Чалчаа эмгэн(Орос)
Огноо 2012-11-27 at 12:06 Unknown- Эхнээр, бидэнд аз таарлаа шүү. Гэхдээ чамд хэлж болохгүй байх аа. Чи бүгдэд тараачих биз гэхэд эмгэн,
- Өвгөөн хэл л дээ. Би хэнд ч хэлэхгүй. Үнэн шүү гэв. Өвгөн,
- За яахав би хэлье. Би ойгоос тогоо дүүрэн алт олсон.
- Бурхан минь! Хурдхан шиг очоод гэртээ авчирья гэж эмгэнийг адгахад өвгөн,
- Харин хөгшөөн, хэнд ч хэлж болохгүй шүү гэдгийг чи санаж яваарай, үгүй бол бид гайд унах болно гэлээ. Өвгөн эмгэнээ дагуулан ой руу явав. Эмгэн модон дээрх бингүүдийг хараад хэлж гэнэ,
- Бурхан минь хараач, мөчир дээр бин ургаж гэхэд өвгөн тайвнаар,
- Юундаа гайхсан юм бэ? Шөнөөр үүгээр бинтэй үүл өнгөрсөнийг харахгүй байна уу? Тэгээд л бингээр бороо орж гэхэд эмгэн гайхсан ч дуугүй өнгөрчээ. Тэгээд тэд цаашаа явав. Явж явж эмгэн модон дээр байх цурхай загасыг олж хараад байрандаа хөшчихөж гэнэ.
- Өвгөөн, өвгөөн! гэж эмгэн шивнэхэд өвгөн,
- Чи юу хараа вэ? Алив эмгээн, хурдхан явцгаая гэж.
- Өвгөөн, чи харахгүй байна уу? Хараач цурхай загас модон дээр ургачихсан байна!
- Тийм үү? Байзаарай, би авирч гараад түүнийг аваад ирье. Оройн хоолондоо шарж иднээ гээд өвгөн модон дээр авирч гараад цурхай загасыг авлаа. Тэгээд цааш явсаар байгаад гол дээр хүрч ирээд өвгөн хэлж,
- Алив эмгээн, тороо шалгацгаая гээд тороо харснаа эхнэрээ дуудав,
- Эмгээн хараач, торонд туулай орчихсон байна. Эмгэнийг,
- Ёстой шидтэй юм аа, туулайнууд усанд сэлж эхэлсэн байна шүү! гэхэд өвгөн,
- Сайн л биз дээ. Баярын хоолонд тохирох юм байна. Өвгөн туулайг аваад цааш явж нөгөө газраа дагуулан хүрч ирцгээв. Тэд алттай тогоогоо гаргаж аваад гэр рүүгээ үүрэн явлаа. Тэгэхэд орой болж харанхуй болсон байв. Хаа нэгтэйгээс үхэр сүрэг гэр рүүгээ мөөрөлдөн дөхөх аж. – Өвгөөн, өвгөөн энэ үхэр мөөрч байна уу даа гэж эмгэн хэлэхэд,
- Юуны чинь үхэр гэж! Манай ноёныг чөтгөрүүд зодож байхад гэж өвгөн хэлээд цааш явцгаав. Эмгэн дахин хэлж гэнэ,
- Өвгөөн, хөөе, өвгөөн! Бух мөөрөөд байна уу даа.
- Ямар юмны чинь бух вэ? Чөтгөрүүд манай ноёноор ус зөөлгөж байна гэжээ. Хоёр хөгшин гэртээ эргэж ирээд алтаа нуумагц л, эмгэн тэсгэлгүй хөршүүдийхээрээ гүйн шивнэж, энд нэг ярьж харин тэнд бол бүр ч нэмж цуурч гэнэ. Өвгөний алтны талаарх цуурхал хөршөөс хөрш рүү, тэднээс цаашлан тосгон даяар тархлаа. Энэ цуурхал ноёнд ч бас хүрсэн байна. Ноён хүмүүсийг дуудаад өвгөнийх рүү явав. Гэрийн гадаа ирээд ноён хашгирав,
- Чи муу дээрэмчин, миний газраас тогоо дүүрэн алт олчихоод надад мэдэгдээгүй юм уу?! Одоохон алтыг гаргаад ир гэв. Харин өвгөн тийм их хүч хөдөлмөр дэмий зарцуулаагүй ажээ.
- Өршөөгөөрэй, эцэг ноёнтоон. Би юу ч мэдэхгүй, юу ч хараагүй. Ямар ч алт олоогүй. Энэ миний хөгшин л дэмий чалчиж байгаа биз гэхэд эмгэн,
- Би яагаад дэмий чалчсан гэж? чарлан өвгөн рүү дайрлаа. Харин ноён өвгөн рүү бүр ширүүнээр дайрч гэнэ.
- Алтаа өгөхгүй бол чи л муугаа үзнэ шүү. Ингэхэд би түүнийг чинь хаанаас авах юм бэ? гэхэд өвгөн,
- Эцэг ноёнтоон, бүх талаас нь бодож үзэн манай эмгэнийг сайтар асуун байцаах нь зөв болов уу гэхэд ноён,
- За алив, эмгэн чи надад хаанаас бас хэзээ алт олсоноо сайтар ойлгомжтойгоор хэлээдэх гэж гэнэ. Эмгэн,
- За ноёнтоон. Өчигдар бид ойгоор явж байтал бингийн үүлнээс бин орсон байлаа. Бүх модны мөчир дээр бин дүүжлээстэй байсан.
- Боль доо, чи худлаа хэлж байна! гэж ноён үгийг нь таслав.
- Үгүй ээ, эцэг ноёнтон минь үнэн. Бурханаар андгайлая. Дараа нь цурхай загас ургасан модонд хүрсэн гэж гэнэ. Тэгэхэд нь өвгөн,
- Хараач эцэг ноёнтоон, эмгэн маань бүр галзуурчихаж гэв. Эмгэн,
- Намайг галзуурчихсан гэнээ! Бүр орой дээр нь цурхай загас ургаж байсан! Харин дараа нь ноёнтоон бид гол руу эргэсэн. Тэнд торноосоо туулай гаргаж авсан.
- Дуугаа тат муу боол чи! Цурхай загас модноос ургаж, туулай торонд баригдана гэж хаана байдаг юм бэ?! гэж ноёныг бухимдахад өвгөн,
- Ноёнтоон, манай эмгэн чинь ийм л тэнэг хүн шүү дээ гэхэд эмгэн өөрийнхөөрөө зүтгэн,
- Байзаарай, хүлээж бай. Тэгээд бид тэр голын хажуугаас алттай тогоог олсон юм. Ухаж аваад чөтгөрүүд таныг зодож байх тэр үеэр л гэртээ авчирсан.
- Юу гэнээ –э-э-э?!
- Тийм ээ ноёнтоон, чөтгөрүүд танаар ус зөөлгөж байх тэр үед.
- Өвгөөн, танай эмгэн чинь үнэхээр ухаан солиотой юм байна! гэж ноён уурлан хэлэв. Тэгээд ноён нулимаад яваад өглөө гэнэ. Харин өвгөнд алт нь үлджээ. Харин дараа нь тосгон даяар өвгөнийг эмгэнээ дуугуй байж сургасан гэж ярьцгаадаг болсон юмсанжээ.
Цааш нь...
Хөдөлмөрөөр олсон рубль(Орос)
Огноо 2012-11-26 at 13:49 Unknown- Хэнийг дуурайхаараа чи ийм залхуу болоод төрсөнийг би мэдэхгүй юм. Би бүх насаараа ажил хөдөлмөртэй нөхөрлөн, өөрийнхөө гараар бүх хөрөнгөө олсон. Харин чи нэг рубль ч олж чадахгүй юм.
- Нэг рубль олно гэдэг тийм ч хэцүү хэрэг биш ээ гэж хүү нь хэлжээ. Эцэг нь,
- Тийм бол яваад олоод ир. Чи нэг рубль олж ирж чадвал бүх эд хөрөнгө чинийх болох болно. Хэрвээ чадахгүй бол зэвэрсэн хадаас ч чамд өвлүүлэхгүй гэж гэнэ. Залуу өв залгамжлан авахыг хүсэж байсан ч ажил хийнэ гэхээс залхуу нь хүрээд байлаа. Төрсөн цагаасаа хойш сохор зоос ч олж байгаагүй түүнд бүхэл бүтэн рубль олно гэдэг амар хэрэг гэж үү? Эцэгтэйгээ маргах арга ч байсангүй. Эцэг нь юу л гэнэ бүх зүйл түүгээр болдог ажээ. Эцэг нь хэлсэн үгээ өөрчлөх нь зүйрлэвэл яг л чулуун уул хөдөлдөггүйтэй адил билээ. Харин ээж нь их өрөвчхөн сэтгэлтэй хүн байжээ. Ямар ч байсан энэ чинь бидний төрсөн хүү шүү дээ гэж өрөвдөөд түүнд хэлж гэнэ,
- Сонс хүү минь би чамд рубль өгье. Чи явж орой болтол зугаалаад ир. Харин орой нь ажлаасаа ирж байгаа мэт ирээд эцэгтээ мөнгөө өгөөрэй. Хөдлөх хүртэл хүүгийн залхууг хүргэж байлаа. Гэхдээ арга байсангүй явах л хэрэгтэй. Тэр ээжээсээ нэг рубль, дарстай сав, бяслаг аваад уул руу явлаа. Тэгээд өдөржингөө идэж, ууж, өвсөн дээр хэвтэн тэнгэрийн шувуудыг тоолжээ. Харин орой нь тэр гэртээ эргэн ирээд эцэгтээ рублээ өгөөд хэлэв,
- Май аав аа, ав даа. Энэ рублийг олох гэж нуруугаа хөштөл ажиллаа гэв. Эцэг нь рублийг авч эргүүлж тойруулан үзэж бүх талаас нь харснаа гал руу шидчихэв. Тэгээд,
- Үгүй ээ. Чи энэ рублийг хөдөлмөрөөрөө олоогүй байна гэхэд хүү нь зөвхөн мөрөө хавчин,
- Итгэхгүй байгаа бол хэрэггүй дээ гээд унтахаар явжээ. Маргааш ээж нь хүүдээ дахин нэг рубль өгөөд түүнд зааж өгөв,
- Хүү минь, чи өдөржингөө унтаж хэвтээд байж болно. Гэхдээ гэртээ ирэх замдаа жаахан ч болов гүй. Тэгэхээр чи хөлөрнө, ядарна. Тэгвэл эцэг чинь чамайг түүний хүслийг биелүүлэн нүүрэндээ хөлс бурзайлган өдөржингөө ажиллаж гэдэгт итгэх болно. Залхуу хүүд хөл нь хайран байсан ч, эцгийнх нь өв хөрөнгө бүр ч хайран байлаа. Тэр ээжээсээ рубль болон хоол унд аваад дахиад л уул руу явав. Нар мандахаас нар жаргатал ууж идэн, наранд биеэ ээжээ. Харин орой нь гэртээ харих замыхаа талд нь гүйжээ. Тэр эцэг дээрээ шалба норчихсон ирлээ. Сандал дээр унаад эцэгтээ мөнгөө сунгав.
- Энэ рублийг олоход их хэцүүхэн байлаа гэж тэр хэллээ. Бух шиг л өдөржингөө ажилласан. Ядарсандаа бараг л унах гэж байна гэхэд эцэг нь хүүгээсээ рублийг аваад эргүүлж тойруулан тал бүрээс нь шинжсэнээ дахиад л гал руу шидчихэв.
- Үгүй. Хүү минь чи намайг хуураад байна. Энэ рублийг чи зүгээр авсан байна. Чи уулсаар дэмий гүйж, гутлаа дэмий элээсэн байна гэжээ. Залхуу хүү унтаад л байлаа. Харин ээж нь огт унтаж чадахгүй байлаа. Өвгөнөө хуурч болохгүй байгааг, зөвхөн мөнгө л дэмий үрэгдэж байгааг бодон хэвтэнэ. Хүүд ямар ч зүйл тус нэмэр болохгүй байв. Маргааш нь тэр хүүгээ сэрээгээд хэллээ,
- За хүү минь, хүссэн хүсээгүй чи үнэхээр ажиллах хэрэгтэй болж байна. Чи одоо ойлгож байгаа биз дээ. Аавыг чинь хуурч болохгүй юм байна. Аавын чинь хэлсэн үгийг өөрчилж болохгүй гэдгийг чи мэднэ. Яах ч арга алга аа. Залуу хүүд ч үгэнд нь орохоос өөр арга байсангүй. Тэр бүтэн нэг долоо хоногийн турш ажиллаа. Хэн нэгэнд ямар нэгэн зүйл аваачиж өгнө. Нэгэнд нь тусална, нэг нь түүнд задгай зоос өгнө, нөгөө нь хоёрыг өгнө, тэгсээр тэр нэг рубль олжээ. Тэгээд эцэгтээ ирээд түүний өмнө бөөн задгай мөнгө асгалаа. Өвгөн зооснуудыг алганаас алганд унагаж, дуугарч байгааг сонсож байснаа хэлж гэнэ,
- Үгүй ээ хүү минь, чи дахиад л намайг хуурч байна. Чи энэ мөнгийг хөдөлмөрөөрөө олоогүй байна гэв. Тэгээд тэр зооснуудыг хамж аваад галд шидчихжээ. Харин тэгтэл хүү тэссэнгүй гал руу гүйн очоод нүцгэн гараараа цогнуудыг холдуулан зооснуудаа гарган авч байлаа.
- Та чинь яаж байна аа? Би бүтэн долоо хоногийн турш нуруугаа бөхийлгөн, өглөөнөөс үдэш болтол ажилласан. Харин та миний олсон мөнгийг гал руу хог шиг шидэж байдаг! гэж хүү нь уйлан хэлэв. Түүнийг хараад эцэг нь,
- Харин одоо бол чамайг энэ рублийг хөдөлмөрөөрөө олсон гэдэгт би итгэж байна аа. Бусдын мөнгөнд чи харамсахгүй байсан. Хүний мөнгө хямдхан байдаг юм. Харин өөрийн мөнгөө чи хөдөлмөрөөрөө олсон, тэгээд л чи хайрлан харамлаж байна. Ийм байдаг юм шүү дээ хүү минь. Миний үгийг санаж яваарай. Ажиллаад л байх юм бол мөнгөтэй болно. Чиний бүх ажил үйлс бүтэх болно. Хэрвээ ажиллахгүй юм бол хүний мөнгө байлаа ч чамд тус болохгүй. Хүний рубль сохор зоосны ч үнэгүй байдаг юм. Ингээд эцэг нь хүүдээ өөрийнхөө бүх эд хөрөнгийг өвлүүлэн үлдээгээд, өөрөө хэн ч эргэж ирдэггүй тэр газар руугаа сэтгэл амар явжээ.
Цааш нь...
Азтай гутал
Огноо at 12:59 Unknown- Баадай минь хаашаа одох нь вэ? гэж асуусанд Баадай,
- Баруун Зуу орохоор явж байнаа! гэж хэлэв. Баадайг хөл нүцгэн явж байгааг тэр хүн хараад их л гайхан, ...
- Та ийм хол газар явах мөртөө юунд хөл нүцгэн гэрээсээ гарав аа! гэж асуусанд Баадай ийн хэлжээ,
- Би тэр жил Баруун Зууд мөргөөд буцахдаа гутлаа мартчихсан юм л даа. Одоо тэр гутлаа авах гэж яваа болохоор бас нэг илүү гутлаар юу хийхэв. Аягүй бол буцахдаа үүрэх болно шүү дээ! гэж хэлсэнд хоньчин Баадайг өрөвдөх сэтгэл төрж,
- Та миний муу гутлыг өмсөөд яв! Буцааж авчрах хэрэггүй. Урагдсан газар нь хаяарай гэж хэлээд гутлаа тайлж өгсөнд Баадай,
- Таны гутал тун азтай юм байна. Надтай хамт Баруун Зуу ордог байна шүү гэсэнд тэр хоньчин маш их баярлан замдаа сайн явахыг ерөөгөөд хөл нүцгэн хоцров гэнэ.
Цааш нь...
Үнэг, чоно, баавгай гурав
Огноо 2012-06-25 at 08:48 Unknown
Нэг удаа үнэг, чоно, баавгай гурав хамтран хөх тариа тарихаар шийджээ. Тэгээд хөх тариаг боловсорч гүйцэхэд нь тэд түүнийгээ хурааж, юүж* болгон боож, юүжээ хатаагаад цохиж эхэллээ. Үнэгэнд юүж цохих нь залхуутай санагдав. Тэр нуур руу ан хийж, нугас барьж идэхээр гүйгээд явчихдаг байв. Харин баавгай өглөөнөөс шөнө болтол ажилладаг байлаа. Тэгээд тэр үнэгт хэлж ...гэнэ,
- Үнэг ээ, чи бага ажиллаж байна, харин би их ажиллаж байна. Үнэг ингэж хэлж гэнэ:
- Бид ургацаа шударгаар хуваах болно. Чи хамгийн ихийг нь, харин би хамгийн багыг нь авах болно гэв.
Тэгээд тэд юүжээ цохиж дууслаа. Сүрлийг нь нэг дор, хивэгийг нь нэг талд, харин будааг нь өөр газарт тавилаа. Сүрэл нь хамгийн их, хивэг нь дунд зэрэг, харин будаа нь хамгийн бага байв. Баавгай чоно хоёр ингэж хуваасанд нь ихэд баярлаж гэнэ.
- Үнэг ч шударгаар хувааж чаддаг юм байна шүү, гэж баавгай хэллээ. Надад хамгийн том овоо нь ноогдож байгаа нь зөв шүү гэв. Баавгай өөртөө сүрлийг авлаа, чоно хивэгийг, үнэг будааг авлаа.
Тэд өөрсдийн ургацаа тээрэм дээр аваачив. Тэгээд тээрэмдэж эхэлжээ. Үнэгний хуурай будааг тээрэм бяцалж байсан болохоор чангаар цохилон дуугарч байлаа. Чоно баавгайн хувьд тээрэм нь хивэг болон сүрлийг үрж байсан болохоор чимээгүйхэн л шуугиж байв. Баавгай асууж гэнэ,
- Үнэг ээ, чамайг тээрэмдэх болохоор тээрэм яагаад чанга цохилон дуугараад байгаа юм бэ? Харин биднийг тээрэмдэх болохоор яагаад чимээгүйхэн шуугиад байгаа юм бэ? гэв.
- Би тээрэмдээ элс нэмчихсэн юм, тэгээд л тэр цохилоод байгаа юм, гэж үнэг хариуллаа. Чоно баавгай хоёр бас тээрэмдээ элс нэмчихлээ, тэгтэл тэр нь цохилж, хахирч эхэлжээ.
Тэд гурилаа тээрэмдчихээд хөрөнгө чанаж эхлэв. Чоно баавгай хоёр харж гэнэ. Үнэгний хөрөнгө цайвар өнгөтэй бөгөөд пүр, пүр буцалж байв. Харин тэднийх бараан өнгөтэй бөгөөд дуугарахгүй буцалж байлаа. Тэд асуув,
- Үнэг ээ, чиний хөрөнгө яагаад цайвар өнгөтэй бөгөөд пүр,пүр гээд байгаа юм бэ? Чинийх илүү амттай байгаа байх аа. Амсуулаач гэхэд үнэг хэлж гэнэ,
- Эхлээд би та нарынхыг амсая. Дараа нь та нар минийхийг гэв. Үнэг тэдний тогоо тус бүрээс нэг нэг халбагадаж аваад мэдэгдэлгүйгээр өөрийнхөө тогооны захад тавьчихав. Дараа нь тэр хэлж гэнэ:
- Чоно оо, чи үүнээс амс даа, харин баавгай чи эндээс амс даа. Тэгээд тэд өөрсдийнхөө хөрөнгөнөөс нэг нэг халбагыг авлаа. Амслаа. Чоно хэлж гэнэ,
- Чиний хөрөнгө минийхээс илүүгүй юм аа гэхэд Баавгай, - Минийх амтгүй л дээ, гэхдээ бас чинийх ч гэсэн амтгүй юм байна гэхэд чоно,
- Үнэг ээ, харин чиний гурил яагаад илүү цагаан өнгөтэй байгаа юм бэ? гэхэд үнэг хариулав,
- Би түүнийг урсгал усанд угаачихсан юм, тэгээд л тэр илүү цагаан өнгөтэй байгаа юм. Чоно баавгай хоёр өөрсдийнхөө шуудайтайг аваад голын урсгалд хийчихэв. Тэгтэл урсгал ус тэдний гурилыг угааж бүгдийг нь хаман аваад явчихжээ.
Ингэж үнэг тэднийг хуурсан юм даа.
*Юүж - Тэвэр, боодол, баглаа.
Цааш нь...
Ачит баавгай
Огноо 2012-06-21 at 16:06 Unknown
Нэг тугал сүргээсээ тасраад зөгийд хатгуулан оодогносоор алс бөглүү ойд төөрч гэнээ. Тэгж явтал хашир хөгшин чоно тааралдаад,
- Өөдлөхөд өнчин цагаан ишиг өөрөө гүйгээд ирнээ гэдэг боллоо. За чамайг иднэ, залгина! гэхэд тугал айн чичирч,
- Чоно гэдэг та юу? Ийм сайхан амьтан байж намайг иднэ гэхэд би л үнэмшихгүй гэхэд чоно,
- Чи намайг магтах нь уу? Эх чинь зааж өгсөн биз! Зоволтгүй,... магтаал надад хэрэггүй. Би хүн амьтанд хараалгасаар ирсэн түүхтэй гээд шүлсээ савируулан амаа ангайлган аахилав. Гэтэл ойн цоорхойгоос хүчит хүрэн баавгай гарч ирэхэд тугал хэлсэн нь
- Баавгай гуай энэ чоно гэгч амьтан намайг иднэ гэнээ. Энэ чоно намайг идэх ёстой юу? гэхэд баавгай хүрхрэн,
- Би бол энэ ан амьтны хаан юм. Чоно ч идэх ёсгүй. Би чамайг иднээ хөө. Чоно чамайг идэх гэвэл би үртэс болтол алгадна гэхэд чоно айн зугтлаа. Баавгай муухай хүрхрэн орилов. Тугал айгаад,
- Та яасан муухай дуугарна вэ? Би айгаад гэхэд баавгай,
- Тэгдэг юм. Чоно ч гэсэн айгаад зугтлаа. Надаас бүү ай! гээд тугалыг дагуулан ижилд нь хүргэж өгөөд Бух эцэг, Үнээ эхэд нь хандан,
- Үртэй амьтан байж үрээ бодохгүй яасан малууд вэ? Ёстой мал шиг мал байна шүү. Дахиад ингэвэл эцэг Бух тантай, эх Үнээ тантай хатуу ярина шүү, дуулав уу? гэхэд Бух, Үнээ зэрэг зэрэг мөөрч гэнээ. Баавгай мойтго мойтго цогион дундаа,
- Миний ачийг санаарай, Бухандай минь! гээд явсан гэнээ.
Цааш нь...
Хэрэгцээ
Огноо at 15:30 Unknown
Олон хүүхэдтэй ядуу эр байжээ. Нэг хүүхэд нь ажилд тун дургүй бөгөөд өдрийн турш айл саахалтын хүүхдүүдтэй хамт дов толгодоор өдөржин дэмий тэнэнэ. Ядуу эр хүүгээ ажилд дургүй залхууг мэдэх учир нэг өдөр дуудаж,
- Хүү минь, чи одоо том болжээ. Бас эхнэргүй, тэгээд ажил хөдөлмөрт дургүй. Дов толгодоор хий дэмий тэнэж байна. Маргааш чи ойд очиж тэрэг мод авчир гэж даалгалаа. - Тэгье, аав аа гэж өөр аргагүй болсон хүү нь хариулав.
Маргааш өглөө ой уруу явахад хөгшин эцэг нь:
- Замд бэрхшээл тохиолдвол хэрэгцээг дуудаарай. Тэр л чамд тусална ...гэж захижээ. Хүү аавынхаа хэлснээр ой руу явлаа. Ойд очиж модоо ачаад буцаж явтал түлээ ачсан тэрэгний нь гол хугарчихжээ. Цаг орой болж байсан учир засах хэрэгтэй гэж залуу бодов. Гэнэт аавынх нь хэлсэн үг санагдлаа. Тэгээд л:
- Хэрэгцээ, хүүе Хэрэгцээ, хурдан ирж тусалаач! Чиний хэрэг гараад байна! гэж хашхирав. Гэвч хэрэгцээ ирсэнгүй.
- Хүүе хэрэгцээ! Ирж тэрэгний гол засаж өгөөч! Ирээч! Хэрэгцээ бас л байдаггүй. - Хэрэгцээ тэрэг засаж өгөөч! Би өлсөж байна! Би гэртээ хурдан харья! Хэрэгцээ бас л дүлий мэт бараа сураггүй. Түүнийг ирэхгүй болохоор залуу нэг мод аваад янзалж тэрэгний гол хийв. Тэгээд хийсэн голоо тэргэндээ хийж, сураар сайтар боолоо. Бүрэнхий болж байхад тэрэг дүүрэн модтой гэртээ иржээ.
- За хүү минь сайн явав уу? гэж эцэг нь асуулаа.
- Сайн явсан. Харин замд тэрэгний гол хугараад түүнийг сольж тавилаа. Таны хэлсэн ёсоор хэрэгцээг зөндөө дуудсан. Надад туслахыг гуйсан ч тэр ирсэнгүй. Өнөөдөр чих нь дүлийрчихсэн байсан байх. Хэрэгцээ ерөөсөө ирээгүй.
- За хүү минь хэрэгцээ гэдэг чинь тэр шүү дээ! Тэр чамд юу хийхийг сайн зааж өгчээ. Хэрэгцээ гэдэг чинь хүний нүдэнд харагдахгүйгээр хүрч ирээд чиний хүсээгүй боловч чамд хэрэгтэй зүйлийг зааж өгдөг юм хэмээн өвгөн инээмсэглэн өгүүлжээ.
Цааш нь...
Сэргэлэн таван хөвгүүн
Огноо 2012-05-25 at 10:07 UnknownТэгэхээр нь хөгшин, за чи намайг битгий ид миний таван хөвгүүн бий, би түүнийгээ явуулъя. Чи тэднийг барьж ид. Би одоо хариад уулнаас чулуу зөөж ир гээд нааш нь явуулъя. Худал хэлбэл чи миний гэрт очоод намайг ч ид, миний таван хөвгүүнийг эмгэнтэй нь цөмийг нь ид гэж хэлж гэнэ. Мангас эмгэн за яахав болох л юм. Харин таван хүү гэдэг чинь зөөлөн л хоол гэж хэлээд тавьжээ.
Хөгшин гэртээ их баяр хөөр болж, би арай чүү амьд мэнд ирлээ гэсэн шиг, таван хүүгээ дуудаж тавуулаа одоо уулнаас очиж сайхан тэгш дөрвөлжин цагаан чулуу олж ир гээд явуулжээ. Таван хүү ууланд гарч хадан дотор чулуу хайж явтал мангас эмгэн барьж аваад гэртээ авч харьж гэнэ. Тэгээд мангас эмгэн бөөсөө хуурч өгөхөд дөрвөн хүүхэд нь худлаа идсэн дүр үзүүлээд ар тийшээгээ цацаад байжээ.
Хамгийн бага хүү нь мангас эмгэний хажууд суучихаад ээжээ! Дахиад надад гэсээр л идээд байжээ. Хоол унд идэж уусан болоод унтах болсонд, мангас эмгэн:
- За хүүхдүүдээ та нар хаагуур яаж унтдаг билээ гэж асуужээ. Хамгийн том хүү:
- Би өрх дээр өндийн унтдаг гэж гэнэ. Хоёр дахь хүүхэд,
- Би тотгон дээр тонгойж унтдаг билээ гэхэд гурав дахь хүү
- Би завагт зарзайж унтдаг гэж гэнэ. Дөрөвдүгээр хүү
- Би ширдэг дээр ширийж унтдаг гэж гэнэ. Тавдугаар хүү нь:
- Би ээжийнхээ өвөрт унтдаг гэж гэнэ. Тэгээд тус бүрийнхээ унтдаг газартаа унтацгаа гэж хэлээд мангас бага хүүг өвөртөлж унтжээ. Удалгүй мангас эмгэн юм идээд шалир шалир гэсэн чимээ гарч гэнэ. Өрх дээр өндийж унтдаг хүү:
- Ээжээ та юу идэж байгаа юм бэ? гэж асууж гэнэ. Мангас эмгэн:
- Өө миний дотор хорсдог хуучтай, тэгээд нэг жаахан шар тос байсныг идэж байна гэжээ. Шөнө дунд болж байтал мангас эмгэн унтаад хурхирч эхэлжээ. Өрх дээр өндийдөг хүү гэрт орж ирээд ширдэг дээр ширийж унтдаг хүүхдийг сэрүүлж, чи гэр лүүгээ очоод аавын төмрийн хар хайч аваад ир гэж явуулжээ. Энэ хүү маш хурдан хөлтэй болохоор удалгүй хайч аваад иржээ. Завагт зарзайж унтдаг хүү, тотгон дээр тонгойж унтдаг хүү хоёр хар хайчийг ангайлгаж баруун зүүн хоёр тотго дээр бариулыг зөрүүлж бариад ширдэг дээр ширийж унтдаг хүүхдийг нилээд хол гаргаж зогсоогоод өрх дээр өндийж унтдаг том хүү хаалганы цаана их нүх малтаад балт сүх барьж зогсчээ. Тэгээд хамгийн том хүү:
- За би ээж ээж гараад ир би явлаа гэж хашгираад энд зогсож байя. Мангас эмгэн гараад ирвэл, ширдэг дээ ширийж унтдаг хүү би энд байна гээд зугтаа. Тотго дээр тонгойдог, завагт зарзайдаг, хоёр хүү хайчаа мангас эмгэний хүзүүгээр нь тас хайчил. Би сүхээрээ толгойг нь зад цавчъя гэж хэлжээ. Тэгээд өрх дээр өнгийдөг хүү:
- Ээж ээж гараад ир би зугтаах гэж байна гэж хашгирчээ. Мангас эмгэн сэрж нүдээ хуу татан ай юу гэнэ чи гээд үүдээ сөхөөд гарч ирж хаашаа явж байгааг нь харах гэсэн янзтай хартал үүдэн хоймор хэртэй зогсож байсан хүү би энд байна гээж ухасхийж эмгэн ч цааш хөдлөх гэтэл хоёр хүү хайчаараа аман хүзүүгээр нь тас хайчлаж, том хүү толгойг нь зад цавчиж хоёр болгожээ. Тэгээд мангас эмгэний хүүрийг нүхэнд хийж дараад гэрт орвол бага дүүг нь юу ч үгүй идээд толгойных нь ясыг үлдээсэн байжээ. Энэ ухаант дөрвөн хүү мангасыг дарж гэр орныг түймэрдээд гэртээ ирж аавыгаа тэр хайчаар хайчлаад ээжийгээ авч аглаг ууланд гараад ан гөрөө хийж амар мэнд жаргажээ.
Цааш нь...
Тэнгэрт өлгөөтэй бяслаг
Огноо 2012-05-11 at 17:18 UnknownБэлэн зэлэн бяслаг хаанаас зам дээр хэвтэж байх билээ. Эхийгээ ирэхгүй удаад байхаар нь гөлчгий гэрээсээ гарчээ. Намуухан ...үдшийн одод түгж, жирвэс жирвэс ирмэлцэнэ. Зүүн уулын оройгоос гэгээ цацрэх нь саран мандаж буйн тэмдэг. Хором хормоор дээшлэх хорьдын тэргэл сарыг эрх гөлчгий анх удаа олж харлаа. Тэгээд, еэ гялай еэ гялай. Ямар том бяслаг вэ? Яагаад уулын орой дээр тавьсан юм бол? Ээж минь үүнийг олж ирэхээр явж дээ. Араас нь очиж ээждээ тусалдаг хэрэг. Ийнхүү гөлчгий уул өөд өгсөж гарлаа. Яваад л байж яваад л байж. Өлийгөөд нэг харвал өнөөх бяслаг маань тэнгэрт хөөрсөн байж гэнэ.
- Ёох, ёох энэ ер нь ямар хачин бяслаг вэ? Тавагнаасаа дээш хөөрдөг бяслагийг би ер нь үзээгүй юм байна гэж гөлчгий амандаа бувтнавал,
- Тэнэгхэн гөлчгий минь тэр чинь бяслаг биш сар байхгүй юу гэх хэн нэг нь хэлэх шиг болов. Гөлчгий гайхан,
- Та хэн гэгч вэ? Надад юм хэлэв үү? Гэвэл,
- Би бол бүх хулганын хаан Мануул гэгч байна. Одоо чамайг оройн зоог болгон гэх нь тэр. Айж сандарсан гөлчгийд цэхийсэн ногоон нүднээс өөр юу ч харагдсангүй. Гөлчгий,
- Та... та намайг өршөөгөөч гэсээр ухарч байтал тас гэдэргээ савж ёроолгүй мэт ангалд унах нь тэр. Хаана юунд унасныг бүү мэд. Харин нөгөө аймшигтай ногоон нүд ойр хавьд байсангүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа харанхуй хонгилын тэртээ үзүүрээс өчүүхэн дэнгийн гэрэл наашилж буйг гөлчгий олж харлаа.
Дэнгийн гэрэл ойртох тусам гөлчгий улам айж чичирсээр байлаа. Гэвч энэ амьтан бол сайхнаас сайхан сэтгэлт шаргалхан зурам байлаа. Гөлчгий зурамны цооног нүхэнд уначихсан юм санж. Зурам хөөрхий гөлчгийг өрөвдөн хооллож ундлаад унтуулж гэнэ.
Намуухан үдшийн нам гүмийг эвдэж үглэн хайлан үр зулзагаа хайж яваа эх хулганыг олоход тийм ч хэцүү байсангүй. “Үр хүүхдээ дураар нь өсгөх, өөрт нь хожим гай болно” гэж зурам түүнд сургамжилсан юм гэдэг.
Цааш нь...
Оймс залгидаг мангас
Огноо 2012-04-05 at 16:04 Unknown- Чи одоо том болсон оймсоо өөрөө угаах хэрэгтэй гэдэг боллоо. Нэгэнт би өөрөө угаах учраас тэр болгон өмсөж хир болгох хэрэггүй биз дээ. Өвөөгийн найз Дамбий гуай малгайгаа гээчихнэ гээд өмсдөггүй гэсэн. Хачирхалтай нь сүүлийн хэд хоногт оймснууд маань хосоороо эсвэл өрөөсөн нь алга болдог боллоо. Энэ нь намайг хувцаслаж цэцэрлэгт хүргэж өгдөг ахыг минь маш их бухимдууллаа. Аргагүй шүү дээ. Тэр миний оймсноос болж хичээлээсээ хоцордог юм чинь. Нэг орой ах хичээлээсээ ирээд,
- Чиний оймснуудыг мангас залгичихаж! Гэв.
- Мангас гэнээ? Оймс иддэг мангас гэж байдаг гэж үү? Одоо бас намайг идэх болов уу гэсэн чинь ах,
- Үгүй энэ мангас бол зөвхөн замбараа муутай хүүхдийн тарааж хаясан оймсыг л залгидаг юм. Өөр хэнийг ч юуг ч иддэггүй юм гэлээ.
Ингээд би тэр үдэш мангасыг хайлаа. Намайг орон доогуур шагайх мөчид салхивч салхинд падхийн савж онгойх нь тэр. За одоо л орж ирлээ дээ гэж бодохоос аймаар. Хараач тэр яг дүрээрээ. Оймс залгидаг мангас ороод ирэх нь тэр. Муухай чөргөр гар хөлтэй, данхар толгойт мангас намайг аягүй зэвүүнээр цэхэлзэж харснаа цонхны тавцангаас орон дээр, орон дээрээс ширээн дээр үсрэн гарч зогслоо. Тэр даравгар амандаа миний улаан, ногоон цагаан йомснуудыг зуучихжээ. Тэр над руу давшилж “Оймсоо авах уу? Чи” гэж архирлаа. Би айгаад “үгүй, үгүй” гэлээ. Мангас чөрийсөн гар хөлөө ийш тийш савчуулан дөрвөн том нүдээ сүртэй эргэлдүүлж байснаа,
- Одоо чиний үлдсэн бүх оймсыг авна гээд хөлд минь углаатай байгаа хоёр цагаан оймсыг шувт татан авлаа. Би,
-Ээжээ намайг аваач! Гээд байдгаараа чанга хашгирлаа. Аав ээж хоёр сандран гүйсээр өрөөнд минь орж ирлээ. Гэвч тэдний хэн нь ч мангасыг олж харсангүй. Ээж “ Энэ хүүхэд өвчин тусав уу” гэхэд аав, “Адармаатай золиг аав ээж хоёроо дамшиглаж байгаа нь!” тэр гээд тоосон ч үгүй. Ах маань харин болсон явдлыг сонсоод,
- За тэгнээ тэр. Би чамд эс хэллүү. Миний дүү тэр Мангасаа яг үзсэнээрээ дүрслээд зурчих гэлээ. Ингэж л би энэ мангасыг зурсан юм. Маргааш нь ах миний зурсан мангасыг үзээд зургийн доод хэсэгт их л томоор, “Миний дүү оймсоо хамаагүй тайлж хаяхгүй гэж надад амлалаа. Урьд залгисан оймснуудаа эргүүлж бидэнд өгнө үү” гэж биччихээд хананд наачихлаа. Үнэхээр хэд хоногийн дараа “Мангас чиний оймснуудыг буцааж өглөө” гээд миний алга болсон бүх оймсыг ах надад өгсөн юм. Түүнээс хойш би бүх оймсондоо хайртай, нямбай хүүхэд болсон. Оймс залгидаг мангас ч манайхаар дахин айлчилсангүй.
Цааш нь...
Ах дүү хоёр
Огноо at 15:32 UnknownГэвч насан балчир, хашир томоогүй тул байн байн эндүү ташаа зүйл олонтаа үйлдэнэ. Нэг өдөр эх нь хүүгээ унтуулаад үнээгээ саахаар гарч одоход ах нь дүүгийнхээ дэргэд сууж өлгийг нь хөдөлгөж ... сувилан унтуулж байтал дүүгийн нь нүүрэнд ялаа суугаад тайван нойрсуулдаггүй гэнэ.
Ах нь гараараа ялааг үргээх гэтэл нэг ялаа хацарт нь шигдээд нисдэггүй гэнэ шүү. Тэгэхлээр ах нь хилэгнэж, гараа далайгаад ялаан дээр буулгаж орхив. Гагцхүү ялаа нь аль хэдийн нисэн одсон бөгөөд дүүгийн нь хацар агшин зуур улайж дүү нь тэсэж ядтал чарлав. Ах нь сая эндүүрснээ мэдэж хичнээн аргадавч дүү нь улам уйлсаар. Эх нь хүүгийнхээ чарлах дуунаар сандран орж ирвэл нялх хүүгийн нь нэг хацар улайгаад хавдсаныг үзэж ихэд гайхан яасныг асуув.
-Миний дүүгийн хацар дээр нэг ялаа суугаад босохгүй болохоор нь цохиод авсан нь дүүгийн хацар тааралджээ гэж өчив.
-Ээ тийм үү? Нүүрэнд нь суусан ялааг үргээхээс биш цохиж болдоггүй юм. Хойшид сайтар мэдвэл зохино гэж ээж нь хэлжээ.
Цааш нь...






