Чоно, тогоруу хоёр
Огноо 2013-02-27 at 11:04 UnknownЧоно бол ховдог шунахай, хэдэр догшин амьтан тул хоол идэхдээ яс махыг ялгалгүй бүхэл бүхлээр залгидаг билээ. Бумбын төхмийн бургасанд нэг чонын аманд яс тээглээд цааш ч үгүй, нааш ч үгүй болчжээ. Хахсаар байгаад хүч тамираа бүр барж дуу гаргах ч тэнхэлгүй нүд нь гөлийн хэвтэж байж. Энэ үед нэгэн тогоруу дэгдэн нисч байгаа нь тохиол болж түүнд харагдав. Чоно дүүлэн нисэх... тогоруу тийш дохио тэмдэг өгч өөрийн зовлонд учирснаа үзүүлэн өрөвдөлтэй байдал гаргаж гуйжээ. Тогоруу буун ирж, чонын ховдоглон идэж байгаад хоолойдоо яс тээглүүлснийг үзээд урт хүзүүгээ хоолой руу нь оруулан хошуугаараа ясыг нь суга татан гаргаж хаяжээ. Чингээд тогоруу:
- За, Чоно гуай таны амийг аварч зовлонг чинь арилгасны ач хариуд юугаар шан хүртээх буй? гэхийг суниаж байсан чоно сонсоод гэнэт уурлаж царай барайлган:
- Чи надтай тоглоом хийж байна уу? Бас юуны чинь шагнал магналтай буй! Миний аман дотроос наад муу урт хүзүүгээ эсэн мэнд гаргаж авснаа аз завшаан гэж бод! хэмээн загнаж:
- Түргэн миний дэргэдээс зайл! Үгүй бол би чиний амийг авч өлөө даръя! гээд амаа ангайн ирэхэд тогоруу нисэн оджээ.
Цааш нь...
Шар шувууны нүдний учир
Огноо 2013-02-26 at 10:30 UnknownУрьд бурхан шөнө өрхөө бүтээдэггүй байжээ. Тэгтэл шөнө бүр зулын тос нь үгүй болдог болж. Энэ ямар амьтан ингэдэг болов? Лав л жигүүртэн амьтан өрхөөр орж, зулын минь тосыг идэж байна гээд жигүүртэнг дуудаж,
- Хэн чинь миний зулын тос хулгайлан идэж байна? гэхэд сарьсан ...багваахай,
- Би идээгүй. Идсэн хүнийг би мэднэ. Би харсан гэж. Шар шувуу сарьсан багваахайн өөдөөс нүдээ бүлтийн хараад айлгах гэж,
- Уухай, а-ха-ха-ха, ү-хү-хү-хү! гэж хүйтнээр инээжээ. Хэрээ шар шувууны бүлтийсэн шар нүдийг хараад,
- Хар, хар! Шар тосны хулгайчийн нүд нь шар болог! гэж. Түүнээс хойш шар шувууны нүд нь шар болоод хэрээтэй өстэй болсон гэдэг.
Цааш нь...
Чоно
Огноо 2013-02-22 at 15:40 UnknownЭрт урьд цагт бурхан багш хүн, амьтанд хоол унд хуваарилж байхдаа чоныг мартчихаж гэнэ. Тэгээд бурхан:
- Чамд заяасан хоол үгүй тул зуун хониноос нэгийг зууж яв гэжээ. Чоно гарахдаа,
- Зуугаас нэгийг үлдээж бай гэнэ үү? гэж хэлээд гарч оджээ. Үүнээс хойш чоно хонинд ороод идэхгүй ч гэсэн олон хонь сэглэж орхидог болсон гэнэ. Чоно хоол эрж их гүйдэг амьтан гэдэг.... Сойсон таван азарганы таван гүйдлийн газар нэг шөнө гүйж хоолоо олж иддэг амьтан гэдэг. Анчин хүн чоно агнаад арьсыг нь өвчиж аваад хананд найман үеий нь хэрчиж орхидог гэдэг. Тэгж шандас шөрмөсий нь таслахгүй бол буун суманд даагдахгүй аюултай амьтан болж босож ирдэг гэдэг юм.
Цааш нь...