Нар, сар хоёр(Дагомей)
Огноо 2009-10-23 at 16:33 UnknownЭрт урьд цагт нар сар хоёр садан төрөл учир саахалт холбоо аж төрөн амьдардаг байж гэнэ. Сар нэг өдөр Нарандаа хэлсэн:
- Хоёулаа хүүхдүүдээ дэлхийд буулгая. Газар үзэж нүд тайлаг гэж хэлжээ. Нар түүнийг зөвшөөрч гэнэ. Сар хүүхдээ нуучихаад уут дүүрэн чулуу түүж аваад болзсон өдөртөө Наранд очжээ. Сарны санаа муутайг Нар мэдсэнгүй. Нар хүүхдүүдээ хүүдийд хийж дэлхий рүү хаяхад бэлтгэв. Эхлээд сар ууттай чулуугаа дэлхийн нэг том мөрөн рүү хаяж, араас нь Нар хүүдийтэй хүүхдүүдээ шиджээ. Ингээд Нар Сар хоёр гэр гэртээ харихаар явцгаажээ.
Өдөр өнгөрч орой болмогч Нар амрахаар хэвтэх гэж байтал Сар хүүхдүүдээ дагуулаад тэнгэрт гараад ирэхийг нар харжээ. Нарны уур хүрч, Сарыг барьж аваад яагаад хууран мэхэлж хүүхдүүдийг минь дэлхийд хаяуулсаныг асуужээ. Сар хариуд нь:
- Чи бол хэн бүхнээс хэтрүү их чадалтай байна. Хэрэв хүүхдүүд чинь өсөж том болоходп хүч чадал чинь бүр ч гаарна. Тэгэхлээр чиний хүүхдүүд дэлхийн усанд очиж загас болог, хүмүүс загас барьж хооллож байг гэж хэлсэн гэнэ.
Түүнээс хойш сар нар хоёр садагнахаа больж саахалт хоршоо амьдрахаа зогсоод, хол хол замаар хувь хувьдаа аж төрөх болсон агаад Нар бол үнэнч шудрага байдагтаа өөрийн элч эрдэм чадал хэвээр үлдэж, бусдыг хар буруу санаагаар хууран мэхэлж залилсан Сар эрдэм чадал мөхөс дутуу болсон гэнэ.