Илжиг дуулж чадахаа больсон нь(Итали)
Огноо 2009-08-04 at 15:27 UnknownЭрт урьд цагт илжиг эрэмгий баргил хоолоотой сайн дуучин гэж бүх ан амьтанд гайхагдаж байжээ. Нэг удаа ертөнцийн ан амьтан хуран цугларч, арслан хаан даргалан хуралдуулжээ.
Арслан асуусан нь:
- Та нарын хэн нь гоё ганган бэ?
Илжиг тэндээс яаран босож би байна гэж орилжээ.
- Илжиг чи хамгийн гоё ганган нь юм биз дээ. Сайн байна. За тэгвэл та нарын хэн нь хамгийн хүчтэй вэ? гэж арслан асуусанд, бусад ан араатныг амаа ч ангайхын завдалгүй илжиг тэндээс:
- Би байна гэж бахирчээ. Арслан
- За тийм байж та нарын хэн нь хамгийн тэнэг бэ? гэж асууж дуусаагүй шахам байтал, илжиг санд мэнд яаран босож:
- Би байна гэж бахирсанд бүх амьтад элгээ хөштөл инээж илжигийг шоолжээ. Илжиг сая учрыг ухаарч ичсэндээ баргил бүдүүн хоолой нь өнгө алдан сөөнгтөж би ий-ий гэхээс цааш дуугарч чадсангүй.
Тэр цагаас хойш илжиг сайн дуучин гэгдэхээ болиод царгиа муухай дуугаар би... ий.... ий....би....ий....ий гэж орилох болсон гэнэ.