Тамхи татсан бадарчин
Огноо 2010-02-09 at 15:37 UnknownУрьд нэг бадарчин жалгын хурал дээр очиж хуралд хуралцжээ. Ажиглавал тэр хурлын цорж лам хамрын шар тамхиа хааяа хааяа бургитал татаж суух үзэгдэв гэнэ.
Бадарчин туу мод толгойгоо түрийнээсээ гаргаж тамхи нэрээд хэт цохиж тамхи татжээ.
Тэгтэл бэрээ барьсан гэсгүй ирж зандран хэлсэн нь “Чи ямар задарсан бадарчин бэ? Хурал дотор тамхи татаад” гэж бэрээдэхийг завдахад нь бадарчин тэр гэсгүйн бэрээнээс барьж аваад “Чи зүгээр бай! Чи цорж ламынхаа хамрыг цэвэрлэсний сүүлд миний мод толгойд халдаарай” гээд хурлаас нь гараад явчихав гэнэ.