөлийн чимээ тасарч хүн амьтан унтсан хойно ирж хөхүүртэй айргийг нь аван хөдөө гарч сайн ууж авахаар тохирчээ. ...
Ингээд харанхуй шөнө хамаг амьтан нойрон дунд нэг нь хөл нүцгэн хөхүүртэй айрганд нь гэтсээр орж нөгөө нь тосч авахаар гадаа нь үлджээ. Айлын хүүхэн нөхөртөө их эрх гэдэг нь яах аргагүй, шөнө шээхэд нь нөхөр нь тэвэрч гаргадаг юмсанжээ. Гэтэл яг энэ үеэр тэр нь таарч үүдээ онгойлгоод эхнэрээ тэвэрсээр гартал гадна нь байсан бадарчин “Утгууры нь авсан уу?” гээд тостол нөхөр нь цочсондоо болж эхнэрээ босгон дээрээ ууцаар нь унагаж гэмтээсэн гэдэг.