Тогоо яаж жалавчийг төрүүлсэн бэ?
Огноо 2010-06-07 at 11:33 UnknownБэлэн Сэнгэ нэг харамч баян айлаас том тогоог нь гуйж аваад махаа чанаж дуусаагүй байтал харамч баян тогоогоо авчруулахаар зарцаа явуулжээ.
Бэлэн Сэнгэ “Баяны хонин тогоо манайд ирээд жалавч төрүүлж гаргалаа” гэж хэлээд тогоогий нь өөрийнхөө жалавчтай өгч явуулжээ. Шунаг харамч баян жалавчийг дуугүй л авчээ.
Дараа нь бас нэг өдөр Бэлэн Сэнгэ харамч баянаас том тогоогий нь гуйж аваад эргүүлж өгөлгүй нүүгээд явжээ. Гэтэл харамч баян хойноос нь хөөж ирээд тогоогоо нэхэхэд нь ...
“Танай тогоо манайд ирээд нас барсан” гэж Бэлэн Сэнгэ хэлжээ. Тэгэхлээр нь харамч баян уурлаж “Тогоо нас барна гэдэг юу гэсэн үг вэ?” гэхэд
“Төрсөн тогоо үхэж болно шүү дээ” гэж Бэлэн Сэнгэ хэлээд харамч баяныг хэлэх үгүй болгожээ.
ямар хөөрхөн юм бэ