Андерсен.Х.К
Огноо 2009-04-19 at 17:27 Unknown“Эрэлхэг тугалган цэрэг”, “Хааны шинэ хувцас”, “Нугасны муухай дэгдээхий” зэрэг олон гайхамшигт үлгэрээрээ дэлхий дахины бяцхан уншигчдын сайн танил болсон нэрт зохиолч, яруу найрагч Х.К. Андерсен 1805 оны 4-р сарын 2-ны өдөр Дани улсын Оденсе хэмээх хотод мэндэлжээ. 11-хэн настайд аав нь өөд болж өнчин хоцорсон бяцхан Андерсен өөрийгөө тэжээхийн тулд нэхмэлийн, тамхины үйлдвэрүүдэд хүнд хүчир ажил хийж хатуу хөтүү амьдралыг туулж өнгөрүүлсэн аж.
Андерсен багаасаа уран зохиолд маш их сонирхолтой хүүхэд байсан тул түүнд орой бүр эмээ нь Дани ардын үлгэр ярьж өгдөг байжээ. Тэрээр өөртөө жижигхэн тоглоомон театр, хүүхэлдэйнүүд хийгээд тэдэндээ хувцас оёж, В.Шекспирийн бүхий л жүжгийг цээжлэн хүүхэлдэйнүүдээрээ тоглуулдаг байжээ. Ийнхүү жүжиг болон ардын үлгэр сонихож эхэлснээр түүний уран зохиолын агуу их ажлын гараа тавигдсан түүхтэй.
Түүний үлгэрүүд гайхамшигт уран сэтгэмж, яруу дүрслэлтэй бөгөөд бодит амьдралын үнэн тусгал болж чадсан тул хичнээн уншсан ч уйдахын аргагүй билээ.
Уучлаарай та энэ текстийг авсан эх сурвалжаа бичнэ үү?
Нарийн сайн санахгүй байна аа. Нетээс л авсан юм даг.