Гаргүй хүүхэн
Огноо 2009-07-06 at 14:37 UnknownУрьд нэгэн их далайн хойд талд нэг хааных байжээ. Тэр хааных арван таван настай гүнжтэй юмсанжээ. Тэр гүнж нь нар салхи үздэггүй, шилэн байшинд эрх дураараа суудаг юм байжээ. Мөн далайн урд талд өөр нэг хааных байдаг юм байжээ. Энэ хааных арван таван настай хүүтэй юм байжээ. Тэр хүү нь далайн арлын цэцэрлэг дунд байшинтай, тэндээ ном үзэж эрдэм сурч байдаг юм байжээ.
Нэг өдөр хойд талын хаан гурван жилийн албанд явжээ. Явахдаа хатандаа “За, миний охиныг сайн авч байгаарай! Би гурван жил болоод ирнэ” гэжээ.
Тэр хатан хааны охины хойт ээж юм байжээ. Тэгээд тэр гүнжид нь их дургүй, үргэлж хорлохыг бодож байдаг юм санж. Тэгсэн чинь нэг өдөр хааных будаагаа хурааж байсанд будаан дотроос нэг том оготно гарчээ. Тэр оготныг авчирч хатанд үзүүлсэнд түүнийг алуулж үүдэн шүдий нь хуга цохиж аваад хадгалжээ. Тэгээд байж байтал гурван жилийн хугацаа дүүрч хаан албанаас ирж “За миний охин сайн уу?” гэж хатнаасаа асуусанд хатан нь “Сайн л юм байх даа! Чиний охиноос ийм шүдтэй юм гарсан шүү дээ!” гэж өнөөх оготны шүдийг гаргаж хаанд үзүүлжээ. Хаан түүний нь үзээд их уурлаж, охиноо дуудуулж ирүүлээд үхэр тэргэнд ачаад хоёр хүнээр хөтлүүлээд явуулжээ.
Хаан өөрөө сэлмээ билүүдэж аваад хойноос нь далайн зах дээр очоод, охиноо тэрэгнээс буулгаж алах гэжээ. Тэгэхээр нь охин уйлж ааваасаа “Амь авар” гэж гуйжээ. Аав нь алахаа байгаад хоёр гары нь тас цавчаад орхижээ.
Гүнж хоёр гаргүй болсноосоо гутраад “Далайн усанд орж үхье” гэж өнхрөөд ус руу орсонд харин живсэнгүй, далай дээгүүр хөвөөд урсаж явжээ. Тэр хүнийг уснаас татаж гаргаадахсанд хоёр гар нь мөрөөрөө байхгүй ийм хүүхэн байжээ. “Чи юун хүн бэ?” гэж асуусанд “Манай эцэг намайг алах гэв. Миний амь гуйхад зөвхөн хоёр гарыг минь тас цавчаад орхисон юмаа. Тэгээд би усанд орж үхнэ гэсэн чинь үхсэнгүй, харин хөвөөд урсаж явна” гэжээ. Тэр хааны хүү, хүүхнийг байшиндаа оруулж гарынх нь шархыг эмчлүүлж эдгээгээд тэр хүүхэнтэй суужээ.
Тэгсэн, нэг өдөр зар ирж: “Эзэн хааны баруун гарынх нь түшмэд нас барсан, тийм учраас хүүтэй хаан бүхний хүүхдийг цуглууж шалгалт хийнэ” гэжээ. Тэгээд хааны хүү эзэн хааны шалгалтад явж шалгуулаад тэнцэж эзэн хааны баруун гарын түшмэлээр суужээ. Тэр хүүгийн явахад гаргүй хүүхэн гэдсэндээ хүүхэдтэй байжээ. Тэгээд хүүхдийг нь гарснаас хойш гуван жил болсон хойно хааны хүү хэдэн сарын хугацаагаар гэртээ харих болжээ. Тэгээд “Би тэр сарын төдний өдөр гэртээ харилаа” гэж буухиа бичиг явуулжээ. Тэр бичиг авч яваа хүн замдаа нэг айлд буужээ. Тэр айлд нэг хятад, нэг хүүхэн хоёр байжээ. Хоёулаа эвлээд өнөөх хүнд архи өгч унагаагаад бичгий нь авч үзсэн нь эзэн хааны баруун гарын түшмэдээс хоёр гаргүй эхнэртээ бичсэн бичиг байв. Тэгсэн өнөө хятадын эхнэр нь хоёр гаргүй хүүхний хойт эх байсан хүн байжээ. Тэгээд боджээ: “Үгүй, хоёр гаргүй хүүхэн гэх чинь вэ? Энэ өнөө хүүхэн байж магадгүй шүү! Үүнийг солиод биччихье!” гээд “Гаргүй хүүхнийг намайг очихоос урд цөл!” гэж бичээд бичгийг хуучин янзаар нь тавьж орхижээ. Бичиг авч явсан хүн босч яваад хааныд хүрээд бичгий нь өгчээ. Хаан уншаад их уурлаж
“Ямартаа уснаас аваад ямартаа цөл гэдэг юм! За, юу ч гэсэн эхнэрий нь хүүхэдтэй нь цуг Заятайн ганц сүмд аваачиж орхиё.Хүүг ирэхээр арга хэмжээ авъя” гэж бодоод гаргүй хүүхнийг хүүхэдтэй нь Заятайн ганц сүмд аваачаад буцжээ. Хүүхэн үлдээд боджээ.
“Намайг хуурч энд орхиод л хойноос минь ирж алах байх!” гээд хүүхдээ үүрээд явж орхижээ. Тэгсэн нэг өдөр хүү гэртээ ирж хаан аав нь уурлаж хүүгээ алах гэсэнд хүү үнэн учраа хэлжээ. “Тэгвэл буухиа бичиг хүргэсэн хүнийг дуудуулж асуух хэрэгтэй” гээд тэр хүнийг ирүүлээд буухианы хүн хэлж “Тийм айл дайрсан” гэжээ. Тэгэхээр хятад, хүүхэн хоёрыг барьж авчраад асуусанд тэр хоёр аргагүй бичиг сольсноо хэлжээ. Тэгэхээр нь хүүхний толгойг аваад хятады нь таяг мод тулуулж усгүй говьд цөлжээ. Тэгээд Заятайн ганц сүмд эхнэрээ авах гэж очсонд эхнэр нь алга болчихсон байжээ.
“За одоо нэгэнт алга болчихсон хойно яах вэ дээ! Харин нэг хоёр сар үгүй хоосонд өглөг өгье!” гэж бодоод хотол хошуугаараа зар тараажээ.
Түүнийг гаргүй хүүхэн дуулаад “Тэр өглөгт очих юм бол сайн л юмсан даа. Ганц намайг тэр даруй таньж орхино биз дээ!” гэж бодоод хүүхдээ үүрээд далайн захаар явжээ. Тэгсэн нэг өдөр ам нь их цангаж ус уух гэсэнд намхан эрэгтэй газар ер нь дайралдахгүй байв. Тэгээд ядахдаа “Дүүрсэн хэрэг” гэж, хүүхдээ нэг газар суулгаад өөрөө эргэн дээрээс ус руу тонгойжээ. Тэгсэн яах ийхийн чөлөөгүй ус руу уначихжээ. Тэгсэн унасан талын гар ургаад ирэх шиг болжээ. Хүүхэн босоод үзтэл өрөөсөн гар нь бий болчихсон байв. Тэгэхээр нь хүүхэн баярлаж дахиад тонгойж, нөгөө талаараа унаад орхисонд тэр талы нь гар ургажээ. Хүүхэн хоёр гартай болж баярлаад “За, одоо намайг яасан ч тахихгүй” гэж хүүгээ үүрээд өглөг өгч байгаа газар очжээ. Хаан аавындаа иртэл ээж нь хашааныхаа хаалган дээр тэрэгтэй алт мөнгийг ядуу хоосон улсад түгээж өгч байжээ. Тэгээд хүүхэн хүүтэйгээ хатны дэргэд очтол хүүхэд нь хатны хормойгоос зуурч
“Ээж ээ, ээж ээ” гэж орилжээ. Хатан гайхаж хүүхэд хүүхэн хоёрыг хартал гаргүй хүүхэнтэй тун адил, тэгээд хүүхэн хоёр гартай. Тэгэхээр нь хатан цаашаагаа хаан, хүү хоёроо дуудуулж тэр хоёр нь гарч ирээд хүүхнийг үзээд таньж гэртээ авч орж баяр найр хийжээ. Тэгээд хүү эхнэр, хүүхэд хоёртойгоо эзэн хааныхаа албанд очиж суугаад амар сайхан жаргажээ.
Zarim mongol ulgeruud ysan teneg umbe. Iimerxuu ulgereer xuuxdude xumuujuulj bloxgui shuu. Zarim ulgeruudiig end tavilgui ustgax xeregtei.
Энэ харин их сонин логикгүй үлгэр байна.
Ug n' gargui huuhen gej ene ih goyo ulgeriin nom baisan yumsan. Huuhed baihdaa ih unshdag bailaa. End nileed oorchlood bas hayaj orhigduulaad, utga sanaa n' sonin bolood bichigdchihej. Yag eh huviig n' tav'bal zugeer yumdaa. Hund uhaaral ogoh goyo ulger baisansan.
Yamar sabaa zovmoor ulger ve! Alaal tasdaal.... orchin ueiin huuhduud yagaad ch oilgohgui ulger bsina.
баянхонгор аймгийн театр гаргүй хүүхэн гэж жүжиг тавиж байсан
Хөвсгөлийн драмд 80аад онд тавигдаж бсн, их гоё жүжиг...
Найруулагч нь хэн бие болоо, мартжээ...
Ymar ih sul vgnvvd we