Ах дүү Гримм
Огноо 2009-04-19 at 17:14 UnknownХVIII Зууны сүүлээр есөн хүүхэдтэй германы нэгэн өнөр гэр бүлд ах дүү хоёр Гримм төржээ. Эхээсээ ердөө жилийн зайтай төрж, тэрсхэн өссөн ах дүү хоёр тун ч ойр дотно байсан аж. Тэд ах дүү төдийгүй үй зайгүй дотны найзууд байсан тул бүхий л зүйлийг эхнээс нь дуустал сэтгэл нийлэн хамтдаа хийж, хаана ч байсан хамтдаа явдаг байжээ.
Тэртээ хоёр зууны өмнө телевиз, радио хоёрын аль нь ч сураггүй байхад хүмүүс өвлийн урт шөнийг дулаан гэртээ зуухныхаа хажууд тухлан суугаад үлгэр ярин өнгөрүүлдэг байжээ. 1800 оны эхээр ах дүү хоёр Гримм айл хунараар явж, ардын үлгэрийг яриулан тэмдэглэж авснаар хожим “Ах дүү Гриммийн үлгэрүүд” хэмээн алдаршжээ. Тэдний үлгэрүүд хэлнээс хэл дамжин товчлогдсоор, бас баяжсаар, өнгө аяс нь өөрчлөгдсөөр урт богино олон янзын хувилбартай, өөр өөр үлгэр мэт болжээ. Ах дүү Гриммүүд герман үндэстний 86 шидэт үлгэрээс бүрдсэн анхны номоо 1812 онд хэвлүүлж байсан түүхтэй.
Багаасаа үлгэр цуглуулж, ардын аман зохиол сонирхож эхэлсэн нь тэднийг ирээдүйд нэрт эрдэмтэд болоход нөлөөлжээ.
bi lav ah duu grimmiin ulgert ystoi durtai,..
nadad mash ex taalagdlaa
Bi ah duu grimiin ulgeriig uneheer unschih durtai.