Хатуу зөөлнийг шалгасан нь
Огноо 2010-04-27 at 09:55 UnknownБаадай нэг хийдийн цорж ламынд гэр зуурын ажил хийж өгөхөөр очсонд тэр лам Баадайгаар “Нэхий элдүүлээд хөлсөнд нь боов өгнө” гэж амлаж гэнээ. Баадай тэр нэхийгий нь хэд хоног чармайн сууж элдээд ламд тушаасанд лам Баадайн элдсэн нэхийг гадаа гарган дэлгээд дээрээс нь гадас шааж үзэж гэнэ. Тэгэхлээр нь Баадай “Энэ чинь яаж байгаа хэрэг вэ?” гэсэнд тэр лам “Манай энд нэхийний элдүүрийг ингэж шалгадаг юм” гэж гэнэ.
Гэвч Баадайн элдсэн нэхийн элдүүр ханасан тул гадсанд цоорсонгүй учир лам нэхийгээ аваад Баадайд боовоо өгөх болж авдраа уудлан уудласаар ганц ширхэг боов гаргаж ирээд ...
“За ганц ширхэг зөөлөн боов байсан юм, түүнийгээ чамдд өгье дөө!”гээд шүдлэн нохой даахын аргагүй хатуу боов нэгийг өгч гэнэ. Тэгэхлээр нь Баадай өнөөх боовоор нь ламын толгой дундуур байлгаад автал боов нь хуга үсэрч гэнээ. Тэр лам “Яаж байгаа чинь энэ вэ? Ёо! Ёо! Гэсэнд Баадай:
“Манай тэнд боовны зөөлөн хатууг ингэж шалгадаг юм. Харин миний нэхий тийм зөөлөн байсан бол чиний боов ийм хатуу юм байна” гэж хэлсэн гэнээ.