Торгууль авсан бадарчин
Огноо 2010-02-11 at 15:25 UnknownУрьд нэг бадарчин зам дээр амраад сууж байтал нэг хиа давхиж ирээд
“Гүн ноёнтон үүгээр үзэгдэв үү?” гэж бадарчингаас асуужээ. Бадарчин “Аа бүү мэд! Нэг луйварчин л явж байгаа харагдана билээ” гэв. Хиа “Аа тийм үү?” гээд явчихжээ. Удалгүй нөгөө хиа хэдэн хуягтай хамт ирээд “Гүн ноёныг дайран доромжлов” гээд бадарчинг шууд дарж байгаад банздчихаад явцгаав.
Бадарчин босолгүй ёолж элдэв зовлон тоочсон үг хэлээд бархиран гасласаар хэвтэв.
“Ямар ч хүн байж болно” гээд гүн ноён өөрөө ирж үзвэл бадарчин бархирсаар л хэвтжээ. ...
Гүн ноён түүнийг үзээд өрөвдөж “Чамд би нэг унах гүү өгье. Чи түүнийг унаад явж бай даа” гэлээ.
Бадарчин гүүг аваад ашгүй явжээ. Гүн ноён нөгөө бадарчинг юу ярьж явааг нь мэдэхээр хүн явуулсан гэнэ. Гэтэл бадарчин “Гүн ноён гүүгээр торгуулаад гүйдэг бадарчин бөгсөөр торгуулаад явж л байна даа” гэж ярьсаар явахыг үзээд гүн ноёндоо хэлэхэд нь ноён нь юу ч дуугарсангүй гэнэ эээ.