Тонгоргож ярьсан нь
Огноо 2010-02-09 at 15:40 UnknownБаадай нэг танил айлаасаа нэг муу даага гуйж унаад анд гарч гэнэ. Гэтэл ойд орохын хамт өмнөөс нь баавгай гараад ирсэнд Баадай ухаан жолоогүй айж сандарсаар гол уруудан давхисанд замд нь айл тааралдаж гэнэ. Гадаа нь очоод буух гэтэл аргалын цаанаас нохой ухасхийсэнд морь нь үргээд Баадай айлын хаяанд ойччихож гэнэ.
Баадай босоод нохойноос нь сандран тэвдсээр гэрт нь гүйн орвол нэг ноён морилж харагдсанд бүр тэвдэж гэнэ. Тэгээд арайхийж үг хэлэх гээд
“Нохой! Нохой! Амар байна уу! Ноёнтон!” гэсэнд нөгөө ноён нь “ Энэ золигийн хуцаж байгааг харав уу?” гэж гэнэ. ...
“Ямар сайндаа, ан хийж явтал нэг том баавгай дотроос баахан ой гараад ирэхээр нь ухаан алдахдаа ойчих шахаад би үргээд даага ташуурдаад танай гадаа иртэл гүзээн дээр байсан өргөө хийсээд даага унжаад хэт булгиад нохойн цаанаас аргал бурхийгээд зүрх хагараад ноён хагарчих шахлаа” гэсэнд аз болоход нөгөө ноён нь уурлахдаа бас тонгоруулж ярьдаг хүн байж гэнэ.
Тэгээд Баадайг хараад
“Энэ золигийн нурам руу улаан нүүр шидэх сэн” гэсэнд Баадай сая сэхээ орж
“Миний улаан царай юу, ноёнтоон!” гэж хөлсөө арчин асуусанд цаадах нь
“Чиний улаан царайгаар барах уу? Шээсэн дотроо өмд тавьчих шахсан” гэхэд Баадай
“Ёх! Ноёноос айхдаа нохойд нь ёс алдах шахлаа” гэсэнд ноёнтон нь
“Чи чинь нохой гэж хэлэх гээд бас л намайг ноён гэж чалчаад байна шүү дээ!” гэж гэнэ. Тэгэхэд нь Баадай
“Тэгнээ тэгнэ, үүнээс хойш хүн ирэхэд ноёноо л сайн хорьж баймаар юм” гэж ярьсанд ноён бүр ядаад
“Тонгоргох бас хэцүү юм, тонгор, тонгор!” гэж хэлсэн гэнэ.
eniig unshaad eertlee ineedeg baij bilee
Ойлгохгүй байна